Jump to ratings and reviews
Rate this book

Чамд хэн итгэх юм бэ? #1

Вангийн нулимс

Rate this book
Гучин жил хайрлагдаагүй...
Гурван сая хоёр зуун мянган иргэнд зориуллаа.

557 pages, Paperback

First published January 1, 2017

20 people are currently reading
164 people want to read

About the author

Todko Samson

8 books32 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
77 (65%)
4 stars
26 (22%)
3 stars
9 (7%)
2 stars
2 (1%)
1 star
4 (3%)
Displaying 1 - 13 of 13 reviews
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
October 1, 2020
Монголын нэг өдөр гээд дуу сонссон уу? Тэр дуу энэ номонд өгүүлсэн Монгол улсын төрх байдлын нэг хэсэг юм уу даа.
Зохиолчийн хувьд Монголд Дэн браун төрөө юу гэлтэй. Эхний сэтгэгдэл...
Дараагийн хоёр дэвтрээ уншаад нэг мөсөн урт номын шүүмж, сэтгэгдлээ бичье.
6 reviews
May 2, 2020
Ene zohioliig ta neg l udaa neegeed suuval haaj zurhlehgui l bolov uu
Gaihaltai zohiogchiin uran durslel ni nudend haragdhaar bodit baidliig delgej ugch baigaa yum shig eroosoo ene delhii deer bolj baigaa zuiluudtei haritsuulahad minii asuudal bol jijighen shar budaa l yum bn gj bodoh bolson.
Hervee ta uran zugnult , adal yawdalt, gemt hereg, hair durlaltai zohiold durtai bol ene nom yag tohirno gj bodoj baina. Harin yumiig het urguulan bodoj shanaldag bol demii baih
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
January 18, 2019
30 жил хайрлагдаагүй 3,2сая Монголчуудад зориулав. Үнэхээр нэгийг бодогдуулж хоёрыг тунгаамаар сайхан зохиол. Судалгаа шинжилгээний үндсэн дээр мундаг бичжээ. Хайр сэтгэл, детектив, зүгээр миний уншсан хамгийн сайн орчин цагийн роман.
Profile Image for Dyn Dynasty.
14 reviews20 followers
January 23, 2021
Би ер нь уран зохиолын ном нэг их уншдаггүй л дээ, яагаад ч юм сүүлийн үеүдэд дандаа nonfiction уншсаар байгаад уран зохиолын ном уншсан чинь яг л тархи амарч байгаа юм шиг санагдлаа хэхэ. @Namuun-ы зөвлөснөөр номоо ингээд 5 хэсэгт хуваагаад deadline тавиад уншсныг ч хэлэх үү, ном маань өөрөө адал явдалтай сонирхолтой байсныг ч хэлэх үү төлөвлөсөн хугацаанаасаа ч өмнө 500 гаран хуудастай номыг маш хурдан уншиж дуусгалаа. Зохиолын хувьд адал явдалтай, сонирхолтой санагдсан. Дээр хэлсэнчлэн уран зохиолын ном нэг их уншдаггүй болохоор сэтгэл хөдөлж, wow гэсэн мэдрэмж үнэнийг хэлэхэд аваагүй ээ. Гэхдээ номын хоорондын уялдаа холбоо, баримт, мэдээллүүд нь Todko Samson зохиогчийг бишрэхэд хүргэв. Үнэхээр монголын үргэлжилсэн үгийн салбарт шинэ хуудсыг нээж чаджээ. Дараа дараагийн ботиудыг уншинаа гэж бодлоо.
Аан бас нэмээд энэ номноос таалагдсан ишлэлээ оруулая!
"Хүн нэг юманд улангасан зүтгэвээс хажуугаас гэтэн ирэх юуг ч үл анзаарах мунхаг болдог."
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
November 1, 2023
Коронагийн вакцинаас хойш вакцинд итгэхээ байсаан. Гадаадад хүүхдийн вакцин хийлгээд хавддагчгүй, халуудагчгүй, гэтэл монгол вакцин хийхээр яадаг билээ дээ. Уран зохиолын ном ч гэсэн ер монголд бол болоод л байгаа зүйл гэж бодож байна даа.
Profile Image for Ууганаа Битм.
3 reviews
November 3, 2020
Вангийн нулимс нэгийг бодогдуулж 2 ыг тунгаасан тийм л эгзэгтэй бас аймар зүйлс бидний мэдэхгүй өөр өнцгөөс бичигдсэн шилдэг зохиол
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Б. Бадамням.
4 reviews
January 6, 2021
цаг хугацаа яг л тэнгэрээс шаагин орж газарт шингэн алга болж буй борооны ус шиг... Доройтохын цагт түших хүнээ, ойчихын цагт унах газраа бэлдэхгүй яав даа...
Profile Image for Muba.
12 reviews
July 7, 2020
үнэхээр л бүх юм оньсого байж чадаж байнаа. Одоо яах бол одоо яах бол................. гээд л хуудас бүрийг шимтэн уншлаа.Баримтат бүтээл гэж бодохоор үнэхээр харамсах харуусах бас айдас өөрийн эрхгүй төрлөө. Хүн бусдаас насаараа нуугдаж чадах ч өөрөөсөө нуугдаж чадахгүй үнэн гэдэг нь тэр юм болов уу?
Profile Image for Nandia.
1 review1 follower
September 9, 2019
Судалгааны чиглэлээр ажилж эхэлж байгаа болоод ч тэр үү Монгол хэлээр ийм ном уншиж ( Уул нь өөрийгөө бас багагүй ном уншдаг гэж боддог юм л даа) таарч байгаагүй болоод ч таалагдлаа. Эрдэм шинжилгээний ажил, судалгаа шинжилгээ, шинэ материал гаргаж авахад ямар үе шатууд давдаг гээд суралцаж байгаа болохоор Монгол дээр буулгаад, тэгээд буруу гараар орвол ямар том далд бизнес байдгийг, тэрийг бидний амьдардаг амьдралд ойроор гаргаж бичсэн болохоор бидний энэ сурч, хөгжүүлэх гэж байгаа зүйл зүй цохистой байлгахгүй бол ямар АЮУЛТАЙ гэдгийг гаргасан лээ. Ийм асуудал холынх, зөвхөн гадных биш шүү гэдгийг харуулсан нь таалагдсан.
Гадных гээд бүгдийг тахин шүтэх нь тийм ч сайны тэмдэг бишшүү гэж байгаа сэтгэгдэл төрлөө.
Цаашдын ажилд нь амжилт хүсье!
Profile Image for Д. Энхзаяа.
4 reviews1 follower
March 7, 2019
Яг энэ цаг мөчид, нэг хана ч юм уу нэлээн хэдэн хананы цаана өрнөж байгаа үйл явдлыг үл үзэгдэгч нөмрөг өмсөөд хажуугаас нь харж, сонсож буй мэт сэтгэгдэл романыг уншиж дуусан дуустал төрж байлаа. Хэрвээ би Улсаагийн оронд байсан бол ингэж тэмцэж чадах байсан болов уу? Ядаж хийсэн зүйлийнх нь зууны нэгийг ч гэсэн хийж чадах байсан болов уу гэсэн бодол үлдээгээд роман маань амар сайхандаа жаргалаа. Тиймээ, итгэл найдвараа л хэзээ ч алддаггүй юм шүү. Үр хүүхэдтэй, эх оронтой чинь холбоотой эгзэгтэй асуудал гарсан үед зориг гарган тэмцэхэд хэзээд бэлэн бай, чи ганцаараа биш гэж хэд хэдэн хоолой хэлж байх нь сонсогдох шиг. Найдвар өгч, зоригжуулсанд баярлалаа "Вангийн нулимс" минь.
Profile Image for Оюунбат Цэдэндорж.
19 reviews
October 20, 2022
Миний уншсан ном хэд дэх хэвлэлт байсныг мэдэхгүй. Гэхдээ маш их үг үсгийн алдаа, найруулга зүй муу байсан. Хэдийгээр үүдэл үс, вакцин эмийн бохир далд бизнесийн талаар дажгүй өгүүлсэн ч гэлээ хамгийн гол нь муу редактор, найруулгад нь 3 од өгч байна. Мөн төгсгөлдөө зохиолыг зохиолчтой нь холбож дуусгасан нь шинэлэг байсныг хэлмээр байна.
Profile Image for Mandal Bat.
7 reviews
March 27, 2022
Зохиолчийн эм зүйн талаарх мэдлэг , уг бүтээлд зориулж хэрхэн судалгаа шинжилгээ хийж уг зохиолыг бичсэн нь сонирхолтой санагдлаа.
Displaying 1 - 13 of 13 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.