Jump to ratings and reviews
Rate this book

Тиффани дахь өглөөний цай

Rate this book
мерикийн алдарт зохиолч Трүмэн Капоти 1958 онд Тиффани дахь өглөөний цай (Breakfast at Tiffany’s) романаа хэвлүүлжээ. Тус бүтээл Капотигийн хамгийн өвөрмөц туурвил төдийгүй орчин үеийн сонгодог бүтээлд тооцогдох болсны цаана хоёр шалтгаан бий. Юун түрүүнд дүрслэл, хэмнэлийн хувьд ер бусын онцлог чанартайгаас гадна уншихад тун ойлгомжтой гайхалтай хэв маяг нь үүнд нөлөөлсөн нь гарцаагүй. Капоти энэхүү бишрэм хэв маягаа "Өвсөн ятга" (The Grass Harp), Тиффани дахь өглөөний цай, хожим "Хүйтэн сэтгэлтэн" (In Cold Blood) бүтээлүүддээ хамгийн сайн тусгажээ. Хоёрдугаарт, энэхүү богино роман 1940-өөд оны Нью Йорк хотын нийгмийн амьдралыг этгээд хэллэг, хамгийн алдартай хүмүүс болон газруудаар нь дамжуулж тун нарийн няхуур, үнэмшилтэй дүрсэлснээс гадна арвин их бэлгэдэл агуулсан хэр нь нэлээд нийтлэг гэж болохуйц өгүүлэмжтэй билээ.
Уг зохиол, 19 настай Холли Гөлайтли (төрөлх нэр нь Луламэй Барнс) болон нэргүй нэгдүгээр биеийн хүүрнэгчтэй үүсгэсэн нөхөрлөлийн тухай. Техасын хөдөө нутагт өссөн Холли Нью Йорк хотод нүүж ирээд удаагүй бөгөөд энд ахимаг насны чинээлэг эрчүүдтэй цагийг өнгөрүүлж, тэдний мөнгөөр амьдардаг аж. Холли хэдий тэдгээр эрчүүдтэй үе үе бэлгийн харилцаанд ордог ч өөрийгөө хэзээ ч биеэ үнэлэгч хэмээн үл тооцно. Нэргүй хүүрнэгч харин зохиолч болохоор Нью Йоркт ирээд удаагүй нэгэн аж. Холли нэг өдөр, гэрт нь ирсэн түрэмгий эрээс зугтаж галын аврах шатаар хүүрнэгчийнд орж ирснээр тэд хоорондоо танилцана. Улмаар тэр хоёр өөр хоорондоо сайн ойлголцож, дотно нөхөрлөнө.
Капотигаас энэхүү романаа бичих болсон шалтгааныг нь асуухад тэрээр хариу болгож ийн өгүүлжээ: “Холлигийн тухай бичих болсны минь гол шалтгаан нь, тэр надад үнэхээр таалагддаг байснаас гадна, ертөнцийн нарыг нэгхэн өдөрт үзээд л үрэгдэж алга болдог бяцхан эрвээхий шиг л Нью Йоркт ирээд замхарч оддог тэр залуу охид бүсгүйчүүдийн бэлгэдэл болж байсан юм. Би ийм нэг охиныг хэн ч биш болж үрэгдэн одохоос аварч, түүнийг амьдралд хадгалан авч үлдэхийг хүссэн.”

168 pages, Paperback

Published January 1, 2015

1 person is currently reading
25 people want to read

About the author

Truman Capote

345 books7,281 followers
Librarian Note: There is more than one author by this name in the Goodreads database.

Truman Capote was an American writer whose non-fiction, stories, novels and plays are recognised literary classics, including the novella Breakfast at Tiffany's (1958) and In Cold Blood (1965), which he labeled a "non-fiction novel." At least 20 films and TV dramas have been produced from Capote novels, stories and screenplays.

He was born as Truman Streckfus Persons to a salesman Archulus Persons and young Lillie Mae. His parents divorced when he was four and he went to live with his mother's relatives in Monroeville, Alabama. He was a lonely child who learned to read and write by himself before entering school. In 1933, he moved to New York City to live with his mother and her new husband, Joseph Capote, a Cuban-born businessman. Mr. Capote adopted Truman, legally changing his last name to Capote and enrolling him in private school. After graduating from high school in 1942, Truman Capote began his regular job as a copy boy at The New Yorker. During this time, he also began his career as a writer, publishing many short stories which introduced him into a circle of literary critics. His first novel, Other Voices, Other Rooms, published in 1948, stayed on The New York Times bestseller list for nine weeks and became controversial because of the photograph of Capote used to promote the novel, posing seductively and gazing into the camera.

In the 1950s and 1960s, Capote remained prolific producing both fiction and non-fiction. His masterpiece, In Cold Blood, a story about the murder of the Clutter family in Holcomb, Kansas, was published in 1966 in book form by Random House, became a worldwide success and brought Capote much praise from the literary community. After this success he published rarely and suffered from alcohol addiction. He died in 1984 at age 59.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (15%)
4 stars
18 (39%)
3 stars
17 (36%)
2 stars
2 (4%)
1 star
2 (4%)
Displaying 1 - 9 of 9 reviews
Profile Image for Anaru Eba.
83 reviews4 followers
December 30, 2021
Маргааш, нөгөөдөр хаана амьдрахаа нэгэнт мэдэхгүйгээс хойш аялаж яваа, өөрийгөө хайж яваа гэж олонтаа гарах нь таатай санагдав. Гэхдээ яаж бусадтай огт холбоогүй юм шигээр амьдарч чаддаг, үгүй бүр болдог байна аа? Надад нэг гарч ирээд алга болдог зүрхний нандин найз бий. Замбараагүй нэгэн биш ч түүнийг бодогдуулав. Тиймдээ ч холбоо баръя гэлгүй хаа нэг хобогдох нь бүр нандин. Нэг газраа газчихсан юм шиг мэдрэмж үе үехэн авдаг надад хаашаа ч юм "яваад өгөх" мэдрэмжийг өгөх нь тэр. Номын тухайд хүүрнэл нь үнэхээр дулаан мэдрэмж өгнө. Nostalgic гэдгийг яг өөрөө мэдэрч байгаагаар дүрслээд л... Хүүрнэгч нь "Фрэд" буюу хамгийн дотно хэрнээ хөндлөнгийн хүн. Гэхдээ бас нэг бодол, Фрэд үнэхээр хайртай болсон бол цуг тэр хүнтэй явах зориг зүрх байх хэрэгтэй ч юм шиг. Яагаад алдчихаад араас нь харуулдах гэж? Мэдэхгүй юм даа. Киноны төгсгөлд гардаг бороон дундах үнсэлтийг сценийг төсөөлөн уншсан ч байгаагүйд нь жаал гуниглав. "Нөгөө хүнтэйгээ яг хөндлөнгийн хүн шиг, гэхдээ дотно нөхөрлөсөн хөндлөнгийн хүн шиг байж болно" гэх Жо Бэллийн үг ч бас их анхаарал татаад авав. Эцэст нь хайр ч бай нөхөрлөл ч бай маш олон төрөл байдаг юм байна даа гэж бодогдлоо.
Profile Image for Нандин Эрдэнэ.
6 reviews1 follower
January 7, 2021
Тиффани дахь өглөөний цай гэх нэртэй холбогдолтой үйл явдал хайсан боловч олсонгүй. Цухас дурдагдаад өнгөрөх Тиффани нэртэй үнэт эдлэлийн дэлгүүр зохиолын гол дүрийн хамгийн дуртай газар байсныг л мэдэж байна. Магадгүй сэтгэл тавгүй үедээ тэр газарт очвол айдасгүй, амар тайван байдаг учраас түүний хамгийн тухтай бүс байсан байх.
Гол дүрийн бүсгүй Гөлайтли авхай. Дөнгөж 20 настай. Энэ ном түүний хөрш, түүнд дурласан зохиолч залуугийн бүтээл мэтээр дүрслэгдэнэ. Зохиол эхлээд л энэ эмэгтэй хэдтэй юм болоо гэсэн бодол орж ирсэн юм. Гэтэл дөнгөж хорь шүү дээ. Хорин насандаа баян хөгшчүүлийг өөртөө урхиддаг, зугаа цэнгэл дунд хөлчүүрэн амьдарсан, нэг ёсондоо завхай эм. Бүр 14 насандаа аав шигээ хүнтэй хурим хийчихсэн. Түүнд эрчүүдийг татах нэг увидас байсан байх гэж бодогдоно. Энэ байж болох уу гэж миний ёс суртахуун зулгаана...
Гэвч тэр хором бүртээ амьдарч чаддаг өөдрөг, сэтгэл хангалуун чанар түүнээс мэдрэгдсэн.
“Би үнэхээр баяжиж, нэр алдарт хүрэхийг хүсдэг, тэгээд хэзээ нэгэн цагт гайгүйхэн шиг хөлжөөд авах юм бол зангаа огт хувиргахгүй, нөгөө л хэвээр байх болно. Нэг сайхан өглөө сэрээд, Тиффани үнэт эдлэлийн дэлгүүрт өглөөний цайгаа уулаа гэхэд би өөрөөрөө л байхыг хүснэ”
“Хүн ямар ч байж болно. Гэхдээ аймхай дүр эсгэсэн, хоёр нүүртэй, янхан байж болохгүй. Хуурмаг сэтгэлтэй байснаас хорт хавдар туссан минь дээр”

Зохиолын туршид би түүнийг муугаар бодож байв. Хэцсссс ийм байхдаа яахавдээ, яасан замбараагүй юм, зохиолч юу бодож ийм эмэгтэй бичдэг байнаа гэх мэт. Харин Холлигийн хэлсэн эдгээр үгнүүд миний бодлыг өөрчлөхөд хүргэв. Түүний амьдрал өөрт нь тийм ч муу байгаагүй. Харин ч хангалттай сайхан байсан.
Ер нь бид тиймшдэ. Хүний амьдралыг дүгнэх, хошуу дүрэх мааш дуртай. Гаднах байдлаас нь жигшиж зэвүүцэхдээ сайн. Яг үнэндээ өөрийн байгаадаа сэтгэлийн хангалуун байхад өрөөл бусдад огт падлийгүй (гай болоогүй л бол). Тийм биз? Тэр жинхэнэ өөрийн дураар, өөрт таалагдахаар амьдарч байсан. Бусад хүмүүс түүнийг чичилсэн ч тэр өөртөө үнэнч л байсан. Олон эртэй явалдсан ч эцэстээ жинхэнэ дурлалыг мэдэрдэг, гэвч түүндээ хаягдсан ч тэр зогсоогүй, мохоогүй. Тэр нэг л газраа нэг хэвээрээ үүрд амьдрахыг хүсээгүй, түүний ачаа үргэлж баглаатай, хаа нэг тийшээ хэзээ ч явахад бэлэн байдаг байсан.

Холли бол жинхэнэ од. Үргэлж шатаж, огторгуйн чанадад юунд ч баригдахгүй нисч явдаг од.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Ganbat Enhkbaatar.
50 reviews5 followers
March 12, 2020
Өмнө нь ийм хөнгөн явдалтай эмэгтэйчүүдийн талаар уншиж байсан зохиол гэвэл Габриель Гарсия Марксын "Гунигт янхнуудаа дурсахуй", Достоевскийгийн "Маанаг" гэсэн зохиолууд санаанд бууж байна. Түүнчлэн сүүлд уншсанаар нь Туркийн зохиолч Сабахаттин Алигийн "Арьсан хүрэмтэй моданна"-г нэрлэж болох юм. Уг зохиолд 1940өөд оны АНУ-ын Нью Йорк хотын аж байдлын талаар гардаг бөгөөд зохиолч Трүмэн Капоти өөрийн амьдралд таарч байсан нэгэн хөнгөмсөг бүсгүйг хассан зүйлгүйгээр өөрийгөө бүр гол дүр болгон бичжээ. Иймэрхүү уйдамтгай бүсгүйчүүд нас өндөр гарсан хойноо яаж дуусдаг бол гэдэг бодол хамгийн сүүлд төрсөн. Тэд хамхуул шиг нэг хотоос нөгөө хот руу, нэг эрээс нөгөө эр лүү дамжин явсаар эцэстээ хэрхэн төгсдөг бол? Тэдэнд тогтвортой гэр бүл зохиох бодол хэр их байдаг бол? Мэдээж уг зохиолд гол дүрийн бүсгүй маань гэр бүл зохиох байсан боловч харамсалтайгаар бүтэлгүйтдэг. Үүндээ ч ихэд харамсаж буйгаар гардаг. Гэхдээ гэр бүл болсон ч гэсэн дахин уйдамтгай зан нь хөдөлбөл яах вэ? Уйдааг нь гаргахгүйгээр насан туршид нь нэг хүн амьдруулж чадах уу? гэсэн асуултуудтайгаар энэхүү зохиолыг уншиж дуусгалаа. Эцэст нь муураа гудамжинд төрүүлсэнийхээ дараа буцаж ирж хайж байгаа хэсэг нь хамгийн их сэтгэл хөдөлгөсөн хэсэг байсныг онцлъё.
Profile Image for Anu Batkhurel.
93 reviews11 followers
July 31, 2021
Хөнгөн дэврүүн хөдөөний охин Нью-Йоркт ирээд хүсэл тааваараа амьдарч буй тухай жирийн л нэг зохиол байлаа. Ямартай ч сэтгэлд үлдэж бодол болгох ямар ч үйл явдал байсангүй шиг санагдлаа. Удахгүй ийм ном уншсан эсэхээ ч санахгүй л боловуу. Харин алдарт киног нь үзээд эх зохиолтой нь харьцуулдаг юм уу гэж бодлоо.
Profile Image for Urangoo.
64 reviews8 followers
March 22, 2022
Хүн хаана гэртээ юм шиг байж чадна, тэр л түүний гэр шүү дээ. Би одоо ч өөрийн гэрээ хайсаар яваа.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
January 9, 2024
За киногоо дахин олж үзэхгүй бол Одри тоглосон лаг л бүсгүй гэж бодож явсан чинь бодсоноос өөр болоод явчлаа шүү хэхэ
Profile Image for Urangoo.
197 reviews
September 10, 2019
Зэрлэг амьтанд дассан хүн эцэстээ тэнгэр ширтсээр хоцордог.
Displaying 1 - 9 of 9 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.