Jump to ratings and reviews
Rate this book

Агнистын гэгээ #10

Өөрөө өөртөө гэрэл бол

Rate this book

191 pages, Paperback

Published January 1, 2020

1 person is currently reading
6 people want to read

About the author

Бадрал Пүрэвийн

14 books5 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (58%)
4 stars
1 (8%)
3 stars
3 (25%)
2 stars
1 (8%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Uyanga Ganchuluun.
110 reviews1 follower
September 20, 2022
Өөрөө өөртөө гэрэл бол! Энэ бол Буддагийн энэ дэлхий дээр хэлсэн сүүлчийн үг. Гэгээн гэрлийн эх сурвалж чиний дотор байгаа. Түүнийг гаднаас хайгаад хэрэггүй. Нүдээ аниад дотогшоо ор. Тэр тэнд... тэргүүлшгүй цагаас хүлээсээр буй. Өөрөө өөрийгөө гэрэлтүүлэгтүн.

Хэрвээ чи цайлган зүрх сэтгэлтэй байх аваас бусдад мэхлэгдэх болно. Мэхлэх, мэхлэгдэх хоёрхон тохиол байх аваас удаахыг нь сонго гэж Будда хэлжээ. Дотоод нандин эрдэнэ чинь хорвоогийн баялагтай зүйрлэшгүй үнэ цэнэтэй.

Аяа, тийнхүү энэ ертөнцийн үйл хэрэгт
Авах гээхийн гэм, эрдмийг ухаараад
Ая зөөлөн, хүчир шулуун элдэв аргаар
Ашид ялан дийлэхийн суу залийн бадраа.

Сүн их далай ч дуслаас бүтдэг
Сүмбэр их уул ч шорооноос бүтдэг
Эгшин хормын үйл бүхэн
Энгүй орчлонг урлан буй

Урьд ямар явснаа одоох байдлаасаа хар
Хожим ямар явахаа одоох үйлдлээсээ хар

Муу бүхнийг өөрсдөө үйлдээд цагийг му хэмээнэ
Цаг хувирдаггүй , хүн хувирдаг

Гэрлийг тодруулахын тулд харанхуй байдаг
Гэгээрлийг тодруулахын тулд төөрөгдөл байдаг
Бурханыг тодруулахын тулд буг байдаг
Тийм болохоор бүгдэд талархья

Хаврыг авчрахын тулд намар байдаг
Хайрыг сэнхрүүлэхийн тулд хал байдаг
Нөмрийг мэдрүүлэхийн тулд жавар байдаг
Амрыг амсуулахын тулд алжаас байдаг
Тийм болохоор бүгдэд талархья
Profile Image for Tamir Bayarsaikhan.
20 reviews1 follower
November 16, 2023
Бодол бол бохь зажлах шиг хуучнаа улиг болгон давтах ажил. Гэтэл ахуй дахин давтагдахгүй, агшин бүр шинэ байдаг. Агшин бүрийн шинийг бодлоор хүртэх боломж үгүй. Зөвхөн сэрж мэдэх хэрэгтэй. Хайрыг мэдэх ганц зам нь хайрлахуй. Шумбахыг мэдэх ганц арга нь шумбахуй. Бодит ахуйг таних ганц зам нь бодит ахуй. Үзэл онол, бодол төсөөлөлд автсанаар чи өөрөө бодит биш болдог. Бодит байхын тулд бодлоос ангид байж, зүгээр л хар.

Агнистын гэгээ X-р цуврал. хуудас 65
Profile Image for Tulga G.
97 reviews32 followers
September 8, 2023
" 'Ийм өчүүхэн буян надад юун нэмэр болох' хэмээн бүү сэтгэ.
Дусаал усаар сав дүүрдэг шиг сэхээлэг хүн буянаар дүүрдэг." (93-р тал)
Displaying 1 - 3 of 3 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.