Оддбаяр44 reviews12 followersFollowFollowFebruary 27, 2020ХҮН(Хөдөлмөрийн Үндсэн Нам)-н тулганы 3 чулуу болсон хүмүүсийн хамтын бүтээл бөгөөд ерөнхий агуулгын хувьд сэтгэлд нийцэв. Номын үндсэн 3 бүлгийн тухайд: 1. Монголын түүхийн ололт, сургамж Хүн гүрний үеэс эхлэн өнөөг хүртэлх Монголчуудын эзэнт гүрнүүд болон нийгмийн тогтолцооноос Монгол хүнд наалдсан өгөөж болон алдаа оноог дүгнэсэн нь маш их таалагдав. Номын энэ хэсэгт эх сурвалжуудыг өргөнөөр ашигласан байгаа тул өөрт сонирхолтой зарим зүйлс нүдэнд торов. Жишээ нь: Хубилай ханы Юань гүрний үед "Эмс хүүхдүүд эр нөхөртэй үнэнч" гэсэн байх юм. Гэвч Манжийн үеийн дүгнэлтэд "Эмс хүүхнүүд энгэр султай" гэж дурдагдах нь сонирхолтой. 2. Дэлхийн улс орнуудын хөгжлийн болон уналтын сургамжБи буруу санаагүй бол 28 улсын хувьд улс бүр дээрх судалгааг гаднын улс, оронд өндөр дээд боловсрол эзэмшсэн хүмүүс хариуцсан авч бэлтгэсэн. Өмнө нь улс төрийн нам, эвслээс лав ийм хэмжээний мэдээлэл боловсруулж анализ хийн ард түмэнд хүргэж байсан эсэхийг мэдэхгүй л юм. Монголдоо л анхны нэгтгэсэн, ард түмэнд хүрсэн анализ болсон байх. Мөн тухайн судалж буй улс оронд өндөр боловсрол эзэмшсэн хүнээр анализ хийлгэхийг зорьсон нь таалагдав. 3. Монголын ирээдүйн хөгжлийн замналӨөрийн ойлголтоор,шуудхан хэлэхэд номын хамгийн сул бичигдсэн хэсэг. ХҮН намын мөрийн хөтөлбөр гэж ойлгогдох энэ хэсэг харамсалтай нь тоон судалгаа багатай санагдлаа. Яг л бусад намын мөрийн хөтөлбөрүүдтэй ижил тэдэнд онд ийм болгоно, тэдэн онд ийм болно гэж бичсэн байлаа. Зүй нь бол эдийн засгийн хүмүүсийн бичсэн ном байна даа сайхан төсвийн зарцуулалт гэх мэт зүйлсийн талаар ул суурьтай тоон мэдээлэл дээр үндэслээд цогцоор нь төлөвлөж болоогүй л юм байх даа. Эсвэл тийм нарийн боловсруулсан зүйлсээ иргэдэд харуулж болдоггүй ч юм болов уу даа гэж бодогдсон шүү. Өө номоо дуусаад ерөнхийдөө энэ намд нэлээд тал өгөөд явж байтал "Магтсан хүүхэн хурим дээрээ унгана" гэгчээр нэгэн өдөр МҮСТӨ-ний цулгуй хана дээр томоос томоор "Бил хулгайч биш" гэж томоос том, тодоос тодоор өөрсдөө бичээд өлгөсөн байдаг юм. Конец фильма концерт дуусаа.