Jump to ratings and reviews
Rate this book

Усгал

Rate this book

312 pages, Paperback

Published January 1, 2020

1 person is currently reading
14 people want to read

About the author

Дашийн Оюунчимэг

7 books11 followers
1969 онд Ховд аймгийн Дуут суманд албан хаагчийн гэр бүлд төрсөн.

1987 онд Эрхүүгийн Их Сургуулийн хуулийн ангид элсэн орж, 1993 онд МУИС-ийн хуулийн анги дүүргэсэн. 1995 онд Жамъяангаравын нэрэмжит Утга Зохиолын дээд сургууль төгссөн.

“Харанхуйн дуулал” (1999) шүлгийн түүвэр, “Гэсгээгдэгсэд” (2001) тууж, “Очирт уулын бичиглэл” (2003) шүлгийн түүвэр, “Тэнгэрийн цаг болоогүй” (2006) тууж нь тус тус хэвлэгдсэн. Шүлэг зохиолууд нь хятад, солонгос хэлнээ орчуулагдаж “Азийн яруу найраг” гэх мэт сэтгүүлд хэвлэгдэж байв.

Тэрээр орчуулгын уран бүтээлээрээ ч уншигчдынхаа оюуныг баясгасан энэ цагийн шилдэг орчуулагчдын нэг билээ. Д.Оюунчимэг Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын шүлгүүдийн орчуулгаа “Шүлгүүд” нэртэйгээр 2003 онд хэвлүүлжээ. Улмаар 2007 онд Нобелийн шагналт Израйлийн зохиолч И.Зингерийн “Шоша” роман, Аргентений зохиолч Х.Борхесийн “Зүүдний ном”, Х.Кортасарын “Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүвэр, Сербийн зохиолч М.Павичийн “Салхины дотоод тал” роман, Оросын зохиолч В.Ерофеевийн “Москва-Петушки” романыг тус тус орчуулан хэвлүүлжээ. Тэрэр 2008 оноос одоог хүртэл дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралаар 140 гаруй ном эрхлэн гаргаж, нэр хүндтэй уран бүтээлчдийн хамт судалгааны, орчуулгын, хянан засварлагчийн ажил хийдэг.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
5 (35%)
4 stars
6 (42%)
3 stars
2 (14%)
2 stars
1 (7%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Ganbat Enhkbaatar.
51 reviews5 followers
March 9, 2021
Монгол хэлний үгийн баялаг ихтэй, үйл явдал нь сонирхолтой, дунд ангийн дүү нартаа эсвэл хүүгээ том болохоор нь уншихыг санал болгохоор зохиол байлаа. Шүүмжлэх зүйл гэвэл үгийн алдаатай, 2 үгийг маш их хэмжээгээр давхардуулж бичсэн(албаар байж магадгүй), хүүхдийн зохиол болоод ч тэр үү зарим хэсэгтээ хүүхдийн зохион бичлэг шиг хэв маягтай зохиол байлаа. Түүх, домог, байгаль дэлхийн холбоог баатар, жанжид, бөөгийн шаншин зэрэг Монгол ахуйтай дажгүй холбож бичсэн.
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
May 29, 2021
Гоё зөгнөлт зохиол байна. Бодит явдлаас гэхээр бодвол бөөгийн тухай ч юмуу. Гэхдээ өөр бас олон чухал санаанууд дунд нь шингэчихсэн байх юм. Яагаад ч юм хүүхдүүд уншаад итгэвэл гэж бодогдсон. Магадгүй гол дүрийн хүүгээс болсон байх. Дөнгөж эхлэхдээ гэхдээ гол дүрийг шууд л эмэгтэй гэж бодсон чинь үгүй байсан кк. Яах аргагүй бас зарим хэсэг хүүхдийн зохиол шиг байсан.
Хэвлэлтээс л болсон байх зарим үгнүүд хоорондоо нийлчихсэн, зай аваагүй, ганц нэгхэн ширхэг үгийн алдаа байсан нь онцгүй.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
July 4, 2021
Уншихад урсаад байдаг, бичлэг нь уран гоё ном.
Яг манай гэрийн тэр хавь гараад байгаа болохоор гэрээ санаж байгаа надад дотно сайхан санагдлаа.
Найз эгч минь бөө болох явцдаа иймэрхүү зүйл ярьж байсан болохоор төсөөллийг минь бүр батлачихлаа.
Profile Image for Ag.
220 reviews22 followers
May 10, 2022
хөөрхөн зохиол бноо... үе үе бөө, онгод, тийрэн бодогдоод байсан нь тэр хэц, хэл хууртай холбоотой байх... ээж нь хааччуу? Дорж өвгөн хэнб? Гэгээ охин хэнб?
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.