Soko277 reviews51 followersFollowFollowAugust 13, 2019Зохиолын ном адил удаан уншлаа. Жаахан нуршуу байлаа, аргуу ч юм уу. Өөрийнхөө жишээгээр дүүргэжээ. Хэрэгтэй санаа олон байлаа. 6 дансаа төд төдөн хувиар бас огноотой байсан бол заавар шиг бичлэгтэй байсан бол гэж бодлоо. Зохиолч маань өөрөө коуч учраас өөрийнхөө заах, чиглүүлэх ажлаа алдчихгээд байсан байж магад. Гэхдээ том газрын зураг гаргасан гэж хэлж байна. Чимэг зүүлт надад таалагдсан хэсгийн тэмдэглэлээ доор хуваалцвал...ХАДГАЛАМЖ БОЛ ДАДАЛ ЗУРШИЛ ЮМ."Яагаад хангалттай хөрөнгө оруулалттай том компаниуд банкнаас зээл авдаг вэ? гэж асуухад банкнаас зээлсэн мөнгөө алдчихвал нэг удаадаа эрсдлээ даах чадвартай байхын тулд. Дараагийн ээлжинд тэр хүний комданийн хувьд амьдрал цаашлан үргэлжлэх учир аюулгүй байдлаа хангаж байгаа нэг хэлбэр юм" гэж хэлсэн Ганзориг багшийн үг үнэхээр чимэг байж чадсан гэдгийг онцолмоор байна.ТА 2 МАШИН ХУДАЛДАН АВАХ МӨНГӨТЭЙ БОЛСОН ЦАГТАА 1 МАШИН ХУДАЛДАН АВ.Санхүүгийн үзүүлэлт гэдэг хүний бүхий л хэв маягийг өгүүлж байдаг.ХЯТАД ХҮМҮҮС МӨНГӨӨ ХУВААДАГ. ИНГЭХДЭЭ 5 ЖИЛИЙН ДАРАА ХЭРЭГЛЭХ, 10 ЖИЛИЙН ДАРАА ХЭРЭГЛЭХ ГМ ХУВААЖ ХАДГАЛДАГ.Би тус номноос юу хайж байв гэхээр, 1-д хатуу чанга ингэ тэг гэсэн заавар 2-д толгойд орсон хатуу чанга үгс. Учир нь санхүүгийн сахилга баттай хүн энэ номыг лав шүүрэн авч дуусгахгүй байсан. Хадгаламжтай болохыг хүссэн, өөрийгөө өөрчлөх гэсэн хүн л энэ номыг шүүрэх байх. Гэхдээ бэлэн будаа хүлээгээд яахав. Хүн хүний орлого өөр, зардал ч мөн өөр учир өөртөө тохирох аргыг олтлоо байнга судалсаар, бас бага багаар хэрэгжүүлээд л байгаарай. Би гадаад сургуульд явах гэж хөөцөлдөтлөө хадгаламжийн чухлыг, дансаа идэвхитэй байлгахын үр шимийг мэддэггүй байжээ. Алдсан алдаан дээрээ суралцаж 3 хадгаламж нээсэн байдаг юм. Тийм их мөнгөтэй биш ч санан санан хуримтлуулж байгаа, ипотекээ л төлж байгаагаа өөртөө байрны хадгаламж ухааны юм санаж явж дээ. Ойрын үед судлаад олсон арга бол долоо хоног бүрийн төгсгөлд хадгаламжиндаа мөнгө хийх, дүнгээ тогтооно. Өөртөө хатуу байна. Жнь: 1дэх өдөр 1000, 2-дахь өдөр 2000... гэвэл 7-дах өдөр 28,000 төгрөг хадгаламжиндаа хийнэ. Дараагийн 7 хоног мөн эхнээс. Сардаа хийдэг мөнгөнөөс чинь их орох вий. Бас дарамтгүй. Ази хүмүүсийн дадлыг судлаад л байгаа, сайн ном уншвал надад ч бас санал болгоорой. Энэ номны хувьд тойм ийм байна.
Togoldor Erdenebileg133 reviews23 followersFollowFollowDecember 24, 2019Энэхүү номноос зөвхөн санхүүгийн сахилга батын тухай бус залуу хүн өөрийн амьдралын туршлага дээрээ тулгуурлан бусаддаа эрүүл, зөв, ухаалаг амьдрахыг уриалж, үлгэрлэж байгаа талаар уншиж болно. Минимал амьдралын хэв маяг, биеэ эрүүл авч явахын тулд ядаж л тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэх мэт амьдралдаа хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийг хичээдэг зүйлүүдтэй минь давхцаж байсан нь энэ ном таалагдах бас нэг шалтгаан болсон байх. Номноос бататгаж авсан (Өмнө нь Dave Ramsey-ийн номноос уншсан боловч ач холбогдлыг нь ойлгоогүй өнгөрсөн) нэг санаа нь "Хадгаламж гэдэг нь ямар нэг зүйл худалдан авахад, хийхэд зориулж мөнгө хадгалаад эцэст нь түүндээ зориулж үрэхээс илүүтэйгээр байнга өсөн нэмэгдэж байх, таны арыг даах, нэг төрлийн баталгаа, даатгал юм". Хувь хүний хөгжлийн тал дээр Монголд орчуулгын ном давамгайлж байгаа энэ үед "Оригинал контент" буюу Монгол хүний бичсэн, уран зохиолын бус, уншихад ойлгомжтой (зарим нэг хэсэгт санаанууд нь давхацсаныг эс тооцвол ), авч хэрэгжүүлэхэд хялбар санаануудтай ийм ном олноор гараасай гэж хүсч байна.
Boloroo8 reviews17 followersFollowFollowJuly 6, 2019Монгол хүний бичсэн ном болхоор нийгэмтэйгээ илүү нэгдмэл санагдсан. Хэрэгжүүлж туршиж л явна даа ,🙋 баярлалаа
Altansukh Badam3 reviewsFollowFollowReadJune 4, 2019Маш их таалагдлаа. Над шиг санхүүгийн сахилга батгүй хүнд маш хэрэгтэй бөгөөд "юм" бодогдуулсан, урам зориг өгсөн ном байлаа. 30 гарч яваа үеийн залуугийн бодит амьдралаас урган гарсан "түүх" болохоор надад илүү "ойрхон" санагдлаа. Энэ ном дээр гардаг "6 дансны арга"-ыг амьдрал дээр хэрэгжүүлж, хуримтлалыг зуршил болгохоор хичээх болно.
Uyangaa Kh1 review1 followerFollowFollowFebruary 7, 2020Авууштай санаа, зөвлөмж ихтэй ч нуршуу, давтагдсан санаа ихтэй. Залуу хүн бүр уншиж үзмээр ном байлаа.