Бөглүү тосгоныхон... хаа газрын улс адилхан шиг... өдөр тутмын амьдралдаа урсаад л урсаад л... сонин сайхан байхгүй... тэр хирээрээ хөгжил баясал байхгүй... нэг тийм бөөн бараан улс, ажиллаал, амьдраал, урсаал... хүүхдүүд нь өөр бүхнийг сонирхож, шохоорхоод л, болох болохгүйг хэлээд заагаад өгөх нь бүү хэл тэднийг тоох ч хүнгүй мэт... эрхбиш хооллож, хувцаслаад явж байх үүрэг нь... мэдэхгүй ээ, жаахан тусад оруулаад өөрсдийн эргүүлэгтээ оруулж, залгамж халаагаа бэлдээд байгаамуу...
суурингийн төв... тэр нэг төлөөлөгч... бас л яг манайхан шиг... нэг л их сэтгэл байдаг, хүмүүсээ, хүмүүсийн амьдралыг сайн мэддэг, боломж гарвал тусалчих санаатай, гэхдээ мэдэхгүй ээ, өөрийгөө ч яаж авч яваа юм гэмээр... хэн нэгний даалгавраар, завсар зай, завтай үеийг хүлээж амьдраад байгаа юм шиг... нэг тийм бөглүү мэдрэмж төрчихсөн...
тэр хар цэрэг гэж нэг бүррр, ёстой л тэжээлгээл байжаах сонирхолтой жинхэнэ тэжээмэл байлаа даа... хүүг орох бүрийд л одоо яачих бол гэж бодож түгшдэг, гөлийчөөл яах ч үгүй... :P
хүүхэд л хамгийн үнэнч байхым даа...
эцсийн мөчид хүүгийн гомдол... тэр хар цэргийг өөрийнхөө найз мэт л бодсон...
сэтэрхий уруултыг яагаад ч юм охиноор төсөөлөөд байсан, нэг тийм атаман охин... гэтэл эрэгтэй байсан чинь төсөөлөл сарниад хэсэг сонин болцон :P