Jump to ratings and reviews
Rate this book

My Mongolia: A Personal Encounter

Rate this book
J. Peter Morrow ("Pete") Morrow was an international banker from the United States who arrived in Ulaanbaatar, Mongolia in 2000 to turn around struggling Agricultural bank, formerly the Soviet "monobank" serving the entire country. His job was to help lead the eighty- year- old institution into the twenty-first century and build into a competitive modern organization. His endeavor was success and the failing bank was transformed into a thriving modern institution, today's Khan Bank of Mongolia. Also, Pete made Mongolia his home and stayed for the rest of his life, until he passed away in August 2016. My A personal Encounter is the story of this grand adventure. The book describes Pete's experiences in endeavoring to revive a key economic institution, the personalities and exploits of the Mongolians he had the privilege of meeting and working with, and the enormous changes that have occurred in the country in very compressed period. It also describes the historical and cultural background in which he worked.

365 pages, Kindle Edition

First published January 1, 2020

23 people are currently reading
101 people want to read

About the author

J. Peter Morrow

1 book2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
40 (53%)
4 stars
28 (37%)
3 stars
4 (5%)
2 stars
3 (4%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 19 of 19 reviews
Profile Image for Soko.
277 reviews51 followers
November 20, 2020
Үгүй ээ, бүүр яасан гоё ном бэ? Хавь ойрд ийм их мэдээлэлтэй, өгүүлэмж бүр нь шууд дотор ороод санал нийлээд, пөөх би ийм өнцгөөс ерөөсөө харж байгаагүй юм байна, ямар сайн ажиглалт, дүгнэлт вэ? гэсээр л нэг үйл явдлаас нөгөө үйл явдал руу хөврөгдөн уншлаа. Үнэхээр л олон жил Монголд аж төрж, өөр өөр нийгмийн шилжилтийг үзэн туулж, банкны салбарыг босгох их үйлсэд хувь нэмрээ оруулсан түүний хөдөдмөр, зүтгэлийг бахархаад баршгүй. Шунан, шунан уншихдаа анх ажилд орчихоод сурсан бүхнээ бичээд эргээд хэдэн жилийн дараа уншиж би одоогийн би-гээсээ хэр өөрчлөгдсөнөө шалгана даа гэж эхний 1 сар бичиж тэмдэглээд цааш лгт бичээгүй өөрийгөө саналаа. Ямар ч тууштай шинж надад алга аа. Гэтэл Питер Морроу агсан маань Монголд өнгөрүүлсэн хугацааныхаа ажил, амьдралд тохиолдсон бүхий л зүйлсийг бичиж, тэмдэглэн ном болгоно гэж анхнаасаа бодож, төлөвлөж байж. 2-дох гар бичмэлдээ буй хүний нөөцийн менежментийн том сургамжыг ХААН банкны дараагийн номондоо дурдана... гээд бичсэнг хөөх дахиад ном байгаа юм байна, энэ хэргийг хэрхэн шийдэж байсан юм бол? гээд том асуулттай, хүлээлттэй уншиж байсан би Питер Морроу асанг өнгөрснийг ч мэдсэнгүй. Хуучин ажилдаа байгаа гэж боддог байж. Яасан, мэдээллээс хоцрогдсон огт мэдэхгүй байгаа вэ? гэж харуусахдаа дараагийн ном гарахгүй нь ээ гээд бүүр ч их харууссанаа ч нуулгүй бичье.

Монголын урлагийн зөвлөлд ямар их хувь нэмэр оруулж байсан юм бэ? гэж үнэхээр бахархлаа. Басхүү Хамрын хийдийн түүхийн талаар, үе дамжсан тахилч Түдэв гуайн зээ хүү Алтангэрэлдээ уламжлуулахын тулд ямар арга ашиглаж байв, дараа нь 25 нас хүрэхэд нь өөрийн сурган хүмүүжүүлэх арга нь яагаад хатуу чанга байсан хийгээд тус хийсэн үйлдэлдээ уучлалт гуйж байгаа хэсэг мэлмэрүүлэв. Би хамрын хийдэд очиж байсан ба тухайн үед тахилч Алтангэрэл гуай ажилтай, эзгүй таараад тайлбарлуулж чадаагүй билээ. Байх ахуйд нь тайлбарлуулсан бол гэж мөн харамсал төрлөө. Ийм их түүх, нууцыг агуулж байсан бидний дундах эгэл хүмүүсээ бид холын холоос хайдаг шиг.
Энийг бичиж байхдаа хүүхэд ахуйнхаа дурсамжаас хуваалцая. Юу гэхээр, 10 жилд байхдаа түүхийн хичээл дээр Ванга 1995 онд өнгөрсөн талаар мэдээд, их л харамсангуй ирсэнсэн. Гэрийнхэндээ шинэ юм мэдсэн, нууц задруулах аятай сүртэй хуучлав аа. Тэгсэн аав, 1988 онд Болгарт сурч байхад нь ойролцоох хотод нь байсныг хэлэхэд нь, аавдаа маш их уурлаж билээ. Та ямар сонин хүн юм бэ? Харамсмаар юмаа. Би 1800-аад оны дундад зууны хүн гэж бодсон ш дээ гээд хөөрхий минь түүх үзэж эхлэж байсан гэхээр 11-13 орчим настай л охин байсан юм шиг байна. Тэр түүх эргээд санагдлаа...
Гэтэл бид, танил, хамт нэгэн үед амьдарч байгаа хүн бүхэн дотроо ямар их түүх агуулж байгааг өөрөө ч хүн ямар амьдрал туулж байгаагаа бичвэл, хэлвэл бусдад ч бас ямар их мэдээлэл, өөрчлөлт, бодрол, амьдралд нь шинэ өнгө, боломж өгөх юм бэ? гэдгийг үгээр илэрхийлэшгүй.

Ном унших явцдаа зогсоц хийгээд жижиг жижиг тэмдэглэл үлдээсэн тул уншиж болох тул дээш гүйлгэж хараарай. Өөртөө таалагдсан хэсгээ түр бичээд үлдээсэн болно. Би номон дээр байгаа мэйл хаяг руу нь ( эхнэрийнх нь) та нөхрийнхөө бичиж байсан 2-дох номыг хэвлүүлэх эсэх талаар мэйл бичнэ ээ. Та нар ч бас над шиг хүлээлттэй бол мэйл бичээрэй.

:)
Profile Image for Ganbat Ganbaatar.
8 reviews4 followers
August 8, 2020
Карпини, Рубрук, Ларсон, Майский гээд монголд амьдарч, аялж явсан олон гадаад хүний тэмдэглэл уншиж байв. Өмнө нь уншсан тэдгээр номууд багадаа 100 гаруй жилийн өмнөх, миний өөрийн биеэр үзээгүй үеийн тухай байсан бол Питер Морроу агсаны энэ ном 2000 оноос хойшхи бидний тухай, бидний туулж өнгөрүүлсэн түүхийг гадаад хүний нүдээр маш сонирхолтой, хоржоонтой бичжээ.
Profile Image for Enhee Tsoodol.
162 reviews16 followers
July 13, 2020
Өөрийн үзэж харсан зүйлс, туршлагаа ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр, хэн нэгэнд тал засалгүйгээр тэмдэглэн үлдээсэн нь маш их таалагдлаа. 2000-аад онд Монгол Улсад хууль, засаг үйлчилдэггүй байсан нь 20н жилийн дараа одоо ч хэвээрээ байгаа нь гунигтай бн шүү.
“It is a government of men and not of laws”
“Mongolians’ flexibility and adaptability come from harsh isolation. They are superb tactically but not so strong strategically. Flexible and practical problem solving in the immediacy keeps the family alive; thinking about long-term options and strategies is not a priority when immediate survival is threatened”
Profile Image for Tamir Gandolgor.
13 reviews1 follower
April 30, 2021
2000 онд Хөдөө Аж Ахуйн банк буюу одоогийн ХААН банк хүндхэн байдалд оржээ. Энэ хүнд байдлаас нь гаргуулахаар Ж. Питер Морроу гэх эрхэмийг анх Монголд урьж авчирсан байдаг. Америкийн он тооллоор 1801 онд явж байгаа Монгол түүнд ихээхэн гүн сэтгэгдэл төрүүлж, нэг төсөл дээрээ хэдхэн хоноод л гэрлүүгээ буцдаг тэрбээр насан эцэстлээ эндээ амьдаржээ. Ажлын шаардлагаар Монгол орны бүх аймаг сумдаар аялаж явснаа болон соёл, зан заншил, тэр үеийн аж амьдрал, шашин шүтлэг, Улаанбаатар хот, хөдөө нутаг, улс төрийн байдлыг энгийн үгээр дүрслэн энэхүү бүтээлдээ буулгажээ. Гадаад хүмүүс өөрийн өнцгөөс биднийг дүрсэлж бичсэн номнууд бас л сонирхолтой шүү. Огт анзаарч харж байгаагүй зүйлсийг ч гаргаад ирдэг.
Profile Image for Angirmaa.
2 reviews
September 3, 2020
very much enjoyed reading this book. i would say this book as more of his dairy he wrote when he was in mongolia. i was very impressed on his curiosity and how much he made an extensive research on our history, cultural and people. as a mongolian , i cannot hide the fact that i read some details in this book that i didn’t know before. there was also times where he described “normal” gestures, (which are very true) in mongolia was entertaining. i was enjoyed getting to know our country’s view on foreigners perspective and i think this book will be handful for foreigners coming to mongolia for the first time.
Profile Image for Zoljargal Gantumur.
43 reviews
August 19, 2020
2000-оод оны Монгол орны тухай бичигдсэн ховор дурсамж... харин ХААН банкны шинэчлэлтийн тухай бичиж амжаагүйд нь харамслаа...

RIP Peter Morrow
Profile Image for Dul.
160 reviews2 followers
October 6, 2021
Үнэхээр л өөрийнхөө мэдэх Монголыг бүх талаас нь төгсөөр тайлбарлаж бичсэн шиг санагдлаа. 2000-аад онд амьдрал ямар өөр байсныг, жаахан байхад үнэхээр л тийм байж дээ гэж бодогдуулам зүйлсийг бараг нүдэнд харагдтал бичжээ.

Ер нь орчуулгын болон Монгол номуудад их анзаарагддаг редакторын алдаа байхгүй, дээрээс нь яммаааррр гоё тансаг орчуулга вэээ л гэж бодсоор энэ номыг дуусгалаа.

Монголд амьдардаг, Монголын талаар их сонирхдог гадаад найзууддаа бэлэглэмээр санагдав😛
Profile Image for Uurtsaikh Baatarsuren.
23 reviews30 followers
April 1, 2021
Хөгжил дэвшил, өөрчлөлт тасралтгүй явагдсаар байх боловч бид өдөр тутмын ажилдаа түүртэн тэдгээрийг анзааралгүй өнгөрөөдөг. Бид өөрсдийн тархиндаа бий болгосон нэгээхэн хэсэн буландаа амьдрахдаа бидний эргэн тойронд алхам тутам тохиолдох дахин давтагшгүй эгэл мөчүүдийг анзааралгүй өнгөрдөг билээ. Хийсвэрлэн төсөөлж, хэт гуйвуулсан ертөнцөө бид заримдаа туйлын үнэн бодит гэж дэндүү амархан итгэх нь бидэнд цаанаасаа өгөгдсөн нэгэн өөрчилж болохгүй байгалийн өгөгдөл билээ. Энэхүү байгалийн хүчний чадал хүрээ асар их учраас заримдаа бид хүссэн хүсээгүй ч бусдаар шүүмжлүүлж, өөрсдийгөө толинд харж, бодит байдлын хэмжүүр дэх алдаагаа хааяа хааяа засаж байх шаардлага гарч ирдэг. Монголчууд бидний хувьд бодит байдлын хүлээн авах энэхүү хэмжүүр нь Монгол хээ хуар лугаа адилаар Монгол хэв маягаар ихэд угалзлан сүлжилдсэн байж мэдэх юм. Хадаас хэдий их тахир байна төдий чинээ алхаар чанга цохих ёстой байдаг шиг бидний энэ тахиралдсан үзэл бодлыг шулуутгахад мөн адил хүчтэй шүүмж саналууд хэрэгтэй байх болов уу? Петер Морроугийн номыг уншсны дараагаар өдөр тутмын гэртээ харьдаг зам минь хүртэл өмнөхөөсөө арай л өөр үзэгдэнэ. Манай улсад ягаад зам нь ингэж олон нөхөөстэй, цоорхой байна вэ? хотын төвд ч гэсэн засмал, шороон зам, сүүлд хэзээ цэвэрлэсэн бол гэмээр хог новшнууд хөглөрөх нь өмнө нь бас л ийм байсан билүү, хэрэв тийм бол би өмнө нь ягаад анзаараагүй билээ?... хаврын урь орж дулаарахын зэрэгцээ замын эргэн тойронд баригдах барилгу��д дээр ажил хэдийн эхэлсэн байх бөгөөд энэ барилгуудыг гадуур нь хамгаалах хашааны онцгүй байдлыг жигшин харахын зэрэгцээ хэрвээ барилга дээрээс ямар нэгэн зүйл унавал ямар ч хамгаалалтгүй шууд л газар дээрээ үхэж болохоор байгаагаа гэнэт мэдрэх мөч, хэдийгээр хэзээ нэгэн цагт өмнө нь энэ талаар бодож байсан ч мөн л адил байгаа байдалдаа хурдан уусаж өдөр бүр энэ замаар явсан байх? зэрэг бодлууд ар араасаа хөврөнө. Монгол гэдэг ямар улс вэ? бид хэн бэ? гэдгээ бусдын нүдээр харж, үнэн зөвийн хэмжүүрээ багахан ч болов өөрлөх хүсэлтэй хүнд Петер Морроугийн Миний Монгол номыг хэзээ нэгэн цагт зайлшгүй гүйлгэж харах хэрэгтэй. Миний хувьд Кимүра Аяакогоос хойш Монголчуудын алдаа дутагдалыг олон талаас харж, ил цагаанаар сайтар шүүмжилж, энэ төрөлд одоогоор ялалт байгуулсан гэж үзэх хүн бол Петер Морроу байлаа.
11 reviews
June 23, 2023
It was a beautifully written book by Mr. Morrow. He was a true genius as an international banker and a man that impacted every Mongolian's life simply by contributing to Khan Bank's operations. Now, Khan bank is the largest bank of Mongolia, in which almost every Mongolian has bank account. His book gave me wonderful insights into Mongolian countryside, history, nomadic lives and Mongolians characteristics and helped me to look at ourselves through an outsider's eyes. There were some moments that my eyes were filled with tears, just being impressed with how beautiful his minds were about people and life just in general. Thank you Mr. Morrow for your contribution to our country. Totally worth reading and recommended!
Profile Image for Bayartaiwan.
12 reviews
September 1, 2020
📆📚08-р сарын номын тэмдэглэл 📝
🔍Ж.Питер Морроу – Миний Монгол

☺️Зохиолчийн талаар товчхон дурьдвал Олон улсын банкир Жеймс Питер Морроу анх 2000 онд уруудан доройтож төрийн өмчийн банкийг хувьчлах богино хугацааны томилолтоор АНУ-аас Улаанбаатарт ирсэнээр уг ном эхэлнэ. Одоогийн бидний сайн мэдэх ХААН БАНК-ны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм билээ. “Миний Монгол” хэмээн номоо нэрлэсэн нь ихэд дотно сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Анх номыг уншихаас өмнө банкыг хөгжүүлсэн талаарх өөрийн туршлага, эдийн засгийн бодлого гэх мэт ер нь бол миний тийм ч их сонирхдоггүй тоо анализ, баримттай хэтэрхий санхүүгийн үг хэллэг ашигласан болов уу гэж бодсон ч ерөөсөө тийм зүйл гарсангүй.

📖🖋Энэхүү ном бүтсэн түүх гэвээс Монголд ирсэн өдрөөсөө эхлэн 16 жилийн турш өдөр бүр тохиолдсон үйл явдлуудаа эргэцүүлэн бодож бичсэн тэмдэглэлийг ийнхүү ном болгосноор монголын хувьсал өөрчлөлт, түүнд төрсөн мэдрэмж, монгол хүний зан чанар, хүмүүсийн хандлага гээд л олон зүйлсийг тусгаснаар унших сэдэл төрүүлэм гайхалтай бүтээл 😇байлаа.

📚🧐Монгол зохиолчоос бус гадаад хүнээс монголын талаар сонсох нь маш сонирхолтой санагдсан. 15 жилийн турш Монголд ажиллаж амьдрахдаа 21 аймгийн 300 сумаар тойрон аялаж нүүдэлчин ахуй соёл, зан заншил, ёс суртахуун, угсаатан ястны амьдралтай танилцан, сум бүрт банкны салбараа нээн, адал явдлаар дүүрэн түүний аялалын тэмдэглэл, очсон газар бүрийнхээ түүхэн дурсгалт газруудыг үзэж, түүхийг судлан номондоо тусгасан нь үнэхээр бахархууштай санагдсан. Өнөөдөр Монгол улсынхаа түүхийг тийм ч сайн мэдэхгүй байхад тэр аймгийн тэр суманд яагаад тийм үндэстэн байгааг хэний үр хойч гэдгийг тайлбарласан нь байдал нь номын чимэг байлаа. Монголд ирээд ажиллахад тулгамдаж буй асуудал, нийгэм эдийн засгийн хувьсал, хувь хүмүүсийн зан чанар, улс төрийн хүрээний хүмүүс, төрийн ажил хэрхэн явагддаг, банкны салбарыг хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарсан гээд олон талаас нь харуулсан байдал болон бидний мэддэг ч тэр бүр анзаардаггүй сонин хачин зүйлсийг тусган товч тодорхой бичсэн👩🏻‍💻.

🥰Энэ номыг уншихад найз чинь чамд өөрт тохиолдсон зүйлээс ярьж байгаа юм шиг энгийн хэрнээ, ойлгомжтой, сэтгэл хөдөлгөм тийм гайхалтай мэдрэмж төрөх болно. Монгол оронд чин сэтгэлээсээ хайртай болж, бизнес санхүү, урлаг, уран бүтээлд зориулсан 15 жилийн нөр их хичээл зүтгэл, чин сэтгэлээр тань бахархаад ханашгүй
Profile Image for Г. Од-Эрдэнэ.
1 review1 follower
November 28, 2020
Морроу гуай 50 гараад буюу карьерийнхээ хамгийн оргил үед Монголд хөл тавьиад насан эцэслэтлээ бидний дунд байж зөвхөн банкны салбар бус, урлаг, соёл, нийгмийн салбарт өөрийн хүндлэлийг хүлээж үнэ цэнтэй, үр өгөөжтэй 15 жилийг өнгөрөөжээ. Түүний тэмдэглэлийн ялангуяа монголчуудтай холбоотой хэсгийг уншихаар өөрийгөө өөр хүний нүдээр, гаднаас нь харж буй өвөрмөц сонин мэдрэмж төрнө. Унших хэрэгтэй ном.
10 reviews1 follower
October 14, 2022
I first met Pete when we worked at the Export Import Bank of the US in the early 70s. We lost track of one another until I heard he was living in Mongolia and my employer at the time, Bechtel, assigned me to work on a project in country. I found Pete through a mutual friend. Pete helped Bechtel as a consultant on its project and we became fast friends again after many decades. I thoroughly enjoyed this, Pete's first book. His insights into Mongolian culture are amazing! Rest in peace my friend. You died much too early but your legacy will live on in Mongolia forever!
11 reviews
March 20, 2024
It's an interesting read to see how expats view Mongolians. Some of the facts and incidents were saddening to learn about. The book triggered memories (though sadly, no written notes remain) of my time traveling extensively with tourists as a tour guide. I recall the beautiful nature and rich cultural experiences I witnessed. Through my colleagues at a USAID-funded project, I also gained a glimpse into expat communities and even danced salsa at Millie's Cafe. Great memories nonetheless!
Profile Image for Blossomée.
18 reviews
August 22, 2022
Тун ухаалаг, мэдрэмжтэй мундаг захирал байжээ. Монголчууд энэ хүний үед их зүйл сурч мэдсэн байх. Залуу хүний хувьд уншхад өгөөжтөй бөгөөд мэдэж авсан сонирхолтой зүйлс цаашид сурч мэдэх зүйлс их байгааг сануулж, болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон сэтгэл татам дурсамжууд нь гоё дотно мэдрэмж төрүүллээ. Дурсан санах хүмүүсийн тоонд зүй ёсоор багтана. 10/10
5 reviews
September 24, 2020
Mr.Morros was well travelled man and very open-minded person. Accepted our Mongolians as we are no pre-judging. Book was very interesting for me as of looking ourselves from different window.
Profile Image for Dolgor.
2 reviews
August 10, 2022
Орчин цагийн нийгмийн амьдралыг сонирхолтой өгүүлсэн. Монголчуудын сэтгэлгээ, соёлыг тод харуулсан. Нийгэм судлаач залуусын заавал унших ном.
Profile Image for Yuri Faenza.
30 reviews
October 1, 2023
This book is the lucky encounter of a curious soul with a rare opportunity. The soul is that of J.P. Morrow, an American expert in fixing banks that are in financial trouble, especially in post-communist countries. The opportunity is that of becoming the CEO of a capillary Mongolian bank, and gaining with the job the influence to influence the evolution of the Mongolian society in a number of domains. 

Morrow was indeed a peculiar man: he was in his 50s when in 2000 he left his life in Phoenix, Az to start a tenure in Mongolia that was supposed to last for 2 years, but that instead kept him in the country for 15+ years, until he passed away. His job commanded that he took an interest in Mongolian people and how their society is run, but his sincere curiosity in Mongolia led him much further than that, both figuratively and physically. An avid traveller, he went to many remote branches of the bank, hidden in the steppe or at the end of valleys, surrounded by mountains. Influenced by high-end Wall Street stereotypes, it was hard for me to imagine that any banking was going on in such areas, but in fact it is: one of the ways Morrow's bank was made profitable was through loans to individuals working as independent traders, who would cross borders and inhospitable lands to buy and sell their products. This is, in some way, the purest social motivation of banking as a concept, and Morrow firmly believed in the social value of the bank's actions. Through his trips, he met people, experienced the hospitality and the different facets of the Mongolian culture, and discovered sites of archeological interest that he then promoted within his circles in Ulaanbaatar and the United States. 

The first chapters describe life in Ulaanbaatar and the peculiarity of Mongolian people and society through the eyes of a foreigner that is learning to understand the country. The second block of chapters describe his travels around Mongolia, and it is best read with Google Maps on the side, to attach an image to names and lands. The third part explains how he and his bank influenced the development of cultural institutions in Mongolia. My personal impression is that the important role he played in the Mongolian society was one of the reasons he elected to stay there. This role was clearly more important than anything he could have been in the US, because of the smaller size (populationwise) of Mongolia, the relative underdevelopment of many of its institutions, his own job, and his personal capital. The last part is a "summary", which despite the many caveats from the author that summaries are dangerous and oversimplify matters, does a good job of squeezing out of his many experiences a relevant synthesis.

Morrow seemed to have the same meticulous, no-compromise approach to his work as he had to his exploration of Mongolian culture and land. His prose is pleasant and direct, his statements are clean and sharp. His enthusiasm and wittiness makes us forgive him for the several occurrences of neoliberalismsplaining and for rarely acknowledging the value of points of view different from his own. 

Overall, a very interesting read and life. 
Displaying 1 - 19 of 19 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.