What do you think?


Зохиолч, сэтгүүлч Todko Samson-ны "Чамд хэн итгэх юм бэ?" цуврал буюу "Вангийн нулимс", "Харь хэлээр яригсад", Дээд айл", Миний хайрт, миний хуримын гэрч" цуврал романуудын сүүлчийн дэвтэр "Сүрэг" роман.
558 pages, Paperback
Published July 14, 2020
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 5 of 5 reviews
October 17, 2020
Зохиолч номны өмнөх үгэндээ "энэ номыг бичих нь галаар наадахтай л адил. Гэхдээ үхсэн ч хамаагүй, бичнэ, үнэнийг дэлгэнэ" хэмээжээ. Жанрын хувьд сэтгэхүйн аймшгийн, гэмт хэргийн, түүхийн, баримтат гэсэн төрлүүдийг хольж бичсэн юм уу даа. Зохиолч өөрөө их эрэлч хайгуулч байж бидний Монголчуудын тэр бүр мэдээд байдаггүй сэдвүүдийг их хурцаар хөндсөн санагдсан. Эмийн зах зээл, вакциний туршилт, хүн ургамал, хүний болон эд эрхтний наймаа, неолиберализм, эдийн засгийн алуурчид, ардчилсан хувьсгалын ард хэн байсан гээд л... Зүгээр нэг сэмлээд сэмлээд орхих биш хоорондох холбоо, логикийг нь бодолцож бичсэн болохоор зажлууртай ном болжээ.
Монголд ингэж том сэдэв барьж авч, зүйж урлаж бичдэг шинэ зохиолч гарж ирж байгаа нь бахархууштай...
Монголд ингэж том сэдэв барьж авч, зүйж урлаж бичдэг шинэ зохиолч гарж ирж байгаа нь бахархууштай...
December 20, 2021
Бичнэ гэж солиоруулах юмаа. Эмийн бизнес, 731-р ангийн туршилт судалгаа, BMD вирус, өө тэгээд ардчилсан хувьсгал, Зоригийн аллага бүгдийг холбожээ. Өмнөх 4н цувралын учиг зангилааг Сүрэг дээрээ бүрэн гаргасан байна. Гэхдээ ном дууссангүй. Сүүлийн хуудас дээр эндээс бүх зүйл эхлэнэ гэжээ. Кино цаашаа дараагийн Series~ийг нь хүлээж байна. Хамгийн өрөвдмөөр бас мундаг дүрүүд нь Дулам, Самбай 2 байлаа. Хөвсгөлийн тайгад Цаатны отгод, холын Америкт лекцийн танхимд, хүйтний туршилт 761дүгээр хорихд, хөлдүүш болгон царцаасан Улсболдын дэргэд гээд цаг хугацаа орон зайгаар аялах шиг боллоо. Ардчилал бол Америкаас явуулсан загварчлал. 90 оны хувьсгалын Дүүрэндорж~Элбэгдорж, Бөх-Уул ~ Бат-Үүл, Чинзоригт ~ Зориг, Бибар~Баавар, Дааганболд~ Да. Ганболд гэх мэт нэрийг бол бас л шууд барьж авчээ. Гоё. 2022.7сар
February 4, 2022
Aij tugshij, bayrlaj, dogdolj unshij duusaglaa. Uneheer l bichne gj urlahiinmaa. Bishuirya
December 26, 2023
Үнэхээр хөдөлмөрч, эрэл хайгуулч хүн юмаа. Энэ цувралыг бичих гэж хичнээн их хугацаа зарцуулсан бол…
Алдаагүй бас нямбай зохиолч юмаа.
Үнэхээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ
Алдаагүй бас нямбай зохиолч юмаа.
Үнэхээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ
December 30, 2020
Инээх үедээ инээж, яг л кино үзэж буй мэт байлаа... Нэг сайхан урт амьсгаа авахтай болоод дуусгалаа... Дараагийн бүлгийг тэсэн ядан хүлээнэ дээ...
Displaying 1 - 5 of 5 reviews






