Nanalism25 reviews3 followersFollowFollowNovember 10, 2019Ном нь зохиолч /үнэндээ тэр зохиож бичээгүй болохоор зохиолч гэмээргүй байна 😛/ Энххалиуны 6 жилийн хөдөлмөрийн бодит үр дүн, түүх. Тэрээр номоо таны фитнесийн хөтөч гэж тодотгосон ба "Сэтгэлзүйн фитнесс, Бие бялдар ба бэлтгэл, Шим тэжээл ба хооллолт" гэх 3 хэсэгт хувааж бичсэн. Миний хувьд маш сайн хувь хүний хөгжлийн ном гэж тодотгоно. Учир нь бодлоо үйл хөдлөл болгон үр дүнд хүрэх, хүрсэн үр дүнгээ тогтвортой хадгалаад зогсохгүй, цааш улам сайжруулах, ингэхийн тулд хэрхэн цагийн менежмент хийх нууцыг бүх хэсэгт бичсэн. Мөн хүн биеийн, оюуны, сэтгэлийн гэх 3 төрлийн хөгжлийг зэрэг хөгжүүлснээр аливаа муу зуршлаа ялан дийлж, зорьсондоо хүрэх боломжтой бичсэнийг хүлээн зөвшөөрч, дагахаас өөр аргагүй болно 🙏 Учир нь өөртөө шударга хандаж, хатуу байж сурахын тулд мэдлэгээ тэлж, өөрийгөө тухтай байлгадаг зүйлсэд наалдаад байлгүй эрсдэлтэй алхам хийх тухай зөвлөсөөр байх болно.Нөгөөтээгүүр ухаалаг утасны хэрэглээгээ зохицуулж чадахгүй, өөрийнхөө хөгжилд бус сошиол орчинд хэт их цаг үрэх болсон бидний олонхийн толгойруу цохиод авах мэт хэсгүүд олон бий. Тухайлбал, Орчин хүний бодол, хийж буй үйлдэлд нөлөөлдөг тул өөрийн орчны зөв бүрдүүлэх, юунд цагаа өгөхөө өөрөө шийдэх тухай, анхаарал хандуулж буй мэдээлэл, уншиж буй ном, хамт цагаа өнгөрүүлж буй хүмүүсээ хэрхэн сонгох тухай, мөн тэр сонголтыг зөвхөн өөрөө хийдэг тухай бичсэн. Гомдоллодог хүмүүсийн тоог нэмэхгүйн тулд алхам тутмын шийдвэртээ төвлөрч, өдөр бүр тодорхой цагийг холын бөгөөд ойрын зорилгодоо хүрэх төлөвлөгөөнд болоод өөртөө чин үнэнчээр үнэлгээ өгөхөд зориулахын үр дүн, ач холбогдлыг дэлгэж тавьсан. Тууштай байдлаа хадгалж, тогтвортой хөгжихийн тулд өөртөө тавьдаг шаардлагаа өргөж, яавал өөрийн хамгийн сайн хувилбар болох вэ? гэдгийг байнга бодолцож, хийх ёстой зүйлийн хүрээ болон хязгаарыг тэлж байхын тулд алхам тутамдаа ухамсартай шийдвэр гаргах ёстой ажээ.1. Сэтгэлзүйн фитнессЗалхуурах, шалтаглах, аливааг хойш тавих муу зуршлуудаа ялж, өөрийгөө удирдах гол түлхүүр нь тууштай байх гэдгийг өөрийн туршлагаар өгүүлнэ. Өөрийн бие физиологи, хэлж ярих үгс болон анхаарлаа хандуулж буй зүйлсээ хэрхэн хянах, тийнхүү хянаснаар хүрэх үр дүнг харуулна.Ямар ч нөхцөлд нэг бол бүтнэ, нэг бол сурна гэсэн сэтгэл зүйтэйгээр хиймээр байгаа зүйлээ туршиж үзэх, зөв дадал, зуршилтай болохын тулд ахин дахин давтаж түүнийхээ үр дүнг үзэх сэтгэл ханамжийг бичсэн. 2. Бие бялдар ба бэлтгэлМасс нэмэх, хасах ялгаагүй аль ч үед организмын ерөнхий эрүүл мэнд болоод гадаад үзэмжид эерэг нөлөөтэй дасгалуудын ерөнхий ойлголтоос эхлээд, ямар жингээр хэрхэн хийх хөтөлбөр, тэр ч бүү хэл интернетээс хэрхэн хайлт хийх зэргийг дэлгэрэнгүй бичсэн. Өөхний хувь багасгахын тулд булчингаа хэрхэн ачааллаж, хооллох тухай мэдээж бичсэн. Зөв зохистой бэлтгэл нь халаалт-дасгал-сунгалт болох тухай, 7 хоногт 4 удаа, 30-90 минут үр дүнтэй бэлтгэл хийхийн тулд тууштай байх ёстойг, тууштай байх чанарыг хэрхэн олж авахыг мөн бичсэн.3. Шим тэжээл ба хооллолтЭнэ хэсэгт макро болон уураг, тос, нүүрс ус болон микро болох витамин, минералын зөв хэрэглээ, балансын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй бичсэн.Аливаа зүйлд тууштай байж чадахгүй байгаагийн шалтгаан нь уян хатан биш ханддагт гэдгийг хооллолтын маш олон жишээгээр нотолно. Калорыг ердөө л энергийн хэмжүүр гэж, хоолыг шим тэжээл гэж итгүүлнэ :)Ерөнхийдөө ширээний ном, түүний тодохойлсноор фитнес гэх урт хугацааны марафонд гүйхийн тулд алхам тутамдаа ухамсартай шийдвэр гаргаж, Дадал зуршлаа өөрчлөхгүй байх нь ойрын болон холын хугацааны ямар нөлөөтэй вэ? Дадал зуршлаа сайнаар солих нь надад ойрын болоод холын хугацааны ямар сайн нөлөө авчрах вэ? Би одоо хийхийг хүсэж буй зүйлээ урьд нь хийх гэж оролдож байсан уу? Яагаад өдийг хүртэл хойшлуулсан бэ? Хаана алдаа гаргасан бэ? Энэ удаад юуг сайжруул, өөрөөр хийж болох вэ? гэх асуултуудад хариулт хайх эрлийг чинь эхлүүлнэ.favorites
Enjgaa83 reviews17 followersFollowFollowJune 28, 2019Зиак нэг уншаад суучихдаг эд биш байна. Дахиад хэд хэд уншина гэдэгтээ итгэлтэй байна. Номын хувьд маш ойлгомжтой, тодорхой олон зүйл нуршилгүй, хэрэгтэй мэдээллээр хангаж өгчээ. Эрүүл амьдрал, хооллолт, хөдөлгөөнийг хэвшил болгохоор зорьж байгаа хүн бүрт зориулсан ном байна.challenge-2019
Enhee Tsoodol162 reviews16 followersFollowFollowJanuary 13, 2020Ямар гоё ном уншчихваа. Өргөх дасгал хийж байгаа анхан шатны над мэтийн хүмүүст системтэй мэдлэг, ойлгомжтой тайлбар, зааварчилгааг урам зоригийн үгнүүдтэй хамт нуршилгүйгээр энэ номонд багтаасан байна. Одоо тэгээд байн байн сөхөж хараад дасгалаа хийгээд байждээ. Зун гэхэд нээх гоё болцон байхым шиг санагдаад ёвчлоо шүү 😚. health-fitness-dieting
Гэрэл18 reviews1 followerFollowFollowMarch 6, 2019Анхны ном гэхэд маш нямбай бичигдсэн, их мэдлэг олгож чадахуйц өгөөжтэй ном