Tsevelmaa110 reviews9 followersFollowFollowJuly 7, 2018Сүүдэр цуглуулж биетэй болов Сүнс цуглуулж сэтгэлтэй болов Цаг заран цуглуулсан эднийгээ Цацаж орхиход Цаг хүрэлцэхгүй. ........................,,,........................ Зовхи нээлгүй харж, ам нээлгүй хэлж, чих тавилгүй сонсож, гар сунгахгүй хүрч сурлаа. Хүмүүсийн дунд хүн шиг амьдарч л сурсангүй. ........................,,,.......................... Амьсгалах бүртээ бид төгсгөл рүүгээ дөтөлнө Амьдралын утга учир үхлийн сүүдэрт тодосно Алсаас над руу ирж яваа бүдэгхэн одны гэгээ Алган дээр минь тусахад би гэрэл болно.