What do you think?


Их дагины далд түүх
Цэнд зайсангийн дунд охин Дондогдуламын тухайд сүүлийн зуун жил бид өөлж, шоолж, муулж ярьсаар өдийг хүрчээ. Гэтэл хаан Чингис мэндэлсэн Хан Хэнтий зүгийн энэ бүсгүй бидний цөөхөн монголчуудын сүүлчийн амьд шүтээн VIII Богд Жавзандамба хутагттай Амарбаясгалантын газар танилцаж, арваад жил амраг сэтгэлийн холбоотой явсаар хөхөгчин могой жил /1905 он/ ил гарч, улмаар цагаагчин гахай жил 1911 онд Улсын Эх дагинын өндөр сэнтийд өргөмжлөгдсөн их хувь заяатан санжээ. Улсын эзний хамгийн ойрын хүний хувьд Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын амь дүйсэн үйлсийг дэмжиж байсан төдийгүй Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарт ч талтай хандаж явсныг түүх гэрчлэх тул энэ номд дарууханаа өгүүлэн ярууханаа тодруулахыг хичээлээ. Таалал орших болтугай.
412 pages, Unknown Binding
First published January 1, 2017
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 1 of 1 review
April 25, 2021
8-р богд Жавзандамба хутагтын хатан улсын эх дагина Дондогдуламын богдтой танилцсанаас эхлээд насан эцэслэх хүртэл үйл явдлуудыг энэхүү зохиолоор өгүүлжээ. Мөн богд өөрийн өмнөх дүрүүдийнхээ талаар Дуламдаа ярьж байгаа байдлаар номонд оруулсан сонирхолтой юм. Хэлмэгдүүлэлтийн эхэн үе, эрдэмтэн сайд нар болон чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, сайн ноён хан Намнансүрэн, түшээ чин ван Чагдаржав нарын учир бүтээлэг үхэлд Хятад, Орос хэрхэн холбоотой талаар цаашлаад Бодоо лам тэргүүтнийг хэлмэгдүүлэн буудаж буй талаарч гарч байгаа нь түүхийн үнэнтэй нийцэх танин мэдэхүйн ач холбогдолтой сайхан бодит хүний талаарх түүхэн зохиол байна.
Displaying 1 - 1 of 1 review


