Jump to ratings and reviews
Rate this book

The Girl in My Mirror

Rate this book
Н.Хулан 1992 онд Эрдэнэт хотод төрсөн. Бүрэн дунд боловсролын 6-р сургууль, СУИС-ийн РТМУС-ийг төгсөж Сэтгүүлч мэргэжил эзэмшсэн.

2018 онд анхны номоо “A Year To Remember - 52 долоо хоногийн туршид шинэ зүйлс суралцсан тэмдэглэл” нэртэйгээр гаргасан. Одоо YouTube дээр Khulan Nemekhbayar нэрээр видео контент бүтээгч билээ.

"The Girl in My Mirror" бол түүний хоёр дахь ном юм.

256 pages, Paperback

Published March 7, 2021

30 people are currently reading
317 people want to read

About the author

Hulan Nemekhbayar

2 books300 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
91 (43%)
4 stars
58 (27%)
3 stars
45 (21%)
2 stars
13 (6%)
1 star
3 (1%)
Displaying 1 - 30 of 34 reviews
Profile Image for Una Bold.
18 reviews51 followers
April 25, 2021
Найзтайгаа ярилцаж байгаа юм шиг, тэгсэн мөртлөө өөртэйгөө анализ хийж байгаа юм шиг хөөрхөн хөнгөхөн ном байлаа. Амьдрал дээрх бодит жишээ авсан нь их таалагдлаа. Залуу охидууд бүгд авч уншаасай гэж бодлоо.
Бүлэг бүрийн ард сэдэвтэйгээ холбоотой асуултууд бас дүгнэлт хийх булантай нь их таалагдлаа.
Залуухан бүсгүй гэхэд үнэхээр ухаалаг зөв хүн шиг санагдлаа. Ээж нь бас мундаг.
Жоохон байх үе нь их зоримог байжээ намайг бодвол хэхэ.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
July 15, 2021
Хэрвээ 20-иод насны босго алхаж байсан бол энэ ном илүү сонирхол татах байлаа. Нас насанд өөр уншигдах ч байж болох юм. Үзэж туулахын хэрээр ухаажиж, алдаж онож яваа надад тийм их сонирхол татсангүй ээ. Харин 52 7 хоногийн туршилтаар дүүрэн Year to remember нь илүү таалагдаж. Тиймээс хүлээлт өндөр байсан учраас 2-дох номыг нь авсан хэрэг.
Хүн өөрийгөө голохгүй байх сайн хэрэг юм даа. Илүү ихийг үзэж туулж, суралцаж, хүчирхэгжин бодол батжиж дараагийн номоо уншууртай гаргахыг хүсэе дээ.
Profile Image for Urangoo.
64 reviews8 followers
October 18, 2021
Эгэл жирийн, өөрийнх нь хэлдгээр "энгийн бор охин"-ы өдрийн тэмдэглэл. Хөөрхөн бөгөөд өд шиг хөнгөхөн ном.
Profile Image for Maral Ganbold.
1 review
March 18, 2021
Subtle and cute. Хулангийн бичвэрүүдийн адилаар урсах мэт уншигдлаа. Гэхдээ "I am not like other girls" гэдэг personality шууд биш ч гэсэн багны цаана орсон байдалтай харагдав. Хэрвээ нэг өсвөр насны охин энийг уншаад өөрийгөө олно гэж бодож байгаа бол үгүй. Зохиолч маань өөрийгөө хайх аялал нь зогсошгүй хайсаар байдаг зүйл гэдгийг дурьдалгүй уншигчдаа "High and dry" үлдээж байна. Магадгүй "then I finally met you" гээд дахиад гараад ирэхийг үгүйсгэхгүй.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Anu Harchu.
Author 14 books658 followers
August 14, 2021
I have an Editor's credit on this book, so this review is going to be completely biased. Now that we have that out of the way, let's talk about The Girl in My Mirror.

It is a must-read for all teen-to-young girls (and boys) growing up in Mongolia.
Profile Image for Zaya Baljinnyam.
2 reviews
March 25, 2021
Жинхэнэ газар дээр болж өнгөрдөг асуудлуудийг маш илэн далангүйгээр өгүүлсэн, сургамжтай, хүртээлтэй ном. 20-иод насныхан тойроод биш дайраад гардаг, хүн бүр хэзээ нэгэн цагт хариултыг нь хаа нэгтээгээс хайдаг асуудлуудад ухаалаг, чиг сэтгэлийн хариултууд өгсөн нь маш их таалагдлаа. Өгүүлбэр, мөр бүрийг сэтгэл хөдлөж, шимтэн уншлаа.
1 review
March 11, 2021
Үнэхээр гайхалтай ном дахин дахин уншаад л баймаар ❤️
Profile Image for Kherlen.
38 reviews2 followers
March 8, 2021
Яасан ч дотно болчихсон мэт мэдрэмж вэ дээ.. Нэг уншаад л бүрэн ойлголоо гэж би лав хэлж чадахгүй нь. Яг хэрэгтэй үедээ зүрхэнд ортол авж байна гээч базарваань.
" Би өөрийгөө хайрладаг юм шиг өөртөө итгүүлдэг , үнэндээ өөртөө хамгийн хатуу бас муриач худалч нь байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийгөө тарган байна гэж жинхэнэ бусадтай харьцуулдаг хүн чинь би байсан юм билээ, аав ээж биш." Энүүхэн хэсэгтээ нулимс унагаж нээлт хийчихсэн ч юм шиг одоо л ухаараад байгаа юм шиг дотор байсан хүнээсээ ичиж айх ч шиг.. Хэсэгтээ л өөртэйгөө хамт байхаас зайлсхийн сатаарахгүйгээр жинхнээсээ өөрийнхөө бодож байгаа шигээ уйтгартай, өөрийнхөө тухай бүгдийг мэддэг юм болов уу гэдгээ мэдэхээр шийдээд өдөржингөө гиюүрэн , 1 минутын дүрэм ч хэрэгжүүлж үзэв. Цаашдаа ч их зүйл болох байх шүү
Profile Image for Read_by_boo.
102 reviews14 followers
April 16, 2022
⭐⭐⭐⭐
Хулангийн Анхны ном болох "A Year to Remember" номоос олон шинэ зүйл туршиж үзэх санаануудыг авсанбол энэ удаад том эгчээсээ амьдралын талаар зөвлөгөө авч байгаа юм шиг мэдрэмж авлаа. Бодож байснаас өөр, жирийн нэг хувь хүний номуудаас арай өөр өнцгөөс бичигдсэн байна. Таалагдсан хэсгүүдээс нь орууллаа.
👉Бусад хүмүүс чамайг юу гэж бодож байгаа бол гэж шаналж байхад, бусад нь ч гэсэн тэгж зовж байгаа.
🤘 Хүн болгон өндөр бүтээмжтэй, том зорилготой байх албагүй, тийм байх ч боломжгүй. Зүгээр л аз жаргалтай оршин амьдарч болно.
💯 Ямар нэгэн аргаар боловсролтой болж байж хүн аливааг харах өнцөг нь өргөсдөг.
❤️Чи өөрөө аль хэдийнээ өөртөө хайргүй бол чамайг бусад нь хайрлахгүй! Өөрийнхөө үнэ цэнийг бусдаас хайхаа болиорой.
Profile Image for Darling Ou.
6 reviews
June 22, 2021
Хань болсон ном , асуудлуудыг хамт ярилцаад шийдэлцэж байгаа мэт санагдсан. Амьдралд тохиолдсон явдлууд, жишээ, асуулттай сэдэв, дүгнэлт, бичих хэсэг нь их таалагдлаа. Охидуудыг заавал уншаасай гэж хүсэж байна. Алдаатай үг цөөнгүй байсан, жижиг үгнүүд дээр их алдаж бичсэн байсан дараагийн удаа мэргэжлийн редактор ажиллуулаарай гэж хүсье😇
Profile Image for Solongo Sea.
2 reviews4 followers
July 11, 2021
Маш олон асуултынхаа хариуг олсон ном байлаа. Үргэлж айдсаа даван туулж шинэ зүйлс сурч, эрэл хайгуул хийж байх ёстойг, намайг мундаг биш байсан ч хүмүүс хайрлах боломжтойг, хүнээс шархаа нуух бус илэн далангүй хуваалцаж байх ёстойг, найзууддаа мөн хайртай хүмүүстээ цаг зарцуулж байх ёстойг, тууштай байх ёстойг, сөрөг мэдрэмжүүдээ тэвэрч аваад мэдрэх ёстойг, юунд ч яарах хэрэггүйг, бусадтай өөрийгөө харьцуулж болохгүйг, өөрийн үнэ цэнийг илүү их ойлгож, юуг ч хариу нэхэж байж хийж болохгүйг, “Үгүй” гэж хэлэх ёстойг бас үүнийхээ шалтгааныг заавал тайлбарлах ёсгүйг, уйтгартай өдрүүд миний амьдралд байх ёстойг, хайртай хүнээ тавьж явуулах мөн экстэйгээ зууралдаад л байж болохгүйг, хүнийг мөн өөрийгөө байгаагаар нь хайрлаж сурах ёстойг, юунд ч харамсахгүй хийхийг хүссэн зүйлсээ хийж дараа нь үр дүнд нь хариуцлага хүлээх чадвартай байх ёстойг, бүх хүнийг чин сэтгэлээсээ хайрлах ёстойг гээд олон зүйлсийг ойлгож, сурч авлаа. Энэ номыг 19 насандаа уншиж байгаадаа баяртай байна. Баярлалаа, Хулан эгч ээ❤️
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Khaliun.
3 reviews1 follower
April 27, 2021
Яг номын талаар бодож байсан юмыг сүүлийн бүлэгт 'тантай ямар адилхан юм бэ' гэж мэдрүүлэхийг хүслээ гээд л гараад ирэхээр нь бүр бодол уншсан мэт санагдлаа.
Номын нэр агуулга яг тохирсон , сэтгэлд амьдралд тод томруун буухаар өег бүтээл болсон байна гэж бодлоо.
Нас үе бас төстэй болоод тэр үү өсвөр нас, бага насаараа зэрэг аялж, одоо бодож байгаа харах өнцгүүд бас төстэй санагдлаа.
Зарим нэг хайр дурлалын асуудлуудаа шийдээд, ард нь гарчихаад , ялалт байгуулсан мэт хуваалцсан нь урам зориг өглөө.
Эрт урьд балрагдан одсон , гэсэн хэдий ч одоог хүртэл санагалздаг эмэгтэй найзуудаа дурслаа.
Зан характерийн хувьд төстэй шинж чанар ихтэй, өөрчлөх шаардлагатай байгаагаа мөн ухаарлаа.
Эцэст нь хүнтэй суугаад 30 аад нас 40 өөд нас, 50 аад нас гээд л амьдралынхаа цаг үеэр ахиад цуврал номууд гаргаад байвал лав ирээдүйд шимтэн унших байх шүү.

��алуун баяр хүргье!
Profile Image for Munkhsaruul.
4 reviews1 follower
May 28, 2021
Юун түрүүнд надад маш их таалагдсан номуудын нэг зайлшгүй мөн гэдгийг хэлмээр байна. Зохиогч өөрөө уншигчтайгаа зүгээр л харилцан ярилцаж буй мэт энгийн, ойлгомжтой, уншихад хялбар байдлаар бичигдсэн нь таалагдсан. Агуулгын хувьд яг л надад хэрэгтэй зөвлөгөөнүүд, ярилцахыг хүсдэг асуудлуудыг дэлгэрэнгүйгээр өөрийн үзэж туулж, давж гарсан болгонтой хамт хуваалцсанд туйлын баярлаж байгаа. Дахин дахин уншаад баймаар, хайрлаж унших ном байлаа. Баярлалаа.
Profile Image for Ц. Цолмон.
9 reviews3 followers
May 19, 2021
Ном уншаад ихэвчлэн мэдлэг, мэдээлэл, зөвлөгөө, сургамж авдаг бол энэ ном өөрийнхөө талаар бодох, ойлгох, эргэцүүлэх боломжийг олголоо. Хүн бусдыг хайрлах гэж, ойлгох гэж, сонсох гэж хичээдэг ч өөрийгөө тэгэж их хайрлаад байдаггүй. Өөрийнхаө бүх л түүх, дурсамж, нарийн нандин бүхнээ зоригтой хуваалцсан зохиолчдоо баярлалаа. 🤗
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Хандсүрэн.
3 reviews
September 14, 2021
Найзтайгаа яриад байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг дотроо эргэлзэж байсан асуултуудынхаа хариултыг энэ номноос авсан..Бүлэг бүрийн ард асуултуудтай нь ихээхэн таалагдсан,өнгөрсөн дурсамжуудаараа аялахад,өөрийгөө байгаагаар нь хүлээн авахад,шинэ зүйл сурахад гээд маш олон зүйлийг нэг дор цогцлоосон хөөрхөн ном.😆👍
1 review
October 25, 2021
Her bargiiin nom sohoj uzeeed baidaggui. nomooo neegeel untchihdag torliiin hun geeel nom unshdaggui bsan chini negdugeer dewtriig ni neej uzeeed garchiguudiig ni haraal hoooh iiim zuiliiig nomnooos medej boldgiiin bna gej medreeeel nomond durlasandaa. odooo burrr baingiiin bolj l ugwol unshaaad bjiidag bolson. nomond durluulsan tand bayrlalaaa❤️
Profile Image for Удвал Шижирбаатар.
14 reviews3 followers
February 13, 2022
Naaah, not my type of book. Might be enjoyed if I were a teenager. I liked the idea of spending some alone time to see and feel how I feel about true me. Thinking of do hiking just by myself, without a phone or anything to distract me. Might get a different feeling to a mom of 2 who has never been alone for the last six years.
Profile Image for М. Номин.
12 reviews2 followers
May 26, 2021
Зохиолчийн өөрийн амьдрал, өөрт тулгарсан асуудлын талаар өгүүлсэн ном байна. Өдрийн дотор уншчихмаар, 19 бэсрэгхэн бүлгүүдтэй, бүлэг бүрийнхээ ард уншигч таньд зориулсан асуултанд хариулах талбартай. Зурах, бичих юу хүссэнээ бүтээх боломжтой юм байна.
1 review
October 25, 2021
Уншихад хөнгхөн тэгээд яг л суугаад сайн найзтайгаа ярьж байгаа ч юм шиг эсвэл яг өөртөөгөй яриад багаа ч юм шиг тийм дотно мэдрэмжийг авсан хөөх ээж бид 2 байна шдээ гэж бодсон хэсэг их байсан . ❤️❤️❤️
4 reviews
March 19, 2022
Маш их таалагдсан. Өөрөө өсвөр насны охин учраас нэг иймэрхүү номонд дуртай. Ядаж байхад өөрийн тань бичлэгийг үздэг учраас таны намтар чинь орсон учраас таныг улам илүү олж мэдсэн өөрийгөө ч олж мэдсэн. Баярлалаа
2 reviews
May 19, 2021
Huvi hun hugjliin taliin, uuriin tuuhteigee hosluulan bichsen, syrgamjtai tsaas/mungunii garz bolohoorgu nom bolson bn lee, blla
Profile Image for Odgerel.
6 reviews
June 12, 2021
Маш хөнгөн сонирхолтой бичигдсэн хирнээ өөрийн дотоод хүнээ илүү сайн мэдэхэд coach болохоор ном болсон байна. Ном уншхаасаа илүү өөрөөсөө асуулт асуусаар байгаад л дуусгалаа. Амжилт
8 reviews
July 6, 2021
Бичсэн хэв маяг үнэхээр таалагдсан шүү. Яг ийм ном олон хүн, ялангуяа дүү нарт маань хэрэгтэй байсан юм.
Profile Image for Nandintsetseg.
7 reviews
July 29, 2021
Яг л миний дутагдалтай талыг минь хэлж засах аргыг нь зааж өгсөн ном байлаа. Яг зөв насан дээрээ зөв номоо олоод уншчихлаа. Баярлалаа!
Profile Image for Suvderdene Oismaa.
6 reviews
January 19, 2022
охиноо өсвөр насных нь үед уншуулна гэж бодож авсан уншсан
4 reviews
January 24, 2022
Its a really beautiful book. I have learned things that i didnt know and i understood what is loving myself.
2 reviews
July 8, 2022
Уншаад яг л өөрийгөө олох тэмдэглэл шиг санагдсан. Нэг бүлэг сэдвийг уншаад өөрийгөө бодоод уйлаад бичсэн. Харин дуусчихаад сэтгэгдлээ бичих хэсэг оруулсан нь маш их таалагдсан.
Profile Image for Sanchirmaa Gankhuu.
7 reviews
June 17, 2024
Өөрт тохиолдсон бодит жишээнүүдийг дурдсан нь маш их таалагдлаа. Ганцхан надад л ингэж бодогддоггүй юм байна, би ганцаараа ийм биш юм байна гэдгийг олж мэдэх сайхан байлаа.🥰🥰
Displaying 1 - 30 of 34 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.