Jump to ratings and reviews
Rate this book

Сүнсний томьёо

Rate this book
Бид сүнсээ томьёолж чадвал цаг хугацааг буцаан, олон зүйлийг залруулчих боломжтой юу? Ижил нэртэй, ижил мэргэжилтэй, хоёр өөр хүний амьдрал...

Амьдай багшийнх нь хувь заяа амьдай шавийнх нь дотоод ертөнцийг өөрчилнө. Гэвч энэ нь тэдний өөр нэгэн амьдай, эртний сонгодог зохиолчийн хувь заяаны дам сүүдэр ч байж магадгүй...

250 pages, Paperback

Published February 1, 2019

20 people are currently reading
358 people want to read

About the author

Г. Аюурзана

48 books792 followers
1970 онд төрсөн. ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль, АНУ-ын Айовагийн их сургуулийн Олон улсын утга зохиолын хөтөлбөр дүүргэсэн.

“Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “сэтгэл рүү шагайгч Түүнд” зэрэг яруу найргийн түүврүүд, “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд”, “Гурамсан цадиг” зэрэг хүүрнэл зохиолын номууд хэвлүүлсэн. “2х2=6 буюу Суут жаран сэтгэгч”, “Орчин цагийн аугаа их сэтгэгчид”, “Зэн-буддизм: Амьдралаас ангижрахуй” зэрэг философийн чиглэлийн номууд бичиж, “Дэлхийн сонгомол яруу найраг” антолог, Монтэнь, Сартр, Фолкнер, Борхэсийн зохиолуудаас монгол хэлнээ орчуулсан.Хамгийн сүүлд “Бөөгийн домог” романаа 2010 онд гаргажээ.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
130 (45%)
4 stars
98 (34%)
3 stars
40 (14%)
2 stars
13 (4%)
1 star
2 (<1%)
Displaying 1 - 30 of 45 reviews
Profile Image for Ari.
44 reviews66 followers
February 24, 2019
Хүүхэд шиг гэнэн байж чадвал л,
Хүүхэд шиг үнэн байж чадвал л,
Хүүхэд шиг зоригтой байж чадвал л,
Хүүхэд шиг жаргалтай амьдрах болно.
Profile Image for Undrakh.
177 reviews121 followers
November 11, 2019
Монгол хэлээрээ ном уншихгүй бол олигтой бичиж ч чадахгүй байгаа юм шиг санагдсан тул уншсан нь харин ч ойрд уншаагүй гоё ном таарлаа. Зэрэг уншиж байсан Англи номтой харьцуулахад Аюурзана гуайн ном ч жинхэнэ уран зохиол гэж энэ дээ гэж бодогдуулж байв. Ер нь сайн уран зохиол гэж хэрхэн бичигдсэнээсээ гадна уншигчид юу бодуулж, мэдрүүлж, тэр хүнийг өөр нэг ертөнцөд аваачиж, нэгэн хэвийн амьдралаас нь татан гаргаж байгаа эсэхээрээ дүгнэгдэж болох юм шиг ээ (Сүнсний томьёог уншиж байхад төрсөн бодол). Гол үйл явдал нь математик, тэр дундаа математикийн сургууль, тоогоор амьсгалсан хүмүүсийн дунд өрнөсөн нь эхлэхээсээ л сэтгэлд ойр санагдахад бас нөлөөлсөн байх. Инжин, Инжаннаш багш хоёр цаг хугацааны хэлхээн дунд эрэл хайгуул хийх зуур, би ч бас энүүхэндээ цаг хугацааны аялал хийж амжлаа.
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
February 28, 2019
Боловсорч гүйцсэн, арга барил тогтчихсон нь, үнэхээр л намбатай зохиолч болчихсон нь эл бүтээлээс нэвт шувт мэдрэгдэж байлаа. Би ингэж хэлэх ямар ч эрхтэй юм, гэхдээ л зарим нэг томоогүй жижиг зүйлс зохиолйг нь чимээд л гараад ирдэг байсан даа. Зарим талаар Муракамиг ч санагдуулж байсныг нуугаад яахав. Залуу Аюурзаныг үгүйлэх шиг болж байгаа ч дараа дараачийн бүтээлийг нь авч уншсаар л байх байх өө.
Profile Image for Burte.
11 reviews5 followers
April 5, 2019
Зөвхөн өөртөө болон нэгийн тоонд л хуваагдах тоог анхны тоо хэмээнэ.
2,3,5,7,11 хэмээн үргэлжлэх энэ тоонуудыг математикийн ертөнц дэх атомтой зүйрлүүлж болох бөгөөд одоог хүртэл дэлхийн алдартай математикчид анхны тооны нууцыг тайлж чадаагүй өдийг хүрсэн билээ.
Математикийн ертөнц дэх энэхүү ямар ч зүй тогтолгүй, хууль дүрмээс гадуур оршдог, ямар ч тэгшитгэлээр илэрхийлэх боломжгүй эдгээр тоо өөрсдөдөө хорвоо ертөнцийн чинадын нууцыг агуулж буй хэмээн суут математикч Эйлер нэгэн цагт гүнээ итгэж байсан юм.

Анхны тоог хамгийн анх хүн төрөлхтний түүхэнд нээн олж түүнийг хязгааргүй орших мөн чанартай хэмээн итгэлтэйеэ батласан эртний Грекийн математикч Евклидийн баталгааг үгүйсгэх учиртай Риманы таамгийн өмнө дэлхийн суут математикчид одоог хүртэл өвдөг сөхөрсөөр байна.
Анхны тоо байтугай тогтмол тоо ч хязгааргүй шинжтэй байж болохын хамгийн төгс баталгаа бол математикийн шинжлэх ухааны хамгийн алдартай тогтмолуудын нэг болох пи тоо юм.
Ямар нэгэн тэгшитгэлийн тусламжтайгаар бичигдэх боломжгүй энэхүү гурвын цифрийн ардах таслалаас хойш үргэлжлэх төгсгөлгүй тоон цувааг хэдэн зууны туршид бодож тооцоолж орчин үед суперкомпьютеруудын тусламжтай пи тооны 60 их наяд дахь оронг тодорхойлсон гэж байгаа.

Буй бүхнийг томьёогоор тодорхойлж болно,
хязгааргүй гэж огтоос байхгүй, бүх зүйл хэзээ нэгэн цагт зогсох жамтай хэмээн хэмээн баталдаг математикчдийн өөдөөс хязгааргүй хэмээх ойлголт байх боломжтой хэмээн сөргүүлэн тавьдаг хамгийн хүнд хэцүү бодлого бол яахын аргагүй анхны тоо болон пи тогтмол юм.

Эйлерийг хамгийн анх анхны тооны учрыг олохоор шамдан байх цагт хүмүүс түүнийг ямар ч утга учиргүй зүйлийн араас хөөцөлдөж байна хэмээн дооглон тохуурхаж байсан гэдэг. Гэтэл Эйлер нөгөөх ямар ч зүй тогтол ач холбогдолгүй гэгдэх анхны тоо оролцсон тэгшитгэлийн тусламжтайгаар ертөнцийн хамгийн төгс дүрсийг илэрхийлэх пи -гийн квадратыг зургаад хуваасантай тэнцэх хариуг гаргаж чадсан шүү дээ.

Яг л Эйлерийн тэгшитгэлтэй ижилхэн ертөнц гэгч тасралтгүй урсах хэсгийн өчүүхэн хязгаар дунд амьдарч буй хэдий ч оршин буй цаг хугацаандаа хүссэн ч эс хүссэн ч сондгойрч явдаг яг л анхны тоо шиг хүмүүсийн олонлог орчлон хорвоог зугуухан урагшлуулж, хүсэл тачаал, атаа жөтөө, шунал хүслээр таламдуулсан хүн сүргийг араас нь чимээгүйхэн түлхэж явж байдаг юм болов уу хэмээх бодол энэхүү романыг уншиж дууссаны дараа надад төрсөн юм.

Тогтмол хязгааргүй хэмээх хоёр үг бол нэг л ойлголт. Хязгааргүй учраас тогтмол, тогтмол учраас л хязгааргүй байгаа юм хэмээн МГУ-ын хамгийн алдартай математикийн проффесорын өөдөөс өөрийн үзэл бодлоо сөргүүлэн хэлж чаддаг, зууны хамгийн хүнд бодлогын шийдлийг олох томоохон багт ажиллаж байсан хэдий ч хэдхэн жилийн дараа ямаа самнахаас өөр ажил олдохгүй хөдхи суурингийн багачуулд анхны тооны тодорхойлолтыг заан шохойны тоос пургилсан самбартай он удаан жил найзалж чаддаг, хэзээ мөдгүй эцэслэх гэж буй өөрийн хувь заяандаа биш хэдэн зууны өмнө өнгөрөөд одчихсон эмгэнэлт үйл явдалд илүүтэй санаагаа чилээсээр дуусдаг Инжиннаш багш шиг хүмүүс бол хүмүүний ертөнц дэх тодоос тод анхны тоонууд.
Хэзээ ч хуваагдашгүй мэт тэдгээр хүмүүсийг харин амьдрал дээр хэдэн хэсэг болгож, хэсэг бүрээр нь голоо зогоож амьдардаг хуваагчид мундахгүй их байдаг нь гаслантай. Амьдралыг өөрийнхөөрөө бүтээж байдаг тэдгээр хүмүүсийг үргэлж гоочилж, доромжлон дорд үзэж, амьдралыг нь тэсэхүйеэ бэрх болгоход хамаг оюун ухаанаа шавхаж суудаг тавилантай хүн сүрэг нь жингийн туухай дээр хамаагүй их зайг эзэлдгийг бодохоор бүүр ч зовлонтой.

“...Ерөнхий утгаараа анхдагчид ..., ер ийм сондгойчууд л адлагдаж зогссоор хүний амьдралыг урагш түлхдэг…”

“...Өөрийнхөөрөө л амьдарч байвал, өөр бусад зүйл хэрэггүй. Тийм дээгүүр хүн. Амьдрал бол түүний хувьд, яг өөрийнх нь хэлснээр ихсэх, багасах, өгсөх, буурах бүх давтамж нь төгс зохицлоо олчихсон, тийм гоё, ямар ч мэрийлтгүй зүгээр л нижигнэн урсаад гарч байгаа аялгуу шиг зүйл. Түүний урсгалыг боож, голдирлыг нь өөрчилж, хэн нэгэнчүүл хүртэх ёсгүйгээ хүртэхийн төлөө хэн нэгний хүртэх ёстойг булаахыг тайван хараад зогсож, амьдрал ийм л байдаг жамтайг хүлээн зөвшөөрч чадахгүй хүн л дээ. ..”

Инжиннаш багш шиг хүмүүс цаг хугацааны хэсэгхэн орчилд л амьдарч буй мэт харагдах авч, үзэл санаа үйл хэргээ хэдэн зууны турш үргэлжлүүлэх ид шидтэй гэдгээ урьдаас тааварлан мэддэгтээ ч юмуу тэднийг юман чинээ тоож үзэлгүй, айхавтар уудам сэтгэлээр энэ хорвоог аргадаж амьдарсаар дуусдаг мэт.
Сүнсээ л томьёолчихвол цаг хугацааг урагшлуулан зуу гаруй жилийн цаадах руу аялж , амьдайтайгаа уулзахаар барахгүй яг л тэр үед устаж үгүй болсон байж мэдэх үндэстнийхээ оюун санааны охь болсон түлхүүр судрыг . авран үлдэж ч чадна хэмээн Инжинаш багш сэтгэн сүнсний томьёо олох үйл хэрэгтээ үлдсэн амьдралаа бүхэлд нь зориулж дуусгаж амжаагүй үйл хэргий нь гүйцээж дуусгахыг шавь Инжинашдаа гэрээслэн үлдээдэг нь зохиолын гол үйл явдал.

“...Бид буцаж л чадвал юм бүхний уг язгуурт хүч чадна. Цаг хугацаа бол зогсолтгүй жирвэлзэх урсгал огт биш, харин тус бүрдээ хөдөлгөөнгүй тайван зогсож буй квантуудын хэлхээс…”

Хэрвээ сүнсний замаар Инжиннаш найрагчийн цаг үед очиж чадаж гэмээнэ Шударга бат хороог галд хайлахаас өрсөн, түлхүүр судрыг аврах боломжтой Инжиннаш багш сэтгэсэн юм.
Орон зай чөлөөтэй эвхрэлдэн хөрвөж цаг хугацаа таталцалд өртөж муруйдаг юм бол алийг нь ч товчлох, алгасах, буцаах боломжтой гэсэн үг.
Сүнсний замыг тодорхойлсноороо бид цаг хугацааны эрхшээлийг ч томьёолчих учраас, өнгөрсөн цагт чулуужсан олон гажуудлыг засаж, үндэстэн угсаатны хооронд өс хонзон зангидсан бүх үйл явдлаас түүхийг сэргийлэн хамгаалж болно. Бид алдаа оноогоо, хөршөө, лам нарын хэлдэг үйлийн үрээ ч сонгож болно.
Энэ бол хязгааргүй өргөн сонгох боломж.
Гагцхүү сүнсээ л томьёолж чадвал…

Гэхдээ байзаарай, яг эндээс л уншигч миний хамгийн том эргэлзээ төрж эхэлсэн. Буддын сударт нэгэнтээ “Цаг хугацаа бол хэлхсэн эрхи” хэмээсэн байдаг бол суут Эйнштейн “Цаг хугацаа бөөмлөг чанартай бөгөөд орон зай цаг хугацаа хоёр нэгдмэл зүйл юмаа” хэмээн баталсан. Хэрвээ хүний амьдралыг урсгал устай жишвээс голын эх бол бидний эхлэл харин адаг нь бидний төгсгөл юм. Усны ундаргад буцаж очьё хэмээн сэтгэлээ ч урсгал сөрөх боломжгүй хэдий ч уснаас гараад эрэг дагуу алхваас бид хаашаа ч хүрэх боломжтой болох бус уу?
Магад эрэг дагуух тэр жим, хувь заяагаа хөндлөнгөөс ажиглан суух тэр орон зай, зэрэгцээ ертөнцийн хил хязгаарыг бид зүүд хэмээн нэрийддэг ч байж мэдэх юм шүү дээ.
Хэрвээ үнэхээр л тэр зэрэгцээ ертөнц оршин байдаг нь үнэн бол бид хэдийнээ сүнсний томьёогоо олоод нээчихсэн гэсэн үг биш гэж үү?
Аливаа зүйл хэтэрхий ээдрээтэй болоод ирвэл анхнаасаа асуултаа зөв тавьсан эсэхээ нягтлах хэрэгтэй хэмээх мэргэн үг байдаг.
Зүй тогтол, дүрэм журам, томьёо тодорхойлолтгүй юм шиг харагдах ч тарьсан үр бүхэн нь учир шалтгаантайгаар өөр хоорондоо сүлэлдэж байдаг энэ орчлонд ижил мэргэжилтэй, ижил нэртэй хүмүүс ижил зорилгын төлөө хувь тавилангаа зурах нь санаандгүй тохиол төдий зүйл яавч биш байж таарна.
Хэрвээ зохиолын баатрууд санаандгүй тохиолоор биш, хэн нэгнийхээ хувь зохиолын дам сүүдрээр нэг нэгнийхээ хувь заяанд нөлөөлж чадаж байгаа юм бол нэгэнтээ цаг хугацаа гэгч урсгал дундаас мултарч чадсан нэгэн баатар маань аль хэдийнээ энэхүү нууцлаг томьёоны гаргалгааг олоод тайлчихсан ч байж болох юм хэмээн зохиолын эцэст таамагласаар эргэлзээ гайхшрал дунд номынхоо сүүлийн хуудсыг эргүүллээ.

Биднээс дотогш, биднээс гадагш ч хязгааргүйгээр үргэлжилж байдаг энэ ертөнцийн ганц зааг хязгаар нь зөвхөн бид өөрсдөө л юм бол амьдрал гээч зүйл үнэндээ огт байхгүй ч байж мэдэх нь...
Profile Image for Missjane_Lifestyle.
99 reviews46 followers
February 16, 2021
Уран зохиолын ном уншина гэдэг нь хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс амьдралд чинь гэнэт орж ирчихээд номын төгсгөлрүү тэдэндээ баяртай гэж хэлэхэд хэцүү байна гэсэн үг юмуудаа.Би бүр сүүлдээ уйлав.
Ёстой уран зохиолын хэтрүүлэг элдэв толгой бөгс холбосон тансаглал зүйрлэлгүй мөртлөө үнэн ч юм шиг худлаа ч юм шиг итгэмээргүй ч юм шиг жинхэнэ ч юм шиг ном юм. Математик болон амьдралын тухай гоё бичжээ. Хааяадаа манай Haruki Murakami-г ч санагдуулна. Номоо гадаа уншаад сууж байтал нэгэн өвөө зохиолчыг
Москвад утга зохиолын дээд сургууль төгссөн гэж хэлсэн болохоор зохиолчын залуу нас оюутан үе хэрхэн өнгөрсөн юм бол бүр сонирхол татав. Сайхан л бичдэг юм байна. Өөр номуудыг нь уншнаа.
Надад нэг ийм энгийн сайхан дүрүүдтэй мөртлөө жигтэйхэн их юм бодуулсан хэв маяг нь таалагдлаа.Жаахан гуниглачихлаа.
Хорвоо дэлхийг ийм нүдээр ширтдэг бол үнэхэр секси mindтай юм.
Амьдрал тэр чигтээ алган доторнь багтаад утга учир хүсэл тэмүүлэл бүхэн зохиолчийн үзгэнд үнэгүйдэж бас амилж утга учиртай болж байв.
Profile Image for А. Жаргалсайхан.
9 reviews
October 2, 2019
Сүнс гээч нь хэтэрхий олон хувьсагчтай функц. Гэвч эцсийн хариу нь энгийн, хязгааргүй үргэлжлэх тогтмол тоо ч байж магадгүй. Энгийн загвар. Гэвч үл тайлагдах нууцуудтай. Бас нууцыг хамгаалагчтай.
Мөнгө, хайр дурлал, үр хүүхэд, эрүүл мэнд гэх мэт математикийн өөр өөр хэлбэр загварууд.

Хүүхэд шиг гэнэн явбал
Хүүхэд шиг гүйж явбал
Хүүхэд шиг үймүүлж явбал
Хүүхэд шиг уйлж хоцорно

Уншилтгүй, сайхан ном байлаа.
Profile Image for Isak.
63 reviews7 followers
October 24, 2019
Зохиолын сүүлийн 1/3 нь арай жаахан түргэдсэн юм шиг санагдлаа. Сүнсний томьёогоо бүр илүү лавшруулж тайлбарласан бол.

Гэхдээ анхны хайр математик, Pink Floyd хоёрынхоо дунд умбаж сайхан мэдрэмж авлаа.
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
March 1, 2019
"Ерөнхий утгаараа анхдагчид ..., ер ийм сондгойчууд л адлагдаж зогссоор хүний амьдралыг урагш түлхдэг"

Уншихад амар, нэг эхлүүлчүүл өөрөө урсаад явчихдаг ном байлаа. Кино үзэж байгаа юм шиг л
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
February 8, 2019
Зохиолч Аюурзанын бас нэгэн өвөрмөц төрх. Тэр угаас тэнгэрээс өгөгдөлтэй, жир бус хүмүүн билээ. Сүнсний томъёо номонд их хүмүүн Инжинашийн нэртэй амьдаа багш шавь хоёр математикч болон тэдний хувь тавилан хэрхэн холбогдох цаашид энэ бүхэн хааш дагуулах зэргийг сонирхолтойгоор өгүүлдэг. Сод их ухаантай ч эмгэнэлтэй, хөөрхийлөлтэй ч гэж болох багш Инжинашийн хувь тавилан, дотоод үзэл санаа, шавь Инжингийн хувь заяа ч бас эгэлгүй нь тэд их хүмүүний нэрийг авсанд ч байж болох юм. Багш Инжинаш нь МГУ-ын математикийн тэнхимийн гоц оюутан, ирээдүйн аугаа их эрдэмтэн байж болох хүлээлт бүхий төгсөх ангийн оюутан байхдаа хилс хэрэгт гүтгэгдэж, арайхийн мултрахдаа тухайн үеийн үзэл суртлын болон тэд хэмээгч бусдын мууг үзэж, хүмүүсийн сайн сайхныг хүлээн зөвшөөрч чаддаггүй нүгэлтнүүдийн золиос болно. Монголдоо ирж гоц их ухааныг нь доромжилсон ч гэж хэлж болох дунд сургуулийн багш хийн, Хималайн улсаар хэрэн бэдэрч эрт урьдын өөрийг нь хөөрхийлөлтэй болгож орхисон, сэтгэлийн гүнд хав дарсан эртний дурсамж руугаа өнгийх хэрэг болсны эцэст хөдөөгийн буйд байх нэгэн суманд очсоноор сэтгэлийн амар амгаланг насны эцэс хүртэл олох болно. Харин шавь Инжин багшдаа тохиолдсон ээдрээт явдлын учгыг олох, багшдаа туслах чин хүсэл нь олон ч зүйл рүү дагуулж, дахин хувь заяаны сэжүүрийг хөндөх шаардлагатай болдог. Энэ удаагийн бүтээлээрээ зохиолч математикийн шинжлэх ухааныг гол дэвсгэрээ болгосон бөгөөд математик бол зүгээр нэг аксиом, томъёо төдийхөн биш харин амьдрал хувь заяаны давхцал, үелзүүр, математик гэдэг зүйл ид шид, дуу аялгуу, яруу найраг, уран зохиол гэдэг зүйл шууд болон шууд бусаар ч математикийн нэг хэсэг болдог гэдгийг ч энгийнээр тайлбарлан гаргадаг.
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
February 16, 2021
Ёстой нэг бясалгалаас үүдсэн бүтээл гэлтэй. Аюурзана зохиолчийн номнууд бүүр тархины цэнгэл эдлүүлдэг шүү. Бодит түүх ч уншаад байгаа юм шиг эсвэл зүүдний ертөнцөөр аялаад ч байгаа юм шиг, нэг тийм барин тавин оноож чадамгүй, тэгэхдээ л нэг тийм САЙХАН.
Бясалгалын дээдэд хүрсэн хүн өмнөх үеэ санаж, сүнсээ бас дурсамжаа томьёолж чаддаг бололтой. Гол дүр болох Инжиннаш багш нэг бол өөрөөс нь айж өөрийг нь золигт гаргагчдаас дээгүүр оршиж, эцсээ хүртэл өөрийнхөөрөө амьдарсан эгэл хүн ч юм шиг, нэг бол Beautiful Mind-н John Nash ч юм шиг...
Profile Image for Anaru Eba.
82 reviews4 followers
January 16, 2022
Амьдрал бол яг өөрийнх нь хэлснээр ихсэх, багасах, өгсөх буурах, бүх давтамжинд төгс зохицлоо олчихсон, тийм гоё, ямар ч мэрийлт чармайлтгүй зүгээр л нэжигнэн урсаад гарч байгаа аялгуу шиг зүйл. Анхны тоогоор номын бүлгүүдийг дугаарлаж, математик квантаар амилж эпистемологиийг таниулах орчин цагийн сор бүтээл. Уран зохиол уншиж байгаа хэрнээ бясалгаад байх шиг, өөрлүүгээ өнгийх шиг, ёстой л юм уншсан мэдрэмжийг хэзээ сүүлд бүрэн дүүрэн мэдэрлээ гэмээр. Пинкүүдээ сонсоод, Инжиннаш багш шиг янжуур сорч бодлогоширмоор санагдав.
Profile Image for Tsevelmaa.
109 reviews8 followers
May 2, 2019
Хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг чинь нулимах хүн энэ урт амьдралд бишгүй л таарна. Хайран зүрхээ тэдний шүлсэнд бүү тос. Тэд зүрхийг чинь л онох ганцхан хорон зорилготой. Зүрх сэтгэлээ амгалан авч явж чадвал л, хүсэл мөрөөдөл чинь хүсэл мөрөөдлөөрөө, итгэл үнэмшил чинь итгэл үнэмшлээрээ үлдэнэ.
Profile Image for Emujin.
20 reviews
March 10, 2023
It was a big disappointment for me as a first time reader of his work. I think he had an idea in the beginning but when it came down to the ending it felt like he had no idea what to do. It seems like one of Murakami's work that is hated by his fans. The things i didn't like: 1) The cliche female character that has relatively bad lines; 2) Homophobic ideals and tone (it was published in 2019)- there was a female character who can "feel/sense" if someone is gay or not + a professor turned out to be gay and our main guy feels disgusted knowing that professor potentially loved/liked him; 3) Mediocre writing-not in bad or good way; 4) Pink floyd was mentioned far too many times than it was necessary; 5) A little Lolita moment that i think was unnecessary.

The objective at the end of the book for finding the formula of soul and connecting with your previous namesake just ended up subtly hinting for buddhist spiritual meditation. I may sound harsh but he tried too hard to sound philosophical on simple things at times. There was no solid development on the search it was just whole surface level adventure and leave all the questions written and unanswered. I think i was not satisfied with the plot and the ending, he left many possibilities that could have been interesting.
Profile Image for Zoljargal Gantumur.
43 reviews
November 6, 2020
Дахин уншиж, арай дээр ойлгосон үедээ review бичдэг юм билүү?
Profile Image for Binderya Binduush.
21 reviews2 followers
Read
October 30, 2019
Аюур ахын шинэ номыг уншлаа. Энэ ямар ном бэ гэж үү? Янзын ном. Зохиолын үйл явдал нь сонирхолтой, өгүүлэх санаа нь их мундаг юм байна лээ. Эхлээд уншихад аан нөгөө л нэг ухаантай, дотогшоо чиглэсэн бодолтой, мэдрэмжтэй, ургуулан бодох авъяастай, эгэл жирийн ертөнцөөс уйдсан байрын гол дүрийн залуу /, түүний амьдралд томоохон өөрчлөлт оруулах арай ахмад настай эрэгтэй дүр гардаг ном уу? энэ удаагийн сэдэв нь л математик болохоос бусад зохиолтойгоо төстэй л бололтой гэх сэтгэгдэл төрсөн.
https://soundcloud.com/tagtaapublishi... ярилцлагыг сонсоод нүд жаахан ч атугай нээгдэж, сэтгэл их баяссан. Өөрийн эрхгүй хайдаг зүйлүүд маань нүдэнд тодроод ирэх шиг…
Жинхэнэ математик гэдэг бол тоо биш, яг энэ аялгууны цаанаас дуулдаж байгаа тэр энгийн мөртлөө ер бусын зохиомж! Зохиомж ч биш юм аа, зохиогдоогүй анхнаасаа л байсан зохицол. Хоёр ноотны зохицол, ноот чимээгүй хоёрын зохицол, бас хоёр чимээгүйн зохицол. Тэгээд давтамж. Ихсэх, багасах, өгсөх, буурах, бүх давтамж нь төгс зохицлоо олсон учраас л ийм гоё, ямар ч мэрийлт чармайлтгүй зүгээр л нижигнээд усраад гарч байгаа юм. Жинхэнэ матемитик даа! хуудас-15
Болох ёстой зүйл л болсон юм шиг, зөвхөн хүүхдүүд л ойлгож чадах тийм нэг хайнга, аливаад удтал шаналж халаглаж мэдэхгүй сэтгэл амар занд хөтлөгдөн… хуудас 20
хүн хүн өөр өөрийн зам мөртэйг хүүхэд хэдий ч мэдэрч байжээ. хуудас 21
Амьдай багш нь яг л усанд хаясан чулуу шиг, галд шатсан цаас шиг самбараас арчсан шохой шиг, агаарт замхарсан ямар нэгэн үнэр шиг ор сураггүй болсон байв. хуудас 24
Дурсамж хэзээ ч дуусахгүй. Гунигтай нь элж бүдгэрээд гэрэл гэгээтэй нь сэтгэлд илүү тод үлдсэн байна. Хуудас 65
Математик бол тоо бодлого биш, сэтгэлгээний төгөлдөржилт рүү хөтлөх учиртай урлаг. сэтгэлгээний төгөлдөржилт гэж юу болохыг би мэдэхгүй, хүн хүн өөрсдөө олох учиртай.
Чи аль болохуйц хямдаар амьдарчих гээд л мунхаглаад явдаг царайтай харагдаж байна… хуудас 94J
Хайргүй нь хайртайгаа доромжлох эрхтэй гэж чи бодоо юу? Эргэн тойрон ямар ч баяр баясгалангуй, улбар саарал, ягаан саарал, зэгэл саарал, ногоовтор саарал, хөхөлбий саарал, бор шаргал саарал, бараан саарал,хар саарал, сав саарал хад сүүдэртсэн нүцгэн уул хуудас 100
Цаг хугацаа гэдэг эрих хэлхсэн мэт. хойш буцаад дурсамжаа тэмтрэх, урагш ахиад мөрөөдлөө имрэх аль аль нь хурууны үзүүрт. гэвч дурсах, мөрөөдөх тусмаа чи тэр хэлхээсд улам л бат бөх уягдаж, сүүлдээ юуг ч бодох сөгөөгүй болтлоо баглагдна. тэгэхээр золоог мартвал л бусад бүх золгүй дурсамжийн уяа тайлагдна. чингэвээс үйлийн үр хандивгүй болж, нэмэрлэх дурсамжгүй болоход сэтгэл амрах юм байна. хуудас 113
Цуг ажиллагсад нь цөмөөрөө л орчин үеийн технологиос хоцрохгүй чармайгсад байх тул… хуудас 124
Номд шимтэн амтшихын хэрээр бас нэг зүйлийг сэхээрсэн нь хурууны өндгөнд тэмтрэгдэх, нэгэн цагт салхинд найган ургаж байсан модноос уг гарлаа олж авсан цаасны амьд ч юм шиг хүрэлцээн. тийм шүү уншихын бас нэг зэргэлдээ амт нь дэлгэц үелзэхэд биш харин ном бариад хавтсыг нь илэхэд, цаасны үнэр мэдрэгдэхэд, хуудас эргүүлэхэд байдаг. хуудас 124
Энэ утгаараа ном бол мөнхийн дүр төрх нь эгнэгт тогтчихон зүйл шүү дээ хуудас 125
Зүгээр л мэндлээд явж байх ёстой, тэгж л энгийн харилцаагаа хадгалж болох, өөрөөр ямар ч зүйл яримааргүй, ярилцах тусам л үл ойлголцол ихэсч бие биеэ үзэн ядахад лч хүрч мэдэх, ийм хүмүүс одоо бүр ч олон болж дээ.
Аливааг мартана гэдэг тайвшрал. Харин эргэн санана гэдэг барьц алдмаар зүйл хуу 165
Орчуулга гэдэг бол үгийн эрэл. Үгний эрэлд хатах явцдаа тэр монгол хэлнийхээ нууц түлхүүрүүдийг таньж нүдэлсэн. Хуу 173
Нэг тийм төрмөл ч юм шиг мөнхийн муу чанарууд хувь хүний дотроос арилдаггүй бололтой.
Хүнд хайртай байхад царайлаг эсэхийнх нь тухай бодож үзэх санааа огт төрдөггүй юм. Тэр бол царайлаг гэх мэтийн үгээр тодорхойлохын аргагүй
Яагаад ч нэмэргүй хүмүүс байдаг. Тэдэнтэй ярилцаад, хэрэлдээд, зодолдоод, алалцаад ч бүр яагаад ч нэмэргүй. Зүгээр л тэднээс хол яв, бүү уулз.
Цаг хугацаа юуг ч анагаадаггүй. Өчнөөн жил өнгөрсөн ч, бид нэгэнт шархалсан бол шархтайгаа л үлддэг. Тэр хэвээрээ л үхнэ гэдгээ ойлгосон.
Улаанбаатар хэтэрхий замбараагүй, зам гудамжууд давчуу, хаа сайгүй барилга барихын л дон тусацгаасан мэт, бүх зай талбайг бетоноор дүүрэгж, баригдаж буй тэдгээр барилгууд нь хотыг огтхон ч цэгцрээгүй, хаа холын ирээдүйд л найдсан бэрх газар болгон хувиргаж аж… хуудас 241
Profile Image for Намуун Отгонбаатар.
34 reviews3 followers
September 24, 2019
"Амьдрал хуваагдашгүй. Гэхдээ хуваагчуудтай. Дурсамж, аз, эз, ямар нэг бүдэгхэн дурлал..."
Элдэвийг эргэцүүлсээр л дуусгалаа. Бусдын л адил энэ номыг эхлүүлмэгц хамгийн түрүүнд анхаарлыг минь татсан зүйл бүлэг дугаарласан тоонууд байлаа. Тэр тоонууд харин зөвхөн нэг эсвэл өөртөө хуваагддаг анхны тоонууд болж таарсан. Яг л бидэн шиг. Дахин давтагдашгүй, өөр хоорондоо ондоо, онцгой. Бид яг л анхны тоонууд шиг өөрөөсөө өөр юунд ч хуваагдашгүй. Тиймдээ ч амьдралыг хуваагдашгүй гэж хэлсэн юм болов уу? Үнэндээ номыг уншиж дуусан дуустлаа амьдралыг яагаад хуваагдашгүй гэж хэлсэн юм бол? Хувааж ер нь яах гээд байгаа юм бол гэсэн эргэлзээ дунд бүдэчсэн. Гэхдээ одоо бодох нээ бид хаана ч, хэзээ ч, хэн ч болж төрлөө гэсэн өөр нэгэн шиг амьдарч чадахгүйн л нэр юм уу даа. Сүнсэн биеэ хувааж, өөр олон төрлийг дотроо бүтээж болохгүй шиг, амьдралыг ч мөн хувааж болохгүй нь үнэн ч юм уу!
Амьдралыг хувааж болно, хуваагчууд нь ч бий. Тэглээ гээд мөн чанар нь хувьсан өөрчлөгдөхгүй л гэдэг санаа. Өмнөх төрөлдөө ойлгож, ухаарч, бүтээсэн зүйлээ дараа төрөлдөө нэг шат ахиулах нь л амьдралын утга учир шиг санагддаг. Тиймдээ ч төрөл дээшлэх гэж яригддаг. Бидний амьдран буйн ганц зорилго энэ. Хаана, хэзээ, хэн болж төрөх, юу үзэж туулахаас үл хамааран үүний төлөө л амьдрал буй. Тиймээс ахиад л тиймээс... амьдралыг хуваах боломжгүй. Хуваалаа гээд ямар ч утга учир үгүй ажээ.
Ахиад нэг зүйл... Өнгөрсөнд, нэгэн цагт Инжаннаш Хималаяагаар хэрэн хэссэн боловч энэ цаг хугацаанд сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан гэх бүртгэл бий. Аль нь үнэн бол? Инжаннаш бодол санаандаа үнэхээр л Хималаяаг үзээд ирсэн гэдэгтээ итгэдэг. Гэвч тэр хугацаанд түүнийг сэтгэцийн эмнэлэгт эмчилж байсан. Инжаннаш санаанаасаа зохиож, төсөөллийн аялал хийсэн үү? Түүнийг гүтгэхийн тулд хуурамч бүртгэл хийсэн үү? Хэн ч мэдэхгүй. Тэгэхээр туйлын үнэн гэж хорвоод үгүй. Үнэнг ирж хайх нь ч утгагүй юм шигээ.

Иймэрхүү байдлаар элдэв бусыг эргэцүүлэхэд хүргэсэн. Үйл явдал, өгүүлэмж нь урсаад уншигдах ч барьцгүй, төөрөлдөм, нэг санааг барьж автал ахиад л төөрчихнө. Яг юу хэлэх гээд байгааг нь ухаж, ухаж ойлгохуйц. Санаагаа олон өгөгдлөөр баяжуулах гэсээр бүр тодорхойгүй болгочихсон ч юм уу гэмээр. Эсвэл уншигчдыг ойлговол ойлго, больвол боль гээд эргэцүүлэл дунд нь хэргээр хаячихсан ч юм шиг...
Profile Image for Д. Энхзаяа.
4 reviews1 follower
March 5, 2019
Шинэ он гараад хамгийн анх уншсан ном минь байлаа. Зохиолчийнх бичлэгийн арга барил, зохиолд нь дуртай болохоор ямар ч эргэлзэлгүй сонгосон, түүндээ ч харамсаагүй. Яагаад ч юм уншаад дундаа орохын алдад толгойд "Интерстеллер" кино л эргэлдээд байсан. Бодит юм шиг хэрнээ, зөгнөлт юм шиг, зөгнөлт юм шиг хэрнээ үлгэрийн юм шиг үйл явдлууд хөврөөд л... Дэндүү хурдан уншаад дуусчихсандаа сүүлд нь харамсаад л... Аль нэг өгүүлбэрийг нь ч юм уу өгүүлэмжийг нь ишлээч гэвэл үнэндээ чадахгүй нь. Үг бүхэн нь нүдэнд тусаж, тархинд шингээд, биед минь уусчихсан. Зохиолчийн илэрхийлсэн үгээр биш, минийх болоод уусчихсан. Харин хөгжим математик хоёрыг холбосон нь хамгийн содон санагдсаан. Дараагийнх нь уран бүтээлийг хүлээх л үлдэх шив.
Profile Image for Lkhama Suren.
35 reviews
November 3, 2019
Номны 4/5т дурсамж зонхилж, яг томъёоны хайгуул эхлээд л дуусчихлаа.
Author 1 book8 followers
July 1, 2020
Олон төрлийн үйл явдалтай сонирхолтой зохиол болжээ. Түүхэн явдлуудыг зохиолын өрнөл дагуу хэлхсэн нь таалагдлаа.
Profile Image for Bayartaiwan.
12 reviews
April 23, 2020
📚02 сарын номын тэмдэглэл📝
Г. Аюурзана - Сүнсний томьёо

💁🏻‍♀️Математикт хайртай хэн бүхэнд...
Би уг нь уран зохиолын ном уншина гэж бодсон гэвч математикийн талаар их өгүүлэх юм... Ойлгохгүй байна, математикийн шинжлэх ухаанд дурласан хүн ийм байдаг гэж үү, тэдний мэдрэмж, тэдний сэтгэл хөдлөл нэг л тийм үл тоосон ч байх шиг, ойлгомжгүй тооны утга, таамаг магадлал ядаргаатай ном бээ гэсэн бодол төрсөнсөн.

Тэгэхдээ уншиж дуусах үед их л өөр зүйлсийг, ухаарсан.

... Инжаннаш хэмээх хүү, ээж нь аавтайн анх суухдаа хайртай залуудаа атаархуулах гэж байгаа гэдгээ түүний аавд хэлдэг бөгөөд удалгүй Инж��н болон түүний дүүг төрүүлэнгүүтээ хайртай залуугаа даган хаяж явдаг. Инжин бол математиктай үнэхээр сайн, толгой сайтай хүүхэд тул 8-р ангидаа хотын сургуульруу шилждэг. Тэр үед өөртэй ижил нэртэй Инжаннаш хэмээх математикийн багшид шавь орсноор түүний амьдралын их аян эхэлнэ. Инжиннаш багш бол Москвагийн их сургууль төгссөн, өндөр мэдлэг боловсролтой хүн байсан. Оюутан байхдаа Лев Федорыч профессор багштайгаа Пуанкарегийн таамаг батлах төсөл дээр хамтран ажиллаж байхад нь багш нь амиа алдсан бөгөөд хүн амины хэрэгт сэжигтнээр татагдан 4 сар хоригдосны эцэст гэм буруугүйн тогтоогдсон, Монголруугаа буцан дунд сургуульд багшаар очдог. Ингэснээр ижил нэртэй хоёр хүмүүний энгийн биш учрал болон учир битүүлэг хүн амины хэргийн тайлалыг нээх уртаас урт зам эхэлнэ...

Амжилттай гялалзан явсан тэр залуугийн хүсэл, мөрөөдөл тэмүүлэл, хайр дурлал, амьдрах хүслийг үгүй хийсэн. Хэн гэж үү, түүнд атаархагсад багшийнх нь үхлээр л түүнийг үгүй хийсэн. Амьгүй, мэдрэмжгүй хоосон бие үлдсэн. Юуг ойлгосон бэ гэвээс атаархуу, шуналтай тэдгээр хүмүүс юу ч хийж байсан мөрөөдлийнхөө төлөө тэмцэх хүчтэй, тэвчээртэй, хатуужилтай байх хэрэгтэйг хүмүүний амьдралын алдаа оноог тусган харуулсан маш сайн роман.

Амьдралд зүгээр л нэг учрал гэж байдаггүй. Цаанаасаа л томьёологдсон байдаг. Бүүр өмнө л Шавь Инжаннаш болон багш Инжаннаш хоёрын сүнс томьёологдсон учраас л энэ амьдралдаа бие биенээ олж уулзан, холбогдсон. Тэгэхээр үл тоож, орхиж болохгүй учрал байх юм.
Profile Image for Mandakh.
8 reviews2 followers
October 19, 2023
Монголын Мураками гэхдээ Б хувилбар нь. (Муракамитай зүйрлэсэн шалтгаан нь яалтчгүй түүнийг санагдуулах учраас.)
Мураками бол magical realism жанрийн жинхэнэ постмодерн зохиолч. Модерн ч үүсээгүй монголын соёлд постмодерн болон метамодерн зэргийг ярих хөрс нь ч байхгүй мэт...

Сүнсний томьёо-ний хувьд зорьсныхоо голыг олж чадалгүй нэг л дутууджээ. Сэтгэлийн утсыг хөндөх байтугаа салхи ч оруулахгүй дуусах нь цаана хөнгөхөн бас хоосон. Төгсгөл нь underwhelming. 200гаас хойш сүнсний томьёо гэж зохиолч юу бичсэн бол гэдгийг мэдэх гэж хүчлэн уншиж дуусгалаа.
ТЭД, Орос багшийн бэлгийн чиг хандлага, (болон тэрэнд нь үзүүлэх Инжиннашын хариу) Инжингийн ээж, зэрэг зохиолын утасууд бүгд нэг л авцалдаагүй, ойлгомжгүй, бас яагаад байгаагаа батлаж чадахгүй алга болцгоох нь харамсалтай.

Дүрүүд нь сонирхолтой хүмүүс хэдий ч ямар ч мэдрэмж төрүүлэхгүй явсаар дууслаа. Нинжин, Инжиннаш, Золоо, Цээгий гэх мэт эдгээр хүмүүс зам гарж байгаад машин дайруулж үхсэн ч миний санаа зовохгүй байлаа. Үе үе зохиолдоо таараагүй үг хэлцгээх нь Монголын кинонуудад дүрүүд нь цаана нэг авцалдаагүй балай яриа өрнүүлдгийг санагдуулна. Харилцан ярианууд хэдэн сэдэв болох Pink Floyd, мат, болон дүрүүд нь хэдийгээр уран зохиол сонирхож эхэлсэн зэргүүд нь дүр эсгэсэн ч юм шиг. Үйл явдлын зангилаа мөчүүд нь болсон болоогүйгийн хооронд нэг хоёрхон мөрөөр бичигдэх нь зохиолыг нэг л хүчгүй болгоно.

Мураками уншихад сэтгэл хөдөлж, дүрүүдийг мэдэрж дараагийн хуудсыг эргүүлэхэд хүнд байдаг бол Сүнсний томьёо нэг л хөнгөхөн, уншаад байгаа нь ч мэдэгдэхгүй дуусах нь гудамжинд хараад өнгөрөх зүйл шиг....
Profile Image for Daria Otgonbayar.
17 reviews
December 9, 2019
Төсөөлж байснаас минь хол илүү ном байлаа. Номыг унших үедээ төрсөн мэдрэмж бүхэн өөр байдаг, энэ номыг унших үед хамгийн түрүүнд магадлалын, учралын учир шалтгаан, давхцал бүхэн толгойд эргэлдэж байлаа.

Давхцал:

Учрах ёстой хүмүүс учирдаг ч учрал бүхэн төгсдөг

Хөтлөх зам мөр нь огтлолцож эсвэл нэгэн цагт зэрэгцэж, тэндээс нэг нь түрүүлнэ, эсвэл удааширна, эсвэл тэндээ гацаад үлдчихнэ, эсвэл хаашаа ч хамаагүй үсрээд алга болчихно. Тэгснээ хаанаас ч юм гарч ирнэ.

Гэтэл амьдрал өөрөө хэрвээ харагдаж байгаа шигээ биш бол яах вэ. Нэгэн сүнсний шинж чанар хэдэн биенд хуваагддаг бол ямар вэ.

Шинэхэн танилцсан хүн чинь эгээ л өмнө нь таньдаг байсан юм шиг. Эсвэл дотно байсан хэн нэгнийг санагдуулах шиг. Байсан.. Байхаа больсон учраас гунигтай. Гэхдээ шинэ танилаасаа түүнийг олж хараад баярлах хэдий ч эртний танилтайгаа ижилхэн гэдгийг анзаарах тусам гуниг төрөх. Яагаад гэж үү, Байсан учраас.

Гэтэл үгүй бол яах вэ, ижилхэн биш байвал яах вэ,... бас л гуниг төрнө.

Ямар ч зам байхгүй, огтлолцоод салчихсан сүнснүүд болохоор.

Сүнсний томъёо.
27.11.2019
Profile Image for Meili Enni.
85 reviews10 followers
February 27, 2020
Анх шүгдэн номыг нь уншаад л Аюурзана зохиолчийн олон бүтээлийг унших бүр бүтээлд нь дурлах болсон доо. Нэг тийм гуниг,баярын завсарт ийм нэгэн сонин мэдрэмж оршдог мэт...

.. Сэтгэлд хүрсэн хэсгээс...
... Гэхдээ нэг тийм төрмөл ч юм шиг мөнхийн муу чанарууд хувь хүний дотроос арилдаггүй бололтой. Цаг үе ,нийгэм өөрчлөгдлөө ч тэд өөрчлөгддөггүй. Төрмөл чанараараа худалч хүмүүс үнэнд итгэдэггүй. Төрмөл чанараараа шунахай хүмүүм шуналгүй сэтгэлд итгэдэггүй. Төрөлхийн харамч хүн өгөөмөр занг хардаж сэрддэг. Муу хүмүүс сайн хүмүүсийг олж хардаггүй. Тэдний санаа сэтгэлд шударгуу ариун зүйлс багтаж төсөөлөгдөх уудам орон зай байдаггүй. Тийм хүмүүс ямар ч нийгмийг ердөө л завхрал болгож хувиргана.
... Нүдээрээ харж тачаахаас сэтгэлдээ санаж тачаах нь илүү шаналалтай юм.
... Дурсамжаасаа татгалзсан хүн...

., сэтгэлийн минь хэдэн чавхдасыг хөндөж чадсан.🙂
Profile Image for М. Номин.
12 reviews2 followers
October 16, 2022
Шаналсандаа орь дуу тавин уйлж байгаа нь бус, шаналалдаа бөглөрөн таг чимээгүй суугаа нь зовлонд илүү гүн нэрвэгддэгийг ухаарах шиг.
Хосгүй үнэ цэнэтэй санагдаж байсан бүхэн ямар ч үнэгүй болох нь алга урвуулахын төдийхөн хэрэг. Бүх зүйл ердөөсөө л тийм...
Амьдрал гэдэг чинь есөн бусын зүйлсийн эхлэл төгсгөл хоёр л юм аа даа. Гайхаж биширнэ, гайхахаа болино. Баярлаж баясна, баярлахаа болино. Дурлана, дурлахаа болино.
Биднээс гадагш хязгааргүй. Биднээс дотогш хязгааргүй. Бид л тэдгээрийн хил хязгаар.
Хүнд хайртай байхад царайлаг эсэхийнх нь тухай бодож үзэх санаа огт төрдөггүй юм. Тэр бол царайлаг гэх мэтийн үгээр тодорхойлогдохын аргагүй бүсгүй.
Хайрлан санагалзах ч зүүдэндээ шаналан гашуудах ч үйлийн үрийн хандив.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
July 12, 2021
Сонирхолтой талаас хөндөж бичсэн кино шиг л зохиол байлаа. Сүүлийн үед Аюурзана зохиолчоос Харуками стиль 2-дох номонд нь ажиглагдлаа. Энэ бол хөгжим. Fink Floyd-ын The Wall цомгийн тухай дурдагдсанаас хойш тэр цомгийг сонсонгоо уншаад дуусчихлаа… Харукамигийн номыг уншихдаа байнга дурдагдсан хөгжмийг сонссоор шинэ хөгжим, ая, дууны листээ нэмэгдүүлдэг би хазайсангүй ээ. Сонсчихлоо.

2-дох жоохон логикгүй алдаа ч гэмээр зүйл бол Нэнсэндарь, Инжин 2-ын чат. Угаасаа Оросд өсөж, амьдарч байгаа охин криллээр чаталлаа юу?
Say neg kino uzlee
Taalagdsangui ee… энэ хэсэг. Гол зүйлдээ анхаарсаар байгаад жижиг деталиа анхаараагүй юм шиг…

Profile Image for Anujin Bataa.
31 reviews
January 28, 2021
Хүнд оноох тэрхүү нэр нь хүний сүнсийг тамгалаж, хувь тавиланг нь бий болгодог мэт. Амьдралын батлагдаж нотлогдоогүй атлаа хүмүүс бидний итгэдэг тэрхүү "сүнс" гэгч зүйлийг математикийн шинжлэх ухаанаар тайлбарлах гэж оролдсон нь хачирхалтай. Амьдрал гэдэг тэр чигээрээ томьёо юм бол бид зөвхөн тэр томьёог нь л олчихвол "тодорхойгүй" зүйлс тодорхой болчих мэт.

Уншихаас түр амсхийх зуур юу болох бол гэж бодолд автагдуулах басхүү уншаад дууссны дараа толгой дотор есөн бусын юм бодогдож, "яг юу болчихов" гэж толгой тархи гашилгах, эргээд дахин дахин бодогдуулах шидтэй ном.
Profile Image for Munkhjargal.
8 reviews7 followers
July 8, 2021
Хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшилийг чинь нулимах хүн энэ урт амьдралд бишгүй л таарна. Хайран зүрхээ тэдний шүлсэнд бүү тос. ТЭд зүрхийг чинь л онох ганцхан хорон зорилготой. Зүрх сэтгэлээ амгалан авч явж чадвал л, хүсэл мөрөөдөл чинь хүсэл мөрөөдлөөрөө, итгэл үнэмшил чинь итгэл үнэмшлээрээ үлдэнэ.
Инжаннаш...
Profile Image for Bayarmaa.
25 reviews26 followers
June 1, 2019
Бичихүй, сэтгэлгээний зохицол. "Математик болтоо бодлого төдий биш, сэтгэлгээний төгөлдөржилт рүү хөтлөх учртай урлаг". Дахиад л гайхалтай мэдрэмжүүд, бодлууд.
Балай гоё бодолд автуулдагт чинь
Баярлалаа.
Profile Image for Binderya Chinbat.
1 review
October 19, 2019
Дөнгөж сая уншаад тавьлаа. Аюурзаныг уншиж дууссаны дараа дүгнэх зай үлдээгүй байдаг сонин шүү!
" тэр өөрийнхөөрөө л амьдарч байвал өөр бусад зүйл хэрэггүй тийм л дээгүүр хүн" гэсэн л гол нь юм шиг санагдлаадаа
Profile Image for Anya.
11 reviews1 follower
February 13, 2019
Хосгүй үнэ цэнтэй санагдаж байсан бүхэн ямар ч үнэгүй болох нь алга урвуулахын төдийхөн хэрэг.
"Сүнсний томьёо" 133-р тал
Displaying 1 - 30 of 45 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.