Jump to ratings and reviews
Rate this book

Усны гудамж

Rate this book
"Усны гудамж" романд Говь-Алтай аймгийн Дарви суманд болсон 1937 оны хэлмэгдүүлэлт болон тэр үеийн хүмүүсийн аж амьдрал, хувь заяаны тухай гардаг.

285 pages, Hardcover

Published February 1, 2015

4 people are currently reading
58 people want to read

About the author

С.Пүрэв

2 books4 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
26 (52%)
4 stars
10 (20%)
3 stars
12 (24%)
2 stars
1 (2%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Erdenejargal.
1 review2 followers
April 28, 2025
Дээр үеийн зохиолчид үнэнхүү сайхан бичих юм аа. Унших явцдаа хэсэг зуур азнаад гайхах үе их байлаа. Яаж ингэж сайхан уран яруу дүрсэлж бичдэг байнаа ? Хамт явж байгаа ч юм шиг бүр нутгийнх нь сэвэлзсэн салхи хажууд сэвэлзээд, түмэн одод түгсэн гүн хөх тэнгэр өөд хамтдаа хараад явж байгаа мэт мэдрэгдтэл бичжээ. Байгал дэлхийг, эцэг эхийн сэтгэлийг, нүүдэлчин ардын аж ахуйг, амраг хосын үйлийг яаж ингэж буулгадаг байна аа гэсээр л дуусгалаа.

Харамсмаар, хайрламаар, гунигтай ч байв.

Сэтгэлд нэг л хөндүүртэй, цээж хүнд оргиод л. Хэлмэгдүүлэлт гэгч бусармаг үйлийг, эмэгтэй хүний хэцүүхэн хувь тавиланг ч их эргэцүүллээ. Эмэгтэй хүн болоод ч тэр үү Өлзиймаагийн мэдэрч буй айдас, ганцаардал, шаналал нулимс цөхрөл бүрийг үнэхээр ойр мэдэрч уншсаар төгсгөв.
Profile Image for Munkhgerel Nasanbuyan.
1 review
July 14, 2025
Тэр үеийн гунигт үйл явдлыг ураг сайхны аргаар урнаар бичжээ. Хэдий уран зохиол атлаа энэ үнэхээр ч олон олон элэг бүтэн амьдралд тохиолдсон биз. Хэдий ирэхгүйг нь мэдэж байсан ч Өлзиймаатай цуг Цогтыг сэтгэлдээ хүлээсээр л байлаа. Цогт Хуягт болон Өлзиймаа уулзаж байх үеэс л Хуягтыг сэжиглэсэн нь зөв байж. Эцсээ хүртэл эмэгтэй хүнийг ашигласан амьд сүг юм даа. Халтар ах бас дахиж гэр бүлээ хараагүй байх гэхээр л сэтгэл өвдөх юм. Хамгийн гол нь залуухан жаахан охин энэхэн хугацаанд маш их зовлон үзэж эцэс сүүлд галзуурч байгаа юм шиг санагдлаа. Энэ номыг уншиж их хэлмэгдүүлэлт ямар аймшигтай хийгээд бид одоо ямар их аз жаргалтай амьдарч буйгаа ухаарч цаг бүрт хэлмэгдсэн хүмүүсээ сэтгэлдээ тээж явах ёстой юм байна.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Khulangoo Amgalan.
2 reviews
March 5, 2025
Ямар ч сайхан бичсэн юм бэ дээ.. Монголын сайхан уран зохиол ямар баялаг юм бэ...

Хурцыг анх гэрт нь орж ирэхэд л энэ хүн муу хүн байх гэж хардсан минь бүгд үнэн байлаа..
Эр нөхрийнхөө төлөө, өөр аргагүй гээд эм биеэ өгсөн Өлзиймаа дэндүү гэнэн, дэндүү тэнэг байлаа.. Гэрийн эзнийг эзгүйчилж яваа хүн юу сайн санаж тэгэж явах билээ дээ..

Өдөн малгай өмссөн Лянхуа шиг байсан бол Өлзиймаа энэ бүхнийг гадарлах байсан болов уу... Нутгийн салхи нь санчигнаас нь салаагүй гэнэн жаахан Өлзиймаад амьдрал дэндүү хатуу хандлаа.. Сэтгэл зүрх шимширч байна... 😢
Profile Image for Tsendee Tsendee.
2 reviews
June 3, 2021
Хэлмэгдүүлэлт гэдэг харалган мэдлэггүй хүмүүсийг дарамтанд оруулсан(мэдлэгтэйг нь хүчилсэн), эрх мэдэлтний атаархал хорсолоо дарах гэсэн хэрэгсэл байсан юмуу даа?
Одоо ч тэр байсаар л байгаа байх…
Profile Image for tsatsa sama.
74 reviews33 followers
Read
November 20, 2022
Говийн Өлзиймаа болон Цогтын хайр сэтгэл, хэлмэгдүүлэлтэд өртсөн явдлын талаар. Хуягтын Өлзиймаад санаархсан санаархал залуу хосын амьдралыг бусниулж буй талаар гэж би ойлголоо.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
August 29, 2023
Эхлүүлээд суурин дээрээ дуусгасан даа. Яасан сайхан хайрын түүх эхэлсэн. Шунал, хүсэлд баригдсан хүний гараар яасан муухай дуусав. Бичиглэл, үг хэллэг гоё.
1 review
March 17, 2024
Яаж эхлүүлэх юм бол доо
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.