What do you think?

Хайрцаг
Уншигч та бүхэндээ зохиолч Б.Баярхүүгийн "Хайрцаг" триллер романыг танилцуулж байна. Уран зохиол, киноны нэгэн төрөл болох триллерийг манай оронд тэр болгон мэдэхгүй байх талтай. Аймшгийн зохиол, кинонд хүнийг шуудхан айлгах, цочоох, огцом үзэгдлүүд ихээр гардаг бол триллер зохиол нь уншаад дууссаны дараа ч бодож төсөөлөх, эргэцүүлэх, ухаж төнхөх зүйлүүд ихтэй үлддэгээрээ онцлогтой. Хүмүүжлийн тал дээр гадны орнуудад энэхүү төрөл ихэвчлэн өсвөр насныханд чиглэсэн байх нь бий. Хүнийг багаас нь хашир болгох, аливаа юманд ул суурьтай болгоомжтой болгоход их дөхөм болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохирсон үйл явдал, үг хэллэгтэй триллер болон аймшгийн зохиол уншуулж байх нь сурган хүмүүжүүлэхэд ч тустай болов уу.
267 pages, Paperback
Published January 1, 2018
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 3 of 3 reviews
September 12, 2019
Ямар балиар зохиол бэ гэсээр салж больж чадахгүй байсаар дуусгалаа. Арай л муухай гэхдээ ийм амьдрал Монголд ч байгаа гэж бодохоор хэцүү юм. Олон олон хүүхдүүд өөрсөддөө ахадсан зовлон үзэж, эцэг эхийн хайр мэдрэхгүй өсөөд ирээдүйн Нямсүрэн, Саарлаа болж байгаа гэж бодохоор аймшигтай. Зохиолчийн хэлэх гээд байгаа санаа нь бас л агуу. Бусдыг цочроох гэж ингэж муу муухайг илэн далангүй ил гарган бичсэн байхдаа.
June 7, 2019
Аймшиг, триллер төрлийн ном сонгож авч уншчихаад аймар муухай юм байнаа гэж дүгнэлтэй нь биш дээ...
Бараан бараан дэндүү бараан байлаа... Нямсүрэн... юугаар ч дутааж, гачигдуулаагүй гэх эцэг, эхийн харилцаа нь охиноо ийм болгочихсон байна... Зохиол л доо ер нь, тэр дундаа аймшгийн зохиол юм чинь үүнтэй маргах гээд яахав... Ээж нь охиноо бүх зүйлээ ээждээ хэл, ээжээсээ юуг ч бүү нуу гэх хирнээсээ охиныхоо ярьсныг найзууддаа, нөхөртөө яриад шоглон хөхрөлдөх... энэ хэсэг танил, бас жаахан гэмшим санагдсан...
Дэндүү хар номон доторх цөөхөн сайн хүн... Балжинням, Цэдэв, Думаа, Цагаанаа...
Үйлийн үрний төлөөс байдаг талаар зөндөө л уншиж байсан... Долгормаа шиг ямар буруу зүйл хийж байгаагаа ч ухаарахгүй багахан мөнгөөр дүрэм төдийг зөрчиж байна гэж бодогсод нээрээ л их дээ...