Даваадорж Ишдорж62 reviewsFollowFollowMarch 14, 2020Зарим зүйлс тохирох цагаа хүлээдэг гэж боддог тул би зарим номыг яарахгүй уншдаг. Хичээлийн шаардлагаар, бие даалт, шалгалт, эсээнд зохиулсан номыг ялтай юм шиг уухилан уншдаг ч мэдрэх хэрэгтэй гэсэн зүйлээ буйдан дээрээ орхиж, ширээгээ цэгцлэхдээ дараа л уншъя гээд шүүгээндээ хураачих нь бий. Сайн номууд дуусах цагаа өөрөө тогтоодог биз. "Дур булаам" яг л тийм байлаа... Ширээн дээр овоорсон олон номоо цэгцэлж байхдаа энэ антологийг олж, тахлын үеэр дуусгая гэж зориглосноо нуух юун. 1. Энэ түүврээс тэргүүнд эрэмбэлэх нэгийг сонго гэвэл би Июань Лин "Мөнхрөл" хэмээх өгүүллэгийг сонгоно. За бараг энэ түүврийг энэ өгүүллэгийн нэрэр нэрлэчихсэн ч буруудах зүйлгүй биз. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй тайганы түүх түүнийг хоймсон урнаар холбосон хятад шаазангийн нарийн хээ шиг өгүүлэмж ёстой л дур булаам байлаа. 2. Шерман Алекси "Аав минь өөрийгөө Вүүдстокт Жими Хэндрикс "ОДОД ГЯЛАЛЗСАН ДАЛБАА" -гаа тоглож байхыг харсан цорын ганц индиан гэж ярьдаг байсан учраас..." хэмээх өгүүллэг "Аз жаргалтай төгсгөлүүд" гэх түүврийн төгсгөлд буй. Энэ өгүүллэгийг уншиж санаа алдаж хэвтэх сайхан сан. Хүүхэд гэж хэлж болохоор насанд минь нэгэн цагаан гуниг, гэгээн дурсамж үлдээсэн уг зохиолчийн "Том зүрх" гэх нас бие гүйцсэн өгүүллэг хорин насанд минь дахин нэг цэв цэнхэр ч амьсгалам агаар дүүрэн, цээл бас бөхөж буй нэгэн толбо үлдээлээ. Их сайхан толбо шүү. Харамсмаар лав биш. 3. Зарим асуудалд "Би мэдэхгүй ээ" гээд хэлчих нь шулуухан бас сайхан юм. Амьдралыг илээсэн сайхан сэтгэлт, архичин эгчийнхээ туршлагаар 10 дугаар ангийн охидод бэлгийн боловсрол олгож буй Лара Вапнярын "Даваа гарагийн өглөөний дурлалын хичээл" сайхан юм. 4. Салман Рушди "Хорвоо ертөнцийн хорогдох орон" сайхан гэхээс илүү зэвүүн гэх үг түүнд зохих биз. 5. Сайн ч байхад хэцүү сац бас муу ч хандахад хэцүү хүмүүс бидний амьдралд олон дохиох. ийм л зөрөг дээр зогсож, хэн байхаа хувьсан өнгөрөх цаг хугацаа, урсан өнгөрөх үеийн хэтэг дээрээс шийддэг бидний, магад миний тухай өгүүлсэн шиг Ахил Шармагийн "Бид Маршуд дургүй" өгүүллэг. "Дур булаамаас" дуртай таван өгүүллэгээ тогтоо гэвэл би энэ хэдийг сонгон авахаар байна. Гэхдээ надад Грэйс Пейли, Итало Кальвино, Колм Тойбин, үл мэдэг бүүдгэр ч нэг л дотно Хуан Чин Кай сайхан санагдсаныг нуух юун. Бид мета нарративууд нуран унаж, дарлагдсан текстүүдийг өлгөн судлах, эрх тэгш үзэх постмодерн, магад пост-постмодерн үед амьдарч буй билээ. Хэн нэгэн эх орноо орхин хэцүү хатуу үзсэн бүхний тэмдэглэн үлдвэл цагаачлалын уран зохиол үүсч болно хэмээн бүдүүлэгээр талбарлаж болох юм. Дур булаам, дарлагдсан татагдам бас ил гарсан зовсон зохиолчдын дур булаам текстүүдээр дүүрэн түүвэр байлаа.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowFebruary 8, 2021Олон орны залуухан зохиолчдын бүтээлүүдийг уншчихлаа.
Soko277 reviews51 followersFollowFollowMarch 6, 2022Тагтаагийн сонголтот өгүүллэг, роман жаахан “хатуу” уншигддаг. Гулсаад гулсаад уншигдадгүй нь сонин шүү. Орчуулга нь сайн байдаг ч жаахан хатуу санагддаг аа. Төрсөн өдрийнхөө бэлгэнд авсан номоо маш удаан уншиж дуусгалаа. Ааруул яаж иддэг шиг л мэрж мэрж дуусгалаа.
Iderchuluun Idree11 reviews6 followersFollowFollowJanuary 29, 2021Орчуулга үнэхээр таалагдлаа, эх хэлээрээ бичигдсэн мэт. Өмнөх үгийг уншаад нөр их хөдөлмөр шингэсэн бүтээл мэт санагдсан минь алдсангүй. Янз бүрийн орны сайхан бүтээлүүд орсон байна. Өөрт таалагдсан 5: - Хар хонь- Хавцал- Гэрэл зургийн газарт гарсан аллага- Мөнхрөл- Бид Маншуд дургүйЗарим нэг антологи уйтгартай.
Urangoo197 reviewsFollowFollowMay 15, 202221 өгүүллэг. Бүгд үнэхээр тасархай. Баясгалан энэ номыг гаргах гэж ямар их хөдөлмөрлөснийг сонсож байсан. Маш мундаг сонголттой, орчуулгатай.
Lkhamsuren Dashkhorol36 reviews7 followersFollowFollowOctober 23, 2019Өнгөрөгч зун өөрөө өөрийгөө эмчлэх гэж оролдсон оролдлогууд дотор ахин уншиж эхлэх гэдэг нэгэн зорилт байсан билээ. Сайхан бүтээлүүдийг сайн орчуулагчийн уран үгсийн нийлбэрээр уншина гэдэг ховорхон завшаан шүү.Хамгаас сайхан нэгэн ишлэл бол “Хайр сэтгэл бол цаг мөч тутамд үхэж байдаг зүйл. Замаасаа будилан төөрч, өөр нэг хайр сэтгэлд будагдан бүдгэрч бүр бусдын гарт золгүйгээр амь тавьж ч байдаг эд” Элис Мүнро /орч Б.Баясгалан/
Anu Batkhurel93 reviews11 followersFollowFollowFebruary 15, 2021Дэлхийн өнцөг булан бүрт бичигдсэн тэс өөр өөр сэдэвтэй орчин үеийн өгүүллэгүүдийг багтаасан маш өгөөжтэй, уншихад нэн сонирхолтой анатологи болсон байна. Маш их судалгаа түүвэр хийж цаг хугацаа чамгүй зарцуулсан нь байгаа тун сайн оножээ. Орчуулга нь ч тэр, сонгосон өгүүллэгүүд ч тэр сэтгэлд их хүрлээ. Өгүүллэгийн түүвэр антологи уншихын давуу тал нь нэг дор олон ертөнцийг нээх боломж олгодог шиг санагддаг. Миний мэдэхгүй, нүдээр харах нь байтугай дуулаа ч үгүй газар орны аж байдал, хүмүүсийн амьдралыг өнгөтөөр зураглах шиг таатай зүйл хаа байхав. Зарим өгүүллэгийн хам сэдвийг ойлгохын тулд улс орон, тухайн цаг үеийн түүх нийгмийн байдлын талаар хайж судалж үзэж өөрийгөө “sync” хийх гэж оролдлоо. Хамгийн их таалагдсан 3 өгүүллэг:1. “Том зүрх”, Шерман Алекси2. “Энэхэн хорвоогийн чөлөөнд”, Юүко Саката3. “Хавцал”, Умбэрто ЭкоЗохиолч бүрийн өгүүлэх хэв маяг, сэдэв бүр маш их ялгаатай учраас зарим өгүүллэг нь л сэтгэл хөвсөлсүүлэх ид шидтэй байлаа.2021-reads
Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowOctober 18, 2020Өрнөдийн болон дорнын хүндтэй зохиолчдын бүтээлийн дээжсээс орчуулан хүргэсэн. Өгүүллэгүүдээс тухайн зохиолчийн гэхээс илүү тухайн үндэстний соёлын онцлог, үзэл бодол харагдах юм. Ази тэр дундаа хятад, лалын шашинтнуудын үзэл суртал, соёл зэрэг нь номын сонирхолтой хэсгүүд байлаа, барууны зохиолчдоос Алис Монрогийн зохиол бусдаас илүү таалагдсан бол зарим орос зохиолчдын бүтээл ч муугүй, амьдрал ахуйг харуулж чадсан гэж болно. Харин ихэнхи өгүүллэгүүдийн хувьд цээж хүнд оргиулсан, амьдралын гашуун, эрээн бараан ихтэй санагдсан ч зохиолчийн уран яруу сайхан орчуулгыг үнэлсэн билээ.
Erdenekhuu95 reviews6 followersFollowFollowNovember 19, 2020Олон хүний онцгой санаануудыг нэг дор цуглуулсан байдаг нь сайхан шүү,.. ^^
Munkhchimeg Tuya15 reviews1 followerFollowFollowMay 15, 2020Өөрийнхөө хэр сайн уншигч вэ гэдгээ мэдэх гэж унших эхэлсэн ч гэнэт хэт их эморолд автаад дууссан байдаг юм. Магад нэг өдөр Баясаа эгчтэй таарвал түүнээс асуух асуулттай л үлдэх шив. "Үнэнч хайр гэж байна уу, яагаад дандаа ийм хэцүү өрнөлтэй, таагүй төгсгөлтэй өгүүллэгүүд гэж вэ?"
Anaru Eba84 reviews4 followersFollowFollowOctober 6, 2024Нэгэн анталоги болж шилэгдэн сонгогдоогүй бол заримыг нь хэзээ ч уншихгүй өнгөрөх өгүүллэг ч байлаа. Хаа нэг барьж аван нэг өгүүллэгээр зугуухан явсаар асар удаж. Хамгийн таалагдсан нь Ирланд зохиолч Колм Тойбины Нойр, Солонгос зохиолч Ким Ионгхагийн Гэрэл зургийн газарт гарсан аллага, Энэтхэг зохиолч Ахил Шармагийн Бид маншуд дургүй, Хятад зохиолч Июнь Лигийн Мөнхрөл, Япон зохиолч Юүко Сакатагийн Энэхэн орчлонгийн чөлөөнд гэх өгүүллэгүүд оров. Дээох өгүүллэгүүд дээр хамгийн их тэмдэглэл хийх сэтгэгдэл төрсөнд ч тэр үү, харин зарим нь түүхий гэмээр өрнөлгүй дуусчихна. Богино өгүүллэгээс их юм хүсээд байна уу даа гэмээр. Ямартай ч нэн шинэ үеийн 21 өгүүллэг унших сонирхолтой байлаа. Ихэнх нь гэмээр нь нутаг орноосоо дайжын АНУ-д цагаачилж англи хэл дээр бүтээлээ туурвидаг нь орчуулагчийн нүдэнд туссан гэлтэй, гэхдээ зохиол нь яг тэдний өөрсдийн улс орон, хувь хүн буусан нь анзаарагдахаар байв.
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowFebruary 23, 2021Номны хавтасны зураг, нэрнээс нь л эхлээд татагдаж байлаа. Бүгд л өөрийн гэсэн өнгө аястай гоё өгүүллэгүүд юмаа. Хамгийн таалагдсан нь "Энэхэн орчлонгийн чөлөөнд", "Дур булаам", "Догдлол" байлаа.
Zaya7 reviews5 followersFollowFollowSeptember 25, 2019Өгүүллэгийн сонголтууд, орчуулга гээд өөлөх зүйлгүй сайхан антологи болжээ. Аргагүй 3 жтлийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн бүтээл болж.