Jump to ratings and reviews
Rate this book

Уулын үер

Rate this book

550 pages, Paperback

Published January 1, 2020

3 people are currently reading
160 people want to read

About the author

Лодонгийн Түдэв

11 books106 followers
Лодонгийн Түдэв - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, УБИС-ийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч.

1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Л.Түдэв 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн ажгуу.

Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн боловч Пунсалмаагийн Очирбатад ялагдсан.

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
16 (41%)
4 stars
9 (23%)
3 stars
7 (17%)
2 stars
5 (12%)
1 star
2 (5%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Ulzii.
99 reviews
September 16, 2015
Магадгүй Түдэв гуайн хаймгийн сайн зохиол байх. Мэдэхгүй дээ, гэхдээ мундаг мундаг... хүн чанар, хайр сэтгэл, үзэл бодлын хэтэрхий туйлшрал, улаан хувьсгалын гал хөөрхий монголчуудад хэрхэн тусч буй талаар нулимс асгаруултал, зүрх уяртал яг л С.Эрдэнэ гуайн "Хойд насандаа учирна" гэдэг зохиол шиг бичжээ. Гэхдээ арай ч гүйцэхгүй байхалдаа.. За мэдэхгүйээ би харьцуулдаг хэн ч юм.
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
August 24, 2019
Л.Түдэв гуайн төрийн шагнал авсан эл романд Монголчууд 19р зууны сүүлч, 20-р зууны эхээр шашны бурангуй ёс, хувхай лам нарт болон Оросын цагаантны жанжин Барон Унгерн, түүний цэрэгт хэрхэн дарлан мөлжлөгдөж, үүний болон Японы имперлистүүдийн эсрэг улаан Оросын дайчидтай хамт хэрхэн тэмцэж, эрх чөлөөт амьдралдаа хүрснийг харуулдаг бөгөөд Чойндон аграмба, Ува гавж, Донхор өвгөн зэргээр төлөөлж шашны бурангүй ёс, ард түмний тархийг хэрхэн угааж, сэнхрүүлж байсныг харуулдаг бол түүхэн баатрууд болох Хатанбаатар, Хасбаатар, болон Буян, Санж, Очир зэрэг энгийн ардаар төлөөлүүлж хүн ёсны чанар, эх нутаг, хүн ардаа гэсэн хувьсгалт тэмцэгчдийг тодотгосон. Ерөөлт, Болормаа нараар хайр дурлалын ариун сайханг ч дурьдана. Түдэв гуайн зохиолууд монгол ахуйг нүдэнд харагдтал үгийн баялаг сайхнаар бичдэг боловч тэртээх 50-иад жилийн өмнө бичигдсэн эл зохиолд тухайн үеийн улаан хувьсгалын болон нам засгийн бодлогын үзэл суртал хэтэрхий шингэсэн мэт санагдсан нь залуу үеийн уншигчдад зарим талаар санаанд нь төдийлөн бууж өгөхгүй ч байж магад.
1 review
January 13, 2022
Маш сонирхолтой ардын хувьсгалын үеийн түүхийн мэдлэг нимгэн байсан. Энэ номыг уншсанаар тодорхой хэмжээний мэдлэг олж авлаа.
Сүүлд гарсан шинэ хэвлэл үг үсгийн алдаа хэтэрхий ихтэй байлаа.
Displaying 1 - 3 of 3 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.