Jump to ratings and reviews
Rate this book

4 биш 4

Rate this book

100 pages, Paperback

First published January 1, 1996

89 people are currently reading
1420 people want to read

About the author

С. Анудар

1 book125 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
210 (62%)
4 stars
52 (15%)
3 stars
48 (14%)
2 stars
10 (2%)
1 star
14 (4%)
Displaying 1 - 28 of 28 reviews
Profile Image for Eny Rebel.
135 reviews66 followers
May 28, 2018
Анудариа гэж тухайн үедээ аймшигийн хипистер, рокер гар байсан юм шиг байгаам. Монгол ийм зохиолч байдаг байсым байхдаа гээд үнэнхүү гайхаж билээ. Нэг эхлүүлээд тэр нэг сонин илэрхийлэмж, мэдрэмжүүдэд нь автаад нэг амьсгаагаар уншиж бснаа л санаж байна. Өсвөр насандаа уншсныг ч хэлэхүү их л сонин санагдаж билээ.
Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг гэдэг хэсгийн уншаад бүр их гайхаж билээ. Тэгээд өөрөө 22тойдаа Хангай зочид буудлаас үсрээд амиа хорлосон гэсэн дээ. Жинхэнэ hipster гэхиймүү эсүүл өөрийгөө хэт бусдаас өөр гээд итгэчихсэн mature болоогүй хүүхэд байж
Profile Image for Soko.
277 reviews51 followers
June 18, 2013
Уншаад бага зэрэг шоконд орсон гэж хэлж болно...ийм бичлэгийн хэв аль эрт 1990 онд байсан гэж үү, хэрвээ энэ хүн байсан бол бүүр илүү их тэсрэлт хийх байжээ гэж бодсон... Модернист маягаар бичигдсэн юм болов уу даа... лав л хэрвээ байсан бол Өлзийтөгс, Аюурзана зохиолч шиг нэр хүндтэй гаргасан бичсэн ном болгон нь гүйлгээтэй байх байсан болов уу... амьд байсан бол гэж зөндөө зүйл хүлээлгэсэн, сэтгэлд хор толбо үлдээчихсэн...амиа хорлосон гэдэг нь үнэн болов уу гээд л мөн зөндөө асуулт үлдээчихсэн шүү...
Profile Image for Urandulguun.
18 reviews2 followers
February 24, 2013
"Илүү юм үгүй. Одоо жарга. Зөвхөн одоо, маргааш яаж ч болно. Энд илүү юмтай байхгүй. Тэгээд өөр юм хэрэггүй. Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцэгээ хийж байгаа юм."


Яагаад ч юм уншиж байхад чихэнд Виктор Цой-н дуунууд л яваад байдаг байсан.
Profile Image for Erdenekhuu.
93 reviews5 followers
February 23, 2021
Хэн ч уншиж болно. Бүр хэн ч шүү. Учир нь мааш богино,.. ^^ Та нар ядаж үүнийг ч болов уншаад тунгаа гээд үлдээж шүү. Амьдралын хоосныг мэдчихээд үнэнийг нь мэдэж амжаагүй нэгэн хүүгийн егөөтэй сэтгэгдэл гэх үү?!

...Байхгүй байж болох байсан юм үгүй болоход юунд нь гашуудахав. Харин байгаа, байсан юм болгон байх ёстой гэж үзвэл бүх юманд гашуудах болно,..

...Бүх юм сайхан байлгах хүсэл байсан. Хүсэл байвал хүслээ биелүүлэх гэсэн хүсэл, тэмцэл, жаргал. – Хүсэл байхын тулд ТУЛГУУР байх ёстой. Бүх юм сайхан гэдэг тулгуур, намайг яасан ч би "надад сайхан байна" гэж хэлэх чадал, тулгуур,..
Profile Image for bolor.
41 reviews7 followers
January 23, 2020
Үнэхээр таалагдсан одоогийн залуучуудуудад санал болгомоор өвөрмөц бүтээл байна. Эрчүүд ялангуяа зураач урлагийн бүтээлчид ямар гүн сэтгэл, бодолтой байдгийг шууд л мэдэрсэн. Мөн тэр ядаргаатай зүйлээсээ гарахын тулд тамхины үүрэг эрчүүдэд ямар чухал эрхэм байдгийг үзлээ. Ухаарлаар дүүрэн зохиол байна. Маш урам зориг өгөх хандлага "Би юмыг дуустал нь, тултал нь юу ч үлдээлгүй хийх дуртай. Тэгээд та нараас нэгийг, хоёрыг, олч авч ялна аая Би алдлаа гээд юу ч болохгүй. Тэгэхдээ би одоохондоо амьдрахаар шийдсан, зүгээргүйгээр тултал нь" Дуртай эшлэлүүд:
Бүх юм худлаа. Энд үнэн юм, худал юм үгүй. Юу ч алга. Энд бүх юм нэг юм байдаг.
Бүх юм сайхан. Жаргал. Сайхан юм боллоо гэж биш, сайн юм хүлээсэндээ биш, муу юмнаас салсандаа биш, байгаадаа, бүх юманд сайн. Юунаас ч айхгүй.
Харин муу юм тохиолдвол би өөрөө өөр хүн болно. Өөр сонирхолтой, өөр бүх юмтай, тэрний бүх юм нь болсон юмнаас гарсан гутрал. Өөр амьдрал.
Хийх хамгийн дуртай юм шаналлаас гаралтай.
Хоосон автобус. Хоосон гудамжинд би илүү дуртай. [харин тийм ээ би ч бас дуртай, гоё тэ?]
Бүх юм хэрэггүй гол нь өөрөө байна, тамхи байна, вино байна. Би үхнэ, чи үхнэ, бүгдээрээ үхнэ - дуртай юмаа хий.
Би нэг хэсэг өөрт байгаа юмаа хэнд ч хэлдэггүй байсан. Яг бодсон, итгэсэн юмаа хэнд ч хэлэхгүй байх. Зөвхөн өөртөө. Одоо пад алга. Хүн болгонд юм болгоноо. Бүгдийг хэлнэ. Тэгэхдээ би дуугүй байсан үеэс хойш дуугай байж сурсан. Хэлэхгүй юмаа хэлэхгүй. Тэгэхдээ тэрийгээ хэлвэл хэлнэ, хэлэхгүй бол хэлэхгүй.
Нэг юм хийх ёстой юм шиг санагдаад байвал тэрийгээ хий, хийж байгаа юмаа хий, бүгдээрээ байгаагаараа байдаг.
Би өөрийгөө үхэхээр үхмээр байна. Одоо би амьдарна. Наадах чинь өнөөдөр минийх биш. Минийх одоо болоогүй. Хүн өөрийн үхлийг таньдаг байх ёстой.
Мы должны оставаться живым
Хүсэл байхын тулд тулгуур байх ёстой. Бүх юм сайхан гэдэг тулгуур.
Гол нь битгий дөтийг харж 4 хоно. Нэг юм шийд. Тэгээд битгий эргэлз. Зөв буруу шийдвэр гэж байхгүй. Бүгдээрээ нэг л үр дүнтэй. Чамайг яаж ч зүссэн шийдвэртээ харамсаж эргэлзэж болохгүй. Эргэлзээ бол адаг.
Profile Image for Urangoo.
64 reviews8 followers
January 11, 2021
Энэ оны 2 дахь ном С.Анудар гуайн бичсэн “4 биш 4” ном байлаа. Ер нь л хэдэн жилийн өмнөөс уншихад төвөгтэй, ойлгомжгүй гэх хүмүүсийн сэтгэгдлүүдийн сацуу, Анудар гуайн өвөрмөц, онцгой бичвэрийн хэв маягийг шүтэн биширсэн хүмүүсийн сэтгэгдлийг ч уншиж байлаа. Мөн нэг хэсэг энэ ном үнэхээр их эрэлттэй байсныг мэднэ. Нэр нь хүртэл содон байгаа биз?
1-р хэсгийг уншиж эхлээд л, “Вааав” гэх бодол төрсөн. Яаж бүхэл бүтэн ном бичиж байж, ганцхан үг, эсвэл хоёрхон үгтэй өгүүлбэрийг ингэж их ашигласан юм бол? гээд гайхсан. Бидний уншдаг номнуудын үйл явдал нь ар араасаа үргэлжилдэг бол, энэ номны хувьд тийм зүйл байхгүй. Зүгээр л ямар нэгэн дараалал байхгүй, гэнэт л тухайн цаг үедээ болсон үйл явдал, мэдэрсэн зүйлээ өөртэйгөө ярьж байгаа мэт ганц, нэг үгээр илэрхийлээд явчихсан гэлтэй. Хүлээн зөвшөөрөхүйц, санал нийлмээр, амьдралын үнэн чанарыг элдэв маяггүй энгийнээр илэрхийлсэн нь сайхан байлаа. Зарим хэсэг дээр нь ахынхаа урд суучхаад загнуулж байгаа юм шиг л халуун дулаан, дотно мэдрэмж төрснийг дурьдах нь зөв байх... Мөн хээв нэг орос үг элбэг ашигласан нь, нээрээ л “энэ чинь дээр үеийн ном шүү дээ” гэж бодогдоно.
Харин 2-р хэсгийн хувьд, бичээч маань “Яаж амьдрахаа мэддэг, бас яаж жаргахаа мэддэг” хүн байсан юм болов уу? гэж бодогдсон. “Жаргаж чад. Чадахгүй бол энд элэнцгээ хийж байгаа юм” гэх түүний богинохоон үгнээс мэдэж болмоор...
Хамгийн сүүлийн 3-р хэсгээс, “Үгээр нэмэргүй, амьдрал үхлээр нэмэргүй” гэснийг уншаад, ер нь энэ хүн амьдралаас хичнээн их зүйлийг хүссэн болоод тийм эрт хорвоог орхисон юм бол? гэх бодол төрөв. Үхэл ч бас амьдралын нэг хэсэг гэдэгтэй яахын аргагүй санал нийлсэн юм болов уу даа...
Ямартай ч, богинохон боловч дараа үеийнхэндээ үлдээх юмтай амьдарсанд нь талархъя. Уг нь илүү олон зохиолтой нь уулзаж учирсан бол... Энэ хүртэл уншсанд баярлалаа...
Profile Image for Od Azjargal.
11 reviews
April 30, 2017
Олон ном уншиж, их ухах тусам ийм юм бодож бичих байх. Насаараа ухаад ч ойлгохгүй зүйлийг уг зохиолч их эрт ойлгож ухаарч чадсан юм шиг санагдлаа. Одоо бид үүнийг уншаад ингээд сууж байгаа үр дүн нь тухайн зохиолч өөрийгөө ялжээ гэж ойлгож байна. Хийх юмаа хийгээд буцжээ. Тухайн зохилчийн дотоод ертөнцийг ойлгох гэж хичээлээ. Анударь : " Амьдарсан, сайхан байсан. Болоо. Тэгээд тэгээд надад энд таалагдаж байсан. "
Profile Image for Bayarmaa.
29 reviews10 followers
January 28, 2015
сайн ном байналэээ.....тухайн үеийн нийгэмдэээ бичиж байсан гэхэд тун сайн. траш хамтлагуудын нэрсийг харахад л бараг ертөнц нь мэдрэгдэнэ. Илүү дутуу онолгүй ч байгаагаар нь үзэл бодлоо дэлгэсэн /Яагаад ч юм Skins цувралыг санагдуулсан ахах далийв/ бичлэгийн хэлбэр нь ч гэсэн таалагдсан.
Profile Image for Grace Boloroo.
58 reviews4 followers
August 9, 2016
Baih estoi gj uzvel aldsan buh zuiliinhee araas gashuudahad hurne. Baihgui baisan ch bolno gj bodvol baihgui bolson ch sanaa zovohgui ene buh zuil baih estoi meteer l huleej avna
Profile Image for Haliun.
16 reviews
Read
November 26, 2024
Танил, дотно өнг��рсөнд байгаад өнөөдөр үгүй болсон хуучны анд нөхөр шиг л.
Profile Image for Khaliunaa.D.
2 reviews7 followers
March 8, 2021
Сцен бүрт ээлжлэн фокус өгч, нарийн, тод дүрслэх нь эхэндээ их түгшүүртэй санагдуулна.
Гэвч хором бүхнийг сониучирхан, таньж мэдэж байгаа нь зохиолчийн mindfulness нь тулчихсан гэдгийг илэрхийлж байгаа гэж ойлгов. Амьдралын замбараагүй үйл явдлууд зорилгогогүй, утгагүйг ойлгон дураараа авирлаж, сэтгэлд нь багтаж ядах их эргэцүүлэл, мэдрэмж болон бодлуудыг үйлдлээрээ, ямар нэгэн шүүлтүүргүйгээр илэрхийлнэ.

Гэвч эдгээр бодлуудаасаа өөрийнхөө тусгалыг олж харсанаар удирдлагагүй байсан бодлуудаа тэвчиж эхэлтэл бодлууд намжиж, сэтгэлдээ байсан хайрыг олж харав гэж ойлгосон. Өгүүллэгийн эхэнд түгшүүртэй санагдаж байсан бичиглэл сүүлдээ их амар тайван санагдуулж төгсөв.
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Maralgoo Ganbat.
22 reviews7 followers
July 6, 2019
Бүхий л жижиг сажиг зүйлсийг анзаарч толгойд орж ирснээ сийлж бичсэн гэлтэй. Пессимист юмуу. Хэтэрхий дарк зохиол юм. Аллага, амиа хорлолт, буу, цус, тамхи гээд л. Сонсож байсан хөгжим нь хүртэл дарк талдаа. Би ч бас сонсдог. Гэхдээ энэ зохиолыг 3 жилийн өмнө уншсан бол таалагдах байсан байж магадгүй санагдана. Яг одоо бол онц санагдсангүй.
5 reviews
April 17, 2021
Тамхиныхаа цогийг гарынхаа алган дээр унтраагаад, өглөө нь босохрд шар бөөрөнхий цэврүү үүсчихсэн байсан энэ хэсгийг уншаад why өвдөлтийн тухай ганц ч үг дурсаагүй юм бэ л гэж бодсон. Зохиолчийн бодол санаа нийгэмд нийтлэг биш,хэтэрхий өвөрмөц өөрийн гэсэн өнгө аястай яг л дотоод ертөнц шиг онцгой зохиолыг бичсэн байна лээ
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Munkhtuul Gantumur.
26 reviews
March 30, 2023
"Шөнө, зүүд, хавар хааяа хар дардаг. Дарахгүй байх арга - гэрэл асаах. Зарим хүмүүс хугарсан газраа бүр хатууждаг. Над руу зочид ирдэг. Зочид - сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг. Хаалга эвдэж орж ирдэг. Чи найзаасаа амьдрах амьдралаа, үхэх үхлээ нуудаг бол тэр чинь найз биш, сайн л бол сайн танил."
Profile Image for Munkhtulga Byambaa.
46 reviews10 followers
December 19, 2018
Энэ залуугийн тухай нэгэн нийтлэлийг уншиж билээ. Их л өвөрмөц санагдсан.
2 reviews
Want to read
April 13, 2020
this was a very exciting book. I would recommented it to my class.
1 review
November 10, 2020
Ene nomig yaj unshh ve hariulj uguch😊
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for tsatsa sama.
74 reviews33 followers
Read
April 2, 2023
"Нэг", "Ядаж чад, тэгээд", "Гурав", "Тэгэхдээ хадлан"
Profile Image for BUYAN.
11 reviews24 followers
September 15, 2024
It’s a book that takes you inside Anudar’s head. Everything’s all messy and chaotic and making you feel stuck yet somehow moving forward at the same time
Profile Image for SorNBold.
31 reviews5 followers
Read
May 13, 2018
I have been reading a book, Ulysses. Its writing style is the same as Not 4 but 4, Anudari S.
Very hard to get author's point. Sometimes some texts are meaningless.
Displaying 1 - 28 of 28 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.