Үгүй ээ, бүүр яасан гоё ном бэ? Хавь ойрд ийм их мэдээлэлтэй, өгүүлэмж бүр нь шууд дотор ороод санал нийлээд, пөөх би ийм өнцгөөс ерөөсөө харж байгаагүй юм байна, ямар сайн ажиглалт, дүгнэлт вэ? гэсээр л нэг үйл явдлаас нөгөө үйл явдал руу хөврөгдөн уншлаа. Үнэхээр л олон жил Монголд аж төрж, өөр өөр нийгмийн шилжилтийг үзэн туулж, банкны салбарыг босгох их үйлсэд хувь нэмрээ оруулсан түүний хөдөдмөр, зүтгэлийг бахархаад баршгүй. Шунан, шунан уншихдаа анх ажилд орчихоод сурсан бүхнээ бичээд эргээд хэдэн жилийн дараа уншиж би одоогийн би-гээсээ хэр өөрчлөгдсөнөө шалгана даа гэж эхний 1 сар бичиж тэмдэглээд цааш лгт бичээгүй өөрийгөө саналаа. Ямар ч тууштай шинж надад алга аа. Гэтэл Питер Морроу агсан маань Монголд өнгөрүүлсэн хугацааныхаа ажил, амьдралд тохиолдсон бүхий л зүйлсийг бичиж, тэмдэглэн ном болгоно гэж анхнаасаа бодож, төлөвлөж байж. 2-дох гар бичмэлдээ буй хүний нөөцийн менежментийн том сургамжыг ХААН банкны дараагийн номондоо дурдана... гээд бичсэнг хөөх дахиад ном байгаа юм байна, энэ хэргийг хэрхэн шийдэж байсан юм бол? гээд том асуулттай, хүлээлттэй уншиж байсан би Питер Морроу асанг өнгөрснийг ч мэдсэнгүй. Хуучин ажилдаа байгаа гэж боддог байж. Яасан, мэдээллээс хоцрогдсон огт мэдэхгүй байгаа вэ? гэж харуусахдаа дараагийн ном гарахгүй нь ээ гээд бүүр ч их харууссанаа ч нуулгүй бичье.
Монголын урлагийн зөвлөлд ямар их хувь нэмэр оруулж байсан юм бэ? гэж үнэхээр бахархлаа. Басхүү Хамрын хийдийн түүхийн талаар, үе дамжсан тахилч Түдэв гуайн зээ хүү Алтангэрэлдээ уламжлуулахын тулд ямар арга ашиглаж байв, дараа нь 25 нас хүрэхэд нь өөрийн сурган хүмүүжүүлэх арга нь яагаад хатуу чанга байсан хийгээд тус хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж байгаа хэсэг мэлмэрүүлэв. Би хамрын хийдэд очиж байсан ба тухайн үед тахилч Алтангэрэл гуай ажилтай, эзгүй таараад тайлбарлуулж чадаагүй билээ. Байх ахуйд нь тайлбарлуулсан бол гэж мөн харамсал төрлөө. Ийм их түүх, нууцыг агуулж байсан бидний дундах эгэл хүмүүсээ бид холын холоос хайдаг шиг.
Энийг бичиж байхдаа хүүхэд ахуйнхаа дурсамжаас хуваалцая. Юу гэхээр, 10 жилд байхдаа түүхийн хичээл дээр Ванга 1995 онд өнгөрсөн талаар мэдээд, их л харамсангуй ирсэнсэн. Гэрийнхэндээ шинэ юм мэдсэн, нууц задруулах аятай сүртэй хуучлав аа. Тэгсэн аав, 1988 онд Болгарт сурч байхад нь ойролцоох хотод нь байсныг хэлэхэд нь, аавдаа маш их уурлаж билээ. Та ямар сонин хүн юм бэ? Харамсмаар юмаа. Би 1800-аад оны дундад зууны хүн гэж бодсон ш дээ гээд хөөрхий минь түүх үзэж эхлэж байсан гэхээр 11-13 орчим настай л охин байсан юм шиг байна. Тэр түүх эргээд санагдлаа...
Гэтэл бид, танил, хамт нэгэн үед амьдарч байгаа хүн бүхэн дотроо ямар их түүх агуулж байгааг өөрөө ч хүн ямар амьдрал туулж байгаагаа бичвэл, хэлвэл бусдад ч бас ямар их мэдээлэл, өөрчлөлт, бодрол, амьдралд нь шинэ өнгө, боломж өгөх юм бэ? гэдгийг үгээр илэрхийлэшгүй.
Ном унших явцдаа зогсоц хийгээд жижиг жижиг тэмдэглэл үлдээсэн тул уншиж болох тул дээш гүйлгэж хараарай. Өөртөө таалагдсан хэсгээ түр бичээд үлдээсэн болно. Би номон дээр байгаа мэйл хаяг руу нь ( эхнэрийнх нь) та нөхрийнхөө бичиж байсан 2-дох номыг хэвлүүлэх эсэх талаар мэйл бичнэ ээ. Та нар ч бас над шиг хүлээлттэй бол мэйл бичээрэй.
:)