Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowSeptember 8, 2020Золоо хэмээх залуухан бүсгүй Хас-ын хэмээн олонд танигдсан бизнесмэн Ганхуягийг өөрийн ментороор сонгон эл эрхэмтэй 100 өдрийг хамт өнгөрөөж, ажил, карьер, бизнес, хувь хүний ертөнц рүү нь өнгийн түүнийг сонирхолтой байдлаар уншигч бидэнд номоороо дэлгэн харуулжээ. Тухайн хүнийг тодорхой, маш бага хэмжээнд л мэддэг бөгөөд эл номоор ноён Ган-ы дотоод ертөнц, мөн чанарыг илүү ойлгож авсан билээ. Номонд залууст, хүмүүст хэрэгтэй сургааль, санаа их байсан боловч товчоор базан хэдэн өгүүлбэрт дүгнэн хэлэхэд:1. Хүний амьдралыг учир утгатай болгож, биднийг өдөөдөг, биднийг оршин байлгадаг хүчин зүйл бол "Зорилго" билээ. Хүн амьдралын зорилгуудаа тодорхойлон араас нь хүсэл тэмүүлэлтэй, тасралтгүй, цуцашгүй явах. Зорилгодоо хүрэхээс илүүтэй, хүрэх явц, зам харгуй бол амьдрал ажээ.2. Хүн элбэг дэлбэг, баян тансаг амьдрах ёстой. Мөнгөтэй байх нь огтоос муу зүйл бус харин ч бидэнд эрх чөлөө олгож, хүссэн бүхнээ биелүүлэх, сайхан амьдрах нөхцөл бололцоогоор хангадаг. Тиймээс мөнгөнд сайн сайхнаар хандах ёстой. Гэхдээ мөнгийг амьдралын туйлын зорилгоо болгож огтоос болохгүй. Мөнгийг та сайхан амьдрахад туслах нэгэн хэрэгсэл төдий л гэж ойлгох хэрэгтэй.3. Хүн өөртөө болон хийх ажилдаа хэзээд итгэлтэй байж, бүхнийг болж бүтнэ гэдэгт бүрэн итгэж, үүнийгээ төсөөлөн бодож чаддаг байх хэрэгтэй. Энэ бүхний дүнд өнөө биш гэхэд хэзээний нэгэн өдөр та итгэлийнхээ гайхамшгийг үзэх болно. Гэхдээ мэдээж итгэл+хөдөлмөр, хичээл зүтгэл4. Ялагдал, гуниг, цөхрөл бүгд амьдралын нэгэн хэсэг учир бид зайлсхийх аргагүй билээ. Харин энэ бүхний дараа буцаж босдог, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, цааш хүчтэй, итгэлтэй алхаж чаддаг байх нь чухал.5. Хүний амьдрал богинохон. Энэ богино хугацаанд амьдралыг ханатал мэдрэх, амьдралаас гоё сайхан бүхнийг шунан шунан хүртэх хэрэгтэй. Ийм ч учраас ажил, карьер, гэр бүл, хувийн амьдрал, эрүүл мэнд, хобби сонирхол гээд бүхий л талбараа тэнцвэртэйгээр авч яван амьдарсан шиг амьдрахад сурах ёстой юм.
Zolbayar128 reviews8 followersFollowFollowJanuary 2, 2020Анх "за энэ ч дээ" гэж бодсон ч надад "ноён" Ганхуягийн талаар маргалдах хэрэг үе үе гардаг учир уншаад үзье гэж бодсон юм. Тун чиг цэвэрхэн хавтастай байсан нь бүүр ч ихээр нөлөөлсөн байх :PНомын дэлгүүрүүдэд байгаа хувь хүний хөгжлийн чиглэлийн номнууд ихэвчлэн модон орчуулгын Монгол хэлээр бичигдсэн байдаг тул энэ мэт эх ном эх хэлээр минь гарч байгаад тун баяртай байна. Үе үе хадуураад хэдэн хуудас дамнасан "ганц хүний яриа" явчихдаг, иш татсан хэсгийнхээ текстийг ялгаж хэвлээгүйн улмаас хэний яриа явж байгаа нь ялгагдахаа больчихдог, зарим англи үгсийг ямар ч тайлбаргүйгээр хэрэглээд явчихдаг (жишээ нь нэг Монгол номонд "la mamelle" гэсэн франц үг зүгээр л өгүүлбэрийн дунд цохиж явбал сонин биздээ?) зэргийг эс тооцвол маш сайхан ном болсон байна. Гэргийдээ, дүү нартаа уншуулна аа.
Selenge D.17 reviewsFollowFollowOctober 8, 2020Motivation өгсөн сонирхолтой ном болжээ. Гэр бүлийн харилцааны талаарх бүлэг нь их таалагдлаа. Хамгийн хөгжилтэй санагдсан хэсэг:Ганхуягийн хүүтэй хийсэн ярилцлаганаас:-Чи хэрэг тарьж байсан уу?-Би даруухан, хэрэг тарьж байгаагүй#relatable :))
Oko Khosbayar26 reviewsFollowFollowAugust 10, 2020Номын зохиогч Золзаяа болон түүнд 100 хоног ментор болж ажил, амжилтынхаа түүхийг хуваалцсан Ганаар их бахархлаа. Уншуустай ном байна!
Dul160 reviews2 followersFollowFollowAugust 10, 2021Тодорхой хэмжээнд мотиваци өгсөн, зөвхөн ноён Ган гэлтгүй, зохиолч Золзаяагийн талаар бишгүйг харуулсан ном байлаа. Уг нь хөөрхөн сонирхолтой юм шиг мөртлөө жаахан biased гэдэг нь номыг бичсэн стиль, гаргасан аргументууд болон Ганаас асууж байгаа Золзаяагийн асуултуудаас нь их анзаарагдлаа. Зөвхөн Ганы талаас харж, Ган ингэдэг, Ган тэгдэг, Ган ийм хүн, Ган үнэхээр мундаг санагдсан гээд байгаа нь номыг жаахан уйтгартай болгоод байх шиг... Үүнээс гадна номын зохиолч өөрийнхөө хувийн амьдрал, өөрт тохиолдож байсан random гэхэд random биш, сонирхолтой гэхэд бүр тийм ч сонирхолтой биш зүйлс рүү байнга "далийж" байгаа нь Золзаяа гэдэг хүнийг өмнө нь сонсож ч байгаагүй мань мэтэд танихгүй хүнийхээ талаар gossip сонсоод байгаам шиг жаахан сонин байлаа лолЗиа тэгээд эцэст нь номын редакторын ажил жаахан дутуу хийгдчихсэн үү гэж харлаа. Ер нь Монгол номнуудад ийм асуудал их анзаарагддаг ч, мань мэт шиг grammar nazi нөхдүүдэд бол жижиг сажиг үг үсгийн алдаанууд байгаад байхаар уур хүрчих гээд байдиймөө гс (266-р хуудсан дээр "Шарк Д.Энхтүвших ах" гэдгийг уншаад Энхтүвшин ахын өмнөөс жаахан гомдох сэтгэл төрөв lol)Зөзө тэгээд өөр тайван дөө, ажлаа хийгээл байжээн нтр... Номын дизайн, иллюстрациуд харин ёстооооооой cute байсан шүү! 😛This entire review has been hidden because of spoilers.
Zoljargal Gantumur43 reviewsFollowFollowMay 30, 2020Гэнэт барьж аваад, гараасаа салгалгүй дуусгасан цөөхөн номын нэг...Сонирхолтой санагддаг 2 хүний тухай уншингаа, яг л хайж байсан асуудлууддаа хариулт авч байлаа..Хавтас дээр нь байсан эрхмийн "Монгол хүн бүр уншаасай" гэсэн үгийг давтья... эргэлзээгээ орхиод, 3 цагийг энэ номонд зориулаарай. Та харамсахгүй ээ.#100DaysWithMrGan
Zolzaya Enkhbold28 reviewsFollowFollowJuly 25, 2020Номын гол баатар Ноён Ганын хувьд сонирхолтой удирдагчдын нэг учраас түүнийг хүндлэхийн зэрэгцээ суралцахыг хүсдэг учраас энэхүү номыг сонгон уншлаа. (Бас номын дизайн таалагдсаныг нуух юун. ) Мэдлэг мэдээллийг эх хэлээс нь авахыг хичээгээрэй гэсэн зөвлөгөө нь англи хэлээ сайжруулах хүслийг маань улам өдөөж өглөө. Түүний мөнгө, ялалт,ёс зүйн тухай философи нь мөн их таалагдлаа. Зохиолчийн номын санаа нь шинэлэг бөгөөд сонгосон сэдвүүд нь таалагдлаа. Авах юм байсан ч хаях юм ч бас цөөнгүй байв. Номын давхардсан санаануудаа хасаж яг гол санаагаа час хийтэл нь гаргаагүй нь амттай харагдсан ч давс нь сулхан хоол шиг болгочихжээ. Зарим хэсэгт зохиолч хадуураад өөрийнхөө хувийн үзэл бодлыг хэт туйлшраад оруулчихсан хэрнээ яг үзэл бодлоо бичих ёстой дүгнэлт хэсэгтээ ач холбогдол өгөөгүй байгаа нь жаахан харамсмаар байлаа. Зохиолч өөр нэг номынхоо борлуулалтыг өсгөх, компанийнхаа үйл ажиллагааг сурталчилах, шинэ хийж буй төсөлдөө хуучин багаа бүрдүүлж авах хүсэлтэй байгаагаа хүртэл энэ номондоо шингээсэн нь нэг сумаар нилээн хэдэн туулай онох гэж оролдсоных биз ээ. Харин номноос онцлох нэг зүйл нь номын график дизайн байлаа.
Aphorize61 reviews52 followersFollowFollowJanuary 10, 2021Loved the book. Find my review on https://medium.com/@aphorize/ардын-ч-...
Bolor-Erdene Munkhsaikhan3 reviews3 followersFollowFollowMay 8, 2020Ганаар менторлуулж байгаам шиг санагдсан. Үнэхээр гоё бичилттэй. Сургамжтай, урам зориг өгөх түүх агуулсан.
Badamgarav Enkhbayar24 reviewsFollowFollowJanuary 14, 2021Амьдралын алхам бүрт санаж явууштай урам зориг сэргээх сайхан сургамжуудыг энэ номноос уншлаа.
Tg Mate10 reviews2 followersFollowFollowJanuary 16, 2021Ноён Ганаас их зүйл сурлаа.“Зорилготой бай, Зоригтой бай, Зогсолтгүй бай”
Tuuguu2 reviewsFollowFollowSeptember 19, 2022100 жилийг 300 жил болгож болно гэдэг хэсэг хамгийн их таалагдсан.Уншсан хүмүүс л сайн мэднэ дээ :)
Sandagdorj71 reviews1 followerFollowFollowAugust 11, 2023Бэлгэнд ирсэн болоод ч тэр үү нэг л худлаа шоуны ном санагдаад байсан, гэхдээ номноос авах юм ихтэй хөөрхөн ном байнаа.
Tserendulam18 reviewsFollowFollowOctober 9, 20241. Хасын Ганхуяг гэх эрхмийн амьдралд хандах хандлага, ажил гүйцэтгэх арга барил нь чухам юу болохыг мэдэх зорилгоор уг номыг сонирхож уншлаа. 10-н жилээ дөнгөж төгсөөд банкираар ажиллаж, ганзгын наймаа эрхэлж, Унгарт суралцаж ирээд ббсб бгуулж, энэ нь яван явсаар 27-хон насандаа банкны ceо болсон хүнтэй өөрийгөө харьцуулахад ёстой жижиг зүйл бодож яваагаа, мөн хичнээн ялагдал хүлээлээ ч юу ч болоогүй мэтээр ажлаа цалгардуулахгүй үргэлжлүүлдэг сэтгэлийн хат нь хэт их бодолд дарагдаж удаан сэхээрч, удаан урагшилдаг надад хүн ингэж ажиллаж, асуудалд ингэж ханддаг юм гэсэн жишээ болж бна. 2. Аа харин унших явцад зохиолчийн бичсэн ардчиллын тухай хэдэн хуудас бичвэрүүд( ардчилал зах зээлийн тухай хүн болгон ингэж боддог. Зохиолчийн бодол уншигчдад ёстой падлий бхгүй.) Тэр вино задлаад ганцаараа уусан хэсгийг хэхэ, ёстой худлаа бурж бнадаа л гэж бодож уншлаа. Нэг өгүүлбэрээр энэ номноос зөвхөн Ганхуяг гэх хүний тухай л унших гэсэн болохоос зохиолчийн тухай мэдэх нь ёстой илүүц байлаа.This entire review has been hidden because of spoilers.