Nomuna Surkhiisaikhan31 reviews13 followersFollowFollowSeptember 27, 20209 настай охин хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн гэх давалгаанд Монголын нийгэм цохигдож, тогтуун усанд хөвөх мэт амьдарч байсан ард түмэн гэнэт л хор хөнөөлийн далайд живж буйгаа мэдэн сэргэлээ. Сэргэн мандалт дунд энэхүү номыг олж, гэр бүлийн хүчирхийлэл, түүнд нь нирвэгдэх эх үрс, хайр харуусал, хагацал учралтай үзэгчийн суудлаас тулгарч үзлээ. Хуудас эргүүлэх бүрт гарт баригдах ном минь нимгэрч, сэтгэл минь зузаарна... Содонгоо зохиолчдоо баярлалаа. Цаг үеэ олсон гайхалтай зохиол болж. Цаашдын уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээнэ.
Гоо5 reviewsFollowFollowJanuary 4, 2021Өсвөр насны зовлон зүдгүүр, балчирхан биедээ ахадсан их ачаандаа түүртэлгүй өөрийн хүсэл зорилго мөрөөдлийн төлөө тууштай тэмцэж, тулгарах зовлон бүрээсээ сургамж авч буй ухаалаг охины түүх. Зохиолч нь 18-хан настай охин гэхэд үнэхээр мундаг бичигдсэн. Бахархмаар охин байналээ.
Бямбасүрэн1 reviewFollowFollowJanuary 19, 2023Эхлэлээсээ авхуулаад төгсгөл хүртлээ сонирхолтой , нэгийг бодуулж хоёрыг ухааруулсан ном байлаа . Манай нийгэмд элбэг тохиолддог гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хөндөн , хохирогчдод урам зориг , итгэл найдвар бэлэглэх гайхалтай бүтээл байна. Гашуун кофе 2-г тэсэн ядан хүлээж байя.