Jump to ratings and reviews
Rate this book

Чамд хэн итгэх юм бэ? #2

Харь хэлээр яригсад

Rate this book
Ном нээмэгц “Мэдэх эрхгүй түүхээс, Зорих ёсгүй ирээдүйг чиглэж буй ард түмэнд” хэмээн зохиолч маань бидэнд хаяглажээ. Ингээд бидний мэддэг гэж эндүүрдэг, огт мэддэггүй үнэн юу байв? “Чамд хэн итгэх юм бэ?” хэмээх гурамсан романы дэд дэвтэр хэрхэн өрнөх бол?...

513 pages, Paperback

First published January 1, 2018

1 person is currently reading
59 people want to read

About the author

Todko Samson

8 books32 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
44 (61%)
4 stars
18 (25%)
3 stars
8 (11%)
2 stars
1 (1%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 10 of 10 reviews
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
September 8, 2019
Шинэ нээлт, судалгааны үр дүнгээ харахын тулд тодорхой хэмжээний туршилт хэрэгтэй, туршилтанд ашиглах золиос хэрэгтэй. Гэтэл энэ номон дээр арай л аймаар хүн, амьтан дээр дэлхийн 2-р дайны үед Японы эзэн хааны тушаалаар хийгдсэн судалгааны ажилууд гардаг. Ашигт малтмалгүй, газар нутаггүй Япон улс дайнд ялахын тулд вакторлогийн зэвсэгүүд хийж түүнийгээ Орос, Монгол, Хятад дайны үер олзлогдсон хүмүүс /гуулингууд/ дээр туршдаг байжээ. Японы орчин үеийн ШУ, технологи, эрүүл мэндийн хөгжил дээд цэгтэй хүрсэний эхлэл нь нэг ийм аймшигийн байж дээ гэж бодогдлоо. Хамгийн урт насалдаг, эрүүл япон хүмүүсийг ингэж бүтээсэн байх юм.

Тамын галч Икиро гуай гэж...
Бодит байдал дээр ийм байсан гэж бодохоор л үнэхээр хэцүү цаг үе байжээ гэж бодогдоод. Харвинд байх үхлийн конвер 731-р анги гэж youtube-дээр баримтад кино бас байдаг юм байна. Энэ номон дээр гардаг үйл явдалуудын тухай үзэж бас болох юм. Тодко Самсон сайн судалгаа хийдэг, сайхан ч бичдэг зохиолч шүү.

Вангийн нулимс өмнөх дэвтэртэйгээ гол дүрүүдийн учигаар холбогдлоо. Улсболд, Хятад эрдэмтэн Хушин, Линлины амьдрал ч гараад өнгөрөв. Монголоос олдсон гарал угсаа нь үл мэдэгдэх Цагаан охин дээр судалгаа хийж байгаа Германы хэсэг судлаачид Людвик, Анна, Бат нар Улсболдтой холбогдсоор зангилагдав. Цагаан охины яс үндэсийг тогтоохын тулд сэтгэл хөдлөл бий эсэх, өвдөлт мэдэрдэг үгүй гээд туршилт явуулж цаашлаад их тархи, дунд тархинд нь ургуулсан тархи, програмчлагдсан тархи талаар гээд сайн онолын үүднээс тайлбаруудыг хийж байна. Хүүхдийн тархийг дадал, зуршил, дуу авиа дүрсээр хөгжүүлэх нь зүйтэй. Харилцааны замаар тархины холбоосийг 0-6 нас хүртэл хөгжүүлдэг. Түүнийг Монголоос олсон өвгөнөөр, түүнд тохиолдсон явдалаар Монголын өнөөгийн нийгмийг харуулав. Хүүхдийн хулгай, хүний наймааны сэжим бий гэдгийг л хэлээд байна.

По, Погийн хүү Сизү хятад хүмүүсийн зан чанарыг үр хүүхдээ хэрхэн сургадаг
Дариа, Инээмтгий залуу нарын дүрээр Хятад руу явсан бүсгүйчүүдийн хувь заяа хэрхэн хувирдагыг харуулжээ.

Үхэл тийм аймаар зүйл биш. Хүний амь ердөө ганц.
Эрэмбэ дараалал, ёс зүйгээ мэддэг байх.
Сэтгэл хөдлөлөө захир, хүмүүс яагаад ядуу байдаг гэж сэтгэл хөдлөлөөсөө болж байгаа юм.
Хайр бол байх ёстой нэн чухал зүйл. Хэнийг, юунд, хэзээ, хэрхэн хайрлах вэ.
Юунд ч битгий яар.
Profile Image for Muba.
12 reviews
Read
June 25, 2020
Харь Хэлээр Яригсад.............Мягмартогтох/Todko Samson/

Зөвхөн манай монгол улсад ажилгүйдэл ядуурал тэгш бусын ялгаа их байгаа юм биш бүх улс оронд байгаа гэж би боддог. Хүн байтгуй амьтад хүрэтэл эрх мэдэл олз омгийн төлөө бие биенээ үл хайрлан алалцаж байхад оюун ухаант хүмүүс бид тэрнээс мууг ч хийж чадна сайныг нь чадна. Харин зохиолч маань энэ нийгэмд болоод байгаа муу муухай бүхэн хаанаас эхлэлтэй одоо яаж үргэлжилж байгаа бид түүнийг олж харах,ухаарах хэрэгтэй гэдгийг л сануулах мэт.
Зохиолч номондоо үйл явдал эгзэгийг нь тааруулж утга бүхий ишлэл, шүлгүүдийг сайн бод бод гэж байгаа юм шиг л шигтгэж өгжээ. Жишээ нь...Түүх гэдэг бол тэнэгүүдэд өнгөрсөндөө амьдрах дурсамж байдаг бол ухаантнуудад өнөөдрийг бүтээсэн тоосго, шавар нь болно. Харин суутнуудад ирээдүйг бүтээх шат, урагш давших дөрөө болдог.
Profile Image for Д. Энхзаяа.
4 reviews1 follower
June 23, 2019
... Сүүдрийн эдийн засаг гэдэг шиг Монголын сүүдрийн амьдрал, сүүдэртсэн түүхийг алган дээр дэлгээд тавьчихсан юм шиг ил тод, бас адал явдалтай байдлаар харуулсан нь таалагдлаа. "Вангийн нулимс"-аар танилцсан эртний андуудтайгаа дахин уулзах сайхан байлаа. Пинь Фаны тухай нэгэн монгол киноноос үзэж байсан болохоор дүрслэл нь маш тод бууж, ар нуруугаар хүйт даатал жихүүцүүлж, Нацагийн үхэлд чинь сэтгэлээсээ харамслаа.
Profile Image for Б. Бадамням.
4 reviews
January 6, 2021
Гэрэл буй дор шавьж буй, сүүдэр ч буй! Гэрэлд ойртох үед сүүдэр араас нь дагаж, гэрлээс холдох үед сүүдэр урьд нь гарч, харин гэрэлтэй зэрэгцэн ирэхэд сүүдэр ч мөн өөртэй нь зэрэгцэж, гэрэлний чанх дор зогсвол сүүдэр дөрвөн зүгт байдаг... хүн гэрэл хоёрын хамгийн зөв цэг бол нэгэн шугамд давхцах юм байна...
6 reviews
May 2, 2020
Эхний дэвтрийг дуусгаад нилээн удаж байж удаахыг нь олж уншлаа шууд аваад уншимаар байсан ч яагаад ч юм дахиад юуны талаар өрнөх бол гэж их эмээсэн бололтой. Тэр маань ч зөв байлаа улам илүү чанаржиж бүр ч илүү олон сэдвийг хөндсөн сайхан зохиол болсонтой хүн бүр санал нийлэх биз ээ
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
December 4, 2023
Дайны үеийн хүн дээр туршилт хийдэг нь аймаар байлаа. Дайнгүй энх тайван сайхан амьдармаар л бна. Хөөрхий монголдоо ирээд үхдэг нь их харамсалтай юмаа
Profile Image for Donn Odonchimeg.
12 reviews
January 1, 2021
Өнгөрсөн одоо ирээдүйн холбоосыг уран яруугаар харуулжээ. Энэ дэлхийн бүх хүмүүс ямар нэгэн байдлаар холбоотой ч юм шиг...
Profile Image for Luna Gan.
23 reviews
June 24, 2024
Todko Samson-ий номыг уншиж дууссаны дараа "Үнэхээр л энэ зүйл болсон болов уу?", "Энэ аймшигтай хувь тавилан хэн нэгэнд тохиолдсон болов уу?" гэх мэт асуултыг өөртөө тавьж суудаг. Номдоо тусгасан үг өгүүлбэр бүр, нэг цэг нь хүртэл үнэний мөртэй мэт санагддаг нь хамгийн сэтгэл татам. Магадгүй хорвоо ертөнцөд мэдэгдэхийг хүссэн хэн нэгний нууцлагдан үлдсэн түүх, дурсамжийг зохиолч маань өөрийн бүтээлдээ сийлдэг байх.
Profile Image for BayRaa.
9 reviews1 follower
April 9, 2023
Яа яа яа яа тэр туршилтанд орон тамлагдаж байгаа хөөрхий гуалингууд……. судалгаа маш сайн хийгдсэн гайхалтай зохиол. өмнөх бүлгээсээ хувь илүү.
This entire review has been hidden because of spoilers.
Displaying 1 - 10 of 10 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.