tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadDecember 6, 2022Хүний амьдралд тохиолддог янз бүрийн үйл явдал болон хүний олон араншинг Тамирын голд амьдарч буй дүрүүдээр илэрхийлсэн. Гол дүрийг Эрдэнэ гэдэг боловч үнэндээ хэв шинжит дүр болох Итгэлт.1-р дэвтэрт гарсан ерөнхий, гол үйл явдал, дүрүүд:Эрдэнэ - ядуу, гэнэн нэгэн. Баян тайжийн хийсэн муу үйлийг хэлж, заргалдаад амжилт ололгүй нутаг хушуунаасаа эхнэр хүүхдийн хамт хөөгдөн нүүдэллэж, хүрээ орохоор ганц морьтойгоо явж байгаагаар эхэлдэг.Төмөр - Эрдэнийн дүү. Шилийн сайн эр. Түүний хийсэн зүйлсийг хүмүүс үлгэр домог мэт ам дамжин ярьдаг. Нэг аймгаас баян тайж ноёдын морийг хулгайлан нөгөө аймагт очиж ядуучуудад тарааж өгдөг. Баригдаад шийтгүүлж байгаад оргосон. Тэр амьдралдаа ч дуртай бөгөөд ах нь ариун цагаан хөдөлмөрөөр амьдраач гэхэд ингэж явсаар байгаад үхнэ гэдэг.Итгэлт - нутаг хошууны ганц баян, гэхдээ бэл бэнчинтэй айлд ядуу хүргэнээр ороод, 20-иод насандаа зүтгэсээр байж эцэст нь баяжсан. Ажлаа хямд хийлгэж, зарц нарынхаа хөдөлмөрийг шимж амьдардаг ч, өөрөө их хөдөлмөрч. Ойр хавийн эмэгтэйчүүдийг зүгээр байлгадаггүй. Эрдэнийн эхнэр Долгор, зарц Галсансүхэд эхнэр болгон өгсөн 20-той охин Дулмаатай явалддаг. Эрдэнэ олж мэдээд зодоход, араас нь дээрэмдүүлсэн гэж зарга мэдүүлэн төгссөн.Бат, Хонгор - Бат Эрдэнийн хүү, Хонгор Итгэлтийн хүү. Хоёул нас ойролцоо бөгөөд хүрээнд ламын шавь болон орж, тэнд өлсөж зовж яваа.Чимэг, Цэцэг - хүрээнд амьдардаг (биеэ үнэлэгчид гэж ойлгогдох) хүүхнүүд. Цэцэг Эрдэнэд сэтгэл алдраад, Долгороос салж Богдын хүрээ явах замдаа саатахад, тэр хоёр учиртай болоод дууссан.This entire review has been hidden because of spoilers.
Tulga G92 reviews32 followersFollowFollowNovember 3, 202520-р зууны Шилдэг роман хэрнээ ийм айхтар улс төртэй байх гэж. Орос улсын уналт, Гамингуудын дайралт, Монгол улсын Ардын хувьсгал зэргийг тод томруунаар өгүүлж байх.