Anu Batkhurel93 reviews11 followersFollowFollowNovember 1, 2020Сүүлийн 4 сар өөрийн биеэр амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьсон зүйлийн талаар бичсэн учраас сэдэв нь үнэхээр сэтгэлд хүрлээ. Хүргэх гэсэн гол санаа нь маш зөв оновчтой хирнээ номын бичиглэл бүхэлдээ жаахан нуршуу, эмх цэгцгүй, зарим хэсэг нь огт өгөөжгүй санагдсан учраас ихдээ л 4 одонд хүрэх юм байна. Гэхдээ өмнө нь интернетээр уншсан хэсэг бусаг асар олон янзын мэдээллийг нэг дороос бататгаж уншсандаа баяртай байна. *****ГОЛ САНАА: Бидний дэлгүүрээс худалдан авдаг ихэнх хүнсэнд их хэмжээний сахар, нүүрс ус агуулагддаг. Нүүрс усны хэт их хэрэглээ нь тархины үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асар сөрөг нөлөөтэй. Энэ хэрэглэгээг аль болох танаж чадвал маш олон өвчнөөс салах тэр бүү хэл сэтгэлзүйн хувьд өөдрөг, аз жаргалтай болж ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙд хүрмой. *****132 өдөр нүүрс ус, нэмэлт сахарыг хэрэглээнээсээ бүрмөсөн хасахаар хичээж байгаа миний хувьд эл номонд дурдагдаж буй үр дүнгүүдтэй 100% санал нийлж байна. Монголд ч гэсэн өөх тос л таргалалт, зүрхний өвчний гол шалтгаан гэдэг хирнээ хамгийн том буруутан нүүрс усыг /сахар/ орхигдуулчихсан. Хэрэглэхээ болиод ирэхээр өөрийн биеэр мэдэрсэн хамгийн том өөрчлөлтүүд: 1. Сэтгэл санааны харьцангуй тогтвортой байдал - өмнө нь хэт их савалгаатай сэтгэлзүйгээ угаасаа л тэгээд төрчихсөн гэж эндүүрдэг байсан. 2. Нойргүйдлийг бараг ялсан3. Арьсны асуудлаас бага багаар салсан. Энэ хугацаандаа тэвчээр алдаж чихэр, шоколад идчихвэл дахиад л идмээр санагдаад байдаг, донтуулдаг шинж чанартай. Идэхгүй тэвчээд байвал харин тэгсгээд нэхэхээ байчихдаг юм байналээ. Хүн бүр уншдаггүй юмаа гэхэд үндсэн санааг нь ойлгочихвол үнэхээр хэрэгтэй боловуу.2020-reads
Agiimaa Ganzorig3 reviews1 followerFollowFollowJanuary 10, 2022Хүн eр нь сахар бол биeэнд муу транс тос бас муу гэж мэдэхээс өөр мэдлэггүй л яваад байсан юм байна лээ энэ номонд яагаад муу гэдгийг үнэхээр нотолгоотой гаргаж өгсөн бас өдөр тутамын хэрэглэдэг бүх хүнс тэр чихтээ сахар байснах ухаарсан бас маш их сахаранд донтсоноо хүлээн зөвшөөрсөн цаашдаа сахарын хэрэглээгээ танаж зөв амьдралын хэв маяагаар амьдарч болох шинэ дадалтай болгосон гайхалтай ном байна.Eр гэр бүлийн эрүүл мэнд эзэгтэй таны хөргөгчиндөө юуг авч тавих вэ гэдэг маш ухаантай байх ёстой сонголт юм байна.Зохиогчдол баярлалаа шинэ оны анхны гайхалтай ном байлаа.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowFebruary 1, 2021Хүсэн хүлээсэн номоо Монголоос авч чадахгүй байсан чинь санаандгүй олоод уншчихлаа. Бөөн баяр кк. Зохиогчийн "Чихрээ таная" сургалтанд сууж байсан учраас ном бол яг сургалтын агуулга илүү мэдсэнээ бататгалаа. Биенд болж буй процесс, сахарын нөлөө биенд ороод юу болдгийг энгийн хүн ойлгоход их ойлгомжтой тайлбарласан байдаг. Ер нь эрүүл амьдралын хэв маягт хэрэг болох зүйлс их байгаа шүү.Бас сүүлийн үеийн шинжлэх ухааны өгүүллэгүүдээс иш татаж оруулсан байсан нь таалагдлаа.
Sarangoo Pureverdene9 reviewsFollowFollowDecember 28, 2020You are what you eat. Сахар ихэдвэл таны сэтгэн бодох чадвар, бүтээмж болоод сэтгэлзүйн байдалд хүртэл нөлөөлөх нь ээ. Яг л архи тамхинд донтдог шиг амттай зүйлд донтох нь ч бас хэмжээнээсээ хэтэрвэл аюултай. Бага насны хүүхдүүдтэй хүмүүст үнэхээр уншуулмаар хэрэгтэй зүйлс их байна. Ялангуяа манайханд ажиглагддаг буруу зуршил бол хүүхдүүдээ эрхлүүлэх нэрийдлээр амттай, сахар ихтэй ямар ч хэрэггүй хүнсээр хооллож харагддаг. Багаас нь л дархлааны системийг алж байгаагын хэрэг юм шүү дээ.
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowFebruary 4, 2021Зохиогчийн чихрээ таная сургалт сууж байсан болохоор ном уншихад их амар, бараг багшийн хоолойгоор сонсогдож байлаа хэхэ. Өгүүлбэр бүрээ баримт судалгаан дээр үндэслэж бичсэн ийм ном байгаад талархаад баршгүйнээ. Монгол хүн бүр уншаасай.
Dyn Dynasty14 reviews20 followersFollowFollowMarch 14, 2021Сахар, нэмэлт чихрийн талаар маш дэлгэрэнгүй, ойлгоход дөхөм, судалгаа шинжилгээн дээр тулгуурлаж бичсэн сайн ном болжээ. Би өөрийгөө энүүхэндээ л эрүүл хооллодог, эрүүл амьдралын хэв маягийн ач холбогдолыг ойлгодог, супермаркет, дэлгүүрээс худалдан авалт хийхдээ аль болох бүтээгдэхүүний шошго, орц найрлагыг нь уншиж судалж ухаалаг сонголт хийхийг хичээдэг нэгэн гэж боддог боловч сахарын тухай, ялангуяа нуугдмал сахарын сөрөг үр дагаварыг бас л тооцоолдоггүй байснаа ойлголоо. Кофе авахдаа сахарын сироп нэмүүлнэ, халуун өдрүүдэд sugar-free кола ууж, мөн зарим өглөө залхуурсандаа cereal иддэг. Энэ болгоны цаана нүдэнд үзэгдэхгүй нуугдмал сахарыг хэрэглэж байснаа олж анзаарлаа. Энэ мэт жижиг хирнээ бидний анзаардаггүй үйлдлүүд маань он жил өнгөрөх тусам маш олон өвчний суурийг тавьж байдаг гэнэ.Нэмэлт чихрийн хэрэглээ нь зуршил болж, өөрөө ч мэдэлгүй чихрэнд донтсноор амны хөндийгөөс авахуулаад ясны сийрэгжилт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, элэгний үйл ажиллагаа, хэвлийн өөхлөлт, мөн бидний арьсны хөгшрөлтөнд хүртэл нөлөөлдөг байх нь. Мөн миний сүүлийн үед санааг минь чилээж, үр бүтээмжийг минь бууруулж буй нойрны асуудал нь нэмэлт чихрийн хэрэглээтэй нягт холбоотой гэдгийг энэ номноос мэдэж авлаа. Нойр чихрийн хэрэглээ хоёр нь яг л тойрог мэт бие биедээ нөлөөлж, биеийн био хэмнэлийг алдагдуулдаг юм байна. Оройтож боссон хүн лазагнаж, бие нь эрч хүчээ сэлбэхийн тулд цаанаасаа нүүрс ус шаардаж, кафейн агуулсан ундаа, хэт боловсруулсан хоол хүнс хүсдэг. Ийм хоол хүнсээр аргацаасан бие орой гэнэт сэргэж, сэргэлэн цовоо болмогц энэ нь цаашлаад оройтож унтахад хүргэдэг. Ингэж явсаар нойрны дутмагшилд орж, нойр хасагдахад өлсөх мэдрэмж төрүүлдэг грелин дааврын хэмжээ дагаад ихэсдэг байна. Грелиний хэмжээ өссөнөөр идэх хүсэл улам нэмэгдэнэ. Харин эсрэгээрээ чанартай, бат бөх, зөв нойр нь хүнд эрүүл, сайн хүнс сонгох сэдлийг төрүүлдэг байна.
Gunsenkhorol B4 reviewsFollowFollowMarch 14, 2021Сахарны төрлүүд, тэдгээр нь хүний биед хэрхэн задардаг, сэтгэл зүй, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай судалгаанд суурилсан сайн бүтээл болжээ. Тэмдэглэлээсээ хуваалцвал:- Өглөө чихэрлэг бүтээгдэхүүн идэхээс өмнө шүдээ угаах хэрэгтэй. Учир нь биднийг унтах үед шүдний гадаргууд нянгууд үрждэг бөгөөд хэрвээ шүдээ угаалгүй чихэрлэг хүнс идвэл эдгээр нянгууд түүгээр хооллон амны хөндийд хүчиллэг орчин үүсгэж, пааланг гэмтээдэг.- Эрэгтэйчүүдийн хэвлийн тойрог 94 см ба түүнээс дээш, эмэгтэйчүүдийнх 80 см ба түүнээс дээш бол АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ӨӨРЧЛӨХ дохио юм. - Чихэрлэг хүнс идэх бол аль болох уураг, өөх тостой хоол идсэний дараа, өглөөгүүр идэх. - Чихэрлэг бүтээгдэхүүнд хорхойсдог нь түүнийг идсэнээр цусан дахь глюкоз огцом өсдөгтэй холбоотой. Идсэн даруйдаа сэтгэл санаа сэргэж, сайхан санагдах ч төд удалгүй эрч хүч, анхаарал төвлөрөлт муудаж, сэтгэл санаа тогтворгүй болно. Улмаар дахин идэх хүсэл төрдөг байна. Энэ процесс үргэлжилж "сэтгэл санааны савалгаа" үүсгэдэг.- Нүүрс усаар баялаг хүнсийг /чихэр, гурил, төмс гэх мэт/ аль болох өөх тос, уураг ихтэй бүтээгдэхүүнтэй хольж идэх- Хатуу зөөлөн бүх төрлийн чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа, жимсний шүүс, зайрмаг, бялуу, нарийн боов, жигнэмэг нь бүгд эслэг болон шим багатай, нэмэлт чихэр ихтэй хүнсэнд багтана.- Бор элсэн чихэр нь тийм ч эрүүл сонголт биш. Учир нь 5-10% нь шим тэжээлтэй бурам, харин үлдсэн нь цагаан сахар юм.- Стресс ихтэй үед эсвэл нойр дутуу хоносон үед чихэрлэг хүнс их идэх хандлагатай байдаг. Тийм учраас сэтгэл зүйтэйгээ ажиллаж, нойроо сайн авах нь чухал. Сайн нойр авч чадсанаар илүү шимтэй, сайн хүнс сонгох сэдэл төрдөг.
Narangerel Battulga22 reviewsFollowFollowDecember 3, 2021Би бага ангиасаа хойш л эцэг, эхээсээ нууцаар чихэр авч идсээр хамаг шүд минь өвчин орж байж л ухаарсан хүн. Хэдий бага ангийнх шигээ тэгж их чихэр идэхгүй ч идэх боломж гарвал суурин дээр нь идчихдэг байлаа. Үүнээс үүдэн өсвөр насандаа нэлээн жин нэмсэн. Сахарыг зөвхөн хүний шүдэнд болон жин нэмэхэд нөлөөлдөг гэж боддог байсан. Өсвөр насандаа бага зэрэг жин нэмж эхэлсэн болохоор чихэрлэг юм идэхгүй гэж хэд хэдэн удаа шийдэж байсан ч сахарын хор хөнөөлийн талаар төдийлөн сайн мэдлэггүй байснаас болж нэг мэдэхэд л дахиад л нүүр усаар баялаг, хэт боловсруулсан хүнс иддэг байж. Одоо сахар болон нүүрс усны хор хөнөөл, сахар хүний биеэр хэрхэн яаж дамждаг, элэг болон нойр булчирхайд хэрхэн нөлөөлдөг, хүний анхаарал төвлөрөл, залхуурал, нойртой хэрхэн холбогддог зэрэг маш олон зүйлийг мэдэж авсан учраас сахараа танахаар шийдлээ. Энэ номыг хүн бүр уншаасай гэж хүсэж байна. 2021-онд-уншсан-номнууд
Zoloo Purevzol30 reviews2 followersFollowFollowFebruary 9, 2022Сахарын тухай олон төрлийн мэдээлэл орсон. Уншаад дууссаны дараа сахартай зүйл идэх хүсэл төрөхдөө дотроо байнга өөрөөсөө асуудаг боллоо. Энэ дотор юу байгаа бол? Миний биед хэрэгтэй зүйл байгаа юу гэх мэт. Хүүхэддээ чихэр хамаагүй өгч эрхлүүлдэг хүмүүсийг бүр түлхүү уншаасай гэж хүсч байна. Жоохон хүүхдэд чихэр өгчихөөд түүнийгээ хайрлаж байна гэж боддог бол том эндүүрэл гэдгийг энэ номноос мэднэ. Зарим шинжлэх ухааны олон төрлийн нэршлүүд уншихад хэцүүхэн болгосон. Гэхдээ таалагдлаа. Ер нь л хоолтой холбоотой ном их уншмаар байсан юм. Юу амруугаа хийх минь маш чухал гэдгийг өдөр бүр мэдрээд л байна.
Б. Уянга4 reviewsFollowFollowFebruary 9, 2023Яг хэрэгтэй үедээ зөв номоо олж уншлаа. Өөрийгөө чихрэнд тодорхой хэмжээгээр хамааралтай гэдгийг ухамсарлаад байсан ч ингэж шинжлэх ухааны баримттайгаар нүүрэн дээр үнэн мөн чанарыг дэлгээд өгөх цогц ном, мэдээллийн сайт олдохгүй байсан юм.Өөрөө судлаад тодорхой хэмжээнд хор уушгийг нь мэдээд хязгаарлалт хийгээд хянаад эхэлсэн ч гэсэн ингээд чухал мэдээллүүдийг базаад тавьчихлээр одоо бүр мөсөн сахарт баяртай гэж хэлэх зүрх зориг ороод эхэллээ. Их таалагдлаа хүн бүрт уншиж үзээрэй бас арын эрүүл жорнуудыг туршиж үзээрэй гэж хэлмээр байна.
Suvderdene Oismaa6 reviewsFollowFollowMarch 12, 2021Чихэрээ таная тэмдэглэлээс эхлээд пайжийг нь үзэж эхлээд ном гаргахаар нь шууд авч уншсан. Судалгаа сайтай чихэр, сахарны талаар мэдлэгээ өөрт ашигтайгаар хэрэглэж мэдэж авья гэвэл уншдаг л ном чихэр шоколад идчээд ардаас гэмшээд өөрийгөө барьж дийлэхгүй байгаа хүн уншаад зохистой хэргэлээг өөртөө дадал болгон сууж хэрхэн ухаантайгаар идхээ мэдэж болох ном шиг санагдсан. Номын зохиолч нь чихрээ зөв зүйтэй хэрэглэх дээр маш гоё амттай рецептүүдийг санал болгоно.
Doore Dooree45 reviews1 followerFollowFollowJuly 14, 2024Хоол хүнсэндээ анхаарахаа больчихсоноо анзаарах үедээ л барьж аваад өөртөө сануулаад баймаар ном байнааХоол хийх дур сонирхолтой хүмүүс хүнсээ цуглуулж сонгоход урам зориг өгөхүйц тайлбар, биед ороод хэрхэн ямар үйлчлэл үзүүлдгийг, аль хүнс ямар шим тэжээлтэйг, өдөрт хэрэглэвэл зохих хэмжээ гээд бүгд багтсан уншихад хялбар ном байнаа. Бас хөнгөн амттан хийх жоруудтай, номонд ашигласан судалгааны ажил, эх сурвалжуудыг дурдсан байгаа нь сонирхууштай санагдлаа
Saruul B2 reviewsFollowFollowMarch 24, 2022Эрүүл зөв амьдралын хэв маягыг уриалсан, хэрэгжүүлэхэд боломжтой аргыг зааж чиглүүлсэн, тэр тусмаа Монголын нөхцөлд ч тохирохоор авах зүйл ихтэй ном. Олон талын судалгаан дээр тэр тундаа сүүлийн үеийн Монгол дахь статистик үзүүлэлтүүдийг ашигласан нь их таалагдлаа. Байнга л сөхөж харж, мэдлэгээ бататгаж байх номын нэг байлаа.
Ayura1 reviewFollowFollowJuly 6, 2020Дур дураараа зөвлөгөө өгдөг хүмүүсийн амыг таглахаар олон судалгаа, шинжилгээний дүнгүүдтэй сайн ном байна. Бараг бүх чухал хэсэг дээр ард талд нь батлаад, дэмжих сурвалжуудаа оруулж өгсөн юм байна. 2 өдрийн дотор уншаад дуусгалаа. Монголд яг ийм ном хэрэгтэй байсан юм.
Urandari Otgonbaatar16 reviews7 followersFollowFollowNovember 18, 2020Ус ууж байгаа юм шиг сайхан гулгаад л дуусчихлаа. Олон бодитой сайн судалгаануудыг багтаасан нь уншигч бидний мэдлэгийг тэлээд зогсохгүй өөрсдийн ам руу хийж буй бүхнээ эргэн нэг тунгаагаарай гэсэн маш том хөшүүрэг болж өглөө.
Nominjiguur4 reviewsFollowFollowFebruary 12, 2021Монгол хүний ийнхүү сэдвээр бичсэн ном гэж бодохоор бахархууштай. Гэхдээ ирээдүйд илүү чанартай бичиглэлтэй ном их бичигдэх байх гэж үзээд 3 од тавилаа. Гаргаж ирсэн санаа,түгээж байгаа мэдлэгийн хувьд асуудалгүй, гол нь үгийн сонголт болон найруулга сул ном болжээ.2021-read
Enkhtuul Batsaikhan15 reviewsFollowFollowJuly 8, 2021 Хүн бүр л сахар хортой гэж мэддэг, ярьдаг хэдий ч өдөр тутмын амьдралд хэрэглэсээр байдаг. Энэхүү номыг уншаад сахарын тухай өргөн ойлголттой болж, олон сонирхолтой судалгаа баримтуудтай танилцлаа. Эрүүл мэнддээ анхаардаг хүн бүр төдийгүй гэрийн эзэгтэй, ээжүүдийн зайлшгүй унших номын нэг байна.This entire review has been hidden because of spoilers.
Undraa Boldkhuu25 reviews26 followersFollowFollowDecember 23, 2020Дадал үүсгэж сахарны хэрэглээгээ танах хэсэг нь хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн.
Bolor4 reviews1 followerFollowFollowDecember 28, 2020сэрсэн цагаас унтах хүртэл идэж байгаа бүх зүйлд чинь сахар асар их хэмжээгээр агуулагдаж байгааг мэддэг үү
Haliunaa Gan-Ochir12 reviewsFollowFollowFebruary 26, 2021Маш сайн логик дараалалтай унших тутам сонирхол төрүүлсэн ном байна. Ийм сайхан ойлгомжтой ном уншчихаад хэрэгжүүлэхгүй бол тэнэг хэрэг болох болов уу бага багаар хэргжүүлж л байна.
Sandagdorj71 reviews1 followerFollowFollowJanuary 24, 2022Эрүүл зөв хооллолт, сахарны хор уршиг, амьдралын зөв дадал хэвшлийн талаар маш сайн ойлголт авлаа.
Tulga Tuvdendorj19 reviewsFollowFollowDecember 1, 2022Сахарын хэрэглээ, нөлөөний тухай өөрийн туршлага, мэдлэг, мэдээллийг цэгцтэй, ойлгомжтой бичжээ.
Ulzii Altansukh33 reviews8 followersFollowFollowDecember 12, 2022Судалгаан дээр тулгуурлаж бичигдсэн сайн ном болжээ. Ном уншиж эхлэснээс хойш л амттаны тасгаар явахаа больсон. Одоо тууштай 30 хоног сахраа хязгаарланаа.
Enkhtulga32 reviews1 followerFollowFollowOctober 27, 2023Архидалтынхаа учирыг олоогүй байтал чихэрдэлт гэх донтолттой болсон юм байна хэдүүлээ
Zol Jargal1 reviewFollowFollowMarch 3, 2024Эмх цэгцтэй, ойлгомжтой, судалгаа шинжилгээ нь эх сурвалжтайгаа сайн ном. Байнга эргүүлж тойруулж байгаа. Одоо сурсан зүйлсээ хэрэгжүүлэх л үлдлээ.
Uyanga Enkh19 reviews2 followersFollowFollowMay 20, 2023Илүү өндөр хүлээллтэй байсан. Ижил төстэй ном уншиж бсан, шим тэжээл, хүүхдийн хоолны сургалтад суусан болоод ч тэр үү айхтар шинэ зүйл мэдэж авсан нь ховор байлаа. Гэхдээ хүмүүст бол санал болгоноо.