Jump to ratings and reviews
Rate this book

Менежментийн Психологи

Rate this book

223 pages, Hardcover

Published August 1, 2020

13 people are currently reading
80 people want to read

About the author

Ө.Ганзориг

3 books12 followers

Өлзийбаярын ГАНЗОРИГ 2011 онд Мандал Даатгалыг үүсгэн байгуулсан бөгөөд Мандал өдгөө Монголын хамгийн том даатгалын компани болжээ. 2015 оноос 2019 оны
хооронд Голомт Банкийг удирдаж, менежментийн реформ хийснээр ашгийг нь 4 дахин, хадгаламжийг нь 2.5
дахин өсгөж, зах зээлд эзлэх байр суурийг нь үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн туршлагатай менежер юм.


Өлзийбаярын ГАНЗОРИГ өмнө нь Хас Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Тэнгэр Даатгал,
Улаанбаатар Хотын Банканд
тус тус удирдах алба хашсан. Монголын Хөрөнгийн Биржийн Аудитын хорооны дарга,
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн Зохицуулах Хорооны Бодлогын зөвлөлийн гишүүн, Татварын
Ерөнхий Газрын Бодлогын зөвлөлийн гишүүн, Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр тус тус
сонгогдон ажиллаж ирсэн.


Тэрээр Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч, Монголынбанкны холбооны Ерөнхийлөгч,
Монголын даатгагчдын холбооны Дэд ерөнхийлөгчөөр мөн томилогдон ажиллаж ирлээ. Ганзориг 2016 онд Дэлхийн эдийн
засгийн форумаас Дэлхийн шилдэг 100 залуу лидерийн нэгээр нэрлэгдсэн юм.


Өлзийбаярын ГАНЗОРИГ 2003 оноос эхлэн иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг
дээшлүүлэхэд анхаарч ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд тэрээр олон мянган иргэдэд лекц уншиж, 400 гаруй нийтлэл, хэдэн
арван боловсролын контент бэлтгэсэн юм.


Түүний 2017 онд бичсэн “Санхүүгийн Философи” ном нь өндөр эрэлттэй санхүү, эдийн
засгийн номуудын нэг болж чадсан билээ. Тэрээр иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор
“Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музей”-г Улаанбаатар хотноо байгуулсан нь хүмүүсийн очих дуртай газар болоод
байна.


Мөн тэрээр эдийн засгийн олон тооны судалгаа хийж бодлого тодорхойлогч байгууллагуудад
хүргүүлэн ажиллаж ирсэн юм. Одоо Ө.Ганзориг нь Боловсролын Реформ, Тэтгэврийн Реформ, Эрүүл мэндийн
даатгалын Реформ, Санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх төслүүдийг
тус тус санаачлан баг бүрдүүлэн ажиллаж
байна.


Ө.Ганзориг нь нягтлан бодох бүртгэлийн бакалавр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй
бөгөөдсанхүүгийн диплом, дилерийн сертификатыг тус тус эзэмшдэг. Чөлөөт цагаараа философи, психологийн ухааныг
шимтэн судалдаг.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
31 (56%)
4 stars
19 (34%)
3 stars
4 (7%)
2 stars
1 (1%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 11 of 11 reviews
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
April 20, 2021
Олон жил олон ч сургуульд сурч байхдаа бизнесийн удирдлага, менежментийн чиглэлийн олон ном уншиж байлаа. Энэ дундаас хамгийн сонирхолтой, хамгийн хэрэгтэй ном энэ ном байлаа. Монгол хэл дээрх менежментийн номнууд ихэвчлэн гадны номнуудыг шууд орчуулчихсан, судалгаагүй, хэт нуршуу онолдсон, бөөн нэр томъёон дунд эргэлдсэн байдаг ч Ганзориг гуайн ном үнэхээр сайн болжээ. Өөрийнх нь олон жилийн судалгаа шинжилгээ, практик туршлага, монголын болон гадны компаниудын бодит кейс жишээ, сонирхолтой бичвэрийн хэв маяг, illustration зургууд, практикт шууд хэрэглэж болохуйц санаа, шийдлүүд гээд бүхий л зүйлс багтсан байна. Уншсандаа үнэхээр сэтгэл хангалуун байхаас гадна шууд л байнга уншиж байх ширээнийхээ номыг болголоо. Mенежмент, менежментийн психолого сонирхдог найз нөхөд, заки нартаа бэлэглэх хамгийн гоё бэлэг юм бн. Маш их зүйл мэдэж авлаа.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
October 10, 2020
Энэхүү номыг менежер, менежментийн бүх түвшингийн хүмүүс уншвал ажил карьерт нь өгөөжтэйн боловуу гэж бодов. Удирдах хүмүүс ажил хэрэг явуулахдаа ямар төсөөллийн гажуудлуудтай тулгарч, буруу шйидвэр гаргадаг, компанийн, ажилчдын бүтээмжийг хэрхэн дүгнэх, өсгөх, лидер хүн гэж хэн байх ёстой зэргийг маш ойлгомжтой, гадаад монгол кейс дээр сонирхолтой байдлаар тайлбарласан байсан. Мөн нэг олзуурхууштай зүйл нь vision, mission, strategy, tactic зэрэг Монгол хэлэнд ижил төстэй үгээр орчуулагддаг гол үгсийн ялгааг маш сайн тайлбарлан гаргажээ. Эцэст нь дүгнэн хэлэхэд менежмент бол сэтгэл зүйг ойлгох, сэтгэл зүйг захирах нэгэн шинжлэх ухаан гэдэг санааг гаргажээ.
Profile Image for Enhee Tsoodol.
162 reviews16 followers
September 1, 2021
Энэ сэдвээр Монгол хэл дээр ийм сайн ном бичигдсэнд бүр баяр хүрээд байгаа. Уншихад үнэхээр ойлгомжтой бас нилээн хэдэн орижинал санаануудыг (жишээ нь: Лидер, дагагч 2 харилцан бие биенээ нөхцөлдүүлж байхад яагаад хүн бүрийг лидер болгох гэж оролддог вэ? Идэвхитэй, сайн дагагч бэлтгэхэд бас анхаарлаа хандуулах ёстой юм бишүү г.м) тусгасан ном байна. Удирдах албан тушаал хашиж байгаа гэлтгүй хүн бүрт уншихыг санал болгоноо
Profile Image for Dul.
160 reviews2 followers
November 8, 2022
Уг нь хэрэгтэй юм ихтэй, нэг суугаад дуусгамаар санагдаж болохоор л ном байлаа гс… Даанч бичсэн стиль, хэд хэдэн удаа өөрийгөө давтаж байгаа байдал, яагаад ч юм англи үгсийг монголоор галиглаж бичснээ хөлд нь орчуулж бичсэн тайлбарууд гээд л ойлгомжгүй, ядаргаатай зүйлс бас их байлаа…

Аа бас номын дэлгүүрүүдээр хэсч явахдаа ядаж эхний хэдэн хуудсыг нь гарчигламаар санагддаг. Лаг үнэтэй хатуу хавтастай ном хэвлүүлээд, тэрийгээ бүрэн гялгар уутаар боож худалдаалдаанд гаргасан нь их л сонин санагдаад байсан юм. Гэтэл номоо уншиж дуусгасныхаа дараа тэр нь бас цаагуураа харанхуйгаар худалдаж авах сэдэл төрүүлээд ч байсын болуу гэж хардав😆
Profile Image for Amar.
176 reviews1 follower
November 23, 2021
Daniel Kahneman Thinking fast and slow номноос олон жишээ авч монгол хүний сэтгэлгээнд ойгомжтой тайлбарласан нь их аятайхан санагдлаа.
Өөр олон сонирхолтой жишээ кейсүүд орсон.
Profile Image for Tamir Gandolgor.
13 reviews1 follower
January 29, 2023
Сэтгэлзүйн гажуудал бүтээмж хоёрын хамаарлыг тайлбарлаж бичсэн нь таалагдлаа.
Profile Image for Enjgaa.
83 reviews17 followers
May 26, 2021
"Менежментийн психологи"

Менежментийн аргуудыг Чингис хаан болоод түүний дараа, дараагийн үеийн баатруудын байлдан дагуулалттай харьцуулан бичсэний зэрэгцээ орчин үеийн онолын нэр томъёо, ойлголтуудыг Монгол хүнд ойлгомжтой, товч, тодорхой сийрүүлсэн ном.

Интро:
• Менежер бүр сэтгэлзүйч. Хэрэглэгч, ажилтан гээд эргэн тойрондоо байгаа бүх хүмүүсийн өнцгөөс харж, ойлгож байж тэднийг сайн удирдана. Бусдыг ийнхүү ойлгохын тулд өөрийгөө төгс таньсан байх шаардлагатай.

Төсөөлөл vs Бодит байдал:
Аливаа зүйлийг сайн, муу гэж туйлшралгүй бодитоор, байгаагаар нь харах нь ирээдүйд зөв шийдвэр гаргахад чухал. Төсөөллийн гажуудлын хураангуй зурагт үзүүлэв.
• Өөрийнхөө талаарх бусад хүмүүсийн төсөөллийг сонирх.
• Менежментийн хэлийг хөгжүүл. (Бодит зүйлийг байгаагаар нь авч үзэж ярилцах)
• Хувь хүнээ хаалганы гадна орхи.
• Нөгөө хүнийхээ өнцгөөс асуудлыг хар.
• Бид нүдэнд ил байгаа зүйлээ харж чаддаггүй, үүнээс ч дор зүйл бол бид өөрсдийнхөө харж чадахгүй байгааг харж чаддаггүй. ~ Daniel Kahneman

Бүтээмж:
• Бүтээмж өрсөлдөөнд маш чухал. Олон гадаад хэл мэддэг, хэд хэдэн дипломтой гэдэг бүтээмжтэй гэсэн үг биш.
• Нээлттэй хүн (extravert) бүр бүтээмж сайтай байдаггүй.
• Сэтгэлзүйгээ удирдах чадвартай хүн IQ өндөртэй хүнээс илүү бүтээмж өндөртэй байдаг нь судалгаагаар батлагдсан.
• Өөрийгөө дайчлах чадвар (аливаа зүйлийг давахын тулд хичээл зүтгэл гаргахад бэлэн байх) нь өөрийгөө эрхэмлэх чадвараас (жиш: өөрийгөө илүү гэж бодох) илүү чухал. (Хүүхдээ ухаантай мундаг гэхгүй чи хичээсэн учраас чадлаа гэх мэт урамшуулах)
• Өөрийгөө хянах чадвартай хүн илүү зорьсондоо хүрэхийн төлөө тэмцсэн, тууштай байдаг.
• Бусдаас авахын тулд бус өгөхийн тулд аливаа зүйлийг хийвэл илүү бүтээмжтэй.
• Үлдэх хүнээр ачаа бүү татуул. Хүнд суртал буюу үр ашиггүй байдал нь хүн өөрийн хийж буй үйлдлийн үр дагаврыг хүртэхээргүй байдлаас урган гардаг.
• Дуусах хугацаатай, маш тодорхой, хэмжигдэхүйц, араас нь дагалдах гүйцэтгэхүйц алхамуудтай зорилго тавьж байх.
• Багаар ажиллаж байгаа үед ажлыг дундаа орхихгүй аль нэг гишүүнд оноон олгох. Гүйцэтгэлийг дундаа шийдэж байгаа ажилд уяж өгөх хэрэгтэй.
• Эцэг, эх нь өөрсдийн хүчинд итгэдэг, дотоод удирдлагын төвтэй бол хүүхэд мөн тийм хүн болж өсөх магадлалтай. Амьжиргааны түвшин доогуур эсвэл өрх толгойлсон ээжтэй гэр бүлд гадаад удирдлагын төвтэй хүүхэд өсөж бойжих магадлалтай байдаг. Дотоод удирдлагын төвтэй хүн өөрөөр хэлбэл өөрийн итгэл үнэмшил, түүнийгээ хамгаалан зогсож чаддаг хүн илүү бүтээмжтэй байдаг.
• Дотоод ертөнц дэх цаг хугацаа, ертөнцийн цаг хугацаатай ижил хурдтай ажилладаг бол сайн.
• Амьдралын утга учир зорилготой холбогдоно мөн нийгмийн харилцааны орчинд үүнийг авч үзэх хэрэгтэй.

Стратеги:
• Стратеги гэдэг бол ямар нэг нөхцөл байдал, сорилтыг даван туулах арга зам. Стратеги улс орныг эзлэх асуудлыг авч үздэг.
• Тактик гэдэг нь стратегийг хэрэгжүүлэх ажилбарууд. Тактик нь тухайн тулаанд хэрхэн ялалт байгуулах талаар авч үздэг.
• Стратеги бол нөхцөл байдлын анализ, баримтлах бодлого, хэрэгжүүлэлт гэсэн гурван хөдөлгүүртэй үйл хөдлөл.
• Нөхцөл байдлын анализ: Өөрийгөө бодитоор үнэлэх. Ямар давуу, сул талтай, одоо хаана байгаа, хаана байж болох байсан, ирээдүйд хаана очиж болох гэх мэт.
• Баримтлах бодлого: Нэгэнт нөхцөл байдлаа тодорхойлсон бол үндсэн бодлогоо буюу арга замаа гаргаж ирнэ. Энэ нь стратегийн үндсэн томъёолол бөгөөд нөхцөл байдлын анализ болон хэрэгжүүлэлттэй хавсарч байж бүрэн стратеги болно.
• Хэрэгжүүлэлт: Олон тооны, цогц, өөр хоорондоо уялдаа холбоотой жижиг ажилбар, үйлдэл, тактикуудын нэгдэл юм.
• Вижн (Vision): Тухайн компаний бүтээх ирээдүйн талаарх төсөөлөл. Энэ нь хий хоосон, зохиомол, хүршгүй мөрөөдөл биш. Харин бодитой, хүрэх боломжтой гэхдээ ер бусын их хүч чадал, хичээл зүтгэл шаардан байж хүрэх ирээдүйн нэгэн хувилбар. Дараах 4-ийг агуулдаг: 1. Тодорхой бөгөөд хүрч болохуйц, 2. Ямар 1 өөрчлөлтийг авчрах, 3. Ирээдүйд чиглэсэн байх, 4. Зах зээлийн боломжийг агуулсан байх
• Мишн (Mission): Тухайн компаний оршин байгаа шалтгаан/итгэл үнэмшил. Энэ компаний зорилго биш түүнээс агуу том учир шалтгааныг заана.

Лидер ба дагагч:
• Лидер бол явах замыг мэддэг, тэр замаар түрүүлж алхдаг, тэр замыг бусдад зааж өгдөг нэгэн. ~John Maxwell
• Бид лидерийн шинж чанаруудыг мэдсэн боловч мөн чанарыг нь таниагүй байна.
• Компаний дунд шатны захирал нэг талаас хүмүүс удирдаж байгаа лидер бөгөөд нөгөө талаас гүйцэтгэх захирлын дагагч.
• Аливаа компани, улс нэг толгойтой/лидертэй байж урагшаа алхдаг.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Munkhtur Erdenesaikhan.
9 reviews14 followers
June 6, 2022
Thinking past & slow,
The mindset -хоёр номноос ихэнх жишээгээ татсан байсан нь өмнө нь тэдгээр номыг уншсан байсан миний хувьд жаахан уйтгартай ч юм шиг ижилхэн ном уншиж байгаа ч юм шиг мэдрэмж хааяа төрүүлсэн.
Өөрийнхөө бодит туршлага, тэр дундаа яг Монголын компаниудын жишээ нь их сонирхолтой байлаа.
Strategy, tactic, Vision, Mission- ий талаар маш гоё оновчтой тайлбарласан нь таалагдлаа. Цаг хугацааны тухай үнэ цэнийн тухай, лидер болон дагагчийн тухай их сонирхолтой бодлууд жишээ оруулжээ.
Монголын хөрсөнд буухаар гэдэг шиг л сайхан бүтээл болжээ.
17 reviews1 follower
December 18, 2020
Маш их судалгаа, бодит жишээ дурдсан өгөөжтэй ном болжээ.

Хатуу гадар, болон хуудас нь их таалагдлаа хэхэ.
Profile Image for Batochir.
17 reviews1 follower
December 29, 2020
Бодит байдал гэж нүдэнд харагдахгүй том ертөнц байдаг гэдгийг сайн харж авлаа.
Displaying 1 - 11 of 11 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.