Missjane_Lifestyle99 reviews46 followersFollowFollowNovember 19, 2020Ккк гэдэг үсэгнүүд гүйж явахуй дор миний хоёр нүд томрон гайхсаныг яана.Би ном бичих явдлыг хүндлэн биширдэг учраас иймэрхүү алдааг хэлмээр байна.Хөгжилтэй хөөрхөн бичмээр байсан байхлдаа гэхдээ үгсийн санд байдаггүй үгийг ашигласан нь яагаад хийж буй зүйлдээ, эх Монгол хэлэндээ ийм хайргүй хандаж байгааг гайхав.Утга агуулгын тухайд шүүмжлэхгүйээ. Хэцүү бэрхийг туулсан сайхан бүсгүй юм гэж бодлоо.Зүгээр л одоо цагийн зарим сайн уншигчид бол бас л гаргууд бүтээлүүд уншиж байгаа учраас Монгол уншигчид стандартаа өндөр байлгавал зүгээр санагддаг юм.Илүү их өсөж дэвжиж өөрийгөө хөгжүүлэх нь тодорхой байхаа. Цаашдын номд нь амжилт хүсье. Бүү зогсоорой.
Soko277 reviews51 followersFollowFollowAugust 9, 2020Мэдээж өмнө нь ном бичиж байгаагүй, ном уран зохиолын чиглэлийн хүн биш тул сайн номонд бол хүрэхээргүй дутуу, дульмаг боловч амьдралын, хайрын туршлагын хувьд ярилцлага хийж, влог эдитлэн оруулдаг учраас муугүй. Бас уншигч миний хувьд одоогоор хостой болж, гэр бүлийн амьдрал зохиогоогүй тул зарим зүйлс нь хөндий байсан байж магад. Гэхдээ санал нийлсэн болон цаашид авч хэрэгжүүлж болох юм гэсэн тус номноос авсан санаануудыг энд хуваалцая. Гэр цэвэрлэх зөвхөн эхнэрийн ажил биш. Хэн боломжтой нэгэн нь нөгөөдөө амсхийх чөлөө олгож цаг заваар дэмжиж байгаа хэрэг юм.Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдлууд хайртыг чинь бүтээсэн юм шүү дээ.Хосууд ойлголцохын тулд маргаад байдаг. Гэвч хэтрүүлчихдэг, түүний оронд өөрийгөө тавьж бодох хэрэгтэй. Бид хайрлаж дурлалцахдаа дур мэддэг хирнээ маргахаараа хэн нэгнийг хамаатуулан бурууг тохох гэдэг байж боломжгүй юм. Энэ номны шүүмжлэх зүйлс нь влог ярилцлаганд орсон хосуудаа нэр, устай нь тэр гэр бүл ийм зөвлөгөө өгсөн хэсэг олон байв, маш олон хуудсыг авсан санагдсан. Бас дараагийн номоо бичнэ гэжээ. Юу бичих бол? Яахав ном бичиж үзээгүй учраас, зориг л юм даа гэе дээ. Яаж бестселлер болоод байсны учрыг олох юм биш. Номыг нь уншсан гэсэн хүмүүс магтаад л байсан, тийм магтахааргүй л бас санагдлаа. Би эсвэл влогийг нь тэгтлээ үздэггүй болохоор уу, алин болохыг мэдэхгүй юм даа...life-story love-history smart-woman ...more
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowJanuary 31, 2020Олон зүйлийг багтаасан уншихад хэрэгтэй ном санагдлаа. Гол нь чи, чиний асуудал чамд тохиолдож байгаа зүйл ганцхан чамд тохиолдож байгаа юм биш, ганцхан чи зовж байгаа биш гэдгийг ойлгоод дэлхий ертөнцийг арай том өнцгөөр хараад үзвэл өдөр тутамд тохиолдож буй асуудлаа бодитоор харж, шийдэх гарцыг олоход дөхөм, сэтгэлд амар байх юм байна даа гэж бодогдлоо. Бас өөрийнхөө шийдвэрээр, сонголтоор амьдарч байгаагаа санаж хариуцлагатай байж хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ааш гаргахгүй байхыг дахин саналаа.
Odgerel6 reviewsFollowFollowFebruary 10, 2020Positive Mongolians- ийн влог үздэг хүний хувьд номыг сонирхон уншлаа. Зохиогчийн хувьд өөрийн өнгөрсөн хар бараан амьдралыг бусадтай илэн далангүй хуваалцаж, яг тэр хэцүүг үзээгүй яваад нь анхааруулж, үзэж яваад нь даван туулах урмыг хайрлаж, ирээдүйд учирч болох хосын маргаан үл ойлголцлыг урьдаас даван туулж болдог гэдгийг үлгэр жишээ болсон хосуудын case-р үлгэрлэн бичсэн энгийн хирнээ сайхан ном болсон байналээ. Аан бас Дөлгөөн эгч тэр хэцүү амьдралыг хэрхэн тэсч гаран , хэзээ ч тэгж зовж байгаагүй мэт өнөөдөр инээмсэглэн амьдарч байгааг нь хараад биширсэн шүү.
Zoloo Lj5 reviewsFollowFollowMay 4, 2021Над шиг үерхэх хостой болохоос айдаг хүмүүсд уншаад үзвэл илүүдэхгүй ном байлаа. Ганцаараа зүтгэхээс илүүи хамтдаа нэгнийгээ дэмжээд явбал амьдралд илүү өнгө нэмэх ч юм шиг. Хосын амьдрал миний төсөөлсөн шиг хэцүү ч байж болно эсвэл түүнийг өмнөөс ярилцан ойлголцож илүү хөгжиж дэвших боломжтой хамтрагчтай болох боломж ч юум билүү гэж бодогдхоор. Хоёр хүний харилцаа эцсийн эцэст хоорондын ойлголцол хайр халамж итгэл гээд тэдний сонголтоос шалтгаалж хашаа ч эргэж болохоор зүйл юм байна гэдгийг, буруудвал түүнээс холдож сайн ярилцаж шинэчлэж болдог гэдгийг ойлголоо. Thank you dear. Хөөрхөн шинэ зүйлүүд ойлгуулж өглөөө
Haliunaa Gan-Ochir12 reviewsFollowFollowFebruary 28, 2020Hunguhun yum shig hernee hund, uneheer unshuurtai nom boljee. Mongol hursniih tegeed mongol hund zoriulsan gedgeeree uneheer une tsenetei sanagdlaa, ireeduid mongol hunii sudalgaa, shinjilgee, dugnelted undeslesen hosuudiin daraagiin ueiin (magadgui suusnaas 10 jiliin daraah) jor, huuhdiin humuujil geh meteer nomnuud garaasai gej husch bn :) mundag zorigtoi busgui bnaa amjilt husie.
Urandari Otgonbaatar16 reviews7 followersFollowFollowFebruary 29, 2020Ммм...Чухал хэрэгтэй зөвлөгөө, зөвлөмжүүдийг өөрийн амьдрал дээрх туршлага мөн бусдын туршлагаас эш татан харамгүй шигтгэсэн сайхан ном болж ээ. Өөрт хэрэгтэй зүйлсийг тусгаж аван амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдлээ
Ninjin Bayarsaikhan1 reviewFollowFollowApril 30, 2020Хүн болгон ядаж нэг удаа уншиж эрүүл хосын харилцааны талаар ойлголттой болох хэрэгтэй санагдсан. Ялангуяа өсвөр насны охид, залуу ээжүүд уншиж хосын харилцаанд өөрийгөө алдахгүй байх, бие биенийгээ ойлгож хөгжүүлэх талаар мэдэж аваасай. Давхар влогыг нь үзээрэй :D
Tse Mio2 reviews1 followerFollowFollowMay 24, 2020Өөрийн түүх дээрээ үндэслэн бичсэн нь таалагдлаа. Мөн миний өөрийн өмнөх түүхтэй ойролцоо байсан тул уншихад сонирхолтой байлаа. Medium дээр товч тэмдэглэл хөтөлсөн байгаа. Уншихыг хүсч байгаа хүмүүс medium.com -> tse.mio гээд хайгаад үзээрэй. Гол агуулга бүхий тэмдэглэлийг унших боломжтой :)
П. Нармандах4 reviewsFollowFollowMarch 24, 2021Хардалд болон итгэлцэл үүсээгүй хайр хэзээ ч хол явдаггүй. Гэр бүлээ хайраа авч үлдье л гэж бодож байвал тэрэндээ итгэж хувийн орон зайг нь өгч мөн ярилцах гэх мэт жортой байх нь чухал юм байна.
urangoo4 reviewsFollowFollowJune 14, 2021Хосын жор онлайн нэвтрүүлгийг их үздэг байсан болохоор ном гарахад ч тэр хүслээрээ их хүлээлттэй уншсан. Эхлэлээс дунд хэсэг хүртлээ хосуудын ярьж байсан тэр туршлага, алдааг нь бичсэн байсан учраас сонирхол буурч унших хүсэл бага багаар буурсан ч төгсгөл хэсэгт нь шимтэж эхэлсэн. Учир нь юунд байна вэ гэхээр хүн гэдэг хүний мууд дуртайдаа ч юм уу эсвэл тийм сониуч зантай гийнх ч юм уу төгсгөлийг нь айж, гайхаж, өрөвдөж уншиж дуусгасан ном.This entire review has been hidden because of spoilers.
Намуун Отгонбаатар34 reviews3 followersFollowFollowAugust 9, 2020Яагаад ч юм нэвтрүүлгийнх нь ярилцлагуудаас бүтсэн ном гээд бодчихсон байлаа. Гэтэл үгүй ажээ. Өнгөрсөнд туулсан бүхнээ хэнээс ч айж зоволгүй, илэн далангүй бичиж, бусдад сургамж болгоно гэдэг хэр баргийн хүнээс гарахгүй зориг. Тиймдээ ч даван туулж чадсанд нь түүнээр бахархаж, ижил нөхцөл байдалд байгаа олон эмэгтэйчүүдэд урам зориг өгч байгаагаар нь туйлын их бахдаж байна.