Jump to ratings and reviews
Rate this book

Монгол 11 үгээр

Rate this book
Энэ бол Монголын тухай ном. Хорвоогийн олон үндэстэн дотроос Монголчуудбг л хамгийн их мэдэх юм. Учир нь би тэдний нэг билээ. Тэгэхээр миний ч тухай ном.

245 pages, Paperback

Published January 1, 2020

2 people are currently reading
15 people want to read

About the author

Цэнддоо Бямбажав

9 books21 followers
“Єдрийн сонин”-ы нэгдvгээр орлогч эрхлэгч. 1962 онд Завхан аймгийн Шилvvстэй суманд тєрсєн. МУИС-ийг 1985 онд тєгссєн. 1985-1990 онд “Vнэн” сонинд утга зохиолын ажилтан, 1990-1996 онд “Vг” сонины орлогч эрхлэгч, 1996-1998 онд УИХ-ын Тамгын газрын хэвлэлийн албаны дарга, 1998-1999 онд “Засгийн газрын мэдээ” сонины ерєнхий эрхлэгч, 1999 оноос “Єдрийн сонин”-д нэгдvгээр орлогч эрхлэгчээр ажиллаж байна.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
10 (47%)
4 stars
8 (38%)
3 stars
3 (14%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Yanjinlkham Amou.
20 reviews2 followers
July 18, 2021
Зохиогч өөрийн төрж өссөн цаг үеэс хойшхи Монголын нийгмийн тогтолцооны өөрчлөлт, түүнийг даган хувьссан өөрийн амьдралаас ажиглаж, дүгнэсэн бодлуудаа энгийн, хөнгөхөн егөөдөлтэй хослуулан найруулан бичжээ. Энэ нь 1930-аад оноос хойшхи Монголын дүр зурагтай болоход уншигч надад нилээд дөхөм болвэй.

Орос улс бидний тархийг Социализм нэрийн дор хэмх угааж цэвэрлэн, боов өмхүүлсэн он жилүүд; түүнийг нь эсэргүүцсэн залуу үеийхний давалгаалуулсан ардчилал гарсан ч, мөн л энэ нэрийн дор олон талын элдэв явуулгаар хэмх сүйтгэгдэж байгаа мэт ээ... Энэ л бүтээлийг уншиж байх явцад нилээд хэдэн олны танил хүн сэхээтний төөрөгдөлдөө, төөрсөнөө ч мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй бэдчин яваад, түүнийгээ хойч үедээ өртөөлөн буй даа гэж бодон санаашрах ч шиг...

Номыг унших явцдаа, инээх гунихын дунд л өнгөрөөлөө, ёстой өнөө "ингэлээ гээд үхэлтэй биш дээ, идэр насаа үрэлтэй биш дээ, илүү хянуур хичээж л амьдаръя даа" гэсэн шүү юм л бодогдож байна даа...
Profile Image for Мөнхбаяр У..
17 reviews7 followers
May 6, 2021
Үнэхээр л монгол, монголчуудын тухай хөгжөөнтэй, егөөтэй, хоржоонтой бичсэн ном юм.
Profile Image for Gangan Altangerel.
4 reviews2 followers
March 25, 2021
Мал аж ахуй, түүнийг дагаж бий болсон амьдралын хэв маяг болон бидний туулж өнгөрүүлсэн, бий болгосон, сүйрүүлсэн нийгмийн тогтолцоонууд бид нарын нийтлэг зан араншинг хэрхэн хэлбэржүүлж, хэдий амьдралын хэв маяг өөрчлөгдсөн ч өнөө л янзаараа хадгалагдан үлдсэн, бусад гэлтгүй надад ч байдаг өвөрмөц характер хандлагын талаарх ажиглагчийн өнцгөөс бичсэн ном.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
September 15, 2021
Биднийг, монголчуудыг, бодит үнэн байдлыг минь утга уянгын, бодит факт жишээтэйгээр хоржоонтой егөөтэй байдлаар хүүрнэн өгүүлсэн. Энэ дунд зохиолчийн багаас эхлэн өнөөг хүртлэх амьдарсан түүхэн үеүд мөн л тухайн нийгмийнхээ үзэл суртал, хүмүүсийн сэтгэлгээний онцлог дүр төрхтэйгээ нүдний чинь өмнө дуриах бий вий..
Profile Image for Bolormaa Khosbayar.
15 reviews
Read
June 3, 2021
Юмсыг маш сайн анзаарч, түүндээ олон төрлийн гаргалгаа өгч болох талаар маш ойлгомжтой жишээ бүхий ном байлаа.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.