Jump to ratings and reviews
Rate this book

Мөнгөн Ноён

Rate this book

386 pages, Paperback

First published January 1, 1862

Loading...
Loading...

About the author

Бямбын Ринчен

17 books82 followers
Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
1 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for tsatsa sama.
74 reviews33 followers
Read
June 1, 2020
Гол дүрийн баатар нь төгсгөл хүртлээ их л хийсвэр санагдсан. Зүгээр л жинхэнэ хүн шиг санагдаагүй, хэтэрхий идеалистик. Зарим нэг баатруудынх нь бодол хэлж байгаа үг олон түвшинд ялгаварлан гадуурхах сэдэл өгсөн ч гэлээ, тухайн үеийн байдалтай нь зохицсон санаа бодолтой болхоор тийм байгаа байх. Тэр үеийн түүхэн үйл явдлыг биеэрээ мэдэрсэн юм шиг л санагдлаа. Орчуулга бол мэдээж ярилтгүй. Гэхдээ хэцүү нь үг үсгийн алдаа нь орчуулагчийг их л доош нь хийчихлээ. Ринчен гуай орчуулж байхдаа ийм алдаа гаргаагүй л байлтай. Мэдэхгүй үг хэллэг их гарч ирлээ. Гэхдээ дажгүй таалагдлаа. Тэр чигтээ нэг л зохиолоо ярьсаар сайхан төгсгөлөө.

Надад таалагдсан хэсгүүд:




‘Оросын хуучин үгэнд явган хүнийг хашааны хаалга хүртэл, морьтой хүнийг моринд нь хүртэл үдэн гаргадаг гэдэг’ (56)

‘Ставира гэж монгол бичгийн хэлнээ энэтхэг хэлнээ[с] орсон нэр. Монголоор бас батад агч хэмээмой. Төвдөөр найдан жүдэг гэж нэрлэгчид бас буй. Бурхан Шигемунийн арван зургаан шавь Ставира мөн буйг оросоор «апостол» хэмээн нэрлэдэг нь монгол хэлнээ ставира буюу батад агч гэдгийг мөн апостол хэмээн орос хэлнээ орчуулдаг Учир апостол гэдэг нэрий нь монгол бичгийн хэлнээ буй нэрээр нь нэрлэлээ. Христуст арван хоёр ставира байжээ.’ (68)

‘Манай наманчлах гэ[д]эг үгний нама - гэдэг үндэс нь энэтхэг хэлнээс орсон үг бөгөөд, алга хавсран ёслох гэсэн утгатай үг. Наманчлах гэснийг хэл бичгийн мэргэжил дулим хүмүүс одоо наминчлах гэж бичих байдал үзэгдэж байгаа нь зөв бичих зүй ёсы нь хараахан мэдээгүйн харгаа юм.’ (69)

‘Ич этгээд гэж баруун гар талыг, солгой этгээд гэж зүүн гар талыг монгол бичгийн хэлнээ нэрлэдэг нэр. Бичгийн хэл гэж оросоор «литературный язык» гэдэг нэр. Зарим хүн «язык литературы» гэж орос хэлнээ буй хоёр шал өөр утга бүхи[й] нэр томьёог хутгаж, ялгаагий нь ухаараагүй үзэгдэл буй үүнд «язык литературы» гэдэг нь даруй «утга зохиолын хэл» гэдэг болно.’ (70)

‘Монгол хэлнээ архи гэж нэрсэн ундын нэр. Оросоор водка, брантвейн шнапс гэх зэргийн нэрмэл сархад цөм монголоор архи болно. Архи гэдэг нэр бол, монгол худам үсгээр бичсэнийг галиглавал араки гэсэн үг болно. Тэр бол араб хэлний ракия гэдэг үгнээс монгол хэлнээ эрт дээр цагт оржээ. Нэрэлгүй үзмийн шүүс зэргийг яарж ундаа болгодгийг дарс буюу оор хэмээмүү. Хоршиж мөн бор дарс гэдэг ину буй. Оросоор вино, виноградное вино гэсэн нэртэй дүйнэ. Архи дарс хоёрыг монгол хэлнээ ингэж хоёр өөр зүйлийн унданд ялган хэрэглэдэг болохыг мэдүүштэй.’ (74)

‘ухаан охор мөчид’ (77)

‘Толгой хазайсан тийшээ л явна даа[.] Алтан дэлхий уужим, явах газар юу мундахав!’ (93)

‘Айшхи гэдэгт оросын «ведьма» гэдэг дүйх нэр болно. Европ-орос домогт айшхи эмс, урт иштэй шүүр унан шөнө нисдэг бөгөөд чөтгөр шуламын зэрэг хүн бусын аймагтай зузаан барилдлагатай хэмээн үлгэрт гардаг юм.’ (166)

‘Урьдынхаа нэг юм санахад чинь, дотор аягүй болж, зүрхий чинь төмөр бахиар базсан шиг болоод, зүрх чинь шимширч, бүх бие чинь нэг жихүүцэн, нэг халууцан сүйд болж, юунд чиг энэ ертөнцөд төрлөө дөө гэж гасалмаар муухай болдог уу сэтгэл дотор чинь, үгүй юу?’ (192)

‘Заншлах гэж бусад хүнд мэдэгдэлгүйгээр сэм санаа байдлы нь ажин мэдэхийн нэр. Тагнах гэдэгт утга ойролцоо үг. Тагнах гэж угтаа чагнах гэсэн утгатай бөгөөд, тагнах - чагнах гэдэг нь чимээгүйхэн юм чагнаж, битүүгээр мэдэж авахын нэр[./] Хүүрзгэнэ гэж тагтаа шувууны нэр. Худам монголоор кегюрджеген-е гэж бичдэгийг бид одоо хэгүүрзгэнэ гэж уншин дууддаг бөгөөд кирилл «үсгийн дүрмээр» хүүрзгэнэ хэмээн бичин амуу. Түүхэн хөгжлийн үүднээс эртний кегюрджеген-е гэдэг нь хэгүрдзэгэнэ болж, тэр нь хүүрзгэнэ болж ирсэн авиан зүйн хөгжлийн замналтай болохоос хүүрзгэнэ гэж РЗГ гэсэн гурван гийгүүлэгч давхацсан ёс, монгол хэлний үеийн бүтцэнд байхгүй тул, чухамхүү шинжлэх ухааны зөв бичих зүйд энэ мэт хөгжлийн зүй тогтоол цөм тусгалаа олсон байх учиртай байх болно. «Үсгийн дүрэм» байгаа үед тийм шинжлэх ухааны асуудлын шат хүртэл нилээд зайтай байгаа хэрэг.’ (204)

‘өршөөлгүй догшин хаан манай төр барих болж л дээ. Юуны учир маныгаа цаазаар аваачин алан хороож байдгийг үл мэдэн, гагцхүү тэнгэрийн бошгоор л төр барьсан эзэн хаан гэж мэдэхээс биш, өөрийг үл мэдэн, толгойгоо бөхийн хүлцэн суухдаа бид, Иван хааны өмнө бөхийн хүлцэж байгаа хэрэг биш, Иван хааныг хаан болгосон тэнгэрийн өмнө бөхийн хүлцэж байгаа хэрэг.’ (220)

‘Чархи гэж нэгэн зүйлийн гутлын нэр. Ул зулаг нь үргэлж шаахай бөгөөд эмдом зэргийн модны дурсаар слав үндэстэн орос, полын, украйн, белоруссүүд сүлждэг, мөн ангийн арьсаар хийдэг нэгэн зүйл бий. Оросоор «лапоть» түрэг хэлтэн «чарук» монголчууд чархи хэмээн нэрийдсээр иржээ.’ (226)

‘Гараг гэж монгол хэлнээ энэтхэгийн санскрид гэдэг бичгийн хэлнээс орсон үг, Энэтхэгээр граха гэдгийг худам монголоор граг - гараг гэж бичдэг түүнийг гариг гэж хазгай бичих үзэгдэл бий болж байгаа нь, гарь гэж нохойн баасны мэт бузар зүйлийн нэртэй нэг үндэстэй үг болгон ташаарч, сарих, гарихын сариг гариг болгодог болж байгаа хэрэг. Энэ ялгааг мэдүүштэй тул, ийнхүү зүүлтэнд учрыг тайлбарлав. (Орч.)’ (262)

‘[Хуувь гэж т]өрийн хэрэг зөвлөлдөн хэлэлцэх зөвлөл гэсэн үг оросоор эрт цагт дума гэж байсан нь думать гэж бодох гэснээс гарсан нэр ажээ. Орчлуулагч. (305)

‘усны дусаал ч нэг газар л дусаад байвал чулууг хүртэл цоолчихдог гэдэг шүү дээ.’ (337)

‘Шимнанц гэж уйгар хэлээр монгол хэлэнд дамжин ирсэн нэр. Сахил санваар хүртсэн эмэгтэй хүнийг нэрлэнэ. Аман хэлэнд тэр нэр чавганц болж ирсэн бөгөөд хар хэлний нэгэн утга нь бас нас их болсон эм хүнийг чавганц гэх болсон үзэгдэл бий боловч, уг утгаар болбол, залуу настай боловч, сахил санваар хүртэгч эмэгтэй цөм чавганц бөгөөд чавганц нарын хийд гэж мөн байдаг байжээ. Орос Христусын шашны нэрийн зүйлд чавганц нарыг «мать» гэдгийг үүнээ «номт эх» гэж нэгэн адил хэрэглэлээ. Орчуулагч.’ (362)

‘хар амины ашиг завшаан эрдэггүй хүний сэтгэл санааг огт мэдэхгүй юмаа!’ (367)

‘Монгол худам үсгээр Сибер гэж бичдэг хэлбэр нь европын олон улсын хэлнээ даруй Сибериа гэж орсон бөгөөд орос хэлэнд Сибирь гэж орсон билээ. Уг монголын эртний тэр Сибер гэдэг хэлбэр нь үгний эхний си- нь одоо манай хэлэнд ши- болж дуудагдах авиа зүйн өөрчлөл орж «шивэр» гэж дуудах болсон нэр бөгөөд утга санаа нь ой мод ихтэй газар гэсэн нэр болно. Тэр учраас эрт дээр цагаас монголчууд сибер гэж, одооны орос хэлэнд тэр монгол үг, орос хэлний авиан зүйн хэлбэртэй болон орсон нь их модтой газар гэж нэр өгсөн бөгөөд, манай хэлэнд эртний хэлбэртэй нь ойртуулан дуудах буюу бичвэл Сибер, жинхэнэ одоогийнхоо аялгуугаар Шивэр гэж дуудах учиртай нэр байгааг тэмдэглэсүгэй. Орчуулагч.’ (368)

‘Манай хэлэнд одоо бид «унгар» гэж байгаа маань, чухамдаа монгол сударт «XIII зуунаас мажар гэж гардаг улс болно.[»] Түрэг зэргийн дорно дахины улс одоо чиг мажарыг мөн мажар гэдэг бөгөөд, гучаад оны үес манай сонинд «венгр» гэж байсны нь миний саналаар унгар гэж Европод илүү алдаршсанаар нэрлэвэл дээр гэснээр Унгар гэх болжээ. Зүй нь мажар гэвэл монголчуудын эртний соёлын уламжлалын хувьд илүү сонин бөгөөд манай монгол - ардын олон улсын эртний харилцаатайн түүхэн уламжлалын гэрч нь болох юмсан. Орчуулагч.’ (381)

‘Усны их сан далайд гол мөрөн цутгадгийн адил, монгол зохиолын далайд олон улсын шилдэг зохиолын орчуулга цутган орж, уншигчдыг соён цэнгүүлэх болтугай! хэмээн өтгөс Ринчен төгсгөлийн энэ хэдэн үг бичивэй.’ (386)
Displaying 1 of 1 review