What do you think?

Сүмтэй бударын чулуу
385 pages, Paperback
First published January 1, 1990
About the author
Р. Чойном
10 books62 followersЧойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.
Түүний яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолууд өнөөгийн утга зохиолд эзлэх байр суурийн хувьд асуудал дагуулдаг. Ултай судалгаа ч маш их дутагддаг. Харин түүний захидлуудын үнэ цэнэ бол зүйрлэшгүй.

Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 17 of 17 reviews
August 31, 2020
Р.Чойном хэдий амьдарч явсан цаг үедээ сэтгэл гундаж явсан ч
Амьдарч явсан Цаг үе нь өөрөө энэ хүнийг төрүүлжээ.
20-р зуун бол өөрөө Монгол шүлгийн хувьд сэргэн мандалт ч юм уу, эсвэл бүр их тэсрэлтийн үе байсан мэт бодогдоно.
Р.Чойном 2000 онд төрсөн бол одоо ямархуу хүн яваа бол ?
Яруу найрагч? Реппер?
Энэ асуулт сонирхолтой.

October 28, 2014
Мэрэг
Алтайн цаадах хасаг заншлаар
Аз заяагаа би мэргэлэж сууна
Тал нутгийнхаа дөчин нэгэн чулууг
Таван толгойд хуваан тасалж сууна
Энэ бүсгүйтэй уулзвал яах бол гэж
Эрээ цээргүй танилцвал яах бол гэж
Эрхэлж бүр дасалцвал ямар бол гэж
Эцэстээ бүр ханилбал ямар бол гэж
Гурав дахин татаж үзлээ
Гурван гурвын ес тасаллаа
Таслах болгонд сайн төлөг
Таван толгой дүүрэн буулаа
Тэгсэн чинь гол юм аа мартчихаж
Тэр намайг тоох эсэхийг мэргэлсэнгүй.
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Согт инээ уйл! Харин хувцсаа бүү тайл!
Солиор алиар цуур! Харин улсаа бүү муул!
Амтлах сайхныг амталж, эдлэх сайныг эдэл!
Алдхан биеэ жаргааж хэрэгтэй бол бас зовоо!

June 19, 2019
Үнэхээр сайхан бүтээл
This entire review has been hidden because of spoilers.
May 21, 2020
Мэдрэмжээ дуудмаарбайгаа үедээ уншдаг номнууд байдаг тэ? Би болохоор дандаа яруу найргийн ном барьж авна. Энэ удаад сүмтэй бударын чулууг янз бүрээр уншиж үзлээ. Юу ч байсан шүлэг болгочихдог сайхан авьяас юм аа
September 14, 2018
Үгийн гайхамшиг, гүн гүнзгий бодол мэдрэмж тарүүлдэг сайхан бүтээл
October 1, 2019
Нэг шүлгийн цээжлээд 10 уншиж байжил ойлгодогдоо
October 8, 2020
Hi
This entire review has been hidden because of spoilers.
Read
January 7, 2021Утга агуулга , хийц бичиглэл муутай
April 21, 2021
Эмэгтэй сархад нүүр дүүрэн бардамнал цэвдэг ч нөгөөгөө гэсэн сэтгэл зүтгэл
Цаг ирвээс
Хавар ерөөс шүлэг бичдэггүй юм уу энэ номд байсангүй юу хайгаад хайгаад олдсонгүй шүү
Цаг ирвээс
Хавар ерөөс шүлэг бичдэггүй юм уу энэ номд байсангүй юу хайгаад хайгаад олдсонгүй шүү
June 22, 2021
Үнэхээр
April 27, 2023
"Хорин хэдэн насныхаа чөмгийг дундартал суусан
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана."
Хоолгүй өдөр нойргүй шөнөөрөө хорвоод би бахархана."
July 29, 2025
Чойном гэж үнэхээр хэлэмгий, доломгой хүн байжээ. Харин яг "яруу" гээд хэлчих шүлэг ховор юм.
March 17, 2017
үгээр урлахын гайхамшиг
September 5, 2014
Багадаа шүлгийн, яруу найргын номонд яагаад ч юм нугасгүй байсан. Гүүж аваал бариад суучихдаг. Зуслангаас ирчихээд манайх нохойтой /гөлөгтэй/ болсон. Яг тэр үед
....Yдшийн нам гvмд дэргэд минь зогсоод
Yнэнч дагуулын нvдээр өлмийг минь ширтээд
Yл мэдэг зөөлнөөр сvvл юvгээ ганхуулж
Миний алаг нохой бодол бодонхон байна уу даа?...
....Саяхан их цэхэр нvдэн гөлөг байсан даа
Сагсалзсан хөдсөн бээлий шиг амьтан байж билээ
Одоо тэгэхэд том нохой болчоод бодлогоширч суух юм... гээд мөр болгоныг нь уншиж бас нохойруугаа харангаа Чойном гуай над шиг нохойндоо хайртай, бас яаг ийм мэдрэмж төрсөн болхоор гээд тухайн үед энэ шүлэг надад их гүн сэтгэгдэл төрүүлж байсан.

August 17, 2020
Durlal gedeg ene orchuulgiin hachin ug ...
Want to Read
July 19, 2018vnen
Displaying 1 - 17 of 17 reviews