Jump to ratings and reviews
Rate this book

Ад үзэгдэх зориг

Rate this book

Unknown Binding

19 people are currently reading
89 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
49 (62%)
4 stars
19 (24%)
3 stars
10 (12%)
2 stars
1 (1%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 15 of 15 reviews
Profile Image for Saruul Ganbaatar.
4 reviews
July 25, 2021
Энэхүү номонд хүмүүс яагаад зовдог талаар гардаг бөгөөд энэ бүхний шалтгаан нь бидний харах өнцөг буюу тархин дотор бий болж буй бодлуудаас шалтгаадаг. Ямар ч амьдралтай хүн байсан энэхүү номыг уншин, амьдралдаа хэрэгжүүлснээр амьдралаа гэрэл гэгээтэйгээр харах боломж бүрдэнэ гэж бодож байна. Энэ номыг багцалж тайлбарлавал:
1. Ихэнх хүмүүс надад ийм зүйл тохиолдсон учраас би ингэж зовж байна хэмээн ярьдаг. Гэвч энэ нь зөвхөн өнгөрсөн бөгөөд хүмүүс өөрийгөө ирээдүйд тохиолдох ямар нэгэн зүйлээс хамгаалсандаа өөрийгөө тэр зовлонт нөхцөл байдалдаа хайрцаглаж орхидог.
2. Хүмүүс бусад хүмүүсийн юу гэж бодох гэх мэтчилэн зүйлд их анхаарлаа хандуулснаар өөрийгөө зовлонд унагаж байдаг. Гэвч өөрийнхөөрөө эрх чөлөөтэй амьдрахын тулд тэр зүйлийг таягдан хаяж сурах хэрэгтэй. Үүний тулд ад үзэгдэх зориг хэмээх зүйл хэрэг болж байдаг. Тэр хүн чамайг тэгж бодож байгаа нь тэр хүний л асуудал болохоос биш чиний асуудал биш юм. Энэ амьдралд өөртөө л хайртай байх нь хамгийн чухал юм. Миний анзаарснаар хүмүүсийн шүүмж үгнээс болж, өөртөө итгэх итгэлээ алдан, үүнээс үүдэн өөрийгөө хайрлах хайраа гээдэг юм шиг. Тиймээс тэр хүмүүсийн бодол тэр хүмүүсдээ л үлдэг гээд, өөрийн бодол, өөрийн амьдралдаа эзэн болох хэрэгтэй.
3. Энд одоог чухалчлан амьдрах нь хамгийн чухал зүйл юм. Бидэнд байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл бол одоо цаг хугацаа. Одоо бидний хийж буй зүйлс хэдэн хормын дараа өнгөрсөн болж, одоо бидний хийж буй зүйлс ирээдүйг тодорхойлж байдаг. Тиймээс одоо цаг хугацаандаа төвлөрч хүссэн зүйлсээ хийж амьдар. Ирээдүйн санаа зоволт, өнгөрсний шаналал бол ямар ч утга учиргүй зүйлс юм. Амьдрал бол зураас биш, амьдрал бол тасралтгүй үргэлжлэх цэг юм. Өөрөөр хэлбэл, маш олон одоо цагийн нийлбэр.
4. Амьдралаас утга учир хайх хэрэггүй, амьдрал угаасаа утга учиргүй. Энэ нь өөрөө эрх чөлөө бөгөөд өөрийн амьдралын утга учрыг өөрөө бий болгож, өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрах эрх чөлөө юм.
Эцэст нь хэлэхэд энэ ном бол бидний амьдралд алхам тутамд тохиолддог асуудлуудыг энгийн бөгөөд ойлгомжтойгоор, яг л орооцолдсон утсыг тайлж буй мэт тархины зангилааг тайлсан сургамжтай ном байлаа. Дээр дурьдагдсан зүйлсийг илүү нарийвчлан ойлгохыг хүсвэл энэхүү номын уншаарай хэмээн зөвлөж байна.
Profile Image for Sanna.
25 reviews9 followers
July 16, 2023
Анх Алфред Адлерийг "Амьдралын тухай шинжлэх ухаан" бүтээлээс нь таньдаг болж билээ. Харин энэхүү бүтээлд Адлерийн бодгалч үзэл, бие даасан амьдралын тухай илүү ойлгомжтойгоор өгүүлэхийг зорьжээ. Яг л миний салах гэж хичээж буй гутранга хандлагатай залуу, эрдэм мэдлэгт төгс гэмээр философичийг зорин хүн хоорондын энэ тэнцүү харилцан яриагаар үзэл бодлоо үнэн, зөв эсэхт эргэлзэлгүй мэтгэлцэж байна. Миний хувьд бусадтай холбоотой харилцан хамаарал, асуудлынхаа үед уншсан нь цагаа олсон тусаа хүргэлээ.
Өөрийгөө танин мэдэх, ухах ажлаа ардаа орхиод хэт бусдыг аврах гэж, асуудлыг нь засах гэж хичээдэг байсан нь өөрөө бие даагаагүй, өөрийнхөө төсөөллөөр л хандсан хэрэг байсан ч юм шиг санагдсан. Ямартай ч хөнгөрсөн. 2 дахь боть болох "Жаргалтай болох зориг" номыг уншсан ч ахиад үргэлжлүүлэн нэг унших сэдэл өглөө.
Profile Image for Anaru Eba.
84 reviews4 followers
September 9, 2023
Барин тавин бодон эргэцүүлж уншаад дуусгахад цээж дүүрэн амьсгал авч яг "энд,одоо"-д хүрээд ирэх шиг болов. Хэнтэй, юутай ч уралдахгүй, харьцуулагдахгүй, өөрийн тасралтгүй урагшлах агшнуудыг өнгөлмөөр... Тэмдэглэж авсан олон зүйлээ бага багаар амьдралдаа хэвшүүлж сурах гэж бас овоо л юм болох байх... Гэхдээ их л зориг ороод явчихав :P
Profile Image for Nomiko_med.
2 reviews
August 19, 2022
Дутуугийн мэдрэмж, дутуугийн комплекс, давуу чанарын комплекс, хуурмаг давуу чанарын мэдрэмж зэрэг ихэнх хүмүүсийн мэддэг ч миний мэддэггүй олон утга санаануудыг энгийн үгээр тайлбарлан хүргэжээ. Энэ номыг уншихад философи, сэтгэл судлал их сонирхолтой санагдаж, цааш дэлгэрүүлэн судалмаар санагдав 2 хүний харилцан яриагаар дүрслэн бичигдсэн нь таалагдаж “залуу”-ийн оронд өөрийгөө тавьж ойлгохгүй байгаа, асуухыг хүссэн зүйлийг минь мэдсэн юм шиг л лавшруулан асуух хэлбэрээр тайлбарласан байна. Угтаа энэ ном миний хувьд “шинэ зүйл, шинэ ертөнц” байлаа. Алфред Адлерын онолыг хэрэгжүүлэх нь хэцүү санагдсан ч илүү ихийг мэдмээр байна.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Хулан Г..
2 reviews1 follower
March 23, 2021
Хэн нэгэнд бүр өөртөө ч ад үзэгдэх зоригтой байна гэдэг боломжтой юу?
Зориг гэдэг бидний боддог шиг хэн нэгэнд өөрийгөө батлан харуулахын төлөөх үйлдэл үү? Магадгүй хүн бүрийн хувьд өөр байх биз. Өдөр бүрийн хийдэг үйлдэл. Аз жаргалын төлөөх амьдрал. Гэвч бид хэзээ аз жаргалтай байдаг вэ? Аз жаргалыг хайж явах зам зууртаа юу эсвэл хүрсэн гэж бодох үедээ юу. Айдаа . Хүрэх цэгээс илүү туулах зам нь хөгжилтэй баймаарсандаа.
Бүхий лзовлонгийн эхлэл нь ХҮН хоорондын харилцаа ажээ. Эргэн бодохнээ тийм ч юм шиг, сөхөн харахнээ эргэлзмээр ч юм шиг. Зовлонгүй жаргал гэж нэгээхэн ч үгүй билээ
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Анударь Ганболд.
3 reviews
June 3, 2022
Энэ ном нь хүнийг ухааруулсан ном бөгөөд хүний боддог бүх л зүйлийг болон бодит байдлыг няцаасан. Мөн хүн хоорондын харилцааны утга учир, асуудлуудаа хэрхэн ангилах талаар маш сургамжтай өгүүлсэн. Хэдэн ч насны хүн өөрийнхөө амьдхалын хэв маягийг хүссэннээрээ өөрчлөх боломтой гэдгийг харуулсан. Харилцан ярианы хэв маягаар бичсэн нь маш ойлгомжтой хүртээлтэй бүтээл болсон.
5 reviews
October 29, 2021
Уншихад амар хэлбэрээр бичигдсэн ч яагаад ч нэг дор уншиж чадамгүй бүтээл. Нэг бүлэгийг нь уншихад л тархи ачааллаар дүүрч бодолд автуулах хэмжээний ухаарал хайралж амьдралыг, оршин буй бүгдийг өөр өнцөгөөс харахад тусласан ном байлаа.
Profile Image for Oyuntsetseg.
32 reviews1 follower
February 26, 2021
Өвөрмөц хэлбэрээр бичигдсэн. Уншихад гэмгүй л ном.
4 reviews
March 19, 2022
Анх уншихдаа сайн ойлгоогүй л дээ. Амьдрал дээр яг буухгүй гэсэн үзэл бодолтой байсан. Залуу шиг. Гэхдээ философич маш сайн тайлбарлаж байсан учраас санал нийлсэн үү. Тиймээс нийлсэн.
Profile Image for Erdenetsetseg Enkhtur.
10 reviews1 follower
January 22, 2024
Нээрээ тийм юм байна тээ...гэдэг бодолууд олон төрлөө.


Яг Энд, одоо хурцаар тод гэрэлт🤍
8 reviews
January 3, 2025
Анх энэ номыг уншиж эхэлхэд маш жоохон байжээ амьдралыг харах нүдээ ч нээгээгүй байх үедээ филсофи ериөнц рүү ррж амьдралыг ойлгож билээ
Profile Image for Uyanga Gavaa.
37 reviews1 follower
August 4, 2022
Ном их уншдаг хүмүүсийн иш татдаг, магтан дуулдаг номнуудын нэг юм билээ.

Гэтэл надад тэгтлээ их сэтгэгдэл төрүүлсэнгүй. Дэвшүүлсэн санаануудынх нь ихэнх надад танил, ойлгоод хүлээн зөвшөөрсөн санаанууд байх шиг санагдсан. Тэгтэл бас яг тэр санаануудыг амьдралдаа хэрэгжүүлдэггүй шиг болоод байгаа юм би (эгчийн маань хэлснээр :-) Тэгэхээр зүгээр онолын хувьд ойлгож, хүлээн зөвшөөрдөг ч амьдрал дээрээ хэрэгжүүлж чаддаггүй юм болуу даа. Бага залуугаасаа л сэтгэлээ чагнаж, өнгийж, чих тавьж сурсан болохоор тойрч болох асуудлаас бол тойроод гарчихдаг л гэж өөрийгөө боддог юм уул нь кк

Ямар ч байсан олон хүнийг сэтгэлийн шаналал, бухимдал, гутрал цөхрөлөөс гэтэлгэх хүчтэй санаанууд орсон байдаг ном гэж ойлгосон. Сэтгэлзүй сонирхож байгаа, эсвэл өөрийн сэтгэлзүйгээ ойлгохыг хичээж байгаа хүмүүст уншихыг зөвлөнөө.
Profile Image for Sarangoo Sainkhuu.
13 reviews
March 3, 2021
#Бид өөрийн болоод өрөөлийн асуудлыг ангилж; бусдын бодол, үнэлэмжид хүлэгдэлгүй тууштай бөгөөд зоригтойгоор өөрийн луужингаа даган хорвоогийн уудам талд анхаарлаа хандуулаарай.
Turn on your 🔦 brightly
Displaying 1 - 15 of 15 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.