What do you think?

Санаанаас сая долларын стартап
Монгол бол бизнесийн ДИВААЖИН. Монгол улсад маань шийдэгдээгүй асуудлууд маш их байна. Нэг талаар энэ нөхцөл байдал нь энтрепренерүүдийн хувьд шинэ шийдэл гаргах, өөрийгөө сорих болон бизнесээ босгох асар их орон зай байгааг илтгэж байгаа юм. Зөв санаагаа олоод, сайн шийдэл хөгжүүлж чадвал сая долларын үнэлгээтэй бизнестэй болоод зогсохгүй улс орондоо, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрах боломж нь залуус бидний гарт нээлттэй байна.
Тэгвэл өөрт байгаа санаануудаас алийг нь барьж аваад, хэнээс хөрөнгө оруулалт босгож, хэнтэй хамтарч, ямар шинж чанартай баг бүрдүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ яаж хөгжүүлэх вэ гэсэн гарааны бизнесийн гол алхмуудыг оновчтой хэрэгжүүлэх аргаа эрэлхийлж байгаа бол энэ ном яг танд зорулагдсан ном гэж ойлгоорой. Инновацлаг шинэлэг санааг хаанаас хайх вэ, хэрхэн хөгжүүлэх вэ, зах зээл дээр “бүүм” хийтэл хэрхэн танилцуулах вэ, цаашлаад маркетинг борлуулалтаа хэрхэн хийх вэ гэх мэт сэдвүүд дээр практикт суурилсан зөвлөгөөнүүдийг номондоо багтаахыг зорилоо.
Цахиурын хөндийн технологийн акулуудад ажилласан болон эх орондоо Монгол стартапуудыг үүсгэн байгуулсан өөрийн сүүлийн 20 жилийн туршлага дээрээ үндэслэн бичсэн энэхүү номоо та бүхэнд хүргэж байна.
Монголын энтрепренёрууд мянга мянгаараа нэмэгдэх болтугай.

220 pages, Paperback
Published March 6, 2021
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 18 of 18 reviews
March 31, 2021
Гоё ном байнөө, нэг орой л уншиж дуусгалаа. Start-up ажиллаж байсан туршлагатай болохоор бүх юм нь аягүй ойр байлаа. Энэ start-upуудын ceo нар managerial түвшний хүмүүс сайн уншаасай.
October 10, 2021
За mplus дээрээс зохиогчийн уншсан аудио номыг сонслоо. Маш их таалагдлаа. Технологийн талын мэдлэгийг хөнгөхөн энгийн аргаар өөрийн хөгжүүлсэн, хэрэгжүүлсэн программ, стартапуудаа оролцуулаад жишээ болгон тайлбарлаад их ойлгомжтой бичжээ. Мэдлэг + туршлага + чадвартай хүн гэдгээ харуулж бичжээ. Бас сайн маркетингийн хүн юмаа. Ном нь нэг ёсондоо урт удаан хугацаанд бүтээгдэхүүн, компани, стартапууд болон өөрийнх нь сурталчилгаа болжээ. Баярлалаа. Дахин дахин уншина, сонсоно.
March 29, 2021
Өөрийн амьдралын түүх болоод үүсгэн байгуулалцсан компани түүний засаглал, удирдах арга барилын талаар тун дажгүй сонирхолтой байдлаар тодотгож өгсөн нь таалагдсан.Зарим тохиолдолд хэтэрхий өөрийн талаар болоод хувийн компанийн талаар дөвийлгөж өгсөн нь нэг их таалагдаагүй.Залуу гарааны бизнес эхэлж буй залуусд эхлээд хийгээд үз, зоригтой эхлэх хамгийн гол пойнт нь байлаа.Not bad!
July 27, 2022
Easy encouraging start-up basement book!
May 3, 2021
Гарааны бизнесээ эхлэх гэж буй бол Монгол хэл дээр танд энэ номоос өөр санал болгох ном алга. Олон хуудастай ном биш хэдий ч стартап бизнестэй холбоотой бүхий л гол агуулгыг товчхон тодорхой байдлаар тусгаж ээ. Би ч гэсэн цөөнгүй юм олж мэдлээ. Та бүхэн уншиж сонирхоорой.
April 13, 2021
Би лав нэг номноос өчүүхэн ч гэсэн хэрэгтэй нэг чухал санааг олж чадвал боллоо гэж боддог. Энэ зүйрлэлээр энэ ном их дажгүй ном болжээ.
Старт-ап бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст тун чиг хэрэгтэй уншихад хялбар ном байна гэж бодож байна. Хэдий бүх зүйлийн талаар дэлгэрэнгүй өгүүлэхгүй ч гэсэн хувийн бизнесээ хийх гэж буй хүмүүст хангалттай "чиглүүлэг" болж чадахаар бүх талаас нь бичсэн нь их таалагдлаа.
Нөгөө талаасаа хашир эр өөрийнхөө TomYo-д үүрэг гүйцэтгэдэг Hipster-ийнхээ ажлыг давхар энэ номоор дамжуулан хийж байна гэж харж байна.

April 14, 2021
Маш энгийн бичигдсэн хэрнээ 1-ийг бодогдуулж, санаа өгөх ном байлаа
March 10, 2021
Одоо хүртэл туулсан ажлын туршлага, тулгарсан асуудлууд, олж авсан мэдлэг дээрээ үндэслэн бичжээ. Өөрийн компаниа үүсгэн байгуулах гэж байгаа хүн уншихад дажгүй ном байна.
October 13, 2022
ШУТИС-МХТС Мэдээллийн систем мэргэжлийн 1-р курст суралцдаг оюутан хүний зүгээс хэлэхэд, зөвхөн старт-ап гэлтгүй, хувь хүний зан төлөв, зөв амьдралын хэв маягийг сануулж сэнхрүүлсэн ном байлаа. Хэдий их хичээлтэй, ажилтай тэдгээрийгээ хийх ёстой ч гэсэн өөрийгөө мартаж болохгүй, өөрийгөө хайрлаж, өөрийгөө амраах ёстой гэдэг чухал мессэж энэхүү номонд тусгагдсан байна. Мөн өөрийн бизнесээ эхлүүлж буй хүмүүст тулгамдаж буй асуудлуудыг өөрийн амьдралын бодит туршлага дээр үндэслэн бичиж үлдээсэнд баяртай байна. Мөн хэрэглэгчид буюу хүмүүсийн сэтгэл зүйн талаар маш гоё гоё санаанууд байсан нь сайшаалтай. Сургуулиа төгсөөд дахин унших өдөр ирэх байх аа.
September 17, 2021
I liked this book. I just only wished that I could have include more stories and examples based on real experiences. Then it could have been more awesome. However, it definitely included some useful information if you are in the startup mind. So easy to read. Lots of graphics and pictures in this book. You would finish it within few hours.
July 22, 2021
Eric Ries' ийн Start up номоос хэд дахин илүү ном болжээ. Уншихад их өгөөжтэй ном байлаа.
August 3, 2021
Старт эхлүүлэх гэж байгаа, хэдийнээ эхлүүлээд явж байгаа Монголын залуу Энтрепренер бүр уншиж, энэ хүнээс, энэ номноос суралцаасай гэж хүсч байна. Маш их таалагдлаа.
November 8, 2021
Хэрэгтэй олон зүйлийг уншлаа
November 24, 2021
Gonna read again when I'm bout to start a startup.
January 29, 2022
Стартап эхлүүлэх сонирхолтой хүнд амархан хэллэгээр ойлгомжтой бичсэн ном болжээ. Мөн цаашдын career-г маань бодогдуулсан ном байлаа.
November 12, 2022
Бизнес санаанаас амжилттай, тогтвортой бизнес хийх тухай маш том сэдэв, агуулгыг энгийн нийтлэл мэт бичсэн.
October 4, 2021
#Санаагаа бодит болгох зорилтын тань алхам бүрийг маш ойлгомжтойгоор тайлбарлан зөвлөн бичжээ. Тайван бөгөөд ажил ид өрнөж байгаа үедээ уншаад явбал илүү тодорхой, ойлгомжтой болж нүдэнд бууж, хэрэгжүүлж болох зөвлөмжийг тод томруун харнаа.
Displaying 1 - 18 of 18 reviews