Jump to ratings and reviews
Rate this book

Бүсгүйн код-Амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний

Rate this book
Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Ныо-Иоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг. Манхэттений "Үл хөдлөхийн хатан хаан" хэмээгдэгч хатагтай энэ удаад нийт бүсгүйчүүдэд эрчүүд давамгайлсан ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олохоос эхлүүлээд эмэгтэй хүний онцлог, бяцхан охидын хүмүүжил цаашилбал шинжлэх ухааны олон гайхалтай судалгааны үр дүнг дэлгэн давтэрлэжэз.

192 pages, Paperback

Published January 1, 2017

22 people are currently reading
241 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
73 (28%)
4 stars
93 (36%)
3 stars
57 (22%)
2 stars
19 (7%)
1 star
15 (5%)
Displaying 1 - 24 of 24 reviews
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
December 9, 2018
Хувь хүний хөгжлийн ном нээх уншдаггүй л дээ. Гэхдээ энэ ном таалагдлаа, яагаад гэхлээр миний хамгийн том дутагдлыг дэргэдээс минь хараад шүүмжлээд бас зөвлөөд байгаа юм шиг л санагдсан шүү... Барбараг Шарк танкаас л мундаг бизнесмен гэж мэдэхээс номыг нь уншсанаар хувь хүн талаас нь илүү ойлгож таньж хайрлав. Өдийд 70 хүрсэн эмэгтэй хүн хамгийн шилдэг зөвлөгөө, амьдралын мэргэн ухаанаа харамгүй хуваалцжээ. Англиар нь олж авж ахин уншина.
Profile Image for Anaru Eba.
82 reviews5 followers
November 18, 2020
Үгүй ер тэгээд эмэгтэйчүүдийн тухай бичсэн бүх л номууд өөртөө итгэх итгэлийн талаар ярьсан байх юм. Мэдээж өөртөө итгэх итгэл гэдэг бол нэг ном уншсаных нь дараагаар шууд гараад ирчихдэг зүйл биш гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Шуудхан хэлэхэд энэ номыг уншаад та ямар нэгэн шинэ мэдлэг бол олж авахгүй ээ. Аа, харин бидний мэддэг хэрнээ яг цаг нь тулахад сэтгэлээр унаж, шантарч, бууж өгөх, карьер юм уу гэр бүлийн аль нэгийг сонгох зэрэг эргэлзээ хүн бүрд тохиолддог гэдгийг ухаарах ба эдгээрийг яаж даван гарахаа өөртөө тохируулан тэмдэглэл бичих боломжтой ном юм. Би хувьдаа иймэрхүү номыг нэг дор унших гэхээсээ илүүтэйгээр удаан хугацааны туршид бүлэг бүлгээр нь хаа нэг сөхөж харах дуртай. Охин дүүгээ том болох явцад Барбарагийн ээжийн зөвлөгөөнүүдээс нь санаа авмаар санагдсан.
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
October 13, 2018
Энэ номыг уншсанаар охиноо хэрхэн хүмүүжүүлэх, өөрийнх нь үнэлэмжийг дээшлүүлж, өөртөө итгэлтэй болгохын тулд хэрхэн бэлдэх, бие дааж сургах, өөрт нь тохирсон асуудал дээр шийдвэр гаргуулж сургах гээд Барбарагийн ээжийн хүүхдээ хүмүүжүүлэх аргаас санаа авлаа. Ширээний ном болгож, ойр ойр сэргээж харж байхад зүгээр ном байна шүү охидуудаа.
Profile Image for Urandari Otgonbaatar.
16 reviews7 followers
December 1, 2018
Хүн гадаад орчинд юуг цацна, түүнийгээ эргээд өөрөө хүртдэг. Хорвоо дээр төгс зүйл байна гэдэг боломжгүй. Аливаа юмс бүгд л давуу болон сул талтай. Тиймээс өөрийн сул талаа хүлээн зөвшөөрч давуу талаа тодотгох нь амжилтын чухал дүрэм ажээ.
Энэ ном бидний мэддэг хэрнээ мартдаг чухал чимхлүүр зүйлсийг та бүхэнд сануулах нь лавтай.
Profile Image for Tungalag.
21 reviews
April 28, 2020
Үнэнч хүмүүстэй нөхөрлөж, уйтгар гунигаас илүүтэйгээр инээд хөөрөөр жигүүрлэж, өрөөлийг удирдан залахдаа хайраар зэвсэглэж яваарай.

Амьдралд өдөр бүр тохиох энгийн зүйлсийн үнэт чанарыг харж сурах нь илүү чухал юм байна гэдгийг ойлгуулсан сайхан ном байна. 🤍
Profile Image for Anya.
11 reviews1 follower
February 2, 2019
Алив ээ хатагтай нараа дэлхийг өөрчилцгөөе!
Profile Image for Цоож Э..
15 reviews1 follower
January 25, 2019
Залуу охид бүсгүйчүүдийг заавал нэг уншаасай хэмээн зөвлөх байна.
Эмэгтэйчүүд бид өөртөө итгэх итгэл ямар чухал болохыг төдий л мэддэггүй, тийм зүйл ер нь хэрэг ч байхгүй мэтээр ойлгуулдаг нийгэмд хөлөө олоход, өөрийгөө танин мэдэж, шинээр нээхэд тань туслах болно.
Profile Image for Frank.
55 reviews6 followers
April 1, 2025
Эмэгтэй хүн гэлтгүй, хүн бүр нэг уншчих хэрэгтэй тун энгийн хэрнээ эгэлгүй бүтээл байна. Найсангуудаа сайн таньж, найр тавих бүхнээ сайн тунгааж хаана, хэзээ, юунд төвлөрөх талаар амьдралаас сурсан бүхнээ зохиогч харамгүй хуваалцаж, тун даруухнаар хүүрнэсэн байна.
Profile Image for Mandal Bat.
7 reviews
October 20, 2018
За даа зүсээ хувиргасан хувь хүний хөгжлийн ном шиг санагдсан.
Profile Image for Sarnai Tumurkhuu.
3 reviews2 followers
May 11, 2019
Таалагдсан ... Яах бол гээд л тэсэн ядан уншиж байна ... Сэтгэгдлээ завтай болхоороо бичнээ... Сэтгэл сэргээсэн гоё гоё үг санаанууд зөндөө гарсан.. Унших гээд зүүдлэн яарсан ном байлаа хэхэ ...
Profile Image for Maralmaa Ganbold.
1 review
August 5, 2019
Миний насны охидууд заавал унших хэрэгтэй номнуудын нэг шүү. 🕊
Profile Image for Haliunaa Gan-Ochir.
12 reviews
October 29, 2019
Товчхон яг л хэрэгтэй зөвлөгөөг өгсөн ном байна, нэг уншаад өнгөрөх биш ширээний ном байхаар санагдлаа.
Profile Image for Egima.
15 reviews
August 4, 2020
Өөрөөсөө асуудаг олон асуултанд маань хариулт болж яадсан гайхалтай ном байлаа. Эмэгтэй хүн бүр энэ номыг шимтэн уншаасай.
11 reviews
April 19, 2021
Өнгөрсөн бүхнийг тэнд нь үлдээж урагшил. Бараан үүлийг сэтгэлдээ үлдээж усалж томруулах хэрэггүй ээ...
1 review
July 24, 2021
Жан
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Азжаргал Азжаргал.
11 reviews1 follower
March 14, 2022
Эхний хэдэн бүлэг нь маш сайн ч үргэлжлүүлэн уншсаар байх тусам ижил санаа давтагдсан мэт, яг толгойд бууж сэтгэлд үлдсэн сургамжууд цөөхөн байлаа.
Profile Image for Erdenee Oyunchimeg ( Ono ).
67 reviews5 followers
January 27, 2023
Орчуулгын номыг нь уншсан, таалагдсан. Өөрийн давуу талаа өнгөл, үсний боолт чинь хүртэл чамайг илэрхийлэх боломжтой гээд олон санаа авах зүйлс бөйлаа. Англи хэл дээрх хувилбарыг нь олж уншнаа.
Profile Image for Khulangoo Amgalan.
3 reviews61 followers
June 24, 2019
Shaal hereggui nom. Tsagin garz. Btgi iim ym unsharai humuse 😏
Orond ni uran zohiolin nom unshij alivaa zuild handah medremjee hogjulsen deeer.
Displaying 1 - 24 of 24 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.