Naranzul Dashdorj12 reviewsFollowFollowApril 26, 2024Багш болохоор зэхэж буй залуус уншихад тохиромжтой ном шиг санагдлаа. Нэгэн арван жилийн Мягмар хэмээх монгол хэл уран зохиолын багшийн анхны дааж авсан ангийн шавь болж, амьдрал хэмээх их далайд бусад сурагчдын хамт хөвсөөр уншиж дуусгав. Мягмар багшийн өөрийгөө дүгнэх дүгнэлт, түүнээсээ сурсан мэдсэнээ шавь нартаа сургааль болгон айлдаж, сурагчид нь түүнийг насан туршдаа бодож явааг уншихад сэтгэлд дотно сайхан байлаа. Багш хүн гэдэг бүхий л амьдралын багш гэдэг үнэн юм аа. Багшийн нэр хүнд унаад байгаа энэ цагт бүх хүмүүст энэ номыг уншуулж ойлгуулахсан гэж мөн их хүсэв ээ.
Пүрэвдолгор Б.5 reviewsFollowFollowMarch 8, 2023Мягмар багш ба түүний ангийнхан. Багш гэхээсээ илүү хүнд байх ёстой чанаруудыг Мягмар өөртөө цогцлоосон нэгэн. Түүний ангийн хүүхдийн амьдралын замаас бодох, сурах зүйлс байна. Гол нь хэцүү хүнд цаг байсан ч даваад гарсан үр дүн тун ч сайхан бололтой.