Jump to ratings and reviews
Rate this book

Минималист

Rate this book

177 pages, Paperback

Published January 1, 2021

3 people are currently reading
16 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
4 (20%)
3 stars
9 (45%)
2 stars
5 (25%)
1 star
2 (10%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Una Bold.
18 reviews51 followers
February 7, 2021
Анх хавтсыг нь харчаал минимал гэхээр бага эд хогшилтой байхыг хэлж байгаа байх гээд шал ташуу ойлголттой эхэлсэн кк. Тэгсэн хэдий ч өөр дээрээ цэгцэлж авах хэрэгтэй зүйлсийг нь мэдээд авы гэж эхлүүлсэн билээ. 3 жилийн өмнө Мари Кондо уншиж бас их таалагдаж байсан. Аа харин энэ ном бол эд хогшилын минималист гэсэн утгаас хол давуу ном байлаа. Надад бас бичсэн үсгийн фонт их таалагдсан🙂.
Минималист гэдэг зүйл өөрөө маш хязгааргүй харьцангуй ойлголт юм байна.
Эд хогшил л гэж боддог байлаа. Ядаж л бусадтай өөрсдийгөө харьцуулахгүй амьдарч сурах хэрэгтэй. Бусадтай өөрийгөө харьцуулж эхэлснээр эд хогшил дээр хүний шунал эхэлдэг гэнэ. Сүүлийн үеийн гар утас, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл, хувцас гэх мэт.
Би гэртээ ухаалаг цоож авы гээд бодож байснаа ер нь тэнэг хэрэг байна гээд болихоор шийдсэн кк. Зүгээр л түлхүүр дээд бодоод байхад хэхэ.
Ер нь тэгээд сошиал платформ дээр хүртэл дуртай брэндийн дэлгүүрээ дагахаа болихоор шийдсэн. Шинэ загвар бүрийг хараал шунал хөдөлдөг. Худалдан авахаа брлих биш, ухаалаг худалдан авалт хийж сур л гээд байгаам, тоо биш чанар.
Гэрийн эд хогшил бага байх тусам цэвэрлэхэд хурдан, мөн төдий чинээ хурдан цэвэрлэдэг. Цэмцгэр орчинд байгаа биднээс авахуулаад гэр бүл үр хүүхдүүд маань хүртэл бага стрестэж, ядаж л анхаарал сайн төвлөрдөг гэнэ. Мэдээж хүн 1 өдрийн дотор минималист болчихгүй, бага багаар болдог. Бүх хүн ч минималист байх албагүй. Энэ бол бидний л сонголт.
Харин минималист болсноор бид илүү их цагтай байж, илүү их мөнгөтэй байж, бага юманд сатаарч хайртай хүмүүс, дуртай зүйлсдээ цагийг гаргаж, аялах цаг мөнгөтэй болж болохнээ.
Аялал ярихад манайхан бас л их бэлэг сэлт, сувинер гээд ачаагаа байнга тулгаж ачаанд их мөнгө үрж баглахаас ч айдаг. Ядаж л аялалд явахдаа 10 платье авч яваа хэрэггүйг ойлгоно.
Эргэн тойронд байгаа хүмүүсээ ч бас цэгцлэх хэрэгтэй. Дэмий хүмүүс, чамайг дэмждэггүй , дургүй хүмүүстээ бага цаг гаргаж ер нь уулзахгүй байх хэрэгтэй. Хамгийн аймаг зүрхэнд орсон үг
"Чиний уулздаг 5 хүний дундаж хүн нь Чи"
Тэгэхээр уулзах хүрээ цомхон ухаалаг байх хэрэгтэй.
За тэгээд 88" байна уу 55" ТВ байна уу аль аль дүрсээ гаргаж л таарна. Сайн бод2222.
Аан тэгээд мэдээж байгаагаа цэгцлэх хэрэгтэй. Ашиглахгүй байгаа зүйлсээ хаяж сурах хэрэгтэй. Азаар би ч өмсөхгүй хувцасаа ойх ойрхон ялгаад явуулдаг төрлийн хүн юм байна лээ кк.
Хооллох хоол хийх тал дээр хүртэл шинээр юу хийх вэ гэхийн оронд байгаа зүйлээ ашиглах..

Заза ямартай ч их таалагдлаа ❤
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Enkhee Devee.
1 review1 follower
October 3, 2021
Маш эмх замбараагүй, нуршуу бичсэн байна. Хайран мөнгө, цаг гэж харамсав.
Profile Image for Ц. Цолмон.
9 reviews3 followers
February 14, 2021
Бид өөрсдөө мэдэлгүй бусдад хэрхэн харагдахдаа анхаарч, бусадтай өөрийгөө жишиж амьдардаг. Энэ нь биднийг улам бүр завгүй, хичээнгүй, стресстэй амьдрах шалтгаан болдог. Харин Минимализм бол бидэнд чухал биш зүйлээсээ холдож, харин хамгийн чухал зүйлд анхаарлаа хандуулж эхэлнэ. Миний ажигласан Минимализм эд хогшил багатай энгийн амьдрах байсан бол энэхүү номыг уншаад амьралынхаа бүхий л талбарт ашиглаж болох ухагдахуун байжээ гэдгийг ойлголоо. Ажил, гэр, харилцаа, гэр бүл, санхүү, тэр ч байтугай хүсэл мөрөөдөлдөө хүртэл Минимал байснаар эрх чөлөөтэй, юу хийхээ мэддэг, тодорхой байж чадах юм байна.
Profile Image for Togoldor Erdenebileg.
133 reviews23 followers
December 8, 2023
Арай л гэж дуусгалаа. Ярианы хэллэгээр, маш эмх замбараагүй бичигдсэн. Үг үсэг, найруулгын алдаа ихтэй. Минимализмын тухай ном байж их нуршуу, гол санаагаа бичихгүй гэнэт сэдвээсээ хазайгаад явчихна. Адилхан өгүүлбэр, санаанууд номын эхэнд, дунд, төгсгөлд өчнөөн давтагдсан, бүгдийг базаж байгаад дахиад сайхан наруулмаар. Зарим хэсэгт гүүгл транслэйтийн орчуулга ч яваад байх шиг. Агуулгынхаа гүн рүү ороогүй, тодорхойлолт л бичсэнээс биш "яаж, хэрхэн" гэдгийг заагаагүй. Өөрийн туршлага дээрээ үндэслэж, уялдуулж бичсэн бол илүү сайн ном болох байсан байх.
Profile Image for Udval.
1 review3 followers
February 16, 2022
Хэтэрхий нуршуу, нэг зүйлээ олон дахин давтсан санагдлаа.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.