Jump to ratings and reviews
Rate this book

Хараацай зогсолт - 2

Rate this book

382 pages, Paperback

First published January 1, 2020

11 people are currently reading
134 people want to read

About the author

Өлзийтөгс Л.

16 books736 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
53 (55%)
4 stars
30 (31%)
3 stars
8 (8%)
2 stars
2 (2%)
1 star
2 (2%)
Displaying 1 - 17 of 17 reviews
Profile Image for Una Bold.
18 reviews51 followers
April 16, 2021
Бас нэг сайхан бүдүүн ном уншаад дуусгалаа. Ном уншаад дуусах бүрт өөрөөрөө жижигхээн бахархаж мөн бага зэрэг гунигтай байдаг. Яагаад гэхээр дуусчихсан гэж бодохоор.
Олон хүн 2дахь ботийг илүү гоё гэж хэлсэн болохоор эхлүүлэнгүүтээ гоё хэсгийг хүлээж гарлаа. Яг үнэндээ эхний хэсэг нь гүн гүнзгий ухаантай, хийсвэр сэтгэлгээ гэх юм уу тийм хүнд санагдсан яг энэ хэсгүүд өнгөрөнгүүт маш гоё болж эхэлсэн. Зохиолчын тухай, өр нь зохиолчийн тухай багахан ч болов мэдэж авсан. Ямар их ажилладаг тэгсэн мөртлөө ямар их hate авдгийг мэдэж авсан. Ер нь ямар ч ажил хүнд гэдэг шиг хүмүүс өөрсдөө хийж үзээгүй байж маш амархан мэтээр ярьж, араар муулж, гүй бүр хов жив ярьж явдаг юм байна гэж бодлоо.
Товчхондоо энэ боть маань Зохиолчийн маань тухайн бөгөөд, энэ номондоо тэр, Зохиолч, нүд гээд өөрийгөө 3 янзаар харуулсан байсан. Бас миний хамгийн дуртай дүр Мама. МАМА бол Зохиолчийн хадам ээж. Мама үг солих бүртээ шахам өсөж төрсөн нутгийнхаа гоё гоё хөгжилтэй түүх ярьдаг.
Зохиолчийн одоо байгаа амьдрал хүүхдүүдийнх нь тухай ч гардаг. Хот хөдөөг ээлжлээд оруулсан болохоор их сонирхолтой.
Яг ингээд бодохоор Эх Нутаг гэсэн сэдэв хамгийн урт Бас хамгийн гоё байсан. Мама Зохиолч 2ын хоорондын харьцаа. Мама бол үнэхээр super хадам ээж байна лээ. Уяраад л уншаад байлаа. Тэгж явсаар сүүл хэсэгтээ зохиолчийн аялалын хэсгүүд гарч ирсэн. Яг одоогоор аялж чадахгүй байгаа 2021 covid үе байгааг хэлхүү, аялж байгаам шиг л санагдсан.
Зохиолчийн тийм хээгүй шооч зан их таалагдсан. Нөхөр нь бас мундаг хүн шиг санагдлаа хэхэ.
Зохиолч хүн Бас маш их ой санамж сайтай байдаг байхаа кк..бүх бодсон санаснаа бичдэг гэхээр кк.
Заза хадуураад явчлаа. Ямар ч ном эхэндээ онц эхлэх магадлал бага болохоор уншаад л байгаарай гэж зөвлөе.
Би хувьдаа тийм хийсвэр, гүнзгий сэдвийн type хүн биш байна лээ. Яг болсон явдлууд болохоор нээх гоё найзтайгаа ярьж байгаа ч юм шиг бас амьдралд ойр санагдсан.
Бас мэдээж олон хэсэгтэй болохоор таслаад бага багаар уншхад их амар байсан.
😘
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
January 10, 2021
Зохиолчийн 2 дугаар боть илүү гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн агаад ТЭР, Зохиолч, 11 хэмээх дүрүүдээр өөрийгөө 3 талаас харуулж, дотоод ертөнцөө бидэнд харуулжээ. Энэ дундаас Эх газар хэмээх зохиол нь онцгой илүү таалагдсан юм. Зохиолд өөрийн хадам эх, өөрийнх нь нэрлэдэгээр Мамагийнхаа дурсамж, түүнтэй хэрхэн өдий хүртэл амьдран байгаагаа дурссан нь сэтгэл их хөдөлгөм байсан.
Хүний сэтгэлийн хамгийн эмзэг нандин, өрөвдөм, бас "яаж ч болдоггүй" зүйл бол дасахуй. Он жилүүдийн, эрхшээн живүүлэгч их хүчийг яалтай! (Хуудас 205)

Өтөлнө гэдэг айхаа болихын нэр. Үхлээс бол бүр ч! ( хуудас 221)

Атгаг муу санаад л явбал амьдрал аандаа уйтан болно. Элдэв муу бодлыг сэтгэлээсээ бушуухан хөөгөөд байвал урагш алхах тусмаа бид өдөлж, далавчтай юм шиг хөнгөрдөг билээ. (Хуудас 230)

Тиймээ, эмэгтэй хүн бүр газар! Үржил шимтэй газар байж ч болно, хатаж хорчийсон, шимгүй, цөлөрхөг, хатуурч хагарсан, ан цав ихтэй, эсвэл бүхнийг сорж живүүлсэн, намгархаг, хүйтэн газар байж ч болно. Уул мэт сүр бараатай, үзэсгэлэн гоо атлаа хатуу, чулуурхаг газар ч байж болно. Харагдах бараагүй, цэлийсэн уудам, бүдэрч унах нэг чулуугүй, тэнүүн, зөөлөн тал ч байж болно. Хүүхэн бүхэн газар, өөр өөр газар! (Хуудас 249)
Profile Image for Enhee Tsoodol.
162 reviews16 followers
May 20, 2021
Зохиолчийн мандуулсан мөр хоорондохыг нь уншиж, үг хоорондохыг нь харж, эгшиг гийгүүлэгчийн ялгаатай гиншээнийг сонсож чаддаг уншигч биш ч гэсэн мэдрэх гэж, ойлгох гэж хичээнгүйлэн уншлаа. “Эх газар” “Шар зам” 2 хамгийн их таалагдлаа гэснээс Барселон явж үзэх юм сан ...
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
May 27, 2021
11-н өдрийн тэмдэглэлтэй хэсэг таалагдлаа.
Муурнуудтай болохоор Мама зохиолч 2-н хэсгээс Муужгай муужгай нь бас.

Та бүх хүмүүсыг таалах боломжгүй, ойлгох ч боломжгүй шиг таныг ч бүх хүмүүс ойлгох, таалах албагүй дээ. Ямар ч хүнийг хэн нэгэн ямар нэг байдлаар сайн муу хэлж ярьж, сайн мэдэхгүй ч мэддэг юм шиг л ярьж, шүүмжлэх зэрэг нь хүний төрөлх натур, шинж чанар болохоор энэ ч намайг тэгчлээ тэр ч намайг тэгсэн гэж бодон бодон ач холбогдол өгөх хэрэггүй болов уу.
2 боть уншаад ингэж л бодогдлоо.

Миний хувьд эхний боть илүү таалагдсан.
Profile Image for Soko.
277 reviews51 followers
February 22, 2021
За ингээд 2дох ботио уншаад дуусичхлаа. 1-р дэвтрээсээ илүү сонирхол татав. Зохиолч маань олон сэдвээс сэдэв хальж бичсэн болохоор дахин дахин уншаад редакторлахаасаа залхуурав уу, итгэлтэй байв уу. Редактор нөхөртөө хэт итгэчихэв үү. Үгийн алдаа их байлаа. /Ярианы хэллэг оруулсан хэсгийг дурдахгүйгээр шүү/
Сонирхолтой жижиг жижиг хэсгүүдтэй байсан нь уйдаахгүй ч хэт олон хэсэг, Мама зохиолч 2-ын олон хэсэг жаахан залхаав. Чимх чимх гоё хэсэг байгаа хэдий ч нуршуу хэсэг олонтаа тааралдав.
Таалагдсан таалагдсан хэсгийнхээ зүйрлэл, өгүүлбэрийг хуудаснуудыг нь тэмдэглээд бичсэн тул дээш гүйлгээд харж болох биз ээ. Бас тэрхүү хэсэг дээр түр зогсоц хийж, өөрийнхөө бодож эргэцүүлж байлаа.
"Үүрд хүүхдээрээ" шүлгээ энэ номдоо яагаад зориулж бичсэнээ гол дүрийн хэсэг, шигтмэлээр оруулжээ. Үнэхээр гоё шүлэг шүү.

Profile Image for Namuulin Tugsuu.
11 reviews
February 26, 2021
Харанхуй үүрээр босч үүрэглэх толиныхоо өмнө нүв нүцгэн зогслоо. Хамгийн түрүүнд үсээ тайлж тавилаа. Дараа нь ар хуйхнаасаа эхлэн аяархан татан татсаар арьсаа хуулж эхлэв.
Өсвөр насандаа олж аваад хайрлан биширч заримдаа гуниглан дурсдаг Өлзийтөгс зохиолчийн бүтээл. Үнэндээ дэндүү их өвдөлт өгөөд байдаг болохоор 18 наснаасаа хойш би түүнээс үргэлж зугтсаар Хараацай зогсолт дээр яах ч аргагүй ахин уулзсан
Profile Image for Erdenezaya Ch.
13 reviews1 follower
March 8, 2021
Өдөрт хэдэн мянган удаа хэлдэг үгийг ганц тонгоруулахын төдийд л огт танигдахгүй болчихдог.
Тэхээр хүнийг даавуун оймс шиг бүтэн эргүүлчихвэл, тийм ээ дотрыг нь гадагшаа гаргаад ирвэл бид таньж чадахгүй. Оймсны гадна тал элдэв гоё зурагтай, өнгөлөг ганган байж болно. Харин дотор тал нь ив ижилхэн, бүгд тодорхой гэх дүрсгүй, онц биш байдаг шүү дээ.
(322-р тал)
Profile Image for Urangoo.
197 reviews
December 31, 2021
Өөрийнх нь тухай ном юмдаг уу даа?!

1-р дэвтрээсээ маш өөр бичилттэй, өөр мэдрэмж төрүүлэх, зарим үед авцалдаагүй санагдсан учир нь 7 жилийн завсарлага байсан бололтой.

Эмэгтэй БИ-тэй зохиол. Маш их таалагдсан. Ялангуяа мама-гийн тухай дурсамж хэсэг нь...

Авцалдаагүй юм шиг ч бүтэн зохиол.
Profile Image for Nominjiguur.
4 reviews
October 11, 2023
Bi ene nomond arai ih hugatsaa uguh estoi baisan baij magadgu. Gehdee 50 huudas unshisanii daraa sonirhol baihgui bolloo. Ehnii haraatsai zogsolt mash huurhun baisan orson short storynuud ni unshaad l unshaadl baimaar. Daanch 2 ni utga aldchh shig bollo. Zohiolch ni uruu ch yu bicheed bgaga oilgohku udriin temdeglel shig.
Profile Image for sar0206.
14 reviews
August 4, 2025
Саяхан “Хараацай Зогсолт-I” номын тэмдэглэл нийтэлснийг минь санаж байна уу? Тэр үед “энэ номыг ойлгочихлоо шүү” гээд л мөн ч их хөөрч билээ. Дэд дэвтрийг ч мөн ижил бодлоор л уншсан. Гэтэл төгсгөлд нь ёстой “батруулдаг” байна шүү.

“Харсандаа итгэхгүй, сонссондоо итгэхгүй, мэдэрсэндээ ч итгэхгүй, зөвхөн бодолдоо итгэх хүн гээч амьтан!” ~Хараацай зогсолт-II

Энэ хэсэг яг л миний давчуухан бодолд зориулсан мэт санагдав. Уншиж дуусгаад подкастаа хийнэ гээд л их хөөрөлтэй уншсан сан. Бодлоосоо ичихэд нүүр байт��гай нүд хорстол улайдаг юм байна.

Ерөнхий утга агуулгыг нуршиж тоочоод яах вэ, угаас бүхэл бүтэн роман шүү дээ! Харин юу мэдэрсэн, бодсон тунгаасан талаараа л бичье.

Сэтгэлд хамгийн их хүрсэн хэсгүүдийг дараалан дурдваас:

“Хав харанхуйн дунд нисч яваа галууд аа!

Хаа хүрэх нь юэ, намайг аваад яваач!…”

Дээрх шүлгийг их олон хүн сонссон байх. YouTube дээр их гоё хоолойтой, дотортой эмэгтэй уншсан билээ. Яруу найрагч нар шүлэг бичиж байхдаа юу боддог бол, юу мэдэрдэг бол гэж их л боддог байсан юм. Гэтэл уг асуултад минь хариулт өгөх шиг уг номын нэгхэн бүлэг… Хоёр хөвүүн осолд оржээ. Хоёул амьсгалгүй. Тойроод дүүрэн машин. Зарим нь сэтгэлээсээ харуусна, зарим нь шүлсээ хаяад хажуугаар нь зөрнө. Ямар их гуниг вэ! Ийм л гунигаас хүний сэтгэлд хүрэх хамгийн яруу, хамгийн гунигтай, хамгийн гүн шүлэг бий болдог байх нь.
“Үзэхийн Хязгаар” номыг уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлсэн бүхий л дурсамжийн хүүрнэл сэтгэлд гуниг, жаргал мэдрүүлж, зарим нь бүр инээд алдуулж байсан гээч. Эмэгтэй хүний нэг зовлонтой жаргал “сарын тэмдэг, гормоны өөрчлөлт” юм даа. Хайртай зохиолчоо уншиж байх үеэр эхэн үеийн гормоны өөрчлөлт байсхийгээд л нүдэнд нулимс цийлэлзүүлээд ер болсонгүй. Хамгийн анх энэ л номыг уншиж номын амтанд орж, хамгийн анх энэ л номын хуудас бүрд шингэсэн хайрт сэтгэл уярч уйлж байсан учир энэ удаад ч мөн нулимсаа харамласангүй.
“Мама, Зохиолч хоёр” гэх гарчигтай бүлэг бүр нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хүргэсэн билээ. Нээрэн л эмээ өвөө нар өтөл настай болохоороо яриад л байдаг, яриаг нь сонсох тусам нэг хоёроор дутахгүй олон зүйл мэдэж авдаг шүү. Мөн “Эх газар” гэх бүлэг Мама-гийн талаарх эсээ юм. Зохиолчийн “хадам ээж” гэх ч яг л төрсөн ээж шиг, төрсөн эмээ шиг, төрсөн охин дүү шиг л тийм нандин харилцааг уг эсээн дээрээс л уншиж болох. Сайн хүнтэй ханилъя гэвэл эцэг эхийг нь эхлээд хар гэдэг байх аа. Уншиж дуусаад энэ үг л толгойд буусан сан.
Номын дүрүүдийн нэг болох “11” гэх зохиолчийн гадаад улсын хотуудаар аялсан түүхүүд их хүсэл өдөөв. Мэддэггүй байсан уран барималч, зураач, далай тэнгис гээд олон зүйлийг мэдэж авахын сацуу тэдгээр хотуудаар заавал ч үгүй аялах хүчтэйхэн хүсэл өдөөгч байв.
Л.Өлзийтөгс зохиолч, яруу найрагчийн номуудад байдаг нийтлэг шинж, сайхан шинж бол “салбарын нөхдөө гэмгүйхэн шүүмжлэх” хөгжилтэй хэсгүүд. Би ямар монгол зохиолч, яруу найрагчдаасаа сүртэй уншиж шальдаг ч биш, дооглож буй тэдгээр дүрүүдийг даанч мэдэхгүй. Гэсэн ч ухаантай, цайлган, хал палгүй найрагч минь тэдгээр шүүмжүүддээ “Хүн бүрийг ойлгох гэж хичээдгээсээ болж бусдад бөөрөнхий санагддаг.” гэх мэт хүнд л байдаг зан чанаруудыг сайн бичнэ. Эгчдээ загнуулж байгаа хүүхэд шиг л эдгээр хэсгүүдийг уншлаа.
Эцэст нь уншиж байх үеийн “гэнэн” бодлууд:

Номыг унших тусам л “хором мөчөө мэдрэх, анзаарах хэрэгтэй” гэх санаа улам тодорсоор байв. Хүн өөрийгөө ч анзаарах сөхөөгүй явдаг болохоор л өөрт нь яг жинхэнээсээ юу хэрэгтэй байгааг мэддэггүй юм шиг санагдав. Мөн дээрээс нь уг “хором мөч”-тэй холбоотой нэг зүйл нь номын нэг хэсэгт зохиолчийг маань өөрийн дурсамжаа хэтрүүлдэг, гоё чамин болгодог гэж хүмүүс ярьдаг талаар сэмхэн олж мэдэв. Орчин тойрноо мэдэрдэггүй хүнд бол дурсамж гээч зүйл зураг төдийхнөөр л үлдэнэ. Харин Л.Өлзийтөгс зохиолч, яруу найрагч шиг “мэдрэмж өндөртэй (энд би хувцас, эд хөгшил гэх мэтийг тааруулж тохируулдаг мэдрэмжийн талаар яриагүй шүү)” хүнд бол дурсан санана гэдэг нь болж өнгөрсөн бүгдийг, үнэнээр нь бичиж үлдээхийг хэлэх болов уу.
Жинхэнэ зураач, яруу найрагчид бүгд төрмөл. Хүн бүхэн биччихэж чаддаггүй гэдгийг сүүлийн 7 жил ном уншихдаа л сайн мэдэж авсан. Ядахад л хүний сэтгэл юу мэдэрдэг вэ? гэдгийг өөрөөсөө ч асууж чаддаггүй хүмүүс олон түмний сонирхолд тааруулж бичдэг юм билээ. Харин тэдгээр “заяагүй” бичээчдийг таних боломж өгдөг зохиолчдод л талархах юм даа.
Ер нь монголчууд их туйлшрамтгай улсууд. Хэн нэг хүн дуу дууллаа гэхэд эхнэр, хүүхэд, гэр бүлийг нь нүцгэртэл нь ухаж төнхөнө. Монголчууд өөрсдөө бас хувийн амьдралаа дэлгэж анхаарал татах дуртай. Энэ хоёр зан нийлэхээрээ намгийн сайхан мэлхий болмуй. Номыг зүгээр л уншъя! Зохиолчийн амьдрал руу өнгийх гэж юунд тэгтлээ шунадаг юм бэ? Уншигчид бидэнд өгөхийг хүссэнээ л өгч байхад юунд даварч харь хол зураасыг давдаг юм бэ? Юунд үзээгүй хараагүй зүйлсдээ тэгтэл ач холбогдол өгч харааж, ерөөдөг юм бэ?
Бичих үед л тархи эмхэрдэг гэж хэчнээн үнэн. Уншиж дуусаад л шууд юу бодохоо ч мэдэхгүй хэсэг гөлөрч суув. Хэт гүн бодолд дарагдуулалгүй, хэт хүндийг мэдрүүлэлгүй сэтгэлийг минь уудлах шиг, ярилцах шиг, уншигч минь гэсэн сэтгэлээр л шүлэг, номоо бичдэг Л.Өлзийтөгс зохиолч ойр дотнын эгч шиг минь л санагдах юм.

Тэмдэглэлээ бичиж дуусаад жаахан уйлав. Намайг ингэж зөөлрүүлдэг зохиолчид чин сэтгэлээсээ талархнам. (Н.С)

2023.07.18
Profile Image for Baaska Baaska.
282 reviews11 followers
December 20, 2021
Маматай ярьдаг хэсгүүд сонирхолтой бас гоё байлаа.
Profile Image for MG GB.
73 reviews6 followers
July 15, 2022
Эхний номоо уншаад бөөн асуулт, оньсоготой үлдсэн ч тайлал нь энд л байж...
Profile Image for Oyunbileg.
23 reviews1 follower
February 19, 2021
"Эргээд хартал нүд
Толин доторх нүд"

"Харах нэг өөр
Үзэх нэг өөр "

Маш ихээр ганцаардмаар байна, тэгж байж л би найзтай байхыг хүснэ, тэгж байж л би найзгүй байхын сайхныг мэдэрнэ

Би энэ бүхнийг ойлгосон үгүй ээ биш юм байна, олсон юм байна
Profile Image for Tsevelmaa.
109 reviews8 followers
March 1, 2021
Ээж ээ, хүн яах гэж төрдөг юм бэ? Үхэх л байсан юм бол яах гэж төрсөн юм бэ? Хариу хэлж амжаагүй байтал...,,, 12 настай охин минь “Чи энэ тухай битгий бод, за! Хүмүүс бүгдээрээ энэ тухай боддоггүй юм. Би бас бодоод, бодоод учрыг нь олоогүй. Тэгэхээр чи ч энэ тухай бодохгүй байвал бүх юм аяндаа сайхан болчихно. Өөрөө ч мэдэлгүй төрсөн шигээ өөрөө ч мэдэлгүй үхчихнэ ээ, зүгээр гэх нь тэр.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Ganchimeg.
93 reviews2 followers
March 13, 2022
Мамагийн хэсгийг уйлан уншлаа, өвөөнийнхөө тухай нэг нүүр ч атугай дурсамж бичих юмсандаа.
Барселон хот гоё байлаа(Гауди Миро 2-н тухай гооглээс хайж үзлээ)баярлалаа.
Profile Image for Ria Bat.
5 reviews
December 9, 2021
Ном уншихад нэг Atmosphere байдагдаа, минийх хараахан бүрдээгүй бололтой. Шууд 2р ботийг уншиж байна, яг үнэндээ хэт хурдан, замбараагүй, аягүй чимээтэй л санагдах. Эсвэл бүр олон жилийн дараа унших ёстой юм болов уу?
Эсвэл миний юм биш юмуу? Бүү мэд.
Displaying 1 - 17 of 17 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.