Jump to ratings and reviews
Rate this book

Норгой

Rate this book

400 pages, Paperback

First published January 1, 2019

1 person is currently reading
10 people want to read

About the author

Дашийн Оюунчимэг

7 books11 followers
1969 онд Ховд аймгийн Дуут суманд албан хаагчийн гэр бүлд төрсөн.

1987 онд Эрхүүгийн Их Сургуулийн хуулийн ангид элсэн орж, 1993 онд МУИС-ийн хуулийн анги дүүргэсэн. 1995 онд Жамъяангаравын нэрэмжит Утга Зохиолын дээд сургууль төгссөн.

“Харанхуйн дуулал” (1999) шүлгийн түүвэр, “Гэсгээгдэгсэд” (2001) тууж, “Очирт уулын бичиглэл” (2003) шүлгийн түүвэр, “Тэнгэрийн цаг болоогүй” (2006) тууж нь тус тус хэвлэгдсэн. Шүлэг зохиолууд нь хятад, солонгос хэлнээ орчуулагдаж “Азийн яруу найраг” гэх мэт сэтгүүлд хэвлэгдэж байв.

Тэрээр орчуулгын уран бүтээлээрээ ч уншигчдынхаа оюуныг баясгасан энэ цагийн шилдэг орчуулагчдын нэг билээ. Д.Оюунчимэг Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын шүлгүүдийн орчуулгаа “Шүлгүүд” нэртэйгээр 2003 онд хэвлүүлжээ. Улмаар 2007 онд Нобелийн шагналт Израйлийн зохиолч И.Зингерийн “Шоша” роман, Аргентений зохиолч Х.Борхесийн “Зүүдний ном”, Х.Кортасарын “Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүвэр, Сербийн зохиолч М.Павичийн “Салхины дотоод тал” роман, Оросын зохиолч В.Ерофеевийн “Москва-Петушки” романыг тус тус орчуулан хэвлүүлжээ. Тэрэр 2008 оноос одоог хүртэл дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралаар 140 гаруй ном эрхлэн гаргаж, нэр хүндтэй уран бүтээлчдийн хамт судалгааны, орчуулгын, хянан засварлагчийн ажил хийдэг.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (33%)
4 stars
3 (33%)
3 stars
3 (33%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
February 21, 2021
Өнөөгийн нийгмийг ямар нэг байдлаар зураглан гарах гэж оролдсон нь сайшаалтай. Гэхдээ тэр нь зохиолчийн хувийн үзэл бодол руу арай хэвийчхэв үү дээ гэж санагдлаа. Гол дүрийн дотоод хүмүүсийг давхар гадаад хүмүүстэй инээдтэй маягаар дүрслэх гэж хичээснээс гадна өнөөгийн уншигчид тааруулсан уу, богино хялбар өгүүлбэрүүдээс бүтжээ. Над шиг урт сунжирсан өгүүлбэртэй, далдуур ёжилсон романд дуртай хүнд бол жоохон амт шим тиймхэх санагдах вий ... зохиолчийн сонирхолтой2 шийдлүүд бас ажиглагдана аа, бусад бүтээлүүдийн нэрийг шууд эшлэж оруулсан, хүмүүсийн оноосон нэрийг бус ихэнхдээ хочийг дүрүүдийнхээ нэрээр сонгосон. Том зузаан уншаад дадчихсан хүнд дүрийн бүтээмж, үйл явдлын хэлхээ жоохон муу санагдаж бас мэдэх юм. Хөгжимд хармони гэж байдаг, зохиолын хармониг юу гэж нэрлэдгийг мэдэхгүй. Тэр жоохон дутуу хөгжүүлэгдчихэв үү ... Илүү боловсруулж болмоор бэлчээр сайтай ч гэмээр зохиол юм даа.
Profile Image for Ishdolgor.
195 reviews6 followers
December 15, 2019
Юу болох нь ойлгомжтой.... Угаасаа ч албаар ил бичсэн байлгүй дээ.

Баатар шиг, Намар өвөө шиг хүмүүс сонирхолтой шүү... Тэр хоёроос болж л 4 од гээд сууж байгаа ч юм билүү. Who knows...
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.