Jump to ratings and reviews
Rate this book

Хараацай зогсолт - 1

Rate this book

390 pages, Paperback

First published January 1, 2020

20 people are currently reading
213 people want to read

About the author

Өлзийтөгс Л.

16 books736 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
60 (44%)
4 stars
51 (37%)
3 stars
18 (13%)
2 stars
6 (4%)
1 star
1 (<1%)
Displaying 1 - 29 of 29 reviews
Profile Image for Chimeddolgor Ch.
100 reviews50 followers
December 23, 2020
Юун түрүүнд энэ номны бүтэц сонирхол татаж мэднэ. Энэ номд дүрийн эсрэгцэл гэж үгүй. Яг л Л.Ө өөрийгөө 4н дүрд хуваагаад хэлэх гэсэн бүхнээ уудалж бгаа юм шиг. Зохиолч, найрагч, мама, хүүрнэгч. Аан нэмээд зохиолчийн бүтээсэн найрагч.
Зохиолч роман бичих гэж өчнөөн эхлэл тавих ч .. (үнэндээ тэр эхлэлүүд дараа нь өгүүлэх зүйлстэй холбоотой бна) Нэг л болж өгөхгүй толгойгоо гашилган байхуйд “тэр”-н тусламжтай хайртай найрагчийнхаа талаар бичих санаа төрнө. Чингээд бичихийн ялдамд өнөө дуртай зохиолчийнх нь бичсэн өгүүлэл, шүлгүүдийг уншаад, түүнийхээ талаар эргэцүүллийг ягл өөрөө юм шиг бичнэ. Дүрээ тэр 11 гэж нэрлэнэ. Зохиолчийн аж ахуй хоол цайг залгуулдаг хадам эх - мама бий. Уг дүрийн яриагаар соц үеийн монголын ахуй амьдрал, хүмүүсийн араншин онцлог, соёлыг хүүрнэнэ. Мамагийн яриагаар монголын өнгөрсөн, харин зохиолчдын амьдарлаар монголын өнөөдөр харагдана. Энэ хоёрыгсонирхолтой зэрэгцүүлэн холбожээ.
11 бол Л.Ө-н дотоод яруу найрагч ч юм шиг. Тэрээр өөрөөсөө гарч бгаад Зохиолчийн дүрээр өөрийгөө байцаагаад ч байхшиг санагдана. Тэгэхдээ хөөрхөн холболтууд хийгээд роман болгосон санагдаж бна. Гэхдээ Зохиолчийн 11тэй уулздаг холболт нэг л үнэмшилгүй санагдсныг нуугаад яахав.
Бергманыперсона кино шиг ч юм шиг. Үнэндээ 1 хүн бдаг шүүдээ. Тэгээд тэр энэ ботийн төгсгөлд Л.Ө-ийн тэр дүр амиа хорлохыг хүссэн юм боловуу. Эсвэл 11 л зөвхөн Ө бгаад өөрийгөө залуу найрагчдад тайлбарлаад ч бна уу. За ямартай ч дараагийн боть руугаа оръё.
Ааа бас “Хүүхдийн баяр”, “кино” өгүүллэгүүд миний сэтгэлийг үнэхээр зурж бадсан шүү.
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
May 27, 2021
...диваажинд байгаа мэт амьдардаг, гай зовлон намайг тойрдог мэтээр л цуурцгах юм. Гэтэл би бусдын л адил ... газраар явдаг, хувь тавилангаас өөртөө аз жаргал гуйдаг...

.. номыг зүгээр л унш! Дүн тавихын төлөө биш ... гэнээ
Profile Image for Una Bold.
18 reviews51 followers
April 6, 2021
Эхлээд пөөх их зузаан ном байна, нэлээн удаан унших байхдаа гэж бодож эхлүүлсэн. Тэгтэл энэхүү ном дотроо маш олон жижиг өгүүллэгээс бүрдсэн учраас уншхад амар бас маш сонирхолтой санагдлаа.
Зохиолч маань энэхүү номоор өөрийнхөө бага насны тухай маш хөөрхөн харуулж бичсэн юм шиг санагдлаа. Гэтэл би багадаа болсон ихэнх явдалаа санадгүйшд кк. За тэр ч яахаа, тэгээд роман дунд мама дүрээр гарч буй түүний хадам ээж зөндөө орж ирдэг. Бас л маш гоё түүхүүдийг хуваалцдаг яг л эмээтэйгээ хууч хөөрч байгаа юм шиг.
Эхлэл хэсэгт энэ ном нэлээн хүнд ойлгогдоод хэцүү санагдаж байсан ч дундуураа маш ойлгомжтой бас бүгд холбоостой жижиг өгүүлбэрүүд болж хувирдаг.
Хамгийн сэтгэлд үлдсэнээс гэвэл, хүүхдийн баяр, кино байлаа.
Зохиолч маань энэ номоороо бас өөрийн дотоод сэтгэгдлээ мөн зарим шүүмж хэлэгчдэд бас хэдий гэсэн үгээ гоёоор ойлгуулсан юм шиг санагдсан. Яагаад ч юм олон жижиг өгүүллэг болохоор уншхад үнэхээр сонирхолтой байлаа. За ингээд 2 дахь ромйн руугаа маршшш
Profile Image for Anudari Amarjargal.
9 reviews2 followers
November 30, 2021
Жаргаж бас зовж уншлаа. Уйлж бас дуулж уншлаа. Цаг үе нь үнэхээр тэгээд таарчихав уу, яг л сэтгэлийг минь тольдож уншаад, гаргаж ирээд биччихсэн юм шиг мөртүүдтэй хэд хэдэнтээ тааралдлаа. Номон дотроос өөрийгөө олов, бас өөрийгөө алдав.
Profile Image for Enhee Tsoodol.
162 reviews16 followers
December 20, 2020
Энгийн юм бичиж байгаа хэрнээ яаж ийм энгийнгүй буулгаж чаддаг юм бол. Ёстой авъяас л байхдаа. Мама, зохиолч бас 11, зохиолч 2-н харилцан яриануудаас олон юм ойлгож авлаа, сайхан байлаа 🥰.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
February 12, 2021
Зохиол доторх зохиол. Амьдрал, зохиол, дурсамж бүгд холбогдоно. Зохиол бичих завсраа ч мөн амьдардгийг харуулах гэсэн юм болов уу зохиолч. Тус номноос үгийн алдаа олоод хайртай зохиолчийнхоо фб хаяг руу явуулсан би тэр дор нь хариу хүлээн авсан.
- Баярлалаа, миний дүү. Эгч нь алдаагаа яг одоо засаж байна гээд.
Үнэхээр төсөөлөөгүй шүү.
Одоо дараагийн дэвтэр лүү нь МАРШ...
Profile Image for Undral.
9 reviews
February 5, 2023
Номын эхлэл хэсгийг уншихад нэг л ойлгомжгүй, толгойд бууж өгөхгүй байсан юм. Гэхдээ унших тусам бодож, гайхсан бүхэндээ хариулт аваад байх шиг санагдлаа. Гэсэн ч ойлгомжгүй зүйлс ч бас байгаа. Ихэнх хэсэг нь зохиолч өөрийгөө өмөөрч бичсэн ч юм шиг сэтгэгдэл төрүүллээ. 11 эсвэл зохиолч хоёрын алинаар өөрийгөө төлөөлүүлэн бичсэнийг гайхаж, эргэлзэв. "Мама"-гийн өгүүлдэг түүхүүд хөөрхөн, уншууштай байлаа. Баярлалаа. Хэсэг хугацааны дараа 2-р ботийг уншиж магадгүй л юм.
Profile Image for Gantulga.
22 reviews40 followers
October 28, 2022
Дурсамж сэргээсэн номноос хэн ч татгалзахгүй биз ээ. Дурсамжаа нэг уудалъя гэвэл барьж авах л ном санагдлаа (70,80,90 ээд оныхон)


Таалагдсан ишлэлүүд:
• Нэгэнт суучихсан ухаарлаасаа хүн ухарна гэж үгүй

• Сонссондоо биш харсандаа итгэ гэдэг бил үү!? Үгүй дээ, нүд үнэндээ зүрхнээс харалган эрхтэн шүү

• Шашин : хүн ер нь ямар байх ёстой вэ.
Уран зохиол: хүн ер нь хэн юм бэ?
Profile Image for Naranzul Dashdorj.
12 reviews
September 19, 2023
Богино хэмжээний өгүүлэл маягаар бүгдийг холбож бичсэн нь хэвлүүхэн уншихад их дөхөм байлаа. Номон дээр гарах дүрүүд бүгд зохиолчийг хувь хүн талаас нь бүх өнцгөөр нь гаргаж ирсэн мэт санагдлаа. Төгсгөл хэсгийг уншаад л шууд дараагийн ном ямар байх бол гэсэн хүлээлт үүсгэж байсан. Баян ядуу хүнийг хэрхэн таних вэ гэсэн өгүүлэл болон өөр бусад хэд хэдэн өгүүлэл маш их таалагдлаа.
Profile Image for Temuulin Odontur.
30 reviews
July 7, 2021
Really enjoyed her writing style, some of the essays were a fresh breath of air. Yet, some left me doubting her as a writer or even as an artist. She would spend essays after essays complaining about people criticizing her work without truly knowing her true self. But does true self truly exist? Aren't we all just a fragment of other people's perception of ourselves. Most of her criticism of modern society is spot on, she is begging for the younger generation to wake up and open their eyes to see what's behind the polluted city. Yet, in some of the essays, she would straight up generalize a whole gender, putting them in the same box where she was just begging for them to get out. Overall the book is quite enjoyable, but I also hope that the author broadens her view on people, gender, and society as a whole.
3 reviews
August 20, 2021
Миний хувьд зохиолч Л. Өлзийтөгсийн өгүүллэг, тууж, зохиолоос ганц аквариумыг л уншиж байсанд энэхүү ном намайг бүхэлд нь зохиолчийн ертөнцрүү түлхээд оруулчихсан. Зохиолч одоо ч сэтгэлдээ жаахан охин шиг эрх, танхи, бүхнийг өөрийн гэсэн зүйлээр тодорхойлж бүгдэд амьдрал өгдөг хүн шиг санагдсан. Унших бүрт тэр хүн гуниг, шаналлаа аз жаргал мэтээр өөрөө мэдэрдэг юм шиг мэдрэгдэж байлаа.
Бас хаа нэгтээ би тэр хүнтэй таарчхаад таниагүй, анзаараагүй өнгөрчихсөн юм биш байгаа гэж бодоход хүргэм тийм ЭГЭЛ хүн юм.
Бүх ертөнцийн сайхан нь гагцхүү эгэлд л оршин байдаг юм шиг.
Энгийн хэрнэ хэний ч бүрэн ойлгох боломжгүй, хүн бүр мэддэг ч хэн ч харж чадахгүй, бүгд мэдэрлээ ч хэний ч хүршгүй тийм урлаг - Л. Өлзийтөгс
Л. Өлзийтөгс өөрөө урлаг юм.
Profile Image for Anujin Bataa.
31 reviews
February 22, 2021
Л.Өлзийтөгс зохиолчийн номыг би ердөө нэг юм уу хоёр хоногийн дотор дуусгачихдаг, тийм л хүн татахуйц увидас бүхий номнууд байдаг. Энэ ном миний заввгүйгээс болсон уу, номны зузаанаас болсон уу, нэг хоногийн дотор биш бүх л бүтэн долоон хоногийг зарцуулав.

Энэ ном бол маш өвөрмөц, урьд хожид ийм бүтэцтэй ном уншиж байгаагүй, магадгүй байх ч үгүй байх. "Номон доторх ном" гэвэл илүү дөхөх болов уу? Ямартай ч номон доторх номыг уншснаар номын төгсгөлд Зохиолчийг болон 11-ийг аль хэдийн танидаг мэддэг болчихсон мэт дотночилж дуусгав. Номон доторх тэр өгүүллэгүүд сэтгэл зүрхийг бүрэн эзэмдэх шиг л болов. Одоо ч сэтгэлээс гарахгүй тэр өгүүллэг "Кино", бүр бүх дүрслэл нь нүдэнд харагдаж байна.

Мэдээж өчигдөр оройхон дуусгасан тул өнөөдөр II ботийг нь эхлүүлж байна. I боть ямар хачирхалтай төгссөн гэж санана! Шууд л угсруулаад II ботийг нь барьж авахаар...
Profile Image for Urangoo.
197 reviews
December 11, 2021
Ер нь экспериментал роман гэж юу юм бол? Өөрийнхөө амьдралаас сэдэл авч хүүрнэсэн роман юм болов уу? Тэгвэл энэ зохиол дахь зохиолч бол Өлзийтөгс өөрөө байх нь. Толин дахь нүд, дотоод сэтгэлийн нүд байхаа. Өөрийгөө, өөрийнхөө үйлдлийг мөнгөд цэгнэж, өөртэйгөө ярьж, өөрийгөө үгүйсгэж, бас хурцал... Ер нь өөрийнхөө ертөнцөд, бусдын нөлөөгүй, жаргаж байдаг байх даа.

Өнгөрсөн үеийн талаар мамагийнхаа буюу хадам ээжийнхээ харилцан яриа, хүүрнэлээр өгүүлж, өөрийн дотоод ертөнц, мэдрэмж, ахуй амьдарлыг магад шүтэж явдаг зохиолчийнхтойгоо хольж сүлэлдүүлэн өгүүлж, ер нь л нээх тийм хольц нь таарсан "амттай хоол" шиг. Энэ сайхан зохиолыг хоолтой зүйрлэлээ гэж зохиолчийн фэнүүд битгий муугаар бодоосой. Ном угаасаа тархины тэжээл.

Profile Image for Namuulin Tugsuu.
11 reviews
February 26, 2021
Тэнгэрийг ногоон болгож, өвс моддыг харлуулахуй
Тэмээг ягаан болгож, хун шувуудыг улааруулахуй
Бүлээн цусаа цагаанд хувилгаж, бүрээн дууг цэнхэртүүлэхүй
Бүсгүйчүүлийг мөнгөлөг болгож, мөнгөн загасыг алтаруулахуй
Бүх зүйлийн сүнсийг сэрээх би дуртай
Өлзийтөгс... Таниас хол таны өгдөг өвдөлтөөс, уй гунигаас, бас эдгэрлээс хол байх гэж хичнээн хичээлээдээ. Тэгтэл ахиад л та. Яагаад таныг уншихаар дотроосоо би ийм их гуниг олчихоод байдгаа тас гүрийн нууж хичээсээр байгаад дахиад л таныг уншчихлаа.
Гуниг, эдгэрэл нөмрөөд ирлээ
Profile Image for Tsevelmaa.
109 reviews8 followers
February 14, 2021
Өнгө гэрлүүд өөрсдөө нуугдахад л харанхуй ялдаг

Эхний 2 хуудаснаас л яагаад ч........
Толь, нүд, загас ... Хэд ч эхлэв , юу авчихав аа, Хайран ч хагас зуун мянган төгрөг минь гэж бодож хүртэл үзэв хааж тавиад л, хааж тавиад л....... Насанд хүрэгчдийн киног уншаад сэтгэл хоосрох хачин хөндүүр...,

Энэ мэтээр бэсрэг бичигдсэн хэрнээ удаанаар дотор нь уяж чадсан романуудын цугларалт гэхээр....,,

Мама буюу хадам ээжийн яриа энэ номын хамгийн оргил хэсэг нь. Миний бодолоор....
Profile Image for Mouette.
1 review
January 28, 2021
Зарим өгүүллэгүүд үнэхээр сэтгэлийг минь хөдөлгөж, бүр уйлуулж чадсаныг нууж чадахгүй нь ээ. Хэн нэгний дурсамжаар аялж байна даа хэмээн бодон уншиж суутал өөрийнхөө дурсамж руу яваад орчихсон байсан ... Өөрөө өөр лүүгээ тэр тусмаа өнгөрсөн лүүгээ өнгийхөд минь энэхүү бүтээл гүүр болж өгч дээ...💚
Profile Image for Munkh-Erdene.
3 reviews
June 17, 2021
Мама-гийн дурсамжийн өгүүлэлүүд хөөрхөн сонирхолтой байлаа. Хөгшин, залуу, хүүхэд насны дурсамж дуртгалыг холбон оруулсан өвөрмөц сайхан өгүүлэлүүдтэй юм. Япон зохиолчийн дурлалын хэсэг нэг л өвөрмөц, гунигт нэг талын хайрын өгүүлэмж сэтгэлд их үлдлээ.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
November 9, 2021
Юу ч гэмээр юм, сонин л ном байна. Би угаасаа Хотын үлгэрээс нь өөр хүрнэл зохиолыг нь уншиж байгаагүй л дээ.
Эхэн хэсэгт нэг Аргентин зохиолчийн уншихад хэцүү ном байдаг гэсэн тэрэн шиг юм болов уу гэж бодсон ч ямартай ч хөөгөөд уншихад утга нь ойлгогдох л юм байна кк.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
February 28, 2022
Л.Ө үргэлж гоё мэдрэмж төрүүлдэг шүү. Одон бөмбөгийг уншиж ханиараа хайрлагдаж байгаагаа улам мэдэрлээ. Би бас незнайка идэж үзмээр байна, багадаа эмээгийнхээ зурагны өмнөх чихэрнээс "баярлалаа" гээд зөндөө авч иддэг байж, жоохон ч байж дэ.
Profile Image for Bolormaa Khosbayar.
15 reviews
January 20, 2021
Энгийн юм бүхэн утга учиртай, өгүүлэх санаатай. Заавал том чухал зүйл гэлтгүй, энгийн өдөр тутмын үйл явдал, үг хэллэг, үйлдэл ч цаанаа сурах зүйл ямар их байдаг талаар ойлголтыг авсан.
Profile Image for Erdenezaya Ch.
13 reviews1 follower
February 7, 2021
Өөрийгөө олон талаас нь олон дүрд хувилсан мэт, дээр нь сонирхолтой бас илүү ойрхон түүхүүд ар араасаа хөвөрсөөр.... дараагийн боть луу хөтөллөө
Profile Image for Oyunbileg.
23 reviews1 follower
February 19, 2021
Зохиолч, 11-1, Мама хэмээх зохиолын эмэгтэй дүрүүд ...... амттай гэж жигтэйхэн, сайхан үнэртэй сайхан төсөөлөл ..... гээд л мэдрэмжээр дүүрэн байсаар дуусах тэр мөч, ганцаардал залгах шиг ...........
Магадгүй одоо би ганцаардлыг өөрөөр мэдэрч байна, товчхондоо хамгийн сайнаар аа, таны хүчээр өөрийн мэдрэмжээр ....

Хайртай зохиолчийн маань өөрийг нь хэн бэ түүний дотор байх "БИ" би ч байж магадгүй
салж хагацаж чадахгүй амттай байлаа

Баярлалаа Л.Өлзийтөгс
Profile Image for Н. Энхзаяа.
1 review
April 7, 2021
Амьдралдаа уншиж байсан номнуудаас хамгийн гоё нь байлаа. Бичиж байгаа хэв маяг, бүтэц нь байдаг л жирийн номнуудаас өөр байгаа нь үнэхээр сэтгэлд хүрлээ.🖤
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
June 16, 2022
Зарим өгүүллэг нь гүн утгатай, дуу алдам сайхан. Ялангуяа яруу найрагчийн талаарх мөрүүд, түүний мэдрэмжийг хэрхэн илэрхийлсэн нь нэн сонирхолтой.
Profile Image for Missjane_Lifestyle.
99 reviews46 followers
February 25, 2021
She got the ability to make things dramatic, a bit gloomy, and sad sometimes in her books. Seems like she sips her magic formula as a coffee while staring through the window and never leaves home. She narrated her childhood and teenage memories as a different people’s existence.
She got the words, experience, and expression. But she got no stories that relate to her readers. And she keeps repeating how the people criticize her without getting to know her.- without getting to know her inner child.
It seemed like her mama (in the book) is quite a storyteller as well. Her mama lived in a different era and her short stories in the book, were quite entertaining.
I gave 3 tries to read UlziiTugs’s books and I got disappointed each time(honestly speaking). That's because I dig into non-fiction. Otherwise, she is an excellent writer, who found her way to express herself.
Well done!
*This is only my observations.
Profile Image for Batchimeg Bayarsaikhan.
2 reviews
December 20, 2021
Яахав хүн хүний мэдрэмж харах өнцөг өөр байхлдаа. Хэтэрхийй богинохон2 өгүүллэгүүдтэй юм би яруу найраг, уран зохиолын төрөл нэх судлаад байдаг мэдлэгтэй хүн биш. Зүгээрл нэг уншигч. Хамгийн таалагдсан зүйл нь мама зохиолч 2ын харилцан яриа бүгдийг нь холбож утгатай болголоо. Зохиолчын юмсыг хараад төрдөг сэтгэгдэл өөр ертөнцийнх байх гэмээр. Гэхдээ өөрийгөө дөвийлгөсөн зүйлс мэдээж байсан. Өөрийгөө өөрөөр мэдэрдэг бусад хүмүүс ч дээ гэж байгаа юм шиг сэтгэгдэл үе үе төрсөөн. Би бол та нараас тэс өөр хүн шүү гээдл, бусад мэргэжил нэгтнэж нилээн шүүмжилсэн мөнгө олох гэж л бичдэг, жинхэнэ зохиолч бол тийм байдаггүй гэж байгаа юм шиг. Зах зээлээ мэдрээд хүмүүсийн дуртай сэдвээр бичээд bestseller болж байгаа бол хамаа алга лдээ яадын ер нь. Хүн болгон энэ зохиолч шиг өөр хүн байх албагүй.
Profile Image for Kalle.
4 reviews5 followers
May 29, 2021
2 dah devtert n l chuhag yms bgaa gj naidyda. Zerg hevluulsnih uchirtaim blgude ... ehniih n lav huleelt undor bsniih ym bolvu neeh taalgdsnguee. Uzehin hyzgar+nudnii shilend uldsen zurgud 2iig dahiad unshaad baigaa ch yum shg
Displaying 1 - 29 of 29 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.