Нандин Эрдэнэ6 reviews1 followerFollowFollowFebruary 3, 2021 Эл бүтээлийн хамгийн эхний эрхэм бол бичгийн хүн (зохиогч гэх үг огт тохирохгүй мэт санагдлаа, энэ ном бол санаанаас урган гарсан зохиол бус мэдлэг, үнэн болой) Б.Базарсүрэн ах өөрөө юм болов уу гэсэн бодол төрөв. Өв соёл, утга зохиол, үндэс угсаа, хүүхэд залуусын төлөө гэдэг түүний сэтгэлийг хоёрхон хуудсанд багтаан бичсэн нь хайр татна мөн бахархам сэтгэл төрүүлнэ. Яах аргагүй эл бүтээлийнхээ эхний зочин байх зохистой хүн дээ гэж санана би.Хорвоо гэдэг хоёрхон нартай. Нэг дэх нарыг нь Тэнгэр бүтээсэн. Хоёр дах Нарыг нь хүн бүтээсэн гэж яриагаа эхлэх их хүмүүн Тангадын Галсан гуайгаар ном маань үргэлжилнэ. Зурагтаар харахад л сүрдэм хүний үгийг уншихдаа мөн л эмээсээр уншлаа. Их хүнд зарагдах, их үйл хэрэгт зарагдах хоёрт л хүн шавар шиг байснаа чулуу шиг хатжин товойж гарч ирдэг. Манай залуусын ихэнх нь (надаас эхлээд) яасан шавар шиг нялцгай, нялх, ажилгүй юм бэ дээ. Хариугүй тус хүргэхээсээ цааргалдаг, өөрт ашиггүй л бол хөдлөхөөсөө залхуурдаг сэтгэлтэн яасан олон, ийм л байх ёстой юм шиг бодож явсансан. Нээрээ л дадлага хийж байгууллагадаа зарагдаж, амралтаараа ах эгчдээ зарагдаж, ажилд ороод ажлынхандаа зарагдаж яваа би их хүмүүний үгийг ухаарч л явна даа. Ээжийнхээ сүүтэй цуг хөхсөн Монгол эхлээ бүү эрлийз болго! Яасан хатуу бөгөөд үнэн үг вэ. Эрлийзжүүлэгчдийн нэг нь би гэж бодохоор гол зураад явчих шиг санагдсан. Хүн дэргэдэх эрднээ анзаардаггүй гэдэг шиг Эх хэл эрхэм баялгаа үүдрүүгээ чулуудчихаад Их тэнгэрийн дүлийг авдар дээрээ залчихсан мэт болов. Аргагүй дээ бид Галсан гуай шиг багш нараа биш Халцгай Гончиг (Их тэнгэрийн дүлий өгүүллэгийн дүр) шиг муйхар мэхлэгчдийг шүтэн бишрэхээс холгүй яваад байвал үр дүн ийм байхгүй яалтай, Номын жор чуулганд оролцож чадаагүй ч Номын жор номоосоо уншиж амжсандаа ихээхэн олзуурхлаа. Галсан багш ярилцлагаа залуусыг ерөөсөөр дуусгалаа, би ч өөрийн эрхгүй гараа нар зөв хурайлаад өвөртөлсөөр уншиж дуусгасан юм. Энэ сайхан ерөөлийг дэргэд нь сууж хүртсэн мэт л сэтгэл дүүрсэн, бас битүүхэн харамсал төрсөн. Өшөө илүү юуг хуучилсан бол, би ямар үнэтэй үгнээс нь хоцорсон бол гэсээр дараагийн хуудсыг эргүүллээ.Хамгийн гайхамшигтай мөн хамгийн хэцүү багш бол ном. Ном өөрөө ярьдаг юмаа л ярина, хэлдэг үгээ л хэлнэ, асуугаад ч нэмэр байхгүй. Тэр багшийг ойлгодог, үгийг нь хэлүүлдэг арга бол Ном унших эрдэм юм. Эрдмийг ямх ямхаар хурааж, номгүй л бол нэг юм дутуу мэт бодогддог тийм болох хэрэгтэй. Номоор дамжуулан хураасаар өөрсдөө цэнэглэгч болно. Зорилготой хүн уншиж, авъя гэснээ авч чадвал тэр Унших эрдэм юм. Хайрлах ч мөн адил эрдэм. Эрдэмгүй үйлдэл огт хоосон гэж бодогдоно. Сайн ном унш үгүй бол тэр цаг хий дэмий үрэгдсэнд тооцож болно гэж олон ч удаа давтагдав. Би бол уншиж л байвал ямар нь яадаг юм гэсэн бодолтой өдийг хүрж, өчүүхэн байжээ. Цагийг задгай мөнгө шиг үрж болохгүй гэж Амбасэлмаа багшийн хэлснээр ямар их задгай мөнгө усруу шидчихэв гэж харамсана.Орчин үед өөрийгөө олох, өөрийгөө таних үйл явц хүн бүрийн ухамсарт чухал гэж яригддаг болж. Өөрийгөө таньж мэдэж чадвал бусдын үг ард хоцордог гэсэн Чинаагийн Галсан гуайн хууч ихийг бодогдуулна. Миний хайртай эх орон гэж хий цээжээ дэлдэгчдийн хажууд эх орноосоо урвасан гэж өөнтөглүүлж явсан ч “Би эх орондоо өөрийн гараар сая мод тарьж өгнө” гэж ярьж суугаа энэ буурал жинхэнэ эх орон ч хүн юмсанжээ.Ингээд бичихээр Номын жор бүтээлийн цэг таслал бүрээс эх орон үнэртэж, үсэг бүрээс нь Монгол сэтгэлгээ мэдрэгдэнэ.Эх хэл гэдэг далай цаана нь гарна гэж байхгүй, Монгол хэл тансаг “Үүнд л би дурлаад үхчих гээд байгаа юм” гэж С.Дулам багшийн үг сэтгэлийг минь ихээхэн хөдөлгөв. Нээрээ яагаад болохгүй гэж. Энэ их сайхан хүн юм, дэргэд нь суумаар санагдаж, дэргэд нь баймаар, мөрийг нь түшмээр санагдахыг дурлал гэдэг ээ гэж Амбасэлмаа гуай хэлээгүй юу. Яг түүн шиг Номын жороо уншаад л, цүнхлээд л, эргэж тойруулж дахин дахин уншмаар санагдсан, энэ яг дурлал байх аа. Нэр дурдагдсан эдгээр багш нар бус өөр олон багшийн үнэтэй үгсийг уншсан би нэг хэсэгтээ л мэдлэгийн цохилтоос гарч чадсангүй. Өнөөдрийг хүрлээ.Унших тусам улам өчүүхнээ мэдрэх, унших тусам өшөө унших ёстойгоо ухаарах...Номын жор бол зөвхөн ном бүтэх жор биш. Хайрын жор, Үгийн жор, Эрдмийн жор, Амьдралын жор гэж би нэрлэмээр байна. Сая саяын үнэтэй инфлүүнцэрүүд амьдралд тань хэрэггүй ээ. Сая саяас ч илүү эрхэм ухааныг сургах буурлуудаасаа хүрт. Уруулаас нь угзарч, завжнаас нь чангааж лавлаж бай.Даяаршил нэртэй золбиншлын үеДангааршил нэртэй зожгирлын үед хүн хог, хүн сүрэг бус Эрдэмт хүмүүний ёсоор амьдрахыг хүснэ би.Ц.Нандин-Эрдэнэ2021.02.02 This entire review has been hidden because of spoilers.
Shinekhuu Tumurjav3 reviewsFollowFollowOctober 7, 2024“Номын жор”-2 уншихаас өмнө 1 болон 3-ийг уншсан юм. Олон олон залуус номонд шимтэж, ирээдүн залууст номын амтыг мэдрүүлж байгаад баярладаг юм. Ном байтугай уртхан өгүүлбэр уншихад төвөгшөөдөг тийм нэгэн үе бий болчих вий гэхээс их айдаг даа. Технологи хөгжөөд тэр юмуу хэт их мэдээллийн дундаас хэрэгтэй зүйлсээ шүүрдэж уншиж амжихгүй, тархиа хогийн сав болгон, тунгаах ч завдалгүй дараагиын мэдээлэлд блоклогдож байна даа.“Номын жор” цуврал нь уншихын ид шидийг мэдрүүлж, олон сайхан зохиолчдын мэргэн үг, сургаалийг тэмдэглэн хойч үедээ үлдээж байгаад машид баярладаг даа.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowOctober 12, 2021Номын жор 2-ын хэвлэлт, бүтэц, формат 1-ээсээ илүү таалагдлаа. Агуулга бол үнэхээр ярилтгүй. Олон жилийн туршлага, ур ухаанаас бидэнд сонсож, сурах зүйл их юмаа. Бодоод байхад надад гэхэд сүүлийн үед буурлуудынхаа ойр орчим өнгөрүүлсэн цаг байхгүй юм байна. Ер нь энэ номоос олж авах маш олон зүйл байна. Уншсаны дараа миний бодол доторх бас цэгцлэгдээд нэг тийм гаргалгаа олчих шиг санагдлаа. Олон хэлчихмээр зүйл байгаа учраас нуршилгүй өөрсдөө уншаарай гэж л хэлмээр байна даа.
Marshall Udval6 reviews1 followerFollowFollowNovember 20, 2021Ном унших ямар ид шидтэй байдаг гэдгийг энэхүү номыг уншаад ойлгох болно доо.
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowJuly 16, 2022Ухаант эрхмүүд маань өөдөөс хараад ярьж байгаа шиг амьд ном юмаа.