Zolbayar126 reviews8 followersFollowFollowJuly 20, 2021Г. Аюурзана гуай нэг ярилцлагандаа "Бидний үеийнхнээс л анх удаа тайзан дээр марзаганадаггүй, найр хөтөлдөггүй, тун гайгүй сэхээтэн өвгөчүүл гарах болов уу гэж боддог шүү" гэж хэлж байсан нь үнэний ортой санагдав. Бас Л. Түдэв гуай амьдралынхаа сүүлийн жилүүдэд элдэв бусын ярилцлага, нэвтрүүлэгт орж байгаагүйн учрыг ойлгов... 20 -р зууны мундаг мундаг зохиолчидтой хийсэн уулзалт, ярилцлагын тэмдэглэл мөртлөө үг үсгийн, бичгийн хэв маягийн алдаа асар их байгаа нь таалагдсангүй. Ном бага уншдаг надад хүртэл анзаарагдахаар гучаад алдаа лав байна... Ер нь бол цагийн гарз болохоор "ном" байна даа.2021/07/20 Өөрсдийн дүрмээр бичдэг Т.Галсан, Д.Батбаяр гуайн хэсгүүдийг орхиод жагсаавал: • "ямарч" → "ямар ч" (8 -р хуудас)• "байна ш дээ" → "байна шүү дээ" (10 -р хуудас)• "байжив" → "байж вэ" (13 -р хуудас)• "хөглөснөөн" → "хөглөснөө" (15 -р хуудас)• "1943-онд" → "1943 онд" (17 -р хуудас)• "Хөх манхан тэнгэрийн" → "Хөх манхан тэнгэрийг" (31 -р хуудас)• "Хурдхан, ховд аймагт" → "Хурдхан Ховд аймагт" (37 -р хуудас)• "Та нар эх орны төлөө эх орон ч сэтгэл гэдэг" (114 -р хуудас)• "Сэтгэл санаа чинь тэнгэрийнх шүү би та нарт..." (115 -р хуудас)• "бахархаж, явах бахархал шүү" (115 -р хуудас)• "энэ монгол орныг маань" → "энэ Монгол орныг маань" (116 -р хуудас)• "Цэнхэр тэнгэр ногоон талаасаа" таслал? (117 -р хуудас)• "хичээнээ" → "хичээнэ ээ" (119 -р хуудас)• "жүжигчин ч байсан олон сайдтай суулгасан даа" утга? (123 -р хуудас)• "Намайг үнэн сонинд" → "Намайг Үнэн сонинд" (123 -р хуудас)• "хүнтэй муудалцаж, үзээгүй хүн шүү" илүү таслал? (124 -р хуудас)• "заавал биелүүлж, байна гэдэг" илүү таслал? (125 -р хуудас)• "Их олон шавь нартай л даа. хорь гучин жил багшилсан" (125 -р хуудас)• "үнэн ч бай" → "үнэнч бай" (126 -р хуудас)• "явхийгаа" → "явахыгаа" (135 -р хуудас)• "ором-жинд" (148 -р хуудас)• "эх маань ядуурч байгаа" → "эх хэл маань ядуурч байгаа" (148 -р хуудас)• "сурнаа, олноо," → "сурна аа, олно оо," (149 -р хуудас)• "шунхай" → "шунахай" (169 -р хуудас)• "эгшиг гийгүүлэгч Л, С" → "эгшигт гийгүүлэгч Л" (171 -р хуудас)• "сонсход" → "сонсоход" (173 -р хуудас)• "Ардын туульч гэсэн байдаг шүү дээ" → "Ардын тууль ч гэсэн байдаг шүү дээ" (194 -р хуудас)• "Эцэг маань ай болгонд дуулаад явдаг хүн байсан"? (202 -р хуудас)• "өвчлөн гэдэг болсон доо" → "өвчилнө гэдэг болсон доо" (206 -р хуудас)• "Шаравын аар"? (210 -р хуудас)
Marshall Udval6 reviews1 followerFollowFollowJanuary 24, 2021Шаравын Сүрэнжав гуайн "бөх болж чадаагүй ч бөхийн тухай кино хийсэндээ сэтгэл хангалуун байдаг юм даа" гэхийг уншаад л *Гарьд Магнай* гэдэг кино түүний бүтээл болохыг мэдсэн юм. Тус киноны гол дүрийг бүтээсэн Батдорж ах надад Удвал гэдэг нэрийг өгсөн байдаг юм. Тэгэхээр би Сүрэнжав гуайн санаанаас ургасан Удвал гэгч нэрийг авсан болж таарч байгаа юм. "Номын жор" номыг уншаагүй бол энэ тухай мэдээгүй явсаар байх байжээ.
Baaska Baaska282 reviews11 followersFollowFollowOctober 10, 2021Бодон бодон олж ирж уншсан даа. Ахмадуудаасаа олж сонсох үнэ цэнэтэй үгс их байлаа. Байн байн нээж хармаар ном шиг санагдав. Зарим хэсэгт угаас ярьсан нь тийм байх гэж бодож болох ч зарим хэсэгт бага сага утга нь ойлгомжгүй байх үг үсэг дутуу зөрүү байх шиг санагдлаа.
Ganchimeg93 reviews2 followersFollowFollowMarch 26, 2022Ахмад зохиолчдын үг бүр нь алт шиг байлаа. "Сэгс цагаан богд"найраглал бүтсэн түүх үнэхээр хөөрхөн байлаа хэхэ, хулангийн унагандаа баярлалаа. Зохиолч нар үнэхээр төрчихсөн авъястнууд байдаг юм байнаа.
Бүдэгхэн2 reviewsFollowFollowMay 11, 2021Ном гэдэг хүний сэтгэлд их хань болдог шиг санагддаг. Номын жор ном бол яг л хүний сэтгэлд хань болсон их сайхан ном байна лээ.
Eneekee Ama14 reviewsFollowFollowJune 18, 2024Өөрөө хөгшин өвөө эмээгүй болсон болохоор настай мэогэдийн үгийг сонсож байгаа мэт гоё байлаа.
UyngaUkk1 review2 followersFollowFollowJanuary 7, 2021Амттай ном! Тун чиг сайхан амттай. Амтлаад амтлаад ханашгүй шунан дурламаар Монгол амт! Хэсэг зуур хааж тавих төдийд ч толгойд эргэлдээд, таарсан бүхэндээ "Ингэсэн гэнэ шүү, Тийм юм гэнэ" гэж ярих ярианы баялаг, мэдлэгийн хүрээ тэлэв.