Jump to ratings and reviews
Rate this book

Гүйж яваа эмэгтэй

Rate this book
Харийн орныг зорин явсан өөрийн гэр бүл, хайртай аав ээжээсээ дөнгөж арваадхан насандаа ганцаараа хоцорч, балчир насанд ахдамаар бие даасан амьдралаар он жилүүдийг туулахдаа хэцүү бэрх бүхнийг даван өөрийн мөрөөдлийг бий болгож, эгэл жирийн монгол охиноос Холливудад хүрч чадсан авьяаслаг уран нугараач Чулуунзоригийн Отгончимэгийн туулж өнгөрүүлсэн ер бусын амьдралын түүхээс сэдэвлэн энэхүү бэсрэг романыг бичжээ.

352 pages, Paperback

Published January 1, 2019

4 people are currently reading
116 people want to read

About the author

Х.Болор-Эрдэнэ 1975 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд арван жилийн 56-р дунд сургууль, Утга зохиолын дээд сургуулийг /2000/ тус тус төгссөн. “Ням гариг” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон. Тэрээр утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Өд” наадамд 2002, 2004, 2007, 2009 онуудад оролцсон байна.

Х.Болор-Эрдэнэ нь өөрийн ажил хөдөлмөр, уран бүтээлээрээ 2004 онд Орхон аймгийн оны шилдэг сэтгүүлч, 2005 онд МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагнал, 2009 онд “Алтан Өд” наадмын тэргүүн шагнал, 2010 онд МЗЭ-ийн шагналыг тус тус хүртжээ. Түүний хэвлүүлсэн бүтээлээс дурьдвал “Нүцгэн шөнө” /2002/, “Зүрхэнд үйлдвэрлэв” /2004/, “Диваажингийн хоригдлууд” /2007/ (тус ном нь дэлхийг тойрон аялаад ирсэн), “Би бид хоёр” /2009/, “Эротик өгүүллэгүүд” /2006, 2007, 2008/, зэрэг өгүүллэгийн ном, “Монгол ардын шилмэл өгүүллэгүүд” (10 цуврал) /2008/, “Би чамд хайртай-2” /2009/, “Муу залуу” /2010/, “Хорин жилийн дараа” /2010/ зэрэг тууж, “Би чамд хайртай-2” УСК /2009/, “Ми-15” УСК-ны зохиол тус тус бичжээ. Дууны шүлгүүдээс нь “Охин минь битгий уйл” /Т.Ариунаа/, “Ээждээ би хайртай” /Т.Ариунаа/, “Би эр хүнд хайртай” /Хувьсал продакшн/, “Үл таних эмэгтэй” /Т.Ариунаа/, “Чи надаас яваагүй” /Д.Туул/, “Би хувилсан” /Гала хамтлаг/, “Ми-15” /П.Идэржавхлан/, “Анжел” /Ц.Байдраг/, “Доргицгооё” /Зулаа/, “Дурласан цас” /Баярцэцэг/, “Уулзвар дээр” /Баярцэцэг/, “Хайрлах л байсан хайр” /Б.Сарантуяа/, “Дурласан” /Өөдөө, Ундрал/, “Манай гэрт шинэ жил ирлээ” /Ж.Алтанцэцэг/ зэргийг нэрлэж болохоор байна.
Тэнгэрт тал сарны хэлтэрхий
Ёлтойж үзэгдэнэ
Тэнэмэл үүлс аальгүйтэх мэт
Түүний наагуур нүүгэлтэнэ
Гурван зуун жилийн настай өвгөн хэрээ
Модны оройд сууж
Гуагалж, өнгөрснийг хүүрнэх боловч
Хэн ч түүнийг сонсохгүй
Зөнөг удган мод өөрийгөө
Тэнгэрийн цэцэг гэж санана
Зөөлөн шиврэх бухдын нулимсыг
Хүмүүс
Бороо гэж эндүүрнэ
Хүсэл хулгайлсан шалиг эмсийн
Хуурамч аяглал мэт
Хүйтэн салхи
Гунигийн гудамжаар тэнүүчилнэ
Дахиад мянган жил өнгөрөхөд
Амьдрал ямар байх тухай
Далд болоод этгээд бодол
Намайг эзэмдэж зовооно
Дарсны амт шиг
Гашуун үнэнээс хүмүүс зугтаж
Тэнгисийн захад хэн нэгэн
Эзгүй цөл мөрөөснө
Тэнгисгүй газарт хэн нэгэн
Их далайг зүүдлэнэ
Тэнгэрт тал сарны хэлтэрхий
Ёлтойж үзэгдэнэ
Зөөлө

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
53 (40%)
4 stars
46 (35%)
3 stars
22 (16%)
2 stars
4 (3%)
1 star
6 (4%)
Displaying 1 - 24 of 24 reviews
Profile Image for bolor.
41 reviews7 followers
January 23, 2020
Үнэхээр сэтгэлд хүрсэн роман байлаа. Өөрийгөө гол дүрийн баатартай харьцуулах юм бол би бол юу ч биш хэн ч биш юм байна гэдгээ ойлголоо. Энэ хүний хажууд би юу ч бүтээж чадаагүй ийм олон зүйл туулж үзээгүй балчирхан яваагаа ухаарах шиг.
Сэтгэлд хүрсэн үгс:
Гэрэл ер нь хаана ч байхгүй, харин хэн нэгэн хүн тэнд гэрэлтэж байдаг юм байна. Хэн нэгэн гэрэл гуниглаж гутарч, шантарч өвдвөл унтарч, харанхуйлна. Тэгээд үл асаж чадах тэр хэн нэгэн өөрөө ч тэндээ төөрнө. Тэгээд харанхуй дотроос гэрэлтэн харагдах өөр нэгэн гэрлийн зүг зөнгөөрөө алхана. Хэн нэгэн над руу төөрсөөр ирвэл би түүнд гэрлээсээ өгөх болно.
Ганцаардсан хүн ганцаараа ганцаарддаггүй. Түүний эргэн тойронд байгаа бүх зүйл ганцаардалд эзэмдүүлдэг. Намайг харсан нүд бүхэн миний ганцаардлыг олж хараад түүнд автдаг.
Хүний сэтгэлд хоёр төлөв нэгэн зэрэг оршиход ямар байдгийг өмнө нь мэдэрч байсангүй.
Profile Image for Ag.
220 reviews22 followers
May 2, 2019
Барьж аваад гурван цагийн дотор л уншаад дуусгачихсан. Би уншаагүй, ном надад өөрөө уншигдчихсан гэлтэй л санагдсан.

Эргэн тойронд буй өсвөр насны охидууддаа авч өгч уншуулна даа заавал гэсэн бодолтой л байна.

Ном зохиогдох явц, хэлбэр, номны маркетинг цоо шинэ байлаа.

Ойрд уншаагүй сайхан ном байлаа. Бүрэн гүйцэтгэл гэж үүнийг хэлдэг байх даа л гэж бодогдсон. Мэдэхгүй юм даа, надад зохиолын дүрүүд, доторх агуулга гэхээсээ илүүтэй зохиолын бичиглэлийг, зохиолчийг л биширмээр оргиод байх юм.

Аав нь явсан ээжтэйгээ үлдсэн хүүхдүүд, аав ээж нь явчихсан эгч дүүс л гэж сонсож, уншиж байсан. Гэтэл бүр бүх гэр бүл нь явчихсан ганц өөдөсхөн охин үлдээд, тэгээд энэ бүхнийг тэсээд гарч чадсан байгаа нь. Энэ нь зөвхөн зохиолчийн уран сэтгэмж биш бодит дүр гээд бодохоор сайхан байна. Охиноо үлдээгээд явсан аав, ээжийн сэтгэлийн сэмрэл, цөхрөлийг ямар аймар гаргав аа. Яг л амьдрал, хүмүүс ийм дээ. Хүмүүст буруу байхгүй дээ, амьдрал л ийм шүү дээ гэж бодогдоод уйлаад уншсан. Охиныг гэртээ байлгаж байсан айлын эзэгтэй нар өвөрмөц тэ? Нэг тийм орилж, хашгичихгүйгээр чимээгүйгээр хүнийг байж суух газаргүй болгож дарамталдаг.

За дараа бичнээ

Profile Image for Mishigdorj Onon.
6 reviews1 follower
November 19, 2020
Юу гээч. Амьдрал үнэхээр адармаатай, төөрдөг байшинтай адил гэдгийг өөрийн туулсан амьдралаараа өгүүлсэн, энэхүү эмэгтэйн түүх сэтгэлд минь нэг оч бадрааж, догдлуулж, баясгаж, гуниглуулж бүр сүүлдээ өөрийн эрхгүй нулимс дуслууллаа. Хүмүүс бид амьдралаа алхаж, мөлхөж, гүйж, ухарч, зогсож, урагшилж янз бүрээр туулдаг байх. Гэхдээ энэ зохиолын гол дүрийн "тугал" амьдралын төлөө эцэс төгсгөлгүй гүйсээр байсан. Уруу, өгсүү, саад тотгор, дардан гээд бүхий л замд сэтгэл зүрх, оюун бодол болоод бие махбодоороо эцэж ядарч байв ч урагшилсаар л байсан. Энэ ном нэгэн хүний намтар өгүүлэх бус хувь хүний хөгжилд нөлөөлсөн агуу сургамжуудыг өөртөө агуулжээ. Сэтгэл үнэхээр догдлож, нулимс нүднээс бөнжигнөн асгарахад "Тиймээ амьдрал ийм л хатуу харгис агаад хүмүүс бид зовлонгийн дундах жаргалаар сэтгэл ханан амьдралд хайртай болдог байхдаа гэсэн бодол төрсөөр энэхүү номынхоо хуудсуудыг эргүүлж билээ. Уншаад л өнгөрөх биш сэтгэлд тань гүн шингэн, магадгүй таныг сэдэлжүүлэх нэгэн хүч болох биз ээ. Эмэгтэйчүүд бид ямар их хүчтэй, ямар их зоригтой билээ. Гүйсээр байгаарай! Магадгүй барианд түрүүлж орох биз ээ :)
Profile Image for Nerguy Baatar.
1 review
February 7, 2020
Гүйж яваа эмэгтэйг уншсан хүмүүсийн сэтгэгдлээс бүгд л уйлсан тухай уншсан боловч номоо эхлүүлээд зүрх хөндүүр хэдий ч би уйлахгүй л байлаа. Харин автобусанд суугаад уншиж эхлэхэд ээж охин дээрээ ирсэнээс хойш тасралтгүй 20 минут уйллаа. Олны нүдэн дээр гэж хичээн нулимсаа баривч яах аргагүй л урссаар байсан даа.

Охиноо нялх жааханд нь холд явуулаад байхад охин минь бас л нулимсаа тэвчин хичээсэн байх даа гэж дотроо гэмшлээ.

Өөрийгөө ийм нөхцөлд орсон бол яах байсан тухайд бас олон зүйлийг эргэцүүлэн бодлоо.
Profile Image for Daria Otgonbayar.
17 reviews
October 9, 2019
Хичнээн ч удаа нулимс урсав... Өөдөсхөн бяцхан охиноо үлдээгээд явсан ээж, аавын сэтгэлийг төсөөлөхөд ч бэрх юм. Зовлон хүнийг хурцалдаг гэсэн үг хамгийн түрүүнд бодолд орж ирлээ. Тулгарч буй зовлон бүрийн өмнө толгой бөхийлгүй зогсож чадсан охнд баяр хүргэхийн аргагүй. Амьдрал хатуу хэдий ч баялаг юм, хаашаа ч гарах гарцгүй болсон мэт санагдавч амьдрал бидэнд үргэлж боломж олгодог.

Зохиолын хувьд маш хөнгөн хийгээд хөгжилтэй бас энгийн хэрнээ сэтгэл сүвэлтэл гунигийг харуулжээ. Бяцхан охины сэтгэлийн илэрхийлэмжийг яруу тодоор илэрхийлсэн нь маш их таалагдлаа.
Profile Image for Nebula.
7 reviews1 follower
September 24, 2019
Маш их сэтгэл хөдөлгөж, уйлуулж догдлуулсан ном байсан. Бүр ихэр татаж ирээд л уйлаад байснаа өөрөө ч гайхаад л. Голын дүрийн эзнээр маш их бахархаж, нэг дэлхийд нэг агаараар амьсгалж амьдарч байгаадаа огшоод байсан. Киног нь үзье гэхнээ театраас буусан байсан тул үзэж амжаагүй л яваа. Тэгж байгаад нэгэн нартай налгар өдөр үзнээ.
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
April 5, 2020
Нугарашгүй их тэсвэр тэвчээр, цуцашгүй их хөдөлмөр, зүтгэлээрээ амжилтанд хүрч, аав ээжтэйгээ мөр зэрэгцэн сууж байгаагаар зохиол төгслөө. Өөрийнхөө хүчээр л эцэг эхийнхээ дэргэд очлоо доо. Мөн уран нугаралт ямар их хөдөлмөр, ямар их тэсвэр тэвчээр шаарддагийг өмнө нь ингэж мэдэртлээ ойлгоогүй л явжээ би. Гол баатар маань их л биеэ даасан, хэрсүү охин болсон байхаа л гэж төсөөлж байна.
Profile Image for Erdenezaya Ch.
13 reviews1 follower
July 7, 2019
Хичнээн гэр бүл энэ нийгмийн золиос болсон бол доо л гэж бодсоор дуусгалаа. Одоо ч үргэлжилсээр буй хүний гадагшаа урсгал... Явсан, үлдсэн аль аль нь бие сэтгэлээрээ хичнээн их зовлонг туулдагийн нэгээхэн хэсэг гэмээр...
Profile Image for Tsevelmaa.
109 reviews9 followers
May 14, 2019
Ганцаардсан хүн ганцаараа ганцаарддаггүй. Түүний иргэн тойронд байгаа бүх зүйл ганцаардалд эзэмдүүлдэг.
Profile Image for Tsend Tumurbaatar.
4 reviews
June 2, 2019
Уншихад урамтай, дараа нь яах бол гэсэн хүлээлттэй өрнөлтэй ном байлаа. Зохиолын гол дүртэйгээ хамт баярлаж, гунилах тохиолдол ч их олон байлаа.
Profile Image for Amzak.
29 reviews21 followers
June 29, 2019
Хамгийн гунигтай нь ийм маягаар салж хагацаж, хамтдаа байхын жаргалыг амсаж чадахгүй байгаа гэр бүлүүд Монголд зөндөө байгаа.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
June 16, 2024
Хөөрхөн хөнгөн ном сонсож дуусгалаа. Ижий аав, эгч дүүгээсээ виз нь гараагүйгээс үлдсэн хөөрхөн “Арвай” шиг охины бага наснаас насанд хүрэх хүртэл амьдралд таарсан сайн муу олон хүмүүсийн түүхийг сонслоо. Бодит явдлаас сэдэвлэсэн гэдэг нь илүү таалагдаж Mbook-с сонсохыг хүссэн юм. Амралтын өдөр ч гэлээ ажлаа хийнгээ сонсоход таатай байлаа.
Profile Image for Erdenee Oyunchimeg ( Ono ).
67 reviews5 followers
July 20, 2019
Яагаөд ч м мэдэхгүй уншиж эхлээд л бяцхан охинд ямар хүнд хэцүү зүйлс тохиолдох болоо гэж айн айн хуудсуудыг эргүүлэн уншсан. Азаар зүрх зүсэм муухай зүйлс тохиолдсонгүй харин ч өөрийн чаддаг зүйлээ туушдаа хийснээр ямар гайхалтай боломжууд өөрт нь нээгдэж байгааг харах таатай байлаа. Гэхдээ төгсгөл хэтэрхий огцом болчихсон уу гэж санагдлаа. Залуу-чоно тэр хоерын тухай уг нь тодорхой зүйл уншаад номыг хаасан бол... "Нулимс дээшээ урсаж бас хажуу тийш урсаж байлаа" гэдэг хэсэг тодхон санагдах байхаа хэн нэгнийг уйлахыг харах тоолонд...
Profile Image for Suvderdene Bilegsaikhan.
7 reviews
May 7, 2020
Оройжингоо нэг инээж, нэг уйлсаар бодит амьдралаас сэдэвлэсэн "Гүйж яваа эмэгтэй" бэсрэг романыг уншиж дуусгалаа.

Хар багаасаа хэцүү амьдрал туулсан охины түүхээр эхэлж түүний дэлхийн хүн болсон амжилтаар энэ зохиол бахархам өндөрлөлөө.

Зохиолын зарим баатруудад маш сонирхолтой нэр өгч, хайр дурлалыг баяр баясал, гэрэл гэгээ, инээдээр уншигчдад илэрхийлсэн нь, гол баатрын ганцаардал, дотоод мэдрэмжийг нүдэнд харагдтал дүрслэн бичсэн нь энэхүү романыг нэг амьсгаагаар уншиж дуусгахад хүргэлээ.

Ямар их сэтгэлийн таашаал авч, ямар их салфетка чийглэн хаяваа.

Баярлалаа

#ЧоноТугал2❤️
Profile Image for Oyungerel Serdamba.
6 reviews
March 27, 2020
Цаг дотор уншсан цөөн хэдэн номны нэг нь байлаа. Хүн өөрийн гэсэн жанжин шугамаа алдаж болохгүй, хүссэн зүйлдээ туушдаа байх хэрэгтэйг, гэр бүлээ санахын зовлон, жаахан биедээ баймгүй хүнд зовлонг туулан гарч болдгийг бодит тодоос тод жишээ дурайлал байлаа. 💙
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
January 23, 2020
Дүрүүд нь их сонирхолтой, орчин үеийн нэгэн амьдралын түүхийг хүүрнэжээ. Нулимс дуслуулан уншиж дуусгалаа.
3 reviews
October 20, 2020
уншаад л эхэлвэл дунд нь завсарлага авмааргүй дуусгамаар гайхалтай ном
Profile Image for Bayartaiwan.
12 reviews
April 23, 2020
📆🖊04-р сарын номын тэмдэглэл #1
💁🏻‍♀️📖"Гүйж яваа эмэгтэй" бэсрэг роман..

🖌Хүн бүрийн амьдралд туулж өнгөрүүлсэн зовлонтой үеүүд бий. Тухайн үедээ шантармаар, зугтмаар, гомдмоор хэцүү байсан ч даваад, туулаад гарсны дараа чи илүү хүчирхэг нэгэн болсон гэдгээ мэдэх үү. Магадгүй чиний амьдралд тохиолдсон тэр хүндхэн үе өнөөдрийн чамайг бий болгосон байх.

📖Энэхүү бэсрэг романд 9 настайдаа аав, ээж, дүү, эгч нараасаа үлдэж хоцорсон нэгэн дайчин охины талаар өгүүлдэг. Аав, ээж нь аргагүйн эрхэнд бяцхан охиноо орхин гадаадруу явдаг бөгөөд айл айл дамжин хүмүүсийн мөн чанарыг танин, дотоодтойгоо хийх тэмцэл, ганцаардал, орхигдсон мэдрэмж, итгэлээ алдан цөхөрч буй тэр бүх зовлонт өдрүүдийг ганцаараа даван туулж буй хүсэл мөрөөдлөөр дүүрэн, хэрсүү, хатуужилтай бяцхан охины тухай түүх. Хайртай дотны хүмүүс нь үргэлж түүнийг орхин явахад гал тэрэгний буудал дээр ганцаараа гуниглан зогсох хэдий ч битгий яваач хэмээн дотроо хашгаран, гүйх бяцхан охин.

💪... Чи одоо байгаа зүйлдээ гомдлож байна уу, хэцүү зүйл тохиолдоход шантарч байна уу, бууж өгч байна уу. ХЭРВЭЭ тийм бол чи энэхүү романыг уншаад энэ охины туулсан амьдралтай харьцуулахад зовлон гэж бодсон зүйл чинь зовлон биш, гомдол чинь гомдол биш гэдгийг ойлгоно. Гол дүрийн охинтой харьцуулалт хийн арчаагүй юм гэж хатуурхан, шүүмжлэх гэсэнгүй зүгээр л урам зориг авч, өөрт чинь тохиолдсон хэцүү бүхэн чамайг илүү хүчирхэг болгох болно гэсэн санааг л хэлэх гэсэн юм.

😍Мөн ээж аав гэр бүлийнхээ дэргэд нь байгаа болохоор бид үнэ цэнийн мэдэрдэггүй. Харин хайртай дотны хүмүүсээсээ хол байж, бие биенээ санан санан, удаан хүлээсний дараах тэр мөч, үнэ цэнэтэй уулзалт ямар нандин юм бээ гэдгийг энэ номонд тод томруунаар харуулна.

😉Зовлон жаргал аль ч мөнхөд үргэлжинэ гэж байхгүй. Зовлон ч хугацаатай, жаргал ч хугацаатай. Өөрт тохиолдсон хэцүү зүйлийг чамайг хүчирхэг болгох нэг шалгуур гэж бодоорой.
1 review
November 9, 2023
We all have moments of difficulty in life. Though it may seem impossible to bear in the moment, by pushing through and persevering, you become a stronger person. Perhaps it's these hard times that have shaped you into who you are today. This short novel relates the narrative of a fighter girl who was left behind by her father, mother, brothers, and sisters when she was nine. The father and mother must depart to a foreign country, leaving their beloved daughter behind, and through the experiences of the family, she comes to understand humanity, battles her innermost emotions, loneliness, being forsaken, and doubts her faith. This is the story. If you feel bitter about your current situation, become disheartened when obstacles arise, or just give up, then you will read this book and comprehend that what you perceive as affliction is not even close to the trials this girl has faced. Pain and joy will not remain forever. Pain has a lifespan and joy likewise. Consider your struggles as an examination that will make you tougher.
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
October 6, 2021
Хамгийн гоё санагдсан хэсгээ оруулъя гэж бодлоо.

"...Харин одоо би бол хүлээлт. Хэн нэгнийг хүлээж суугаа хэн нэгэн биш. Юуг ч юм тохиолдоосой хэмэээн санааширч суугаа хүлээгч биш. Би өөрөө хүлээлт, би өөрөө тохиолдол, би өөрөө цаг хугацаа. Хэзээ ирэх нь тодорхойгүй үл мэдэгдэх цаг хугацааны ойлгогдохгүй араншинг ширтэн суугч байхаа би нэгэнт больсон. Надад ирэх эсэх нь тодорхойгүй жаргалыг горьдон суугч байхыг би хүсэхгүй. Харин тийм жаргалд өлгийдүүлэн инээмсэглэх хэн нэгэнтэй хамт инээмсэглэж байхыг л би хүлээлтийг задлах код юм байна гэдгийг ойлгосон..."

Би өөрөө хүлээлт, би өөрөө тохиолдол, би өөрөө цаг хугацаа. Зохиолч энэ өгүүлбэрийг хэр удаан бодож байж бичсэнийг мэдэхгүй ч сэтгэлд хамгийн тод үлдэж, хамгийн сүүлд мартагдах байх.

Хайр, зүгээр л хайр хүнд ямар хэрэгтэйг ахин нэг удаа сануулах шиг боллоо.
11 reviews
April 19, 2021
Good choice. Амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүгдэд бууж өгөлгүй зорилгынхоо төлөө тууштай бай. Амьдрал чиний голыг
тасартал, бүгдийг орхиод үхмээр санагдтал сорих болно... Энэ бол чиний зорилгоосоо ухрах шалтгаан биш юм.
1 review
August 5, 2021
Зохиолын гол дүрийн оронд өөрийгөө тавиад төсөөлөөд үзсэн чинь үнэхээр юу ч төсөөлөгдөөгүй ямар их тэвчээр хатуужил тэр жоохон охиноос гарч байна аа би тийм нөхцөл байдалд орсон бол амьдарч чадах байсан уу гэж бодсон
Profile Image for Nominchuluun.
1 review
February 3, 2021
Ойрын үед эх хэл дээрээ ийм сайхан ном уншаагүй. Усны урсгал шиг урсаад л урсаад л, балетчин охинтой зэрэгцэж гүйсээр байгаад дуусгасан.
Profile Image for Anu Enkh.
1 review4 followers
October 28, 2019
Нэг хэсгээс нөгөө руу шилжиж байгаа нь алдаатай, найруулгын хувьд тааруу болсон юм шиг санагдлаа, гэхдээ сонирхолтой.
1 уншиж эхлээд юу болсон бол гээд сонирхол татаад 2-3 цагийн дотор дуусгалаа...
Displaying 1 - 24 of 24 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.