Ag221 reviews22 followersFollowFollowFebruary 15, 2021Ямар балай ном бариад авчваа... Яг л нэг солонгос сериал шиг... салж чадахгүй... тэгснээ хайран цаг, болий гэж бодогдоод байх... тэгснээ орхиж чадахгүй... бүрр хоёр дугаар дэвтрий нь үргэлжлүүлээд сууж байх жишээний...Энэ Хайрцаг номын зохиолч Б. Баярхүү мөн шиг байна. Шүүдэрцэцэг, Л. Сарантуяа нарыг л гоочлоод байдаг, энэ Баярхүү бас тэдний ижил төрөл, жанрын зохиолч юм бишүү гэж бодогдлоо... Уран зохиолоос уран яруу, үг хэллэг, найруулга хайдаг хүмүүс бол голох байх. Би яахав үйл явдал хөөгөөд, улаан цайм л биш бол алдааг ч анзаарахгүй машиндчихдаг хүн болохоор голж ч мэдэхгүй юм. Шүүмжлэгчид нь шүүмжлэнэ биз, би хувьдаа номон доторх хэдийгээ л бодож, шаналлаа, их ч уйллаа гэдэг шиг :PЦогт, Төрөө, Мөнгөнсүх, Ариунгэрэл, Одончимэг... Энэ таван хүүхдэд хэдийд нь ямар хараал шүглэчихэв дээ, хоёрдугаар дэвтэр дээр нэг тийм юм гарах байх даа... Тэрнээс биш арай л их зовлоо... Уг нь бол Ариунгэрэл л удган эмээгийнхээ хараалын үрээр зовж явсаар дуусаж байгаагаас, бусдад нь хараал, ерөөлийн юм учраагүй юм даа... Муунохойтой таарч, түүнд алуулдаг нь тавилан л байх даа...Төрөө ёстой нэг хайран залуу... Гэхдээ Төрөөгийн аав гарч ирэх байх гэж хүлээсээр байтал Төрөө нас барчих юм, ээж нь хөөрхий хүүгээ өөд болсныг мэдэхгүй хүлээгээд л...Одоноо... энэ айлд ёстой хараал шингэвүү гэмээр л сүйрлээ... гэхдээ амьд юм даа, хоёр дугаар дэвтрийн төгсгөлд сайн сайхан зүйл тохиох болов уу... хоёр дүү нь ядаж байхад муу хүмүүсийн гар хөл болчихлоо, өөрөө хүний амийг юман чинээ тоохгүй цэвдэг болчихсон, хүний анхдагч хэрэгцээ хангагдаагүй цагт бусдын төлөө байна гэж байхгүймдааМөнгөнсүх энэ номын хамгийн новшийн дүр, үхэхгүй тэгээд л амьд үлдчих юм... Үгүй юү л гээд зүгээр нэг залуу хов зөөснийхөө төлөө Тагнуулд тоогдоод л тагнуулч болох вэ дээ... тэгснээ л тэр банк дээрэмдээд л... тэгснээ л хоёр шуудай мөнгөтэй подволд амьдраад л... тэгснээ... тэгснээ тэгснээ... шал хэрэггүй дүр за сүүлийн Цогт... ном эхлэхэд л Цогт ээжтэйгээ сургуульд орохоор явж байсан болохоор энэ номын гол дүр энэ таван найз биш ганц Цогт ч байсан юм уу... Юм юм л үзлээ... Үгүй бүр юм юмыг л үзлээ дээ... нэг л том мафийн толгойлогч... санхүүгээр сургууль төгсөнгүүтээ, санхүүгийн програм зардаг хүн болонгуутаа, байгууллагуудын датаг хулгайлангуутаа, шантааж хийгээд... тэгсээр байгаад баяжчихдаг... тэгснээ болоогүй ээ, хамгаалалтын компани байгуулчихсан, бие хамгаалагчтай... бас эх орныхоо ч юм уу, энгийн ардын ч юмуу төлөө гэсэн сайхан сэтгэлтэй... долоон голтой чоно гэдэг шиг үхэхгүй л яваад байна... үхэшгүй Кашэй, баригдашгүй өшөө авагч юмуу хаашаа юм... Цогтын ээж бас сонин дүр, уруудаж уруудаж нэг юм христэд итгээд тогтож байх шиг... номны төгсгөлд эрхбиш хүүтэйгээ уулзах байх даа... Цогтын хүү амьд, Эрдэнэ гээд нэртэй... уг нь сайн аавд үрчлэгдэж, цагдаа аавын хүмүүжлээр өсч байгаа ч яаж ийгээд л бүтэлгүй юмстай орооцолдчих юм... тэр нэг хүчингийн хэрэг, тэгснээ тэр нэг зодолдож байгаа хүүхэд нь хутган дээрээ унаад л... аавынх нь найз гэж тэр нэг хурандаа байна аа, аав нь дургүй, гэтэл тэр залуу аавд нь ч, хүүд ч тэр туслаад л... тэр номын төгсгөлд яах бол доо...Төрөөгийн хүү Тэрү хэн билээ дээ... Японы якудзагийн өв залгамжлагч... Тэр бас л нэг дураараа, хулигаан...бөөтэй, ламтай, сүнстэй, биеэ үнэлэгчтэй, тагнуултай, мафитай, байж болох бүх юмтай л ном юм даа... яг эргээд бодсон чинь хайран хоёр өдрийг яаж өнгөрөөчихвөө л гэж бодогдож байна...