Uyanga Ganchuluun110 reviews1 followerFollowFollowMarch 25, 2021Зууны манлай романаар өргөмжлөгдөж, дэлхийн олон хэлнээ хөрвүүлэгдсэн энэхүү бүтээл нь Тайж ноёдын дарлалаас Гамин, цагаантны дайралт, үүний дараа ардын засгийг эсэргүүцсэн лам, хуучин тайж ноёдын үлдэгдэл нарын нэгдсэн эсэргүүний хөдөлгөөнд жирийн ард олон хэрхэн зовж зүдэрч, цаг төрийн золиос болж байсан түүхийг уран яруу сайхан монгол хэлээр буулгажээ. Эрдэнэ, Төмөр зэрэг сайн эрс үнэнч шударга, сайн сайхан сэтгэлтэй байсныхаа төлөө хэлмэгдэж байсан бол, Долгор, Дулмаа нар болон Гэрэл, бусад эмэгтэйчүүд харанхуй бүдүүлэг тэр цагт эм хүн болж төрөх, тэр дундаа гоо үзэсгэлэнт бүсгүй болж төрсний үйл ланчигийг багагүй эдэлсэн. Хар, шар феодалуудын дарангуйлалаас салж, тусгаар тогтносон Монгол улс болж ард олондоо эрх чөлөө, амар амгалан амьдрал бэлэглэхэд хичнээн олон амь эндэж, цус хөлс асгарсан, ямар их саад тотгорыг туулж бүхний ард гарсныг уран сайханчлан харуулжээ.Дээр үеийн зохиол учраас үзэл суртлын нөлөө багагүй орсон нь Ардын намыг хэтэрхий гоёчлон сайлах, 8-р Богд болоод дэд сайд Данзан нарыг хэт харлуулах хандлагатай бичсэн зэргээс харагдана.
Tulga G96 reviews32 followersFollowFollowNovember 7, 2025Ерөнхийгөөр нь дүгнэхэд Дэлхийн сонгодог зохиолуудын нэг "Дөлгөөн Дон"-н агуулгатай их ойролцоо буулаа. Тэр дундаа тухайн үеийн цаг төр, дайн, хэлмэгдүүлэлт, бодлого зэрэг том асуудлуудыг уран зохиолоор дамжуулан гаргаж ирэх нь зохиолч хүний үүрэг төдийгүй уран зохиол өөрөө зохиолчийн дуу хоолойгоо илэрхийлэх талбар юм даа. Намдаг гуайн "Цаг төрийн үймээн", Пүрэв гуайн "Зүрхний хилэн" зэрэг лут бүтээлүүдтэй ижилдэн оршихуйц том бүтээл байсныг би бээр хожуу ухаарав. Кино нь байхаар уран зохиолыг нь анзаардаггүй байж ээ.
tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadDecember 14, 2022гол дүрийн баатрууд маань гамингуудын халдлагад өртөж, улаантнууд, цагаантнуудад хуваагдаж байгаа талаар - 1921 оны хувьсгал