Yanjinlkham Amou20 reviews2 followersFollowFollowJanuary 30, 2023Бөө мөргөлийн суурь ухагдахууны талаар ямар ч мэдлэггүй явж байснаа энэхүү судраар дамжуулж олж мэдэв. Бөө гэдэг нь ийм тийм гэсэн явган яриа сонсоод, нэгэн үзмэрч төдийхэн л бодож явсан. Гэтэл түүхийн хобби маань намайг чиглүүлсээр, 'болсон явдлыг бодитоор нь мэдэх' хүсэлдээ хөтлөгдөн онгодуудын яриа гэж ядмагчилж бодолгүй анх барьж аван уншсан билээ. (Үзмэрч төдий бодож явсандаа дараа нь гэмшсэн байдаг юм аа.)Уншсаны дараа дүнэхэд миний анхны хүлээлт маань өчүүхэн байсан гэмээр. Эндээс гараг ертөнцийн хоорондын хамаарал, байгаль дэлхийн хэмийн холбоо болон эдгээр бүхэнтэй эр эм хүйстнүүд нь ямар харилцаатай байдаг, тэдгээр харилцааг хатад болон гүнж нар ямар түвшинд хардаг талаар өгүүлжээ. Тэгэхээр түүхийн ном гэж харж байсан миний оюун ухаан, хайхамшигт ертөнцөөр аялагч болон үлдэв ээ.Хэвлэлийн чанарын хувьд ганц нэг алдаа байв чиг, ямар мөнгө хөрөнгөтэй газар болон хүмүүс хэвлүүлсэн биш дээ, өөрийн итгэл сэтгэлээр бүгдийг бэлдэж ний олонд өргөн барьсан хүмүүсийг бодоод нүдээ аниад л өнгөрөөхөөр байна.Хүн бүрийг заавал уншиж үзээсэй гэж хүсч байна.
DeGi GB3 reviews1 followerFollowFollowFebruary 19, 2021Гэрээ хариуцдаг эмэгтэйг Гэргий гэнэ. Гэрээсээ гадна улсаа, түмэн ардыг тээж авч явах чадалтай эмэгтэйг Хатан гэнэ. Дэлхийн түүхэнд Монгол эмэгтэйчүүдийн үүрэг ач холбогдол их. Та тэдний нэг байж чадах уу?