Misheelt5 reviews1 followerFollowFollowApril 29, 2021"Нар хүнээс манддаг" П.Буяндэлгэр"Хүн хэр удаан амьдарсан нь хамаагүй хэр үнэ цэнэтэй амьдарсан, хэрхэн амьдарсан гэдэг нь л чухал" хэмээх номны шадаар сэтгэгдлээ эхэлье.Энэхүү ном нь хувь хүний хөгжил, харилцаа хандлага, амьдралын ухааны талаар ихэд дэлгэрэнгүй өгүүлсэн байх агаад зохиогч миний номноос авахыг нь аваад хаяхыг нь хаяарай. Хаяхаасаа авсан нь их байвал би баярлана хэмээн бичсэн нь нүдэнд туссан. Миний хувьд энэхүү номноос олон зүйлийг ойлгож, мэдэж авсан болохоор зохиолч минь жоохон ч гэсэн баярлаж байгаа биз ээ. Номыг уншихад маш олон төрлийн тоо, баримт судалгаа байсан бөгөөд үүнээс дурдвал : Монгол улс АБОРТ, ХҮЧИРХИЙЛЭЛ болон 1хүнд ногдож буй АРХИДАЛТ-ын хэмжээгээр нилээн дээгүүр ордог хэрнээ аз жаргалын индексээр маш доогуурт ордог. Өөрөөр хэлбэл манай улсын 1 хүнд ногдох гуниглалтын түвшин маш өндөр гарч ирж байгаа юм. Тэгвэл энэ гуниглалт гэдэг зүйлийг алга болгох энгийн хэрнээ үр дүнтэй арга нь харилцаа болоод итгэлцэл байдаг. Дотоод хүнээ бусдад нээж, ижил сонирхолтой хүнтэй ярилцах нь сэтгэл сэргээж, тайвшруулдаг билээ.Харилцаа үр дүнтэй байхад хүрээлэл, танилын хүрээ маш чухал. Та хэр их хүн таньдаг биш таныг хэр их хүн таньдгаар таны танилын хүрээ тодорхойлогдох бөгөөд таны хэр сэтгэл ханамжтай байгаагаас зөв хүрээлэлд байгаа эсэх чинь тодорхойлогдох аж. Харин итгэл гэж юу юм бол?Би найздаа 100% итгэдэг гэхдээ би 140% буюу 40% илүү зүйлийг ярьчхад яаанаа яачих бол намайг юу гэж бодох бол гэх мэтээр санаа зовж эхэлдэг. Бид хэн нэгэнтэй харилцаж байхдаа дуугаа хураагаад жоохон ширүүн харчихвал намайг илүү хүндэтгэн надаас сүрдэнэ байх, түрүүлж мэндлэхийг нь хүлээе, түрүүлж надтай танилцах гээд ирэхийг нь хүлээе гээд бүх зүйл дээр өөрсдийгөө дээш өргөж бусдыг цаагуураа дорд үзэж буй өнгө аястай байх болсон. Нарийн, нямбай, яаруу занд ч гэсэн сайн тал байдаг гэвч бардам занд сайн тал байдаг болов уу? Энэ бүхэн зүгээр л таны бодож буй бодол тул ийм ааш зан илэрч байвал засахыг хичээсэн нь дээр бөгөөд бид үүнд суралцах хэрэгтэй ажээ.Суралцах талаар өгүүлбэл бид өөрсдөө хүсвэл бүхий л зүйлээс сурч болно. Амьтад, байгаль г ээд бүх л зүйлээс суралцаж болох аж. Үнэнч занг нохойноос гэх мэт.Зохиолчийн Эвтэй 4 амьтан, Тэмээ хулгана 2-н үлгэр гэх мэт бид бүгдийн багаасаа сонсож өссөн үлгэрүүд дээр жишээ авч бодит амьдралыг тайлбарласан нь маш ойлгомжтой байлаа. Мөн хэсэг бүрд зоож өгсөн алдартай хүмүүсийн ишлэлүүд номны чимэг болж өгсөн санагдсан. Бидний огт харж байгаагүй өнцгөөс хорвоог харж тайлбарласан байгаа нь маш сонирхолтой. "Өөрт хүсдэггүй зүйлээ бусдад ч бас бүү үйлд" хэмээх үгээр номын тэмдэглэлээ өндөрлөе.Жич : Энэхүү ном нь YOUTUBE дээр сонсохоор байдаг юм билээ. Манай гэр бүл энэ номыг зурагтаараа тавьж байгаад бүгд сонсож, уншиж дуусгасан шүү🤗Энэ хүртэл уншсан танд баярлалаа🥰