Enjgaa83 reviews17 followersFollowFollowJuly 26, 2020"Эмэгтэй хүний дотоод хүч: Цусны эргэлт"Хүн бүр тэр дундаа эмэгтэй хүн бүр уншууштай ном байна. Японы уламжлалтын эмч орчин үеийн шинжлэх ухаантай харьцуулан бичсэн бөгөөд логикийн дагуу учир шалтгаантай тайлбарлахад "өө, тийм байна шдээ" гэж бодох үе олон гарч байлаа.Сэтгэл зүй болон бие махбодын бүхий л асуудлуудын шалтгаан нь #цусны #эргэлттэй холбоотой. "Цусны эргэлт" нь хүний биед байдаг 60 их наяд эсд хүчилтөрөгч болон шим тэжээлийг хүргэхээс гадна тархи болон даавраар дамжуулан сэтгэл зүйг дэмжин ажилладаг. Цусны эргэлт муудсан эмэгтэйчүүд цус өтгөрснөөс урсахгүй байгаа бус цус багадсны улмаас эргэлт нь муудсан байдаг. Тиймээс хичнээн цусаа шингэлсэн ч цусны хэмжээ хангалтгүй, цусны чанар сул тул хангалттай сайн эргэлдэхгүй. Цус гэдэг дан ганц цус бус цусанд агуулагдаж байдаг шим тэжээл, дааврыг хамтад нь авч үздэг. Өөрөөр хэлбэл, цусаа ихэсгэнэ гэдэгт цусны чанараа сайжруулах тухай ойлголт бас багтсан байдаг.Таны одоогийн сэтгэл зүй болон биеийн байдал өнгөрсний амьдралын тань хэв маягийн хуримтлалын үр дүн юм.Хүний бие махбодь огт худал хэлдэггүй тул зөв аргаар ердийн амьдралын хэв маягаа багахан өөрчлөхөд л цусны эргэлт сайжирдаг. Цусны эргэлт сайжрахад бие эрүүл болж, дагаад сэтгэл санаа ч эрүүл болдог.challenge-2020
Гоо5 reviewsFollowFollowJanuary 4, 2021Эмэгтэй хүн бүрийн заавал унших номын нэг. Зохиолч нь алдартай уламжлалтын эмч бөгөөд өөрийн туршлага дээр үндэслэн бичсэн. Цусны эргэлтийг сайжруулснаар өвчин эмгэгийг анагаах талаар бодитой зөвлөмжүүдийг хүргэсэн.
Meili Enni85 reviews10 followersFollowFollowJuly 18, 2022Эмэгтэй хүний уншиж амьдралдаа хэрэгжүүлэх чухал номнуудын нэг
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowDecember 2, 2023Бодож бодож сая нэг унших боломж гарлаа. Бичигдсэн бүгдийг нь хүнтэй хуваалцмаар санагдсан хэрэгтэй ном байна. Өөрөө ч хэрэгжүүлнэ ээ. Бүх хүн уншиж үзэхэд илүүдэхгүй санагдсан.