Jump to ratings and reviews
Rate this book

Жаран хоног, "Жаран"-ы бутархай

Rate this book
ШИНЭ НОМ, ШИНЭ ЦУВРАЛ, ШИНЭ ӨНГӨ АЯС

Бид түүхэн сэдэвт цуврал номдоо нэгэн шинэ салаа мөчир нэмснээ танд толилуулж байна. Энэ бол "Миний зуун" хэмээх дурсамж, дуртгал, баримтат уран сайхны бүтээлийн сан юм.

"Миний зуун" цувралын түүчээ болгон Монгол Улсын 25 (болон 26) дахь Ерөнхий сайд Санжийн Баярын Жаран хоног, "Жаран"-ы бутархай номыг өргөн барьж байна.

Үйл явдалд оролцсон гэрчүүдийн ой санамжаас ургасан дурсамжаас их төлөв бүрэлдэх эдгээр бүтээлүүд өнгөрсөн үеийн эгзэгтэй нугачааг тодруулах эх сурвалж, үндэсний түүхийн бүрдэл болон үргэлжилнэ гэдэгт итгэж байгаа юм.

- НЭПКО хэвлэлийн газар


Энэхүү бүтээлийн зохиогчийн эрхийг хуулийн дагуу хамгаалсан болно. Бүтээлийг бүтнээр буюу хэсэгчлэн хувилах, нийтлэх, микрофильм хийх, электрон системд оруулах болон бусад ямар нэг хэлбэрээр олшруулахыг хориглоно.

НЭПКО ХХК, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс оффисын барилга, 13 давхар 1302 тоот.
Улаанбаатар 14241, Монгол Улс.

Утас/факс: 976-11-326-329
И-мэйл: nepkopublishing@gmail.com
Вэб сайт: http://www.nepko.mn/

453 pages, Paperback

Published July 5, 2019

17 people are currently reading
107 people want to read

About the author

Баяр Санжийн

1 book17 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
45 (41%)
4 stars
40 (36%)
3 stars
21 (19%)
2 stars
2 (1%)
1 star
1 (<1%)
Displaying 1 - 15 of 15 reviews
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
January 16, 2020
Овоо зузаан ном байна даа гэсэн шүү бодлоор эхэлсэн чинь дороо уншигдаад дууслаа. Үг үсэг, утга зүйн алдаагүй товч тодорхой утга агуулгатай, цэгцтэй ном унших чинь ямар сайхан юм бэ. Ойрын үед уншсан хэдэн монгол номнууд нь бүгд л битүү үг үсгийн алдаатай, уншихаас дургүй хүргэм байсныг хэлэх үү. Аргагүй боловсролтой, соц үед МОНЦАМЭ-д ажиллаж байсан хүн юм даа л гэж бодож уншлаа.

Номын агуулгын хувьд 2 хэсэгтэй. Саатуулагдаж байхдаа тэмдэглэсэн 60 хоногийн тэмдэглэл болон 60 хүрсэн түүний хүүхэд нас, залуу идэр насны дурсамж тэмдэглэлүүд гэсэн.

Миний хувьд улс төр сонирхоод байдаггүй болохоор номны эхний хэсэг тэгтлээ сонирхолтой санагдаагүй. Ганц нэг мэддэггүй байсан улс төрийн gossip маягийн юмнуудыг мэдэж авсан гэх үү. Гэхдээ тэр нь 100 хувь үнэн эсэхийг нь мэдэх юм алга. Political gossip-т дуртай нөхдөд бол таалагдах хэсэг.

Таалагдсан, сонирхолтой байсан хэсэг гэвэл номын 2-р хэсэг "Жаран"ы бутархай буюу түүний хүүхэд, залуу, идэр үеийн дурсамж тэмдэглэл бүхий хэсэг байлаа.
Соц үеийн Монголын нийгэм, Орос Монголын харилцаа зэрэг бага ч гэсэн мэдлэгтэй болохын хажуугаар соц үеийн Монголын нийгмийн талаар илүү их уншиж судалмаар санагдсан. МУГ-д сурч байсан үеийн тэмдэглэлүүд сонирхолтой сайхан байлаа, нүдэнд төсөөлөгдөж харагдаад.

Улс төр сонирхоод байдаггүй ч хэлэхүү, улс төрчдөд тийм ч таатай хандаггүй ч хэлэхүү улс төрч, сайд асан гэдэг талаас нь энэ хүнд тийм ч дуртай биш ч ном уншаад хувь хүн талаасаа бодож байснаас мундаг, үнэхээрийн боловсрол мэдлэгтэй, эмх цэгцтэй хүн юм бнаа гэж бодогдлоо. Гэхдээ улс төрийн үйл ажиллагааны хувьд мундаг гэж боддоггүй байсан сэтгэгдэл маань хэвээр.

Хамгийн анх удаа уншсан Монголын улс төрчийн намтар байлаа. Маргааш буюу 2020/01/16 өдөр энэ номны хэлэлцүүлэгтэй гэсэн. Очмоор байвч ажлын өдөр, ажлын цагаар учир даанч амжихгүй нь дээ.
Profile Image for Aminzul Shijir.
78 reviews39 followers
August 27, 2019
Үг хэллэг мундаг хурц, дүрслэх ур чадвар сайн, иш таталт, үг сонголт яриангүй маш их таалагдлаа.
Номын агуулгыг яг тийм ийм гэхээсээ илүү С. Баярын хувь хүн, цаг үед нь болсон этгээд сонин явдлуудыг багцлан бичжээ. Улс төр нээх сонирхоод байдаггүй надад бол зах зухаас нь ойлгох, аа бас соц үе, Орос орны талаар цөөнгүй мэдлэг мэдээлэлтэй л болж авлаа.

Уншаад үзэхийг зөвлөе! Нэг бариад авбал таныг ховх сорох жижиг жижиг түүхүүд.
Profile Image for Urangoo.
197 reviews
August 21, 2019
Ном 2 хэсэгтэй. Надад таалагдсан нь 2/3-ыг эзэлсэн сүүлийн хэсэг. Хүүхэд нас, залуу идэр насны амьдралаа хүүрнэсэн нь сонирхолтой бөгөөд улс төрийн, намын зүтгэлтэн гэхээсээ илүү хувь хүн талаас нь харах боломжтой болгосон. Мэдэхгүй надад бодож байснаас мундаг хүн юм. Угаасаа бид хүнийг мэдэхгүй, харилцаж байгаагүй байж дүгнэх гэдэг муу хандлагатай даа.

"Хэлмэрчийн зовлон, жаргал"-ыг уншаад нээрээ л синхрон орчуулга гэдэг зарим хүний боддог шиг хэлний дөртэй болгоны хийдэг ажил биш гэдэгтэй санал нийлж, "Монгол гэх Орос кино" гэх сүүлийн эссэг нь уншаад хүн ер нь ямар өнгөц дүгнэлт хийдэг вэ? гэх бодол эзэмдлээ. Наана харагдах "өнгө", далд байх "уул" аль алийг нь бид өөрсдийнхөө нүдний шилээр харж, тархиныхаа хэмжээгээр хэмждэг.

Монгол хүний намтарчилсан түүхийг, тэр дундаа өрөөл биш өөрөө бичсэн түүхийг уншиж байгаагүй юм байна. Зөвхөн уран зохиол биш, энэ төрлөөр унших хэрэгтэй юм байна.

Profile Image for Nanalism.
25 reviews3 followers
November 4, 2019
Энэ ном гарсан даруй бүгд хуйларч уншив. Твиттерчид хуудас бүрийг жиргээд, энд тэндээс нь уншсаар бараг л уншчихав 😅 Өмгөөлөгч хүний хувиар улстөржсөн цагдан хорио, яллагдагчаар татагдсан хэргийн зүйлчлэл зэргийг нь сонирхож хүний ном зээлж уншлаа.

Юуны түрүүнд бичгийн эрдмийг биширсэн 🙏 Ерөнхий сайд байсан хүн энэ зэрэг бичилгүйдээ, Сайханбилэг ч сайн бичдэг юм билээ гэж бодов. Гэхдээ Хүрэлсүх бол чадахгүйлдээ гэж бас бодов 😂 Би түүний номыг намтарчилсан бус түүхчилсэн эсээ-ний түүвэр гэж хэлнэ. Унших тусам үг сонголт, санаагаа илэрхийлэх байдлыг биширсээр дуусгасан.

Цагдан хоригдсон хэсэгт санал нийлэх зүйл олон байв. Ялангуяа, хуулийн салбарын сүүлийн үеийн болохгүй бүтэхгүй бүхнийг яг бичсэн байна билээ. Улс төрийн нөлөө бүхий хэргүүд дээр хуульгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг бичсэн. Тэр ажиллагаа үйлчлүүлэгчийн сэтгэл зүй, бие организм дээр хэрхэн тусдаг талаас нь унших нь хичээх, хариуцлагатай байхыг сануулж бас айдас төрүүлж байв.

Айдас гэдэг нь айж ичих бус өөрийн өмгөөлж буй хэрэг дээр давтагдвал яах билээ гэх бодол, бас яаж ч чадахгүйдээ гэх харамсал. Тэгж шийдэх юм бол ингэж суух хэрэг байна уу гээд ажил, мэргэжлийн ач холбогдол хүртэл бодогдов.

Номыг уншиж эхэлсний маргааш өглөө прокурорт хэдэн хүсэлт, гомдол бичих байв. Бичиж байгаа текстүүд нэг л болж өгдөггүй 😅 товч, тодорхой, үндэслэлтэй, логиктойн зэрэгцээ энгийн, ойлгомжтой бичмээр санагдаад. Сайжирмаар санагдаад. Надад энэ ном ийм хэмжээнд нөлөөлсөн.

Тодорхойгүй байдал, элдэв долоон эргэлзээ, хий хоосон найдлага 3 хүний хүч тэнхээ, тэвчээр бардаг гэдэгийг тодорхой бичиж. Энэ хэдээс салсан цагт сэтгэлийн тэнхээ, тэвчээр сэргэнэ гэснийг уншаад хуульчид хэзээ ч тодорхой байдалд ажилладаггүй дээ гэж бодогдов. Бас ажил, мэргэжлийн онцлогтоо тэнцэх сэтгэлийн тэнхээ, тэвчээртэй байх ёстой гэх миний онол дэмжигдэж байгаад баярлаж байв.

Санаагаа илэрхийлэхдээ номын хуудас бүрд уран зохиол, яруу найраг, философи, улс төр, түүхийн хэсэг оновчтой ишлэсэн байгаа нь тэгж их уншсан учраас л ингэж сайн бичдэг байх гэсэн бодлыг төрүүлж байсан. "Салаа цэрэг буруу алхаад, би ганцаараа зөв алхаад", "Мөрөөрөө мөлхөж явтал мөрдөс өөрөө цоорсон" гэх зэргээр онигоо ч ишлэсэн байв. Гэхдээ хүн инээлгэх гэж бус хамтран зүтгэгчдээ муулж, болохгүй-бүтэхгүй бүхнийг бусадруу чихэж, болж бүтэх бүхнийг өөртөө нааж, өөрийгөө магтдаг гажгийг сануулах гэж бичсэн байсан.

Сэхээтэн гэр бүлээс гаралтай учир сонгодог зохиолуудыг уншиж өссөнөө бичсэн байсан ч уншаад олсон бүхнээ бичиж байгаа ой санамж нь гайхалтай.

Онож дүгнэсэн, зүйрлэсэн, ажигласан бүхэн нь өргөн хүрээний мэдлэгтэй, идеал хүн гэдгийг нь бататгана. Тэр бүхнээс " .... тэр даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу туршилт, тандалтаа хийнэ. Үгүй бол сайн дураараа санаачлаг гарган үг өдөж, яриад дэлгээд, гарсан үр дүнг нь даргад үнэн, худал илтгэж үнэд орно. Нэгээс нөгөөд дамжин нисэж, час хийтэл хатгадаг намгийн шумуул мэт ... " гэх хэсэг хийсэн болж харагдах, мэддэг юм шиг царайлах хэсгийг тодорхойлжээ. Нэг ийм хүний хөдөлмөрийг өөртөө нааж, нэгээс сонссоноо нөгөөд ярихаас өөрийг хийдэггүй явдаг хэсэгт дургүй учраас цээжлэгдсэн юмуудаа.

Эцэст нь тэрээр "Муу юмаар мундсангүй, сайн юмаар дутсангүй. Гэхдээ муугаасаа сайнтай нь арай илүү учирч явсан нь миний аз. Сайныг нь чадвал дуурайж, мууг нь чадвал мартаж өнөөдрийг хүрлээ" гэж өөрийн жаран-аа дүгнэж, зарчмаа дурьджээ.
Profile Image for Anu Harchu.
Author 14 books658 followers
December 30, 2020
2020 онд уншсан 18 номны тухай сэтгэгдлээ видео тэмдэглэлээр хуваалцахдаа энэ номны тухай өгүүлснээ дараах холбоосоор холболоо. https://youtu.be/APykD4Wx4t8
Profile Image for Suvda.
12 reviews4 followers
December 14, 2019
Хэрэгт дуртай хүмүүс уншчихад илүүдэхгүй ном бнөө (гэхдээ бүүр нэг супер гоё гсн хүлээлттэй уншихаас зайлсхийнэ үү 🙃)

С.Баяр гуайн орчуулга хийж бсан тухай уншиж байх үедээ бас нэн орчуулгын ажил хийж таараад зовлон жаргалыг нь аягүй хуваалцсаар уншив.

Нисдэг тэрэгний осол гардаг хэсгийг уншиж байгаад нэг цагаа харсан чинь нисэж явсан онгоц маань буух цагаасаа нэг цаг гаруй хоцорчихсон агаарт эргэлдсээр бсныг мэдээд гэнэт айдас төрдөг юм б��а лээ шүү 🤣

За тэгээд эцэст нь Баянголын хууцай гдг хоолыг нэг олж идьяааа л гэж бодлоо хаха
Profile Image for Enkhjin.
19 reviews
November 23, 2019
Ex-prime minister Mr. Bayar Sanj is a very underrated writer, with his vivid portrayel of the 80's is both entertaining and relatable to me. A good read.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
July 14, 2019
Монголын улс төрийн нэгэн том фигур С.Баярын жаран хоногийн өдрийн тэмдэглэл болон дурсамжийн хэлхээс маягтай бичигдсэн эл бүтээл нь тухайн хүний дотоод ертөнц рүү биднийг илүү ойртуулж, таниулсан. Улс төр болон намын дотоод амьдрал, эсрэг хүчнүүдийн болон намынхаа лидер зэрэг нэр бүхий хүмүүсийг өөрийнхөөрөө үнэлж дүгнэсэн нь яахын аргагүй номны оргил хэсэг, амтат шигтгээ байлаа. Эл ном нь бичлэгийн хувьд агуулга сайтай, тодорхой, энгийн боловч маш сонирхолтой байдлаар бичигдсэн, уншууртай болсон.
Profile Image for Erkhembayar Batbaatar.
1 review1 follower
March 14, 2021
Түүний хэлдгээр давын өмнө яагаад энэ номыг унших болсноо сийрүүлэх нь зөв байх. Би Хөвсгөлийнх л дөө, 10 жилийн сурагч байхад Хөвсгөлөөс Ерөнхий сайд төрлөө гээд шуугиж байсныг тодхон санадаг юм. Ерөнхий сайд байх хугацаандаа бас ч нэлээд олон зоримог алхам хийсэн шиг бодогддог. Гэхдээ Ерөнхий сайд болохоос нь өмнө огт дуулж байгаагүй энэ хүн ямар замаар хаагуур явж байгаад гэнэт гарч ирсэн нь их сонирхол татаж билээ. Миний хувьд багаасаа л улс төрчдийг сонирхдог, УИХ-н сонгуулиар хаана ямар хүн дэвшиж байгааг мэддэг байсан болохоор тэр биз /УИХ-н сонгуулиар аль аймагт хэн гарах талаар өөрийн таамгаа бичээд тэр нь боломжийн өндөр хувьтай таараад байдгаас улс төрчдийг хэр мэдэх вэ гэдэг нь ойлгогдох байх/.

2019 онд тэрээр өөрийн тэмдэглэлээ ном болгосон гээд мэдээгээр гарч байсныг нь санаж байна. Авч уншина даа гээд зав бололгүй явсаар сая л нэг юм уншив. Номын хувьд үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт 60 хоног хорих ангид өнгөрөөхдөө бичсэн тэмдэглэлээ 60 хувааж оруулжээ. Харин 2-р хэсэгт өөрийн 60 жилийн амьдралын түүх, дурсамжаас бичиж тэмдэглэсэн зүйлсээ базсан аж.

Номын нэгдүгээр хэсгийн хувьд шоронд ямар байдалтай байсан, яагаад шоронд орох болсон, үүний цаана ямар учир зангилаа байж болох, түүнээс гадна хүн болгоны сонирхлыг татдаг АНУ-д байрлах олон байрууд, Оюу толгойн гэрээ гээд олон сэдэв хөнджээ. Эдгээрийн дундаас хамгийн их сонирхол татсан хэсгүүд нь Монголын төрийг барьж байсан том улс төрчидтэй ямар учир холбоотой, хамтарч юу хийж байсан, тэр хүмүүсийн зан байдлын талаар бичсэн хэсэг байлаа. Яагаад ч юм бидний дэлгэцээр хардаг тэдгээр хүмүүсийн үнэн төрх, хөшигний цаадах яриа зэргийг мэдэх сонирхолтой байлаа. Бичсэн бүх зүйл нь үнэн эсэхийг мэдэхгүй ч, одоогоор харьцуулах баримтгүй учир үнэн гээд цааш явъя. Ирээдүйд өөр хүмүүс бас өөрсдийн өнцгөөс дурдатгал бичвэл бидэнд харьцуулах бололцоо гарах байх.

Эхний хэсгийн хувьд улс төрийн талаарх мэдээлэл, сонирхол маруухан хүнд тийм ч уншууртай санагдахгүй нь ойлгомжтой. Харин 2-р хэсэг болох 60 жилийн амьдралынх нь түүх хэний ч сонирхлыг татахаар байлаа. Сонирхолтой болгосон өөр нэг зүйл нь түүний бичих чадвар аж. Өвөрмөц үг хэллэг, зүйрлэл ашиглажээ. Унших явцдаа МОНЦАМЭ-д ерөнхий редактор байсныг нь мэдээд ингэж бичихээс аргагүй хүн байх нь гэж бодов. Үүний зэрэгцээ 60-ны бутархайг бага наснаас 60 хүртэл дарааллаар бус энд тэндээс бичсэн нь зарим хүмүүст эмх цэгцгүй санагдаж болох ч надад бол ингэж бичсэн нь ихэд таалагдав.

Ардчиллын дараа төрсөн миний хувьд Орос улс, 90 оноос өмнөх нийгмийн байдал ихэд сонирхол татна. Яагаад ч юм Орос улсын талаар мэдэх гэсэн хүсэл их байлаа. Түүнийг минь ч ёсоор болгож 2 улсын хоорондын харилцаа, 90 оноос өмнөх нийгмийн байдал, орос хүмүүсийн зан чанар гээд олон зүйлсийг нүдэнд харагдтал бичсэн нь тун сайхан санагдав. Алдаж онож явсан зүйлс, авсан сургамж зэргээс нь залуус бидэнд сурах зүйл их байх шиг санагдлаа. Нөгөөтэйгүүр, энэ хүний хэмжээнд бодож сэтгэдэг болохын тулд сурах, мэдэх зүйл маш их байгааг дахин сануулав.

Унших явцдаа энэ хүнийг ийм зүйл хийгээд явж байхад би юу хийж байсан бол, тэр үед мэдээгээр юу гарч байлаа, бодит байдал дээр ийм юм болжээ гээд харьцуулж бодох их сонирхолтой байв. Түүнчлэн одоогийн улс төрчдөөс энэ хүний түвшинд хүрэх нь хэд байгаа бол гэж бас бодогдов. Саяхан Фэйсбүүкт тавигдсан АНУ-д суугаа элчин сайд Отгонбаярын тодорхойлох захиа миний асуултад хариулаад ч байх шиг.

Манай улсын хувьд дараагийн үедээ алдаа, сургамжаа бичиж үлдээх соёл жаахан тааруухан шиг санагддаг тул С.Баяр гэх хүний бичсэн номыг уншаад ихэд олзуурхав. Олон олон эрдэм боловсролтой хүмүүс дараа дараагийн үедээ зориулж үүн шиг дурдатгал номоо бичиж үлдээгээсэй. С.Баяр ч энэ номынхоо үргэлжлэлийг бичих болов уу, учир нь энд бичигдээгүй зүйлс их олон байгаа шиг санагдаж байна. Ялангуяа 1990-ээс 2000 он хүртэлх хугацаанд нэмж бичих зүйлс олон л баймаар.

Өөрөө унших номоо сонгохдоо бусад хүмүүсийн сэтгэгдлүүдийг сайтар уншдаг. Тиймээс дараагийн унших хүмүүстээ зориулаад өөрийн сэтгэгдлээ ч бичиж үлдээх хэрэгтэй юм байна гэж бодов. Энэ ном таны цагийг гарздахгүй гэдэгт итгэлтэй байна.


Profile Image for やみ に.
10 reviews1 follower
May 4, 2021
Ерөнхий сайд Санжийн Баярын өөрийнхөө тухай болон өөрийн амьдралд тохиолдсон зүйлүүдийн талаар өгүүлсэн тус ном нь хүнд бус, энгийн хэн ч уншсан хэцүүдэж бэрхшээхгүй, сайхан ном юм байна. Анх харахдаа зүгээр л улс төрийн өөрийгөө өмөөрөх гэж бичсэн зүйл шиг харагдаж байсан бол уншихад тийм биш нь харагдлаа.
Баяр гэдэг хүн Ерөнхий сайд байх даа хэр баргийн инээдэггүй, их хэгжүүн, их зантай мэтээр олонд харагдаж, яг л хэнд ч ойлгогдохгүй хуучин Соц үеийн дарга нар шиг. Гэвч дотроо бол тэрээр Арслан бар биш Зүгээр л сэрэмжтэй эр. Харин сэрэмжтэй байдал ууртай царай, сүржин хөмсөг зангидалт, цэгцтэй ихэмсэг үг зэргээр өөрийнхөө сул дорой байж магадгүй гэж бодсон хэсгээ нууж байгаа юм шиг санагдлаа. Бичсэн дурсамжуудаас нь харахад хэзээ язааны өнөөх өө сэвгүй атлаа их зант Баяр байна гэж бодогдхооргүй, бүтэлгүй бөгөөд гэнэн, бас тэрүүхэн тэндээ ууртай бухимдангуй залуу байсан нь үүгээр харагдсан. Хүмүүс юу гэж бодсон нь мэдэхгүй юм. Гэхдээ хэрвээ Монгол гэж нэрлэгдэх эсвэл өөр нэрээр ч байж магадгүй ямар нэг далдын хүч түүнийг аль багаас нь бүтэлгүйтүүлж, хөгтэй явдал, сургамжтай хэрэгтэй уулзуулж, хэзээ нэгэн томилолт тэр цагт ерөнхий сайд болгохоор бэлдэж байсан мэт санагдсан.
Найз Авираагийн байхгүй байх нөхцөл байдал, мөн түүнийгээ санагалзах зэрэг нь мөн л улс төрд хүчтэй зоримог шийдвэрүүдийн богино хугацаанд зангарагтай хийхэд нь нөлөөлсөн юм шиг. Арслангийн зулзага аймхай байдаг ч яван явсаар хэзээ архирахаа мэддэг болдог.

Гэвч архирч байхдаа ард нь соривт атгай бодол тээж байгаа гэх шинжлэлгүй, бүгд эл нэг төврүү чиглэнэ гэдэгт хатуу итгэсэн нь алдаа болсон харагдана. Хүчтэй цөөвөр чоно байж магад ч агадуу, юмандаа хэт агадуурхсаар улс төрч амьдрал нь дуусжээ.

Түшиг тулгуур болдог ямар нэг нүдэнд үл харагдах хүчинд итгэдэг байсан байдал нь жудаг гэж юманд итгэдэг байсан байдал нь таалагдлаа.
3 reviews
August 22, 2020
Улс төрийн амьдралд шинээр хөл тавьж буй залууст зайлшгүй унших ёстой ном байна. Жирийн иргэдийн тэр бүр мэдээд байдаггүй хөшигний ар дахь улс төрийн тоглолтуудаас оруулсан нь үнэхээр таалагдав. Ихэнх хэсгүүд нь ёжолсон маягтай, сонирхолтой бичжээ.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
June 22, 2020
Бас л сонирхолтой ном байна. 70,80-аад он улс төр гээд мэдэхгүй зүйлүүдийн тухай уншихад бас сони юм.
Profile Image for Angarag.
4 reviews19 followers
March 22, 2021
Энэ номны эхний хэсэг буюу Жаран хоногийг л уншлаа. Цааш унших сонирхол ч алга, хүсэл ч алга. Өөрийгөө магтаж өрөөлийг муулахийг яруу тодоор "сайд" асан Баяр мань маш сайн ч хийж дээ нэг.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
July 16, 2022
Баяр гуайг ийм сайхан бичдэг хүн гэж бодолгүй явсан шүү.
Profile Image for Sagi.
1 review
May 30, 2021
1. Баттулга-н ямар хуурамч хүн болох. Хятадтуудтай наймаа төмөр зам байгуулах дөхсөн гэрээ, гэнэт оросуудын талд ордог гэх мэт сонирхолтой түүхүүд.
2. Энхбаяр.Н яаж муу удирдагч болсон. Анх бол манлайлагч том лидер байсан. Улмаар намын дарга болсныхоо дараа хамтарч ажиллаж байсан хүмүүсээ байнга хардаж сэрдэж байсан тухай.
3. Социалист үеийн нөхцөл байдал. Байрны атман. Оросуудын тархи угаалт хэрхэн ажилладаг байсан.
Displaying 1 - 15 of 15 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.