Jump to ratings and reviews
Rate this book

Цойлогсод

Rate this book
Еврейчүүдийн тухай зуршил

Paperback

First published November 1, 2019

103 people are currently reading
1083 people want to read

About the author

Д.Бүжинлхам

1 book59 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
298 (41%)
4 stars
218 (30%)
3 stars
108 (15%)
2 stars
48 (6%)
1 star
38 (5%)
Displaying 1 - 30 of 97 reviews
Profile Image for Missjane_Lifestyle.
99 reviews46 followers
October 4, 2020
Сайн номны бүтэц агуулгыг мэддэг болоод ирхээр иймэрхүү ном digest хийхэд тун shallow санагдлаа.
Power of habit sapiens зэрэг номуудыг уншвал илүү зүгээр шүү.
Эх сурвалж дурьдаагүй олон жишээнүүд нь үнэн гэж үнэмшихэд бэрхшээлтэй санагдлаа.
3н үгнээс бүтсэн өгүүлбэрүүд нэг дор маш олон давтагдсан нь бичих арга барилын хувьд муу санагдахад хүргэж уншихад гацалт үүсгэж байв.

Чийта, нейросайнс, брэйсторминг, старт-ап гэх зэрэг орчуулагддаг үгнүүдийг яагаад ингээд шууд бичих!! Хааяа google cartoon зэрэг үгнүүд англиараа тууж явах юм. Хашилтанд хийвэл ядаж зүгээр байхдаа.
Номын 100р нүүрт гарах хүүхэд хүмүүжлийн тухай хэсэгт хүүхдээ хэзээ ч бүү хүчирхийл гэж хэлсэн атлаа баруун гараараа хүүхдээ хайрлаж зүүн гараараа шийтгэ гэдгийг тайлбарлахдаа хааяахан хүүхэддээ алганы амт үзүүлэх нь зүгээр гэж бичсэн нь өмнө хэлсэн бүх санаагаа үгүйсгэсэн хэрэг байв. Шийтгэл заавал хүчирхийлэл байх албагүй!
Харин номын хэвлэлт үсгийн хэмжээ таалагдав.
Түүхийн зарим баримтууд эргэлзээтэй.
Oskar dirlewanger-н гарт 40000 Еврэй хүн устгагдсан гэж бичсэн байсан бөгөөд үүнийг нэмж дэлгэрүүлж уншихад ердөө 2 өдрийн дотор 40000 Еврэйг буудан хороож байсан ба түүний удирдсан бригад нийтдээ 120000 гаруй Жүүдүүдийг хороосон гэх баримт байх юм. (дутуу судласан)
Энэ мэт зүйлс олон байв. Дараа дараагийн номоо улам сайжруулнам зэ.
41 reviews5 followers
March 5, 2020
Өөрөө судалж бичсэн гэхэд сайн бичсэн санагдлаа. Мэдээж зарим баримтууд тэдгээрийн ишлэл байвал илүү зүгээр байх байсан болов уу. Нилээн сайн судалжээ. Гээд энэ үеэр Халимагийн Жангарч Цагаанзам гуайн гарсан нэвтрүүлэг зурагтаар гарлаа. Яаж ийм дайнч халимагууд өнөө хэр их гүрний дунд оршин байгаа учрыг асуухад МОНГОЛ учраас гэж байх юм. Бид өөрсдийгөө хэдий хэр мэддэг билээ. Энэ номын зохиолч шиг судалж, мэдэж, учир шалтгаанаа олсон бил үү. Цөөн хүнтэй ч, бэрхшээл дундуур туучин, хүчирхэг үндэстнийг 2000 жилийн дараа улс болгон суурьшуулсан еврейчүүдээс бид юугаараа дутуу, юугаараа илүү, юугаараа адил вэ гэдгээ санах, өөрийн мөн чанараа бэдрэх нь бидний үүрэг болтой.
Profile Image for Ninjin.
7 reviews
Read
April 12, 2020
Энэ долоо хоногт Зохиолч Д.Бүжинлхамын "Цойлогсод" хэмээх Еврейчүүдийн амжилт, сэтгэл зүй, зуршил хүмүүжлийн талаарх номыг уншиж дууслаа, борлуулалтаараа номын дэлгүүрүүдийн шилдэг номын жагсаалтад ороод шуугиулаад байсан ном боловч Todko Samson хэмээх зохиолч энэ номыг хуулбар муухан оюутны реферат "F" үнэлгээ өгөв гэх зэргээр бичсэн байсан нь мөн орчуулгын бүтээл биш Еврейчүүдийн амжилт бүтээлийн талаар монгол хүний зохиосон зохиол гэж бодохлээр энэхүү номыг бүр ямархуу ном байгаа бол гэсэн бодол төрүүлээд байсан юм.

Хэдий олон шүүмжлэл, шуугиан дагуулаад байгаа ном боловч над шиг 2020 ондоо өөрт хэрэгтэй зөв зуршилийн тойрог бүтээхээр зүтгэж буй хүний хичээнгүйлэн уншиж байгаа Charles Duhigg-н "Зуршлын Хүч" номтой уялдаатай зарим зарим хуудаснуудад утга санаа үг өгүүлбэр адил ч гэлээ хэрэг болохоор санаанууд зөндөө байваа.

Еврей амжилтын философийн хамгийн чухал нууц нь та өөрт үр дүн өгөх зөв үйлийг олоод өдөр бүр бага багаар давт. Нэг дор бүү огцом их үр дүнг хүлээ. Тогтмол үр дүнг шүт. Та хурдтай урагшилж болно. Уданн ч урагшилж болно. Харин Зогсолт хэзээ ч таны сонголт байх ёсгүй.:

Таны өдөр тутамдаа давтаж буй энэ жижигхэн үйлдлүүд чинь нэмэгдэж хуримтлагдсаар нэг л өдөр то өөрчлөлтийг дагуулах болно.

Магадгүй таныг өдөр бүр 20 минут дасгал хийлээ гээд хэн ч таны хүзүүнд алтан медаль зүүж өгөхгүй. Таныг орлого бүрээсээ 10% г хадгаламжинд хийлээ гээд таны орлого огцом өсөхгүй, нэгхэн өдрийн эрүүл хооллолт чамайг эмчлэхгүй ч гэлээ мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдгийг сана.

Өглөө сэрсэн цагаасаа л эхлээд бид нэг төрлийн эргэлзээтэй нүүр тулгардаг. Өөрт таашаал өгдөг зүйлсийг хийх үү? Аль эсвэл өөрт хэрэгтэй зүлсийг хий үү? Хүсэлээ дагах уу ? зорилгоо дагах уу? гэдэг эргэлзээ амьдралын хүрээ бүрт бидэнд тулгардаг. Харин Еврейчүүд ийм эргэлзээтэй тулгарах бүртээ урт хугацаанд өөрт нь ашиг өгөх сонголтондоо үнэнч үлддэг гэнэ.

Аристотель нэгэнтээ "Онцгойрол бол ердөө л дадал зуршил"

Нийгмийн Араншин судлалын олон улсын судалгааны хүрээлэнгийн 2019 оны тайланд "Дундаж хүний нийт шийдвэрийн 62% -ийг дадал зуршил гаргадаг.

Муу зуршлууд эхлэхдээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс дадал зуршилдаа амьдрал чинь гагцхүү үүнээс хамаарах мэт нухацтай ханд. Уулаасаа бидний амьдрал үүнээс хамаардаг юм шүү.
Profile Image for Una Bold.
18 reviews51 followers
January 16, 2021
yag karentiilagdaad udaj bhda unshsan bolhoor mash ih zuil uhaaruullaa. Yalanguya 1 2 r buleg iluu ih taalagdsan. Niit 4 bulegtei nom. Udurt 1 Bulger unshaad duusaw.
Ehnii buleg deer Americ Ewrei 2 zaluugin jishee awaad ewrei zaluugin udur tutamda zgr 5han huudas nom unshij, 7 honogin 3 udur eruul mendee bodoj dasgal hiideg, mun udurt bur mergejilde heregtei zuils shineer sudalj suraltsdag bsan tuhai harin nz boloh Amerik zaluu ene bugdes negiig ch hiilgui zgr TV uzej junk food idej huuhnuudtei zugaatsaj unguruusun jishee ih taalagdsan. Ene 2 nz olon jiliin daraa herhen amidral uurchlugdsun tuhai gardag. Ewrei zaluu ugasa l gots goid mundag bsandaa bish , zgr l udur bur baga bagaar zu2 zuwshilr dadal uurtuu heregjuulsnii achaad amjiltand hursen n taalagdlaa. Bid mundag bhin tuld Genet tugsruhgui, zgr l baga bagaar tuushtai zorilgotoi bhad bolno geseb msg yag ene karentind udsan minii tarhind mash goy msg ugsun. Zawtai bjij dasgalaa hoish hiih busad ajliin yumaa bnga hoishluulj zalhuurj bsnaa medej awsan.
2r bulegt ewrei eejuudin huuhde herhen usgudug baidal mash ih taalagdlaa. Zgr zarim eejuud shig huuhde shoroo bolhoor zodoj zagnaad l, surguulid orhoor hamag uneteei huwtsas utsaar gangalj unetei bday hiij ugdug eejuudees tes ondoo. Huuhdee aldaj onohig zaadag aldaan deer n uursduur n oilguulj uhaaruuldag. Surgulid orson hoino n huwiin owon zaigu bolgodog daalgawriig barag umnuus n hiij uguud l yawah duguilan sektsiig hurtel urdaas n songoj ugsuur bgaad zarim huuhduud shig jinhene eejiin huuhed bolgood usguchihdug. Bi amidral dr tiim mommy's huuhduud zunduu meddeg bolhoor huuhedee usguhduu sain yariltsaj buh zuild uuruur n Hariutslaga tootsuulj shiidwer gargadag yadaj l mungutei zuw hariutsaj surgasan tiim eej bolnoo.
3, 4 buleg bolhoor ewreichud mungutei yaj haritsdag bas hadgalamj gech zuilig bagaas n bas l zurshil bolgoj suulgasan n mash ih taalagdsan. Ewrei humuusin businessd turshlagatai bdag, hicheeld deeguur surdag, haa ochson gazraa tolgoi tsohij mundag yawsan tuuhuuur garsaar bsan. Israil uls uuruu barag urgamalgu tsuljingui bagahaan gazartai murtlu gazar tarialan geechiig mash mundgaar tiim hursund bij boltol sudalj saijruulsan talaar. Buhiil start up der bas l tolgoi tsohidog geh met zuils durdsan bsan.
Minii huwid 1r buleg namaig tolgoiru mine tsohij noirnoos mine sereeh shig bolson. Shireendeere hadgalj dahin2 unshij bnaa 1r bulgee❤
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
April 7, 2021
Бүх хүний хошуураад байгаа "зүйл" нэгэнтээ намайг хана мөргүүлэхийг хэд мэдрэх гэсэн юм бол доо? ... Хэдэн ч 7 хоног, сар бестселлэр номын жагсаалтанд байгааг мэдэх ч юм алга. Гайхмаар. Номны тухайд...
Урсаад л урсаад л уншигдах ном. Номны консепц сайн учраас бүгдийн анхаарал татна. Гэвч эх үүсвэр байхгүй, орчуулга юм болов уу гэхээр биш ч юм шиг, үгүй юм уу гэхээр мөн ч юм шиг.
Д.Бүжинлхам зохиолч гэх үү орчуулагч гэх үү хүний мэдээлэл байхгүй. ISBN яаж авсан юм бол оо? Нэлээн хэдэн сайн еврей хүмүүсийн амжилт, амьдрал, хүүхдийн хүмүүжил, зуршил, соёлын номноос хуулчихсан. Сайн материалаа цуглуулжээ л гэхээс өөр ч үг гарахгүй юм.
Номны гадна тухайн номны сэтгэгдлээ бичсэн хэсэг байх агаад хэн тухайн номыг дүгнэсэн нэр байхгүй. Эхний сэтгэгдлээс дурдвал:
Миний амьдралдаа хамгийн ухаалгаар зарцуулсан 18,500 төгрөг байлаа. Номын уран бүтээлчдэд баярлалаа. Еврейчүүдэд баярлалаа. Буурал үс нь хөгшрөлтийг илтгэхээс ухаан суусныг биш гэж Еврейчүүд ярьдаг юм гэнэ лээ. Энэ ном бол бууралтахаасаа өмнө ухаан суух бидний хамгийн том найдваруудын нэг. бла бла бла. Ийм сэтгэгдэлтэй ном уншсан эхний тохиолдол байлаа гэж.
Номны консепт л сайн учраас уншигчаа хөтлөөд, хөтлөөд уусгаад уусгаад явна. Авах санаа их ч бас номны "эмхэтгэгч"-н талаар дурдахгүй өнгөрч чадсангүй ээ.
Profile Image for Munhjin Batbayar.
36 reviews
May 21, 2020
Англиар бичээд Монголруу орчуулсан юм шиг мэдрэмж төрсөн ч гэсэн маш олон хүнд хэрэгтэй, бодож анхаарууштай зүйлүүдтэй ном санагдсан. Баян Еврейчүүдийн баян байдаг нууц нь “Хөрөнгө мөнгө бол ажилаа чин сэтгэлээсээ (чадварлагаар) хийсний шагнал болой.”
Profile Image for Urangoo.
197 reviews
March 28, 2021
Уншсан хүмүүсийн сэтгэгдлийг хараад энэ номыг уншихгүй ээ гэж хойш нь тавьсан байлаа. Бүр худалдаж авах ч хэрэггүй санагдаж байв. Гэтэл нэг сургалтын даалгавраар яалт ч үгүй авч уншив. Харин их буруу дүгнэлт хийж байж дээ. Уншсан нь аз боллоо гэж бодсон шүү. Хувь хүний хөгжил гээд хэн дуртай нь чанартай чанаргүй юм бичдэг болсон үед, тэгээд энэ чиглэлийн ном бараг уншдаггүй байж байгаад саяхан эхэлсэн надад хэ��эгтэй л санагдлаа.

Бүр эхнээс нь зарим хүнд жишээ баримтуудыг ярьж өгч байгаа. Нийтээрээ ер нь боловсролд дурлах, ном унших зэрэгт үнэхээр анхаарах шаардлагатай энэ үед олон олон эцэг эхчүүд энэ номыг авах гээхийн ухаанаар уншиж, еврейчүүдийн номонд хүүхдээ дурлуулдаг хүмүүжлийн аргыг гэр бүлдээ хэрэглээсэй гэж хүсч байна.

Мөн эерэг сөрөг дадал зуршлын тухайд ч бодох, санаа авах зүйлс их. Алдаанаас айхгүй байх, алдснаа нуухгүй бахархан ярих, хүүхдийг багаас нь мөнгөний тухай зөв ойлголттой өсгөх гэх мэт цаашаа үргэлжлэх...
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
November 23, 2020
Барин тавин их л удаан уншлаа. Уг нь 2-3 хоногт амархан уншигдчихаар ном байсан.
Хувь хүний мөнгөний менежментийн талаарх хэсэг болон элсэн цөл байсан Израйль орныг хэрхэн оюун ухаан, бүтээлч сэтгэлгээгээр өөрчилсөн хэсэг 2 хамгийн их таалагдсан. Дуслан бороожуулалтын системийнх нь талаар судлаад чаддаг бол хэрэгжүүлмээр санагдсан . Чаддаг бол ч гэж Еврей философиор бол чадахгүй болохгүй зүйл байхгүй гэж уншиж уншчихаад эсрэгээр нь бичээд сууж байх гэж :))

Солар системийг Еврейчүүд анх сэтгэж Израйлд хамгийн түгээмэл айл бүр хэрэглэдэгийг номноос л мэдэж авлаа.
Profile Image for Gan-Ochir Baigalmaa.
10 reviews3 followers
March 23, 2021
How to parenting гээд ном уншжаан бх гэж бодлоошд бас би ѳѳрѳѳ еврей ээж болмоор санагдтал бичжээ 😂
Зүгээр сайхан хѳнгѳхѳн л ном байна.
Profile Image for Erdenee Oyunchimeg ( Ono ).
67 reviews5 followers
October 19, 2021
Ерөнхий л мэдээлэл агуулсаг байна лээ.
Хүлээлт өндөр байсан болоод тэр үү, санаанд тийм их хүрсэнгүй.
Еврейчүүдийн хуримтлуулах, өдөр бүр тууштай зүтгэх, гэр бүлээ 1-рт тавих гэх мэт баримталдаг зарчмуудын талаар тойм дурдсан байна лээ.
Profile Image for Anu.
2 reviews
February 26, 2020
Корона вирусын халдвартай карентилагдсан, цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх энэ хугацаанд хоёр өдрийн турш уншиж дуусгалаа. Энэ номыг уншаад өмнөх бүтэлгүйтлүүдийн шалтгаанаа ойлгож авлаа, түүхийн талаар мэдлэгтэй боллоо, дунд нь Лейлагийн ээжийн захиаг унших гэсэн хоолой зангираад нулимс дуслуулан байж уншлаа. Еврей үндэстнээр маш их бахархлаа. Тууштай хөдөлмөрлөж, мөлхөөд ч хамаагүй хүрэх хэрэгтэй юм байна. Физиологоороо Еврей болж чадахгүй ч, хандлагаараа Еврей болох ёстойг ухаарлаа. Энэхүү гайхалтай номыг бичсэн Бүжинлхам зохиолчдоо баярлалаа.
Profile Image for Ankhaa.
85 reviews4 followers
July 16, 2020
Уншихад урамтай, амттай байлаа.
Profile Image for Enjgaa.
83 reviews16 followers
November 13, 2020
Анх орчуулгын ном гэж бодож авсан ч Монгол хүн өөрөө мэдээллээ цуглуулж, дүгнэж бичсэн ном байна. Зарим хэсгүүд давхацсан ч яг бидэнд хэрэгтэй гол хэсгүүдийг тодорхой жишээтэй, сайхан бичжээ.

Дараа, дараагийн номнуудад гаргахад нь амжилт хүсье!

"#ЦОЙЛОГСОД" номын тэмдэглэл

ХУВЬ ХҮН, ТҮҮНИЙ ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ

Еврей хүний өдөр бүр хэвшил болгон хийдэг зүйлс:
1. Сонирхол татсан номноосоо хамгийн багадаа 5 нүүрийг #унших
2. Өдөрт хамгийн багадаа 30 минутыг #мэргэжлийн ур чавдараа сайжруулахад зарцуулах (хууль, менежмент г.м.)
3. 7 хоногт хамгийн багадаа 3 удаа фитнес зааланд #бэлтгэл хийж, #эрүүл #хооллолтын дүрмийг баримтлах

#Амжилт гэдэг тасралтгүй өрнөдөг үйл явц. Хүнийг амжилтанд хүргэгч цор ганц зүйл бол #тууштай #байдал ("#Шаргуу #хөдөлмөр" + "#Сахилга #Бат"). Өрсөлдөгч чинь чамаас ухаантай, чадвартай байж болно. Харин тэднийг ялан дийлэхийг хүсвэл тэднээс илүү #тууштай #хөдөлмөрлөх хэрэгтэй.

Өнөөдөр өөрийгөө хөгжүүлээгүй гээд муудчихгүй гэж бодож байвал худлаа. Та чадвараа сайжруулахын тулд юу ч хийгээгүй бол цаг хугацааны хуулиар өгөрч муудаж байгаа. Таны ур чадвар яг энэ цагт дээшилж байгаа эсвэл уруудаж байгаа. Үнэн хэрэгтээ бидэнд "хэвээрээ" гэдэг сонголт байдаггүй. Сайжруулах оролдлого хийгээгүй л бол та өөрт харъяалагдах тухайн зүйлийг муудаж байгаад тооц. Амжилт хэзээ ч гэнэтхэн айлчилж ирдэггүй.

"Зөв үйлдэл" + "олон удаагийн давталт" + "цаг хугацаа" = өөрчлөгдөж хүчрэхгүй зүйлс гэж үгүй

"Би хүрчлээ. Би боллоо" гэсэн цагаас хүн ураадаж эхэлдэг.

#Сахилга #бат гэдэг нь богино хугацааны таашаалаас татгалзаж, урт хугацааны төлөвлөгөөгөө баримталсаар үлдэх үнэнч зан. Бүхий л зүйлийг урт хугацаанд авч үз. Энэ хорвоо дээрх бүхий л зүйлс өртөгтэй. Амжилт бол урьдчилсан төлбөрт үйлчилгээ.

Орчин үеийн дундаж хүн өдрийн нийт бодол анхааралдаа 30-40%-ийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг. Өнөөдөр бид юунд #эрч #хүчээ зарцуулна, ирээдүйд тэр зүйл таньд амжилт, уналтын аль нэг хэлбэрээр ирэх болно.

Тархины #энергийг хамгийн ихээр сордог зүйл бол сэтгэл хөдлөлүүд. Ялангуяа сөрөг эмоцууд: Уур хилэн, уйтгар гуниг, атаа жөтөө, стресс бухимдал.

#Дадал #зуршил: Бид бол өдөр тутамд давтан хийдэг үйлдлүүдийнхээ үр дүн. Дундаж хүний нийт шийдвэрийн 62%-ийг дадал зуршил гаргадаг. Буруу зуршилаа чи үгүй хийхгүй бол буруу зуршил чамайг үгүй хийнэ.
1. Ур чадвар гэдэг зүйл үнэн хэрэгтээ #зуршил. Бид аливаа зүйлийг давтан хийсээр байвал тухайн эс болоод түүний сигналыг дамжуулдаг мэдрэлийн судлууд улам хүчирхэгждэг. Үүнийг амьдрал дээр #мэргэших гэж нэрлэдэг. Давтах тусам сайжирна.
2. #Зуршил нь #сэтгэлийн #хөдлөлийн оролцоог үгүй хийдэг. Зуршил болсон үйлээ хийх үед бодол хамгийн бага шаарддаг. Тархийг номхруулж чаддаг цорын ганц зүйл бол #давталт. Тухайн үйлийг давтах бүрт тархи шинэ нөхцөл байдалд дасан зохицохын тулд өөрийн анатомыг өөрчилдөг. Аливаа зуршлыг суулгах/салахад тогтсон хугацаа гэж байдаггүй (дунджаар 2-9 сар шаарддаг). Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг: Тухайн хүний #нас, #сахилга #бат болоод хэвшүүлэх гэж байгаа дадал зуршлын #төвөгшил. Еврей хүмүүс архи, тамхи гэх мэт хэрэггүй зүйлд зардал гаргахдаа туйлын харамч улс.

Амьдралаа өөрчлөхийг чинхүү хүсвээс дадал зуршлаа өөрчил. Эерэг дадлуудаа хөгжүүл. Чингэмэгц эерэг дадлууд чинь эргүүлээд чамайг хөгжүүлэх болно. Давтан хийдэг зүйлс бидний амьдралыг сийлбэрлэдэг. Үүний тулд:
1. Чамд хамгийн ашигтай үйлдлүүдийг өөрийн амьдралын хэв загвартаа нийцүүл.
2. Аль болох зуршил болгохыг хичээ.
3. Үр шимээ өгөх нь тодорхой болсон бол тогтмолоор давт
4. Сахилга баттай бай

ХҮҮХДЭЭ ХӨГЖҮҮЛЭХ, ХҮМҮҮЖҮҮЛЭХ

1. Бие даасан хүүхэд: Тэсэж үлдэх чадвартай хүүхдийг бид амьдрал дээр бие даасан хүүхэд гэж нэрлэдэг. Асран хамгаалагчийн туслалцаагүйгээр бие даан шийдвэр гаргаж, хариуцлага үүрч, хувь заяаныхаа эзэн нь байж чаддаг хүүхдийг бие даасан хүүхэд гэнэ.
- Өөрөө бие дааж хийж чадах зүйлийг урдуур нь орж хийхгүй байх: Эхийн "тэнэг" хайр гэж үр хүүхдийнхээ өмнүүр орж бүхий л асуудлыг шийдэхийг, тэдэнд ямар ч хариуцлага үүрүүлэхгүй байхыг, улмаар тэдний өрсөлдөх чадварыг үгүй хийхийг хэлнэ. Хүүхдэд анхаарал халамж хэрэгтэй ч хэмжээ нь хэтрэхээрээ тус биш ус болдог.
- Багадаа танихгүй хүнээс айж өссөнөөр хүүхдийн ирээдүйд бусадтай харилцах харилцаан дээр гүнзгий ан цав үүсдэг. Ажил хэргийн ертөнц бол тэр чигтээ танихгүй хүмүүстэй учраа ололцох талбар.
- Бага өсвөр нас бол алдаа гаргахад хамгийн тохиромжтой нас. Энэ насандаа хүүхдүүд ирээдүйд хэрэгцээтэй ур чадвар, зан араншингаа олж авахын тулд олон алдах хэрэгтэй. Хүүхэд алдаанаасаа суралцаж, өөрт тулгарсан бэрхшээлээ өөрөө даван туулж хөгжих нас.
- Хүүхдийн давах ёстой жинхэнэ сорилт бол дүн биш. Сайн дүнгийн цаана нуугдах шаргуу хөдөлмөр, сахилга бат, зөв зохион байгуулалтанд хүүхэд суралцах хэрэгтэй. Нийтлэг тохиолдолд хэт халамжлагдан өссөн хүүхэд цэцэрлэг, бага насандаа ихээхэн өндөр амжилт гаргах нь элбэг. Хүүхдийн эрт үеийн амжилт нь хуурмаг шинжтэй. Энэ үед амжилттай байх нь ирээдүйд амжилттай байхын баталгаа биш.
- Хүүхдийнхээ нийгмийн харилцаанд хэтэрхий оролцохгүй байх.
- Хамгийн аймхай ээжүүдийн гараас хамгийн сул дорой хүүхэд бойждог. Хүүхэддээ итгэдэггүй эцэг, эхээс хамгийн өрсөлдөх чадваргүй хүүхдүүд хүмүүждэг. Амьдралын хамгийн наад захын асуудлууд дээр бие дааж чаддаггүй. Өөртөө итгэлгүй.
Бие даасан хүүхэд бий болгохын тулд:
- Хүүхдийн орон зайд халдахгүй байх
- Өмнөөс нь шийдвэ�� гаргахгүй байх
- Өөрсдийн үзэл бодлоо тулгахгүй байх
- Үг хэлэхэд нь загнаж, зандрахгүй байх
- Ноогдсон хариуцлагыг урдуур нь дайрч үүрэхгүй байх
- Хатуу цагийн хуваарь зохиож, өөрийн дураар амьдрах эрх чөлөөрүү нь халдах.
Хэрэв эцэг, эхчүүд дээрхийг хийсээр байвал хүүхэд хил хязгаарын мэдрэмжгүй болдог. Үгүй гэх газар Тийм гэнэ, асуух ёстой үедээ дуугүй өнгөрч, мэтгэлцэх ёстой үед уурлаж, уурлах ёстой үедээ тэвчиж өнгөрүүлдэг болно.
- Хэтэрхий тухтай тоглоомон дээр тоглож өссөн хүүхэд өрсөлдөх чадваргүй болж төлөвшдөг. Хог новшоор тоглох үедээ хаягдлыг хэрхэн төсөөлж, юу болгож тоглох нь түүний сэтгэмжээс бүрэн шалтгаалдаг тул бүтээлч сэтгэлгээ нь асар хөгждөг.
- Еврей ээжүүд гэртээ хамгийн цэвэрч ээжүүд. Амин чухал хэрэгцээгээр нь сайтар хангаж чаддаг. Гэвч тэд гадаа тоглож буй хүүхдэдээ гахай, нохой шиг заваартах эрх чөлөөрүү нь халддаггүй.
- Ээж бүр зэмлэж, загнах эрхтэй. Гэхдээ орилж, хашгирч, доромжилж, хүчирхийлж болохгүй.
- Хэрвээ сайн зүйл хийсэн бол түүнийг урамшуул. Адаа гаргасан бол зүгээр орхи. Үнэхээр ноцтой алдаа гаргасан бол шийтгэ. Хүүхэдтэйгээ харилцах эерэг, сөргийн харьцаа 80/20 баййал зохино.
- "Би чиний төлөө энэ хүртэл хийнэ. Харин үүнээс цааш чи бие даан хийх хэрэгтэй" гэдгийг бага балчраас нь ойлгуулах хэрэгтэй.
- Өнөөдрийн ээжийн үйлдэл хүүхдийнх нь маргаашийн амьдралыг тодорхойлно. Хэтэрхий халамжаар хүүхдээ бүү хүчирхийл.
2. Боловсрол: Эр ч бай, эм ч бай заавал боловсрол эзэмших ёстой. Охидын гартаа барих хамгийн том зэвсэг бол боловсрол. "Хичээлийн ширээний ард бага цаг өнгөрөөсөн охид ирээдүйд орон дээр их цагийг өнгөрөөх шаардлагатай тулгардаг."
- Ойлгох, унших, учир шалтгааныг тодруулах чадваруудад дарааллан суралцах.
- Сурах хүсэл эрмэлзлэлийг асааж бадраах зарчим. Сурах, судлахаас таашаал авдаг болгох. Сурах эрмэлзлэл нь боловсролын амин сүнс.
- Суралцах тусам ухаан нэмэгдэж, чадввр сайжирна.
- Еврейчүүд аливаад судалгаатай ханддаг нь ном унших дадалтай холбоотой. Ном хүний оюун ухааныг төсөөллөөр дамжуулан хязгааргүй тэлдэг. Хүүхэд номонд дургүй байвал дуртай ном нь гарч иртэл номыг нь сольдог. Еврей хүүхэд хүссэн зүйлээ уншиж, эцэг эхтэйгээ ярилцаж, мэтгэлцэх эрх чөлөөгөөр хангагддаг.
3. Эрхлүүлэх: Хүүхдийг тогтмол үнсэж тэвэрснээр тухайн хүүхдийн тархины хөгжил, өөртөө итгэх итгэл, өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг.
4. Хүүхдүүд заавал өөрийгөө бүтээх ёстой. Эцэг, эхчүүд түүнийг алсаас ажиглан засаж, залруулах үүрэгтэй. Хүүхдийн тусгаар байдлыг хүндлэн хувь хүн шиг харьцдаг. Хүүхэд бол тэжээвэр амьтан биш. Үр хүүхдээ өөрсдөөр нь бодуулж, өөрсдөөр нь хорвоо ертөнцийг нээн таниулах гэж хичээдэг. Хүүхдэдээ уншсан номоо ярих бус хүүхдийнхээ уншсан номыг нь яриулдаг. [доорх зурган хуудсуудыг унших 8-9 сар, 9-12 нас, 13-аас дээш, 16-18 нас]
5. Гэнэт урган гарч ирсэн амьдралын хахир хүнд нөхцөлд дасан зохицох гэсэн оролдлого нь тэдний үсрэнгүй хөгжлийн гол шалтгаан. Ерөнхий тохиолдолд өнчин байна гэдэг асар том сул тал. Гагцхүү энэхүү бэрхшээлийг сөрж ялсан тохиолдолд давуу тал болно. Бэрхшээлийг чи ял. Эсвэл бэрхшээл чамайг ялна.
6. Еврейчүүдэд хүүхдэд мөнгөний боловсролыг 2-3 настайгаас нь олгож эхэлдэг. Хүүхдүүд 6-8 насандаа халаасны мөнгөө удирдаж эхэлдэг. 10 наснаас сард зарцуулах мөнгийг багцаар өгч эхэлдэг. 10-13 насандаа анхныхаа цагийн ажлыг хийдэг.

ЕВРЕЙ СЭТГЭХҮЙ

1. Хэвтэж байгаа хүн унах эрсдэлгүй боловч хэзээ ч өндөрт гарахгүй.
2. Еврей хүний амнаас хэзээ ч олж сонсохгүй үг бол БОЛОМЖГҮЙ.
3. Израильчуудын ялагдах анхны дайн нь Израильчуудын хийх эцсийн дайн байх болно.
4. Ялалтын гол нууц нь сүүлийн үеийн технологийг чадварлаг эзэмшсэнд оршино.
5. Гарцаагүй бэрхшээл нэгэнт айлчлан ирэхэд сөрөхийн тулд систем өөрийнхөө аль нэгэн чадварыг ЦОЙЛОН хөгжүүлдэг.
6. Бие минь Израильд оршивч ухаан минь дэлхийн энэд хүрэх учиртай.
7. Бүх зүйл үүрдийнх биш, түр зуурынх. Аливаа бэрхшээл бол сорилт.
8. Хичээл зүтгэл бол таны цорын ганц өмч.
9. Тархиа хэдий чинээ ажиллуулна нуруу төдий чинээ амрана.
10. Хүн бүр заавал өндөр боловсролтой, нарийн мэргэжлийн ур чадвартай байх ёстой. Бизнес үүсгэн байгуулах санаагаа үргэлж хадгал.
11. Хамгийн сайн бизнес хамгийн сайн боловсрол дээр суурилсан байдаг.
12. Мэдлэг бол хөрөнгө баялгуудын дээд бөгөөд хэзээ ч дуусашгүй мөнхөд үргэлжлэх шавхагдашгүй мөнгө мөн.
13. Боловсрол нь бидний амьдралын зорилго биш агуулга.
14. Сайн академик боловсрол ирээдүйд нэвтрэх эрхийн бичиг.
15. Ёс зүй чамаас бага хэмжээний тархи, их хэмжээний сэтгэл шаардана. Бусдаас хүртэхийг хүсэхгүй зүйлээ хэн нэгэнд бүү үйлд.
16. Бусдын төлөө юу ч хийхгүй байх нь өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байхтай агаар нэг.
17. Еврейчүүд удаан оршин тогтносон нь эрүүл ухаанд суурилсан, үр ашигтай хамтрал. Аливаа компаниас эхлээд улс үндэстэн хамтарсан үедээ хамгийн хүчирхэг болж хөгжсөн байдаг.
18. Хамтрал оюун ухаан уралдуулсан, үр дүнтэй мэтгэлцээний зарчим дээр тулгуурладаг. Еврейчүүд ойлгомжтой, мэдээжийн зүйл дээр эргэлзэж, түүнийг үгүйсгэж, асуулт асууж, мэтгэлцэж, шинийг санаачилдаг. Мэтгэлцэх үед илүү хөгждөг. Мэтгэлцээнд ялагч байх нь чухал биш, оролцогч байх хэрэгтэй. Бусдыг анхааралтай сонс. Тайван, цэгцтэй, нээлттэйгээр өөрийн үзэл бодол хийгээд уншсан зүйлээ илэрхийл. Мэтгэлцээний цор ганц зорилго бол бусдаас суралцах хийгээд, илүү сайн шийдэлд хүрэх.
19. Үл хичээхүй, эс үйлдэхүйг буруутгадаг. Юу ч хийхгүй байх нь өөрөө нүгэл. Уналт бүтэлгүйтлээ бахархалтайгаар ярьж сур. Энэ бол нууж хаах зүйл огтоос биш. Энэ бол таны өсөлтийн нэгээхэн хэсэг.
20. Алдаа чамд асар том хичээд болдог. Алдаа бүрийнхээ тоолонд чи өөрийгөө илүүтэйгээр мэдэж авдаг. Уналт бүтэлгүйтэлтэй тулгарсан үедээ хүн өөртэйгээ илүү гүнзгий яриа өрнүүлдэг. Алдсан үедээ чи олон зүйлийн учир шалтгааныг нээн илрүүлж, дахин алдахгүй байх эрсдэлээ бууруулдаг. Чиний гаргаж болох хасгийн том алдаа бол бууж өгөх. Хичээл зүтгэлээ зогсоох нь жинхэнэ алдаа. Өөртөө бүү эргэлз. Бидний эргэлзээ бидний алдаанаас ч олон удаа хүсэл мөрөөдлийг минь үгүй хийдэг.
21. Амьдрал бол хүлээхийн тулд биш бүтээхийн тулд заяагдсан он цагийн хэлхээс.
22. Гуньж гутарсан эсхүл хэт баярласан үедээ хэзээ ч бүү томоохон үнийн дүнтэй худалдан авалт хий.
23. Бусдын хэзээ ч булааж чадахгүй зүйл бол чиний итгэл найдвар.

МӨНГӨ

Өөрт чинь харъяалагдах мөнгө бол чиний сүр хүч, эрдэм мэдлэг, ур чадвар, шаргуу хөдөлмөрийн жинхэнэ хэмжүүр. Зөв аргаар олсон мөнгө бол ариун эд.
- Гуйланчлал нь түмэн нүгэлийн үр үндэс.
- Хоногийн хоолгүй айлд Талмуд судар үнэ цэнэгүй.
- Орон гэрээ ядууруулах нь эр хүний хийж болох хамгийн том нүглүүдийн нэг.
- Мөнгөний хүү бол нүгэл биш, өөрийнх нь үнэ цэнэ.
- Тухайн хүний хөрөнгө мөнгө, нөлөө чадал ихсэх тусам буян хийх чадамж нь дагаад өсдөг.
- Мөнгийг зарцуулах ухаан нь мөнгийг олохтой ач холбогдлоороо ижил тэнцүү.
- Алтны үнэ цэнэ ашиглахдаа, мөнгөний үнэ цэнэ зарцуулахдаа
- Ган халбага үүргээ гүйцэтгэж байхад алтан халбага худалдаж авахын хэрэг юун.
- Мөнгийг тансаглахад бус аюулгүй амьдрахад, боловсрол эзэмшихэд, хүчирхэг байдлаа хадгалахад хэрэглэдэг.
- Олсон мөнгөний 50%-ийг хэрэгтэй зүйлдээ, 10%-ийг шашны өглөгт, 20%-ийг хөрөнгө оруулалтанд, үлдсэн 20%-ийг бэлнээр нь хадгалдаг.
- Олохоосоо урьтаж бүү үр
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for А. Жаргалсайхан.
9 reviews
April 12, 2021
Еврейчүүдийн хандлага, сэтгэлгээ, сахилга бат, дадал зуршлын талаар бодит жишээ татан сийрүүлжээ. Авах юм ихтэй санагдсан. Зарим нэгийг нь одоо шууд хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Ямар нэгэн зүйлээр төгс мэргэшиж дараа нь тэрийгээ бизнес болгох талаар бодож эхлэлээ. Одоогийн мэргэжил цаашаа сурах эсэх г.м.

Еврейчүүд бусдаас илүү цойлж байгаа нь тэдний боловсрол бусдаас өөр байгаад юм. Бас бид тэрхүү боловсролоос өөрсдөө суралцах бүрэн боломжтой.
Profile Image for Enkhbayar.
2 reviews3 followers
August 15, 2021
Миний уншиж байсан номнуудаас хамгийн их ухаарал хайрласан ном байлаа.
Profile Image for Б. Долгорсүрэн.
144 reviews16 followers
October 6, 2021
Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц гэж ногоон номтой бараг л адилхан юм байна. Бас зарим жишээ баримт нь Outliers номноос оржээ. Өмнөх 2 номыг нь софт хэлбэрээр уншсан болохоор энэ номыг аваад номын сандаа нэмье гэж бодоод авсан. Тэдгээр номыг уншаагүй шууд Цойлогсодыг барьж авсан хүнд бол гоё воов л санагдах байх, надад бол ширээний номоо дахин нэг унших шиг л мэдрэмж төрлөө.
Profile Image for Gangan Altangerel.
4 reviews2 followers
May 5, 2021
Унших явцад үнэхээр бодол болгосон хэсгүүд/санаанууд:
1. Хүсээгүй үедээ ч үргэлжлүүлэн хийсээр бай. Гэнэтийн биш хуримтлагдсан үр дүн, амжилтад илүү ач холбогдол өг
2. Хүн болгонд өөрөө өөрийгөө бий болгох орон зай олго.
3. Бэрхшээл дундаас бэрхшээл сөрөгч бий болно. Тав тух дундаас тав тух эрэлхийлэгч бий болно.
4. Боловсрол нь аливаа үр дүнг геометр прогрессоор өсгөдөг
Profile Image for Nasandelger A.
14 reviews1 follower
October 12, 2020
Түүхэн мэдлэг тэлсэн хэдий ч эх сурвалжийг дурдаагүй нь 4 үнэлгээ өгөхөд хүргэлээ.
Тус номыг яг уналтад ороод, бууж өгмөөр санагдсан үедээ уншсан болохоор маш үр өгөөжтэй байлаа. Зөв цагт зөв номоо олж унших нь маш чухал санагдлаа.
Хүүхэд хүмүүжлийн тухайд үнэндээ хэрэггүй санагдаж гүйлгээд уншсан минь тухайн цаг хугацаан дахь надад тохироогүйг илтгэнэ.
Profile Image for Iderchuluun Idree.
11 reviews6 followers
May 8, 2020
Номонд ашигласан материалын жагсаалт оруулаагүй нь хачирхалтай. Талмуд судрыг олж унших хүсэл өөрийн эрхгүй төрж байв. Номонд гарч байгаа санаанууд тун авууштай, хоморголон устгасан хэсэг үнэхээр харамсалтай. Их юм бодогдуулах ном.
Profile Image for Anujin Bataa.
31 reviews
May 8, 2024
"Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц" хэмээх номтой адил санагдав. Харин тэдний амжилтын нууцыг хэрхэн өөрийн болгох, амьдралдаа хэрэгжүүлэх зэргийг жинтэй хэд хэдэн өгүүлбэрийг өөрийн үгээр бичиж өгсөн санагдав.
Profile Image for A M K A.
27 reviews
August 22, 2022
Миний амьдралыг өөрчилсөн ном байсан. Нийтдээ 3 удаа уншсан. Дадал зуршлын талаар маш чухал ойлголтыг энэ номноос олж авснаас хойш хичээл ном, авьяас чадвар, спортын тал дээр тасралтгүй хөгжиж явна. Энэ номыг бичсэн зохиолчид гүнээ талархаж байна.
Profile Image for Anhaa Gaya.
2 reviews1 follower
May 18, 2020
Mongol zohiolchiin nom gehed itgemeergui :))
Profile Image for Dashka Ganbaatar.
3 reviews
June 4, 2020
Цэгцтэй бичигдсэн, сонирхолтой ном болсон байна лээ
Profile Image for Бямбацэцэг 'Д.
1 review
Read
December 11, 2022

Хүн хэзээ ч яг өчигдрийнх шигээ байдаггүй. Тавилга, эд хогшил, хувцас шиг бидний мэдлэг, чадвар арчлахгүй л бол элэгдэж хуучирч байдаг. Иймд өдөр бүр өөрийн ур чадварт тодорхой хугацааг тогтмол зарцуулж хэвших нь зүйтэй. Өөрөөр хэлбэл боловсрол бол өглөө, өдөр, оройн хоол шиг амьдралын нэг салшгүй байнгын давтамжит үйлдэл бөгөөд шинийг сураагүй, хуучныг бататган судлаагүй мөч бүрээр бид өчигдрөөсөө 1 алхам ухарч байдаг. Энэ ч утгаараа боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдаг тул ном худалдан авах, шинэ сургалтад хамрагдахаас татгалзаж, мөнгөө хэмнэх нь тийм ч ухаалаг алхам биш аж ээ.

Дан ганц боловсрол гэлтгүй бидний урдаа тавьсан зорилго, мөрөөдөл ямар байхаас хамаарч тэдгээрийн төлөө тасралтгүй хөдөлмөрлөх нь найдвартай, эрсдэл багатай зам юм. Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий гэх Күнзийн сургаал бол Еврей гаралтай хүмүүсийн бусдаас ухаалаг, чадварлаг мэт харагдаж, амжилттай явж буйг бүрэн тайлбарлах философи юм. Тэдний хувьд амжилт гэдэг бол хэн нэгний байнгын хөдөлмөр,зөв дадал зуршлын үр дүн.

Дадал зуршил хэрхэн тогтох нь хамгийн түрүүнд гэр бүлийн орчноос хамаарна. Хүүхдээ хэт эрхлүүлэх, хэт загнах, асуудалд нь оролцох, өмнөөс нь дур мэдэн шийдвэр гаргах гэх мэтчилэн түүний л төлөө гэж хийж буй үйлдлүүд үнэндээ тус хүргэхээс илүүтэйгээр ус болох нь элбэг байдаг байна. Амьдрах амархан гэж хэн ч хэлэхгүй байх. Аливаа амьдралд сэтгэлээр унах, хүнд асуудалтай нүүр тулах мөчүүд цөөнгүй тохиолддог. Амьдралын энэ бодит үнэнийг эрт мэдрэх тусам л цаашид алдах магадлалаа бууруулж, нөхцөл байдлаас үл хамааран өрсөлдөх чадвартай нэгэн болж өснө. Иймд нялх минь, хүүхдээрээ, эрх юм гэж бүү өмөөр… Тэдэнд алдах боломжийг өг. Алдаанаасаа суралцах, унах, унасны дараа сэргэх боломжийг нь олго. Алдаж үзээгүй нэгэнд амжилт тийм ч амттай санагдахгүй төдийгүй амжилтаа хадгалж, эзэн нь болж явах хэр үнэ цэнтэй болохыг ч ухаардаггүй.

Алдаа л хүнийг сахилга баттай болгоно. Харин сахилга батгүй хөдөлмөр зорьсон зогсоолд хүрэхэд үр ашиггүй цаг хугацаа их зарцуулагдах тул туулж буй зам хэт хол, дуусашгүй санагдаж, бууж өгмөөр ч санагдаж болно. Өөрөөр хэлбэл сахилга бат бол амжилтад хүргэх замын чинь даатгал болдог. Сахилга батад суралц, өдөр бүр суралц.

Дээрх санааг товчхон бөгөөд оновчтой илэрхийлсэн уг номын тухайд бүлэг тус бүрийн жишээ дэндүү товчхон юм уу даа гэж бодогдов. Ямар ч номын хувьд “зохиогчийн санаа” бодит баримт, нотолгоогоор дэмжигдэж байгаа цагт уншиж буй этгээдэд хялбархан ойлгогддог мэт санагдана. Бидний мэдэх амжилттай бизнесменүүдийн Еврей хүмүүжил, дадал зуршлын түүхийг тодорхой хэмжээнд багтаасан боловч тэдгээрийг амжилтад хүргэсэн хамгийн чухал дадал юу байсан, амьдралын хэв маяг, зорилгын төлөө идэвхтэй ажиллаж эхлэх үеийн нас, боловсролын зэргээс хамаарч чухал гэж тооцогдож буй дадал зуршил хооронд ялгаа байгаа эсэхийг харьцуулсан шинжилгээг оруулсан бол уншигчид үлдэх зүйл илүү баяжих байсан юм уу даа.

Profile Image for Lundaa Baasanjav.
1 review
January 3, 2022
Ерөнхийдөө Еврей үндэстэн бол дэлхийн хамгийн агуу хөдөлдмөрч, сахил баттай, агуу сэтгэлгээтэй үндэстэн юм. Түүхэндээ хамгийн их зовсон ч хий хоосноос өнөөдрийн еврей улсыг байгуулсан, дэлхийд тарсан еврейчүүд нь дэлхийн хамгийн баян хүмүүс болж чаддаг нь тэдний төрөлх ген, удамд нь байхгүй харин энэ нь тэдний багаасаа авч төлөвшсөн суурь хүмүүжил, ертөнцийг харах үзэлд нь буй юм. 2022 онд бид бие махбод физиологийн хувьд еврей хүн болох, еврей болж төрөх минь яаавдаа хэмээн халаглах хэрэггүй харин бид тэдний суурь боловсролыг л сурахад хангалттай юм.
Еврей үндэстний бусад үндэстнээс эг ялгарах онцлог нь тэд хэзээ ч амжилт гэдгийг очоод зогсдог цэг гэж үздэггүй харин өдөр бүр тогтмол урагшилж байх өдөр тутмын процесс гэж үздэг. Их битгий хий, Бага битгий хий харин өдөр бүр бага багаар хий! Тогтмол багаар өөрийгөө хөгжүүлснээр амжилтан хүрэх болно.
Мэдээж бид бүгд л адилхан мөрөөдөлтэй харин өдөр бүр бидэнд мөрөөдөлдөө хүрхэд их бага хэмжээгээр саад бэрхшээл тулгарч байдаг. Жишээлбэл өглөө бүр эрт босох зорилго тавиад гадаад хэл сурах байхад өглөө сэрчээд за яаахуудээ ганц өдөр унтмаар байна, жоохон унтчмаар байна гэх мэтээр хүсэл нь биднийг хойш нь татаж байдаг. Харин Сахилга баттай байснаараа бид мөрөөдөлдөө хүрхэд саад болох сатааруулагч хүслүүдээс ангижарч зорилго руугаа алхам алхамаар ойртож чадах юм. Зорило>Хүсэл=үр дүн
Өөрөөр хэлбэл сахилга бат гэдэг нь богино хугацааны таашаал татгалзаж, урт хугацааны төлөвлөгөө баримталснаар үлдэх үнэнч зан. Сахилга бат бол чи өөрийн дур хүсэлтэйгээ хийж буй дуусашгүй дайн.
Өөр нэгэн Еврей үндэстний яагаад ийм бүхийл салбарт манлайлаж чаддаг нууц нь тэд үр хүүхдэдээ хамгийн сайн боловсролыг эзэмшүүлэхийг хичээдэг. Сонсох-унших-мэтгэлцэх дарааллаар хүүхдийг маш сайн хүмүүжүүлж тэдний уураг тархийг хөгжүүлж байдаг.
Номын сан бол дэлхий дээрх диваажинтай хамгийн ойр газар юм. Номын л ачаар еврейчүүд хүүхэд байхаасаа уншсаар улмаар насан туршдаа уншиж боловсорч хөгжиж байдаг.
Profile Image for Dyn Dynasty.
14 reviews20 followers
January 27, 2021
Дэлхийн хүн амын ердөө 0.2%-ийг эзэлдэг Еврей үндэстэн дэлхийн баячуудын 25%, нобелийн шагналтнуудын 22%-ийг эзэлдэг. Түүгээр ч барахгүй дэлхийн нийт хүн амын 1%-д нь ч хүрэхгүй атлаа тэд дэлхийн томоохон эзэнт гүрнүүдтэй эн зэрэгцэж, өрсөлдөж буй нууц нь юу вэ? Нууц нь ердөө:
ТУУШТАЙ БАЙДАЛ=ШАРГУУ ХӨДӨЛМӨР+САХИЛГА БАТ
Тэдний яагаад бусад үндэстэнгүүдээс ялгарч, амжилтанд хүрж ЦОЙЛДОГ талаар энэ номонд хэд хэдэн түүх, судалгаан дээр үндэслэн бичсэн байдаг. Еврей үндэстэнгүүдийн бусад бүх үндэстэнгүүдээс ялгардаг хэд хэдэн чанарыг судлаачид олон жилийн турш эргэцүүлж, судалсны үндсэн дээр тэдний ямх ямхаар өөрт хэрэгтэй дадал зуршлыг хуримтлуулан цуглуулах заншилтайг олж мэджээ.Тэд амжилтаа бага багаар хуримтлуулсаар, хурдан ч биш удаан ч биш урагшилсаар том өөрчлөлтийг дагуулж чаддаг.
Номны эхний бүлэг дээрх тууштай байдлыг өөртөө хэрхэн суулгах талаар бичсэн баримт судалгаанууд нь их таалагдлаа. Мөн хамгийн сүүлийн бүлэг болох 4-р бүлэг дээрх Еврей хүмүүсийн багаас нь хэвшсэн дадал болох номын соёл болон алдаанаас айхгүй байх дадлууд хүн болгонд байх ёстой чанар гэж бодлоо. 2,3-р бүлгээс Еврейчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх арга барил, сургамжит түүхүүдээс суралцах зүйл их байсан учир бага насны хүүхэдтэй хүмүүс уншвал зүгээр санагдлаа.
Зарим хүмүүс номын зохиолчийг номыг зохиосон гэхэ��сээ илүү судалгаа, баримтыг цуглуулж бичсэн гэж нилээн шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Миний хувьд бол ялангуяа эхний бүлгээс суралцах зүйл их байлаа, мөн номын дунд тааралдах бодит түүхүүд нь номыг уншихад илүү сонирхолтой болгож өгсөн учир 4 оноо өглөө. Хүн бүр ялангуяа тууштай чанарыг өөртөө суулгая гэж бодож байвал заавал уншаад үзээрэй!
2 reviews27 followers
Read
December 7, 2020
Уг номноос өөрт таалагдсан хэсгийг тэмдэглэлээ.
Сахилга батын тухайд
 Зорилгынхоо төлөө үл сатаарч, өөрийн жижиг хүслүүдийг дарах чадварыг сахилга бат
 Сахилга бат нь салхи хажуугаар хүчтэй шуурах үед үргэлжлүүлэн урагш алхсаар байх чадвар
 Сахилга бат бол чи өөрийн дур хүсэлтэйгээ хийж буй дуусашгүй дайн
 Сахилга баттай хүн гээч нь урт хугацааны цэнгэлээс татгалзах дархлаатай нэгнийг хэлнэ.
 Тархи хязгаарлагдмал нөөцтэй
 Өөрт байгаа хязгаарлагдмал эрч хүчийг өөрийнхөө зорилгод чиглэсэн зүйлдээ зориулах боломжийг гагцхүү сахилга баттай хүмүүс л өөртөө бэлэглэж чаддаг.
 Сэтгэл хөдлөлдөө захирагдах нь морь унасан толгойгүй хүнтэй ижил.
 Чиний сатаарал бүр чинь зоосоор хэмжигдэнэ

Зуршлын тухайд

 Мөрөөдөл чамайг гараанаас гарахад тусална. Харин дадал зуршил чинь л гагцхүү хаа хүрэхийг шийдэх болно.
 Муу зуршлууд эхлэхдээ сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч тэдгээр нь үргэлж гунигт төгсгөлд хүргэдэг.
 Буруу зуршлаа чи үгүй хийхгүй аваас буруу зуршил чамайг үгүй хийж мэднэ.
 Өөрийн дадал зуршилд тогтмол аудит хийж сураарай.
 Давталт бол тархины багш
 Бүхий л зуршил давталтаар бэхэждэг, Давтах тусам сайжирдаг
 Дадал зуршил болгосноор сэтгэл хөдлөлгүйгээр хийнэ.
 Дадал айдсыг үгүй хийнэ.
 Тархийг номхруулж чаддаг ганц зүйл давталт
 Тархи залхуу ч дасан зохицохдоо сайн
 Өөрийн цаг хугацаа сэтгэл зүрхээ зориулаагүй зүйлээс хэзээ ч битгий хялбарчлахыг хүлээ
 Давтах тусам, булчин хөгжиж байдаг.
Profile Image for Ariunzaya.
28 reviews9 followers
October 8, 2021
Ном их сонирхолтой. Гэхдээ ердөө л тэр, сонирхолтой. Зохиолч нь Бүжинлхам гэж хүн өөрийнхөө талаар нэг өгүүлбэр бичээгүй байх юм. Гэтэл ном нь уран зохиолын ч юм уу фантастик төрлийн биш баримт жишээнүүдэд тулгуурласан хувь хүний хөгжлийн ном шиг байх юм. Номыг бичсэн "хэл" хийгээд найруулга маш сайн байсан учраас урсаад л урсаад л "нэг амьсгаагаар" уншиж дуусгалаа. Сэдэв хийгээд авсан жишээ, кэйсүүд сонирхолтой боловч тэр олон үүх, түүх, судалгаа сэлтдээ ганц ч эх сурвалжийн талаар дурдсангүй нь үнэн сонирхолтой. Ямар уран зохиолын эсвэл үлгэрийн ном биш дээ. Номын өгүүлэгч нь зохиолч нь атлаа заримдаа өөр этгээд яриад байгаа юм шиг л.... найруулга, монгол хэлний товч бөгөөд урнаар өгүүлэх тал дээр үнэн сайн боловч номын агуулгыг үнэндээ таалсангүй ээ. Жигтэйхэн том сэдэв аваад хувь хүмүүсийн хөгжилд зориулж ном бичиж буй юм бол асар их судалгаа хийх хэрэгтэй биз дээ. Гэвч энэ ном судалгаанд бус зүгээр л энд тэндээс орчулаад, гайгүй сайн эмхтгэсэн эрээвэр хураавар бичвэрүүдийн л нийлбэр болжээ. Яах вэ түүх, ялангуяа еврейн түүхийг сонирхдог мань мэтийн уншигч аваад уншчихад гэмгүй. Харин яг юм мэдье, олж аюъя гэгчлэн хувь хүний хөгжлийн бүтээл гэдэг талаас нь харж хүлээлтээй байгаа бол дэмий дээ л гэе.
Profile Image for Byambagerel Ganbaatar.
5 reviews
July 21, 2021
Миний хувьд энэ номын хамгийн чухал хэсэг нь ямхаар ахигч еврей стратеги байлаа. Энэ нь бидний өдөр тутмынхаа амьдралдаа хэрэгжүүлж болохуйц стратеги юм. Хүн өдөрт өөрийн хийдэг үйлдлүүдийнхээ ердөө 40 хувийг нь л бодож шийдвэр гаргадаг. Үлдсэн 60 хувьд нь бидний дадал зуршил бидний өмнөөс шийдвэр гаргадаг байна. Тиймээс би ямар дадал зуршилийг өөртөө бий болгоно миний ирээдүй яг тийм л байх юм. Ямарваа нэгэн зорилго тавихдаа хэдэн сараар эсвэл өдрөөр биш урт хугацаандаа биелэхээр зорилгоо харж байх нь чухал. Жишээ нь 10 өдрийн дотор гуалиг болох, англи хэлийг 1 сарын дотор сурах гэх мэт нь боломжгүй зүйл юм. Эсрэгээрээ энэ зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр тасралтгүйгээр, сахилга баттай хичээх хэрэгтэй. Хэрвээ сахилга батгүй бол 1000 өдөр хичээсэн ч үр дүнгүй билээ. Энэ номны ачаар би аливаа нэгэн зүйлийг ажил хэрэг болгож тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр хичээх хэрэгтэй гэдгийг ойлголоо.
This entire review has been hidden because of spoilers.
3 reviews
February 6, 2023
Уншихад таатай нуршалгүй гол санаагаа энгийнээр илэрхийлсэн сайхан өгөөжтэй ном байлаа.

Номын төгсгөлийн үгийг уншиж дуусахад урам зориг эрч хүч нэмэгдсэн нь өөрийн эрхгүй бие болон сэтгэл санаанд мэдрэгдсэн.

Надад хамгийн гүн туссан ба амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн гол санаанууд бол:
- Амжилт нь “гэнэтийн” бус хуримтлалын зарчмаар явагддаг.
- Сахилга бат гэдэг нь богино хугацааны таашаалаас татгалзаж, урт хугацааны төлөвлөгөөгөө баримталсаар үлдэх үнэнч зан.
- Хүүхдэд өөрийгөө бүтээх орон зайг тавьж өгснөөр бие даах урлагт төдийгүй амжилттай, сахилга баттай, тууштай нэгэн болохо нөлөөлнө.
- Мэдлэг боловсрол бол шавхагдашгүй мөнгний урсгал. Салбартаа хамгийн шилдэг нь болохын төлөө өдөр шөнөгүй зүтгэ.
- Алдах эрхд суралц учир нь чи төдий чинээгээр туршлага хуримтлуулж өссөн байх болно.
Displaying 1 - 30 of 97 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.