Jump to ratings and reviews
Rate this book

Жигүүртнээс дээгүүр

Rate this book

Paperback

Published January 1, 2017

1 person is currently reading
7 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
5 (55%)
4 stars
4 (44%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Munkhjin Enkhtaivan.
49 reviews1 follower
January 31, 2023
Арав гаруй жилийн өмнөх нэгэн наадмын өдөр үеэл эгчийн маань нөхөр гэх үг дуу цөөтэй, даруухан хүнтэй цаг гаруй элдвийг ярин сууж билээ. Философи ч билүү судалдаг байсан тэр хүн дөнгөж оюутан болоод байсан сагсуу намайг гололгүй асуулт бүрт минь дэлгэрэнгүй хариулж, зөрүүлэн асуулт тавьж, санал нийлэхдээ нийлж, зөрөхдөө зөрж, нээлттэй сайхан ярилцсан юмсан.

Нэг тийм хүн байдаг гэж сургаар шахуу мэддэг, ганц нэг тааралдаж байсан ч үг сольж үзээгүй тийм хүн дээр өөрөө очиж яриа үүсгэнэ гэдэг интроверт надад лав л амархан байгаагүй. Хадмын талынхан нь найрлан байгаа ширээнээс зайдуухан очиж суугаад хааяа хажуугаар нь эргэлдэх эхнэрээсээ “ганц ундаа аваад ирээч” гэж гуйж байсныг нь санахад тэр хүн ч мөн л дотогшоо хүн байсан байх. Ямартай ч иймэрхүү хоёр хүний хооронд өрнөсөн гэхэд овоо урагштай яриа болсон юм. Овоосоод байх ч юу байхав, тэр өдрөөс өмнө ба хойш тийм аятайхан харилцан яриа дахин хийгээгүй юм шиг санагддаг. (Эргэн тойрны хүмүүсээ басамжилсандаа биш, хүнтэй тэр бүр нээлттэй ярилцаад байдаггүй бүрэг болохоороо, мөн найз нөхөд цөөтэй хүний хувьд хэлж байгаа юм шүү)

Орой нь харихаар явахдаа дахин уулзаж ярилцан, ганц нэг ном зээлж ушнихаар тохиролцосн ч тэр хүн хэдхэн сарын дараа зуурдаар өөд болж, тийм уулзалт дахин болоогүй юм. Нэгэнт үгүй болсон тэр хүнд хэдэн жилийн өмнө тааралдаад өнгөрсөн хүүхэд өдгөө өөрийг нь яажшуухан дурсах юуны хамаа байхав. Гэхдээ тийм нэг хүнтэй, тэр нэг сайхан баярын өдөр, тэгэж нэг сайхан ярилцсан даа гэж дурсахад надад их л дотно сайхан байдаг.

Арван жилдээ гайгүй сурлагатай, найзууд дундаа бага сага мэдлэгтэйдээ ордог байсан болохоор биеэ ихэд тоочихсоны дээр хэтэрхий дотогшоо болохоор тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорих нь байтугай хүнтэй бараг юм ярьдаггүй байсан нусан буу анх удаа өөрөөсөө хэд дахин илүү хүнтэй өөрөө зориглон яриа эхлүүлж, ярьсан сэдэв бүр дээрээ ялагдаж, үнэн сэтгэлээсээ “энэ хүн үнэхээр их юм мэддэг хүн юм аа” гэж бодож байсан болохоор ч тэр үү, эсвэл зүгээр л юм мэдэх нь байтугай өөрийгөө ч мэддэггүй байсан намайг тоон, ахархаж ихэрхэлгүй ярилцсанд ч баярласаных ч юм уу, ямартай ч тэр хүн сэтгэлд минь их л сайхнаар төсөөлөгдөн үлджээ. Нэг л өдөр өөрөө ч бас байхгүй болчих болохоор зориуд “сэтгэлд минь мөнхөржээ” гэж бичсэнгүй. Бие, сэтгэл хоёр аль аль нь мөнх биш байлтай.

Т.Бат-Оргил “Жигүүртнээс дээгүүр” номоо өөрийн хоолойгоор уншсаныг сонсоход яг тэр жилийн наадмаар болсон богинохон яриа шиг дотно сайхан, хүндлэм сэтгэгдэл төрөв. Яг л Т.Бат-Оргил гэх сургаар шахам мэддэг ахтай танилцан юм яриад, хамт дуулаад сууж байгаа юм шиг. Сонирхолтой, сэтгэл хөдөлгөм, энгийн, бодит бас бодууштай түүхүүдээр дүүрэн сайхан ном болжээ.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
June 6, 2020
Бат-Оргил гуайг урлагийн мундаг гэр бүлээс гаралтай, боловсролтой хүн гэдгээр мэдэх боловч дуулсан дуунуудынхаа үгийг, тэр ч бүү рэл ихэнхи дууныхаа аяыг өөрөө зохиож, Аж богдын харуул, Мөнхийн ус зэрэг алдартай дуунуудыг өөрөө урлаж бидэнд бэлэглэсэн гэдгийг тэр бүр мэддэггүй явжээ. Энэхүү ном нь цомгийн хамт нэг цогц бүтээл болох бөгөөд дуу нэг бүрийн ард ямар түүх өрнөсөн, энэ бүхнээрээ өөрийн амьдралыг хүүрнэсэн дурдатгал ч гэмээр. Зохиолч өөрөө бас түүхийн болон олон талын мэдлэгт хүн гэдэг нь номноосоо бас харагдана. Уншууштай, мэдлэг боловсрол, үзэл бодолд тань нөлөөлөл болохуйц бүтээл хэмээн өөрийн дүгнэлтийг ийн бичлээ
41 reviews5 followers
May 30, 2020
Аж богдын харуул, Мөнхийн ус, Цовоо хонгорыг сонсож өслөө. Энэ дуунуудын ард ямар учир шалтгаан, яаж зохиосон зэрэг түүхийг уншихын хажуугаар зохиолчийн өөрийнх нь тухай танин мэдлээ. Орос цэцэрлэгээр эхэлсэн түүний хүн болох зам урд насны дуудлагаар зөн нь түүнийг эртний хүн болгожээ. Түүний дууны үгнүүд ардын дууны хэлбэрт суурилсан, гүн утга, өгүүлэмжтэй. Мөн бусдын төлөө сэхээрэх цаг ирж, бусдын төлөө зүтгэх ёстойг сэхээтнүүддээ уриалжээ. Сонгууль болж буй энэ цагт нэр дэвшиж байгаа нь энэ уриалгадаа үйлдлээр үлгэрлэж байгаагийнх биз ээ. Хүмүүс намайг дуучин гэх юм би хуульч гээд байх шиг байсан. Хамаагүй ээ би дуучин, гэхдээ бас хуульч гээд хэлээсэй билээ. Урлагийн гэр бүлийн удам, ухааныг өвлөсөн хойд дүр ажгуу.
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
July 23, 2020
Зөөлхөн аяз аялгуу, хөнгөн хэмнэлтэй дуунуудыг нь сонсоод гүн философилог шүлэг, дууны бүтсэн тухай, юу хэрхэн хэлэх гэсэн санаагаа баримттай тайлбарласан цомог бүтээл (ном+ дуунууд CD) байлаа. Таалагдлаа.
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.