Д.Өлзийбаатар Монгол Улсын 20-р зууны эхэн үеийн түүхийг "Монголчууд цахим түүх" аудио номондоо ярьснаа илүү дэлгэрүүлэн, тухайн үеийн Орос, Хятад, Японы түүхийн баримт бичгүүд, гэрээнүүд, захиануудыг үндэслэн Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлүүд, тэдгээрийн үүсэн бий болсон гадаад, дотоод шалтгаанууд, Монголчуудын авсан арга хэмжээнүүд, түүнд харгалзах олон улсын байдал, тухайн үеийн дотоодын нийгэм, эдийн засаг, зохион байгуулалтыг маш тодорхой, он цагийн хэлхээтэй тайлбарлан бичжээ. Эдгээр байдал нь хэрхэн улс төрийн их хэлмэгдүүлэлт шалтгаан болсныг өгүүлжээ. Үүнд "Лхүмбэ"-ийн хэргийн онцгойлон авч үзсэн бөгөөд олон мянган хүмүүсийг 1933 - 1939 онуудад хилсээр хэлмэгдүүлэн хороосны эхнийх нь "Лхүмбийн хэрэг" байлаа. Уг хэргийн талаарх баримтуудыг ТЕГ-ийн архив, Түүхийн төв архив гэх зэрэг цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын архивуудаас мэдээллүүдийг цуглуулан, нэгтгэж, гаргасан байна.
Монгол хүн бүр уншууштай ном болжээ.
Товчлоод бичихийг оролдсон боловч хуулж бичихээс ялгаагүй болохоор байна. Үг бүр нь чухал санагдлаа.